Би одоо 27 настай 6 настай хүүхэдтэй. Бага байхаасаа би биеэ нилээн даасан эрч хүчтэй, нэрээ бодсон хүнд муу хэлүүлэхээр юм хийдэггүй охин байсан. Оюутан болоод ч тэр хэвээрээ л байсан. Нөхөртэйгөө анх оюутан байхдаа танилцаад 2 жилийн дараа хүүхэдтэй болж билээ. Нэг их удалгүй нөхрийн маань ажил бүтэлгүйтэж архинд орж намайг зоддог болсон. Мандаж бадарч явах үед нь цуг байсан, ийм үед нь хаяж явж болохгүй гэж бодсон ч үнэхээр чадаагүй. Зодуулах бүрдээ дүүргийнхээ цагдааг дууддаг. Эргүүлийн цагдаа нар намайг бараг таньдаг болчихсон чамд ингэж байх хэрэг байгаамуу өргөдөл өгөөд салаач наад бие хаа чинь тэсэхээ болилоо нэг өдөр чи энэ хүний гарт алуулвал яана гэж хэлээл толгойгоо сэгсэрдэг байсан.
Гэхдээ би энэ бүхнийг нэг л өдөр өөрчлөгдөнө гэж найдаж байсан ч нэг өдөр хадам ээжид нөхөр маань намайг зодоод байна тэгж болохгүй гээд хэлээд өгөөч гэж гуйхад өөдөөс өдий болсон хүнд би юу хэлэх вэ дээ чиний л үйлийн үр юм байгаа биз гэж хэлсэн. Гэртээ ирээд хэдэн цагаар гомдож уйлж суухдаа би өөртөө“хохь чинь чиний л сонгосон амьдрал чи өөрөө л ингэж амьдарч байна” гэж хэлж байсан. Нөхөртэйгөө 5 жил амьдрахдаа нөгөө нэг хөгжилтэй золбоолог бүх юмийг чадна бүтээнэ гэсэн өөдрөг охины сүүдэр хумсын чинээ ч үлдээгүй өөртөө итгэлгүй аймхай зүрхний өвчтэй, ямар ч зорилго мөрөөдөл байхгүй хүний сүг ч гэмээр юм болчихсон байснаа ухаарсан. Тэрийгээ ойлгоход л миний нулимс дууссан байх. Тэрнээс хойш уйлаагүй ээ.
Тэр өдөр би гэрээсээ хүүхдээ аваал өмссөн хувцастайгаа гарсан. Хүүхэд маань дөнгөж 3 настай. Надад очих ч айл байхгүй. Угаасаа манай гэрийнхэн тийм сүйдтэй амьдралтай айл биш л дээ. Тэгээд ч би багаасаа гэр орноо гэдэггүй, өвөө эмээ дээрээ л байдаг байсан болохоор ээж дээрээ очиж чадаагүй. Найз охиныхоо гэрт 3 хоноод хүүхдээ 24 цагийн хувийн цэцэрлэгт өгөөд хажуу өрөө хөлсөлж амьдарч эхэлсэн. Ажил хийхийн тулд хүүгээ 24 цагийн цэцэрлэгт өгөхөөс өөр арга байгаагүй хүүхэд маань надаас ээж ээ намайг битгий орхи л доо гээл уйлаал үлддэг байж билээ. Сэтгэл хичнээн өвдөж дотор минь урагдах шиг л болдог байсан. Гэхдээ уйлаагүй ээ би удахгүй бүх юм сайхан болно гэсэн итгэлтэй байсан болохоор хэсэгхээн бэрхшээлийг хүүхэдтэйгээ хамт туулах ёстой миний хүүхэд том болоод энэ тухай санах ч үгүй болохоор гэж бодоол шүдээ зуугаал ажил хийдэг байсан. Миний хөлсөлдөг байсан байрны эзэн ганц бие сайн ах байж таарсан. Ажилтай үед чинь би танай хүүхдийг харж өгч болно шүү гэж хэлснээр хүүхдээ тэр там шиг цэцэрлэгээс салгаж билээ. Шүд нь өвдөөд 5 хоног унтаж чадахгүй шөнө болгон уйлдаг байсан хүүхдийг загнаад унтахгүй бол мангаст өгнө гэж айлгадаг байсан мөртлөө надад нэг ч удаа хэлээгүй нэг ч удаа эм өгөөгүй хүн дүрст араатнуудаас салгаж авсан. Одоо эргээд бодоход бид 2 их зовлон үзсэн санагддаг юм. Цалингийнхаа талыг нь байранд өгч талыг нь өрөндөө өгч зутруухан амьдардаг.
Тэр үед бид хоёрт чин сэтгэлээсээ тусладаг хүн бол тэр байрны ах. Бодвол намайг өрөвддөг л байсан байх. Эхнэрээсээ салаад удаагүй хүүхдэд их элэгтэй ширүүн үгтэй ч хүн чанар сайтай тэр ах таалагдаж эхлэсэн. Насаар надаас хамаагүй ах ч гэсэн яагаад ч юм бэ тэр хүний хажууд байхад бүх зүйл хамаагүй амар тайван санагддаг болсон. Тэр ах надаас 24 насаар ах бараг миний аав байж болох хүн. Тэр ах намайг охиноо л гэж боддог байсан байх л даа харин би яагаад ч юм бэ өөр нүдээр хараад эхлэсэн. Галзуурсан байна гэж бодоод би нүүсэн. Нэг өдөр ажил дээрээ маш чухал ажилтай болчихоод хүүхдээ цэцэрлэгээс нь авч чаддаггүй гуйх ч хүн байдаггүй аргаа бараад би нөгөө ахаас халгаж байж гуйсан чинь маш уриалгахан за тэгье чи санаа зоволтгүй гэж хэлээд утсаа салгасан. Миний ажил нилээн оройтож дуусаж би шөнө дунд тэднийд хүүхдээ авахаар очиход хоол хийчихсэн хүүхдийг маань унтуулчихсан байж байсан. Бүтэн жил шахуу гэр орны халуун дулааныг мэдрээгүй надад үгээр хэлэхийн аргагүй дотно мэдрэмж төрсөн. Тэгээл би тэр ахад дурлачихсан. Байж болохгүй зүйл гэдгийг мэдсэн мөртлөө л өөрийгөө яаж ч чадаагүй тэр хүнтэй л хамт баймаар санагдаад байдаг одоо хүртэл.
Тэр өдрөөс хойш бараг 3 жил болж байна. Их олон зүйл өөрчлөгдсөн. Би ажил дээрээ тушаал дэвшиж, цалин өндөртэй болж, хажуугаар нь хүссэн мэргэжлээрээ сургуульд сурч, хүүхэд маань сургуульд орох гэж байна. Эцэг эхтэйгээ харилцах харьцаа минь хүртэл сайжирч байгаа. Хажуу өрөө хөлсөлдөг хэвээрээ боловч одоо бол дутагдаж гачигдах зүйл алга болсон.
Тэр ахын хувьд бол бид 2 байнга холбоотой байдаг. Их бага хэмжээгээр надад туслахыг хичээдэг ч би хүнээс тусламж бол ер нь бол авдаггүй өөрийнхөө хүчээр олж авсан бүх зүйл амттай санагддаг. Ирээдүйдээ итгэлтэй өмнөө тавьсан зорилготой болсон.
Гэтэл саяхан тэр ах надтай хамт амьдрахыг гуйсан ерөнхийдөө эхнэр минь болооч хүүхдийг минь гаргаж өгөөч гэж, би ч юу ч хэлж чадахгүй гарч ирсэн. Үнэндээ би тэр хүнд хайртай цуг байхыг үнэхээр хүсч байна. Хэрвээ намайг татгалзвал энэ жилдээ хүнтэй танилцаад амьдралаа зохиох гэж байгаагаа хэлсэн. Тэгсэн тохиолдолд жаргалтай амьдарч чадахгүй байх учир нь надад хайртайгаа хэлсэн, гэсэн ч би ийм насны зөрүүтэй хүмүүс гэр бүл болно гэдэгт итгэж чадахгүй байна. Бас хүмүүс биднийг юу гэх бол эцэг эх минь яаж хүлээж авах бол, хамгийн гол нь тэр минь хэр удаан эрүүл саруул надтай амьдрах бол, хүүхэд минь томрохоороо намайг юу гэх бол гэсэн бодол толгойноос минь салж өгөхгүй мөртлөө би тэр хүнийг алдмааргүй байх юм. Би яасан нь дээр вэ? Эсвэл өөр өөрсдийнхөө мөрийг хөөдөг юм билүү…
49 Comments
Hugshin huntei suusan humuus zunduu bdiishd tegehdee ter un unguruud uguul chamd bair ni uldene esuul chi martaad ueiinhee gants hoyr ah huntei suugaad shan aidarch bolno shd zddog nuhruu martaj chadsan yum chin naad uvuuguu martah bhuuu
Olon jiliin tursh bods on yum chini uuriinxuu zurx set gelding daga.
Uuriin bodoj uuruu zub.
БОЛЬ БОЛЬ…. АСРАГЧ БОЛОХ НЬ ДУТАА ЮУ…
Horoolliin urguu odoo yashkanuudiin uulzdag gzar boltson tumu haishaa yum ene joohon ohiduud arai heternee barij avaad bvgdiinh n vsiig husval taarna odoo bvr sanhvv.mn oroid harhad dvvren dvvren dugaarud sanhvv abna ch geh shig BOLCHIHOOCHE
Nasaar ah hvn demii halamjtai yum shig anhandaa sanagdana gevch amidraad irehed nasnii zurvv mash ih medregdene yarij bga zvil vzel bodol geh metchilen.bs deer n ahimag nasni hvn ih hartai chamaig gaduur gargahgvi erthen deer n bolio.tgd ch ih banzal bdg udii udaan gants bie yavj bhda ih zviliig vzej tuulaa biz.chamtai suusniihaa daraa ilvv joohon ohiduudtai uulzahiig ch vgvisgehgvi.hamtran amidraad ch hereggvi chi daschihval tgd l unguruu
Bi 48tai ehner 30tai huu maani 3tai saihan l amidarch bna.10 jiliin omno solih ch trusikgui niilj baisan.niileed amidarliin toloo zutgeed odoo bair mashin geed buh l yum baina. Ene humuus oorsdiigoo monhiin zaluugaaraa baih yum shig bodoh yumdaa.oorsdoo hogshirood yaj ch yawaa bilee.minii bodloor huud chin sain chi ooroo hairtai bol nasnii zoruu hamaagui yum shigee.
Sain akhtai taniltsana dolgormaa_doma@yahoo.com
Аа тийм : Сократаас нэг шавь асуужээ. Багшаа би хүнтэй гэрлэх хэрэг байна уу гэж. Тэгсэн чинь Хүнтэй гэрлэсэн ч 10 жилийн дараа харамсана гэрлээгүй ч 10 жилийн дараа хармсана гэсэн гэдэг.
за даа хүний сэтгэл дурлал хоёрт тоо бодлого хэрэггүй л дээ… Үнэнийг хэлэхэд мэдэх юм алга. Чи өөрөө дурласан юм бол чи л мэдэх асуудал шүү дээ. Суугаад болохгүй бол салж бас болно шүү дээ. Миний бодлоор бол чи тэр ах хүүд зүгээр л дассан байх.
emegtei hunii uhaan bogino us urt gj unen shuu…naad hun chin ch gsn tsagiin saihand hund durlaj hairlaj hairluulj l bsan bj taarna tgd medeej huuhed bgaa chinii ue-n neg huuhen garch ireed esvel zaluu,ene dagavar huuhedtei huuhen minii etsgiin tarhiig erguuleed bukh yumand ni shunaj bna uhvel ene huuhen buruutai bairand ni bolson gevel chi yahuu?
Hairtai bol amidarch boloh l yum huuhed gargaj bol demii bhoo
Танилцах хүүхэн байна уу
xamgiin tod jishee Celine Dion 46 nastai, René Angélil 72 nastai 2 jinxene xairaaraa sxn amidraa l bn shd. chi ene ix zovlong tuulj davj garsan l yum tsaashid ch uchirax berxsheeliig tovoggui davax bolno. busdiin yu gex xamaagui ooriinxoo zurx setgeliin sons. …
Togsoo zob helsen shuu.
muu naiz zaluugaas sain cekc hamtragch bolii. sengee_02@yahoo.com
22nastai 175sm 58kg jintei tsarailag goe bietei bvsgvi gerte gantsara bn 100mynga hergtei bn tuslawal manaid hamt honi ulzmar bwal horololin orgo dr ired zalga utas 88441184
za demii biz dee
би 41 тэй надтай сууx 17той оxин байна уу.би байртай.бас xаламжтай кккккк
Yagaad bolohgui gej hamgiin gol ni chi terend hairtai yum bishuu hairtai hunteigee tsug baina gedeg l hamgiin goe chamd
hairtai chi terend hairtai gedeg bol bolomj
18 ,20-toi ohiduud gadaadiin 40 50 garsan hugshidtei zunduu l suuj baigaa doo. Ternii derged avuushtai ni mongol yum.endees zuvulguu avah gej bgaag chin bodvol chi ergelzej bgaam bna.ergelzej baival suuh hereg yu bna.harin ergelzeegui bol asuuh hereg yu bna
Nas hamaagvi…amidralin saihnig mederch bwl busad ni ymar hamaaa bn
амьдралд ухаан зарж амьдардаг юм аа. Ухаан чинь хүрэхгүй бол зөн совингоо дага. Харин нэг юм нэмж хэлэхэд нэг л шийдсэн бол үр дүнг нь үзэх хүртлээ тууштай байдаг юм шүү
demii de…
Хааяа уулзаад секс хийгээд үзэхгүй юу даа. Гаднаас нь хараад сайхан санагдаад байгаа боловч, настай хүний арьс нь суларсан нүцгэн биеэнд хүрч тэвэрч чадахгүйл болов уу.
Yadarsan busguid iluu sxn gerel gegee belegleh erchuud maani haaguurhan l yavna daa. Delbeelj bui cecegsiig buu gishgecheech. Saihan ohid mini hairan bn
Дэмий дэмий Дэмбээ евее бvp ч дэмий.
Ve тэнгийн ереесен чинь хаа нэгтээ байж л байгаа. Амжилт
Demii biz de.hervee uneheer chamaig bodson bol tegej helj zurhlehgui bsan bh.bi yag l cham shig amidral tuulsan.bas tiim hun bsan ch bi huuhdee 8nastai bolohod saihan hanitaigaa uchirsan.harin tegehed l ter ah chamd sain ch zurhelj helj hurch ch chaddaggui bsan yumaa.saihan amidraarai tuslah bolomj garval ah ni tuslana shu gej bilee.tegeheer tiim l setgel gargah bsan bhaa
Наад хөгшин чинь ганц байртай тэрүүгээрээ түрий бариад чиний сул талыг ашиглаж байна. Чи суувал юу болно гээч. Эхэндээ хүүхэд шиг эрхлээд сайхан байснаа сүүлдээ тамд очсоноо мэднэ дээ. Чамайг болон хүүхдийг чинь хяналтандаа авна. Чамайг ажил хийхээ болиод гэртээ суу гэж хэлнэ хүүхдий нь гаргаад. Тэгээд чи нэг хөгшин өвгөний хүүхдийг харсан гэрийн авгай л болно. Наад өвгөн чинь хэрэг дээрээ ааш муутай, хартай, балиар юм байгаа даа. Хэдэн жилийн дараа чи их харамсана. Тэгснээс ажил төрлөө хийгээд шуд зууснаараа зуугаад өөрөө амьдралаа бүтээ. Чамд их ирээдүй байна. Сул талаа хүнд битгий ашиглуул.
Amia tavidag ym bna lee uuruus ah hvn. Gehdee tanai hvn 24ah geheer bas arai ih ymaa. Chi yaay gj bodoj bgaan, uuruu l medehgvi yu, eej aavdaa bol 12nas daraad helj bolno. Chinii l shiidver chinii l amidral ymdaa
Bi 28tai, manai nuhur nadaas 14ah. Bi mungu ntert boloogvi ee, zvgeer l tvvndee tatagdaad hairtai bolood suuchihsan ym. Sex nteriin tal deer bol bid 2barag hiideggvi ee, bi ch neeh sex ntert durtai bish bolood ch ter vv ter bol neeh sonin bish bdg. Yahav veiin zaluuchuudiig bodvol ilvv uhaalag bas halamjtai , yu yunii tvrvvnd vschdeggvi bas minii yarisan zviliig oilgohiig hicheedeg bolood ch ter ymuu nadaa lav amar bdg bas tvvndee hairtai bolohoor neeh ichij baridaggvi shde
Huue GG chi chini yamar soyolgui amitan be. yasan buhimduu yum kazak ch geh shig. uzel bodloo ilerhiilehed bas ingej doromjluulah yostoi yu. minii zuvulguug avah eseh ni ene hunii asuudal baihad chi yasan aimar yum ain??? teged ter ER HUN ch gesen nadtai adilhan utgatai comment bichsen baihad doromjlohgui bj emegtei huniig l eldveer ni helj baidag manai mongol erchuudiin teneg zan. hun bolgon bitgii suu ene ter gj bichih yosgui bizde. Duffff.
Ter hun chn yum yum uzchihsen bas henii buruugaas bolj ehner ni salsaniig sain bodooroi. Ehner ni magadgui cham shig baidald bj bgaad cham shig geree orhiod huuhdee avaad yavsan bol yaahuuuuuuuu!!!!!!! Ter hund gants 2 jiliin tevcheer yu ch bish ter hunii aash amidral batalgaajsan udruur duusgavar bolno gej bod gai bolood ahiad jiremsen huuhdiig chn ad uzne chi 2 huuhed 24 t ahiad ugnu er ni huuhed chn garaas chn garch bgaa hoino gants bieiin jargal edleed yavj bgaachdee yund ni yaardagiin.
Ta 2-iig niillee gej bodohod ta 2-n az jargal gert chini l opnoh baihdaa. Gaduur garanguut hun bur haraal ene neg ohin ene hunii mongond ni bolj naaldsan gej hoorondoo yarial. Yamar teneg ohin be geh baihdaa. Zarim ni ah duu aav ohin 2 gej anduuraal. Chi udahgui tayag tulsan uvgun sugadaad yavj baina gedegee bodsonuu? Ueiin hosuudiin nuhur ni mashin barij baihad tanai nuhur tayag tulahaas tsaashgui za boov ni bosoh bol bur ulger biz. Chi ch mal yumdaa. 2 huuhdee asarna nuhruu asarna. Utgagui untarsan amidralruu yund ni zutgedeg bainaa. Nud huruu l gej heliidaa.
Za ingeed l bodood uzdee. Chamaig dunguj torj baihad ter hun 24-n nas hurchihsen ed busniulaad heden arvan ohiniig nuhaj baisan geed boddoo. Minii ehner lav odoo topoochgui baigam bainaldaa tegvel
Narhan muu kazak buu hutsmoi. Tanai kazakuudad l nas hamaagui baidiin baigaa biz tsaashaa zailj uz.
Er hun-g demjij bn. yagad bolohgui gej dee. gol asuudal nasandaa l bn shuu dee. uneheer l chamaig jargaah yostoi hun chini ch yum bilu. aldaj onoj bj uhaardag amidralaas hoish olon yum bodood shanalaad bailgui haana baihiig hussen tendee l bai. huuhed mini namaig yu gj bodoh bol gedeg chini bas utgagui asuudal. huuheddee ooriigoo oilguulj amidar. yunii toloo ene huntei niilsenig chini huuhed chini tom bolohooroo meddeg, eejiigee hairladag oilgodog bh yostoi.
Hair setgel, amidral zovhon sex der togtohguishde. Uneheer chi ter l hunii derged sain saihniig mederj chadaj baival yadag yum be amidraad l uzelde. Bi 34 hurch bga zaluu bna minii uyiin zaluu ehneriinhee deer mordoj chadahgui zaluuchuud ih l baishde. Arhi uuj ehneree zagnaj deerlehsen. Bi ooroo gadaadiin olon orond ajilj amidarch uzlee. Eruu ovdog n niilsen ovoo artai der niiluulsen olon mongol busguichuudiig harlaa. Yagaad gadaad ovoo nartai suuhad yu ch heldgui baij Ooroosoo hed ah huntei holbogdohod humuus yasan ih durguizne ve!!!
nzaa hereggvi bizdee.hairtai durtai geel chi suuna 5 jiliin daraa amaa barih yum bolnodoo.aaw shigee huntei suugaad chi yaj amidrah geed bgaa yum be.hairtai bj bnoo tegwel uchraad uulzaal yawj l bai ldaa.bas huuhdiig ni gargaad 10 jiliin daraa l ewgvi bno shdee.tegeed 2 uur etsgiin huuhedtei bj bhaar bolio.yawaandaa chamd saihan halamjtai zaluu garaal irne.yadaj 12 nasaar ah bsan bol bi chamaig suu l gej helne.gehdee 24…bishee
Kuu yahav dee. ta 2g suulaa gehed hundlungiin hen negen hohirohgui, shanalahgui bol suuh eseh ni hend ch hamaa bhgui shuu dee. medeej humuus gaihah l bh. haaya heterhii olon yum bodoh demii sanagddag shde. olon yum bodoh tusam ooroo l zovdog. getel nudee aniad chihee boglood ooriinhoo husseneer baij yagad bolohgui gj. bi chamaig ter hunteigee suugaasai gj zuvluh bn. yag ueiin chini zaluu chamd ter hunii ogoh shig az jargaliig ogch chadahgui esvel taaraldahgui bol hojim hoino nasnii zoruu gj tatgalzsandaa haramsaj ch magadgui. geriinhen chini anhandaa evgui bsn ch yavaandaa chamaig az jargaltai baigaag harval demjih bh. yamarch aav eej ur huuhdiinhee az jargaltai baigaag harahiig huseh ni gartsaagui.
За дүү минь чи ямар хүнгүй арал дээр хоёулханаа байгаа биш 24 насаар ах арай хэтрэнэ ээ.Аливаа юманд баримжаа гэж 1 юм байх хэрэгтэй.Яахав чамд чиний хүүхдэд их сайн хүн шиг байсан байж болно.Гэхдээ чи 1 юмыг ойлго.Өөрөөсөө 24 насаар дүү бүсгүйг хамт амьдрья хүүхэдтэй больё гэж байгаа хүн эрүүл хүн биш ээ.
Насны зөрүүг өөрийнхөө ямар насандаа ямар байхав, тэр хүнийхээ настай болох үйл явдлыг харьцуулаарай. Дэмий гэж бодож байна. Энэ жинхэнэ хайр сэтгэлийн хайр бишээ. Аавтайгаа зүйрлүүлсэн хайр байх. Залуу хүн байна. Чиний урд их ирээдүй байнаа. Үсрээд 10 жилийн дараа асаргааны хүн болбол яах юм.
Uneheer l sakiin helsen shig l setgel hudluluur shiidehgeed bn.Ter ah chin uneheer sn l hun bn ghdee suuj amidran geheer denduu hol nasnii zuruutei bas ter hun chin utluud zunvul chi l asrah bolno
1 aldsan hun hashir baih heregtei. Odoo baigaagaasaa iluu ireeduig bod chi 27 toi 20 jiliin daraa 47 toi bas l yagachgui bna harin nohor chine 71 tei mongol erchuudiin dundaj naslalt 71 hurehguishd. Sexiin idevhtei amidral ni 60 hureed bosohoo bolino. Chi 37 toi id nasan deeree bna endees l amidral chine utgagui bolj ehlene salii geheer huuhedtei salj chadahgui hunii hel amnaas aina uldsen amidralaa ingej ognoruuley geheer utgagui sanagdana ene bom muu amlasan zuil bish bodit baidal shuu
Eej aavaas chini turuuleed burhan bolchih yum bishuudee demii demii bolij uz balai ym. Deeree ah egchgui bolood ingeed erguuteed baigaamuu. Mongoliin deed rekord bolohviidee
SAK-d BIG LIKE. Yg minii heleh gj bsniig helchlee. Davtaj nurshaad demii bz
bi nasni zorvtei enher nohriig medne gedee nohor n 12 nasar ah. saihan l amidarsan. 24 ah gedeg chin arai l ih bn. chi tegj ih tatagadaad bga bol hamt amidraad vz gehde hvhedtei bolj l bolohgvi. nasnii zorvv odohondo neh medegdehgvi ch nas n yawaad irheer asuudal gardag l um bilee svv. yadaj l buruu zorvv zonood l ervvl mend n asuudaltai bolood l
.
Za demii bizdee 1 ue ch bish bur 2 ue multarsan hugshin huntei suugaad saihan baih ni yuu l bol. Sexiin talaas bodood uziildee. Emegtei hun 30 garahaaraa dur husel ni ulam nemegddeg gesen. Harin ter ued 60 duhuj yavaa uvuu chamaig hangaad baih ni yuu l bol. Chi mash ih daramt gutral dund baisan uchraas jijigheen yumand setgel hudluluur handaj baina. Tegeel udahgui unaad ugvul chi 2 oor etsgiin 2 huuhedtei belevsen avgai l bolj uldene. Eej aav chini uursdiinhuu ueiin hurgeniig yaaj huleej avah boloo. Bodohoos ch aimar yum. Za tegeed oopoo l meddee. Chi naad hunteigee suuval chinii amidrald dahiad 1 nuhur hereg boloh bizee.
Би чиний сэтгэлийг ойлгож байгаа ч энэ бол 21-р зуун бүх зүйл хөгжсөн бүр хайр сэтгэл хүртэл. Миний бодлоор залуу нас, хүсэл мөрөөдөл амьдралд 1 л олддог тэгэхээр чи салаа замын уулзвар дээр байна алийг нь сонгохоо өөрөө мэдэж дээ. Би бол хэрэггүй л гэж хэлмээр зөвлөмөөр байна. Тэр хүн ухаантай бол чамайг сууя гэж гуйхгүй дотроо хайрлаад л чиний аз жаргалд саад хийхгүй байх байсан. Хэн нэгний төлөө өөрийгөө золиослож чадаж байгаа хүнийг сайн хүн гэх байх…
iiiii 27+24=51 chi ooro med togsgol n taalagdku l bhda