Сэтгэл тэнүүн амьдрах юмсан

sadsittingbeachnaturewomangirl-b42cee74cd7851d9316e784bf9e2c1d4_h

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 30 настай. Хараахан гэр бүл зохиож амжаагүй л явна. Олон жилийн өмнө найз залуугаасаа салаад одоог хүртэл хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөөгүй өдийг хүрсэн. Одоо найз нөхөд минь гэр бүл үр хүүхэдтэй сайн сайхан амьдарч байгааг хараад битүүхэн атаархадаг ч хэрвээ тэр хүн миний амьдралд орж ирээгүй байсан бол гэсэн бодол хааяа зурсхийх юм. Нэгэнт болоод өнгөрсөн амьдралыг эргүүлж болохгүй л дээ. Гэхдээ түүнтэй өнгөрүүлсэн 4 жил миний хувьд дэндүү хайран бас харамсмаар. Та бүхэн намайг юу ярих гээд байгааг маань гайхаж байгаа байх л даа. Миний анхны гэсэн бүхнийг минь авч одсон тэр нэг залуугийн талаар жаахан дэлгэрүүлвэл. Анхны эр хүн анхны хүүхэд…

Тэр залуутай би урьд нь бие биеэ зэрвэсхэн таньдаг. Би нэг жил гэрээсээ хол хамаатны эгчдээ хань болж амьдарсан юм. Тэр залуу эгчийн маань зэргэлдээ хашаанд амьдардаг байсан юм л даа. Таарахаараа үеийн хүүхдүүд мэнд мэдээд л өнгөрдөг байснаас өөр юу ч байгаагүй. Намайг гэртээ ирсэний дараа нэг танихгүй дугаараас залгаад эгчээс чинь зүрх гаргаж чиний дугаар гэрийн чинь хаягыг авлаа гээд хүрээд ирсэн. Уулзах болгондоо миний хийж байсан үйлдэл болгоныг хашааны завсараар хардаг байснаа ярина. Бид хэд хэд уулзсаны дараа албан ёсоор үерхэж эхлэлээ. Нилээд хэдэн сарын дараа хамт унтсан. Би ээжтэйгээ танилцуулж манайхаар орж гардаг болсон. Хүний сэтгэл гэдэг хувирахаа хүрвэл даанч амархан юм билээ. Ээж маань түүнд хичнээн сайн байсан гээч. Ирэх болгонд нь гараа гаргаж хоол хийж өгнө эртхэн унтаж амраг гээд дуртай киногоо ч үзэхгүй өрөөндөө чимээгүй сууна. Ингээд л 3 жил гаран үерхэсэн дээ. Нэг өдөр би ээж маань чиний царай нэг цагаараад нэг л биш дээ гэснээр тест аваад үзэхэд би 3 долоо хоногтой жирэмсэн болсон байсан. Мэдээд бурханы бэлгэнд талархахгүй хэн байх билээ дээ. Орой ирэхийг нь тэсэн ядан хүлээсээр баярт мэдээгээ хэлтэл юу гэсэн гээч…

Чи өөрөө яамаар байгаа юм бэ би бол аав болох болоогүй байна гэчихээд буруу хараад унтаад өгсөн. Тэр шөнө миний нойр хүрээгүй ээ түүнийг яагаад баярлаагүйг мэдэх гэж их хичээсэн. Маргааш өглөө нь тэр босоод хоёулаа эмнэлэг явья одоохондоо хүүхэд эрт байна чи бид 2 эхлээд орон гэрээ төвхнүүлчихээд аав ээж болоход оройтох юм байхгүй гэхэд нь нээрээ ч тийм юм шиг санагдаад дагаж эмнэлэг яваад нөгөө айхтар зүйлийг хийлгэчихсэн. Тэр өдрөөс хойш хэдэн сарын дараа бидний хувьд бүх юм дууссан даа. Чамд надаас сайн  хүн олдоноо гээд л гараад явахад нь надад хэлэх үг олдоогүй. Битгий яваач гэж сөгдөж гуйгаагүй. Ингээд л миний энэ амьдрал эхлэсэн дээ. Би өглөө хичээлдээ явдаг өдөр нь гэртээ харидаг. Одоо бол өглөө ажилдаа явдаг орой гэртээ харьдаг. Ийм л нэгэн амьдралаар ижийтэйгээ амьдарсаар өдийг хүрч дээ.

Ээж маань одоо байнга гарч орж хүнтэй уулзаж учир хүнтэй суу хүүхэд гарга чамайг гэртээ ингээд суугаад байхаар би чамтай сууя гээд хүн хүрээд ирэхгүй гэж үглэдэг. Найз нөхөд маань ч гарч ор наргиж цэнгэ тэгж байж хүнтэй танилцдаг юм хүнтэй танилцаж хүний сайн мууг мэдэр гэх юм. Гэлээ гээд баар сав хэсэж архи дарс ууснаар хүн ханиа олно гэж байхуу? Би архи дарс наргиан цэнгээнээс дэндүү хол хөндий хүн л дээ. Аав маань архи дарс огт хэрэглэдэггүй хүн байсан болохоор тэр байх л даа. Сайн хүнтэй учирч сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Би ч гэсэн хүсдэг. гэхдээ тэр айхтар зүйлийг хийсэндээ битүүхэн айдас тээсээр явдаг. Сайн хүнтэй учирлаа гээж үр хүүхдийг нь төрүүлж чадах болов уу гээд. Дотныхоо найз нөхдөөс асуухаар сар болоогүй байсан болохоор айх зүйлгүй гэх юм энэ үнэн олов уу?

13 Comments

  1. ganaa says:

    Ene bichsen yumnuudaas nadad ih vnen sanagdlaa 2uulaa Nz uud bolie bi bas chamtai adilhan yum b.naa tehdee bi er hvsvel gavana2016@yahoo.com ruu bicheere

  2. emegtei says:

    Ter zaluugiin chanariig ert medsen n sain bolson bn shdee. iim sxan zaluu nasandsa iim gutruu bj ongorsnoro amidarj bolohguie ohin mine. ter ued suugaad huuhed gargasnii chin daraa hayaad yavhaar l hun bsn bn shuu der! huuhed birhnii beleg ch gesen ireh uedee l irdeg yum! eleg buten bsn n deer shuu dee! harin ch zaluugiihaa tariig ert tanisandaa bayarla. ongorson amidralgui hun gj baidgui yum. nz nohod chin garj or gej bgaa n bar sawaar yav geegui l blguidee, yer n zugerr tsoglog bai. hiihiig hussen zuilee hii, haaya bar sawaar orj tolgoigoo sergee bujigle, hobbitoi bol tssaanaasaa gereltsen ooriigoo hairlasan zorilgotoi hunii humuus dagadag yum shdee. or tas mart naad zuilee. or tAs martagdhgui ch bodhoo bagasga ayaandaa tsag hugatsaa emchleed ogno! tsoglog bai, oor nudeer harahad chzmd aldsan zuil neg ch alga, harin turshlaga suuj amidraliin neg hesgig l medersen bn.zorigtoi bai ooriigoo hairla busdiig ener l gej helii daa. amjilt:)

  3. koko says:

    Надтай адил зүйл болжээ.
    Би бас саяхан аборт хийлгэсэн. Найз залуутай тэр гэрлэж байсан нэг хүүхэдтэй юм билээ бид 2 найзлаад 1жил гаран болжийн. Салсан учраас хашир болгоомжлоод байх шиг. Бас нээх баярлаагүй юм шиг санагдсан. Чи бид хоёр одоохондоо гэр оронтой болоогүй байна. Би нэг ажилтай болоодхоё 2 жилйин дараа амьдрал цэгцэрнэ тэгээд хүүхдээ гаргая гэсэн.найзууддаа ч тэгж ярьдаг бид 2 31тэй би хүүхэдгүй гэрлэж байгаагүй .Хүүхэдтэй болох гэрлэх амьдрахаа сайн төлөвлөх хэрэгтэй байдгийн байнлээ салах сарних болоход хүүхэд л хэцүүддэг гэдэг… үүнийг нь би алдаж үзсэн болохоор ингэж хэлдгийн болуу даа л гэж боддог
    Бас манай дүү бас найз охин нь жирэмсэн эхнэр авч байгаа ухаантай одоо бүгдээрээ ээж аавтай дүү гартайгаа олуулаа амьдрах байх тэгсэн манай найз залуу хэцүү шдээ гээд гхэдээ бид 2 олон талаас нь ярилцсан надад хэцүү байсан ч авхуулсан.
    Зориглоод гаргалаа гэхэд болох л байсан байхагэхдээ нэгэнт хийчээд араас нь юм бодоод яахав гээд бодохгүг л хичээж байна даа.Эмч нас чинь оройтлоо гэсэн уг нь би хуанлийн аргаар сайн тооцоолж секс хийдэг байсан ч алддаг юм бнлээ.
    Уг нь амьдралын тухай зөв бодол яриатай 2уулаа ингэж амьдрана тэгж амьдрий гэж ярьдаг. Уул нь ажилч айхтар талдаа харахад үг дуу цөөтэй тэгэхдээ хайр халамж нь ил биш хөндий ч юм шиг . Сексдээ сайн намайг тавиулж байж л санаа нь амардаг тэгэхдээ яг нээх гоё хүссэнээр минь байдаггүйлдээ за секс ч ер нь боломжийн хоорондоо ойлголцоод болоод байдаг.
    Эхэндээ ажлаасаа халагдсан өр ширэнд орсон гээд уудаг уугаад надруу агсагнадаг байсан сүүлдээ намдуу зөөлөн болсон . Тэгэд нэг удаа би бүр эвдэрчихэж нэг хэсэг хүн биш байж чамайгаа маш их гомдоосондоо чамтай учирсандаа баярладаг гэж зхэлэхэд нь би дотроо маш их баярласан.
    Гэхдээ надад айдас болгоомжлол байна .
    Миний цагийг дэмий үрээд байгаам биш биз суучаад тнайхан ажилгүй залхуу арчаагүй гэхийм биш байгаа саяхан бас санхүүгээ тус тусдаа брьса нь дээр байдаг гэх шиг болсон………би ер нь энэ хүнтэй таарснаас хойш мөнгө төгрөгийг дийлэнхийг нь гарагж байгааа. бас зээлнээс төлөлцсөн. Жоохон ажил хийгээд мөнгө олохдоо надад зарцуулсан удаагүй ээ. Өөртөө хүүхэддээ зарцуулсан байсан. Би тэгхээр нь за эрэгтэй хүн нэг сэхвэл надаас илүү цалин мөнгөтэй болох байх жоохон юм олонгуут мөнгө мөнгө гээд яахав гээд юм нэхээгүйлдээ.
    Хүүхэд нь ээж дээр нь байдаг. хааяа өөр дээрээ авдаг. Эцэг нь хүүхэдтэйгаа уулзалгүй л яахав гэхдээ надаа эвгүй байдаг үргэлж 2дугаарт юм шиг… би гэнэт салаад урьдны адил зожиг ганцаараа бамаар ч юм шиг байнга л мөнгө төгрөг цалингаа зарцуулдаг болохоор энэ харилцаанаас залхаж байна..надад бас хүн мөнгө зарцуулж байвал сайхан л байна шд
    Даанч дасаад хайртай болчихож яахаа мэдэхгүй байна

  4. ganaa says:

    Naraagiin zuv shu sain zaluus zunduul b.ga b.h call daad b.da busguichuudee

  5. six says:

    бааранд танилцсан хүн бүр бас муу хүн биш шүү дээ. манай нэг найз бааранд нэг залуутай танилцаад одоо гурав дахь жилдээ үерхээд сайхан л байгаа. амьдралаа хүн өөрөө л өөрчлөнө. ганц олдох амьдралаа залуу насаа ийм сонирхолгүй уйтгартай өнгөрүүлнэ гэдэг харамсалтай. алдаж, онож, дурлаж, догдолж, ухаарч, болзоонд явж, секс нтр хийх хэрэгтэй шдээ кк

  6. naraa says:

    He he baahan taniltsah hayg utas, gants bie 30 garsan busguichuud holnogdood uzehed buruudah zuilgui ene dund chin setgeltei hun bj ch medne

  7. sportlog zaluu says:

    Sain bna u busgui ene udriin mend hurige! chinii bichsen zahidliig unshlaa zgr de.. Amidral baylag shu l gej helmeer sanagdlaa chamd zaluu nas,zav,zambuulin 3 bna ..urgelj uragshaa harj az jargalaa haij amidralda gerel gegee oruulj bai.Bid 1 l udaa amidrana uuriiguu hairlaarai! uhaantai hun uuriiguu ersdeld oruuldaggui um shu Uchir ni ted az hiimori, % zayand itgedeggui..ted zuvhun uursduduu l itgedeg.Ymar negen um bolohod ted uursdiiguu l buruutgadag Buh zuil uursduus ni shaltgaalna gedgiig ted meddeg Bolood ungursun zuilsiin araas ted hezee ch hashgirdaggui Uchir ni negent bolood ungursun zuil hezee ch butsaj irehgui! nemj helehed SAIN hun hunii amidrald ”DURSAMJ” uldeedeg MUU hun …SURGAMJ.. uldeedeg um shu..chamd amjilt busgui mini! sanal bodloo hubaaltsahiig husbel msgreer holbogdoroi okay amjilt_husie2012@yahoo.com

  8. khishigee says:

    30tai er hunii 3 hor aliig ni ch heregledeggui daruuxan zaluu bna. taniltsah busgui bnuu?

  9. beck says:

    Daruhn single zalu bn. Dajgui busguite hamtragch boloy toglogue 89229415

  10. zulaa says:

    Yamar shashin shvtdeg be boo nar bol xvvxed ystgasan bol ter xvvxdiin svns n dagaad bdag aab eejdee xorsdimy yadin gantsaarang n yabyylaad bdag neg boloxoor mynxag myy zayani xani n bish xvntei syylgadag teed salalt zoblont amidraltai bolgodog yum bn gej bi oilgoson. Bi bas cham shig gants bie oiroltsoo nasni chamarxyy amidral tyylsan xvvxdee gargasan ch ood bolson yum xed xonogiin omno zasal xiilgesen. Odoo xvntei syyna gesen namaig.

  11. Busgui says:

    Gaigui blgui de nadad ch bas iim zuil tohioldoj l bsan. getel odoo sain hani saihan ur huuhedtei amidarch bna. Ohun mini odoo hajuud mini hatsraa bubailgaad l untaj bna da. sain zuil muugaasaa dandaa ih bdag yumaa

  12. zochin says:

    bvh zvil saihan bolno amjilt hvsie…

  13. Mocha says:

    Yavaad ugsun zaluugaar huvi iluu zaluutai suunaa, huuhedtei ch bolno. Uuruu harin uuniig husej zalbirch yav. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.