Заавал бараан байх албагүй…

Kisses-3-love-18886362-500-335

Сая хол давсан иргэдтэй их хотын иргэн би энэ шөнө бодролд автан сууна. Өдийг хүртэл явж ирэхдээ дандаа л зөв замаар явж, хийсэн үйлдэл болгон минь зөв байсан мэт санаж яваад твиттер ухаж суухнаа бас ч тийм биш ажээ. Уйлаан дуу хадааж төрөөд баярлуулж байсан хүмүүсээ гомдоож нулимсыг нь хүртэл үзлээ, найз охин, найз бүсгүйгээ гомдоон нулимсыг харж үзлээ. Тэр болгондоо хамгийн боломжит сонголтыг хийж ирсэн хэмээн бодож явжээ.

Надад сэтгэлээ өгчихөөд тэрийгээ мэдэхгүй яваад буцаад ирэх гэхэд нь цаашаа гээд түлхсэн хүмүүсийн тоо ганцаар тогтохгүй байгааг харахнээ би яг ч өөрийнхөө боддог шиг гэгээн этгээд биш болтой юм. Өөрийнхөө үйлдлийг зөвтгөж яваад гучхан минутын өмнө тавин насны талыг туулж ирсэн мөрөө шинжихнээ зүрх зүсэгдэх шиг. Яасан ч олон хүнийг гомдоогоов дээ. Маргааш өглөө босоод өөрийнхөөрөө амьдарсан хэвээр байх боловч өргөн хорвоо шиг сэтгэж цэл залуу, ухаан балчир байгаа ч бодь сэтгэлээр амьдрахыг хичээнээ.

Тэр далимдаа та бүхэндээ уриалж байгаа минь энэ. Бүгд адилхан амьдрах гэж яваа хүмүүс бидэнд ялагдах ялах гэдэг хэтэрхий өрөөсгөл санаа. Ялах ялагдахаа давж, бүгдээрээ сайхан амьдрах гээд үзье. Үндсэн философио алдсан төр засгийн бодлогоос болж бухимдалдаа умбан байгаа нийгэмдээ хайраа, энэрэлээ түгээе. Тэгэхгүй болвоос, явах нэг нь явсаар нүд ирмэх зуур хайрлах нэгэн үлдэхгүй болж мэднэ шүү.

5 Comments

  1. UniCo says:

    shuleg bichtsen bna shd 

  2. GegeenCom says:

    Bugeen horvood buteej bosgoj yavaarai

  3. bold says:

    tiishd

  4. suri says:

    За чи битгий донгос чам шиг бацаан амьдралын философи заах болоогүй 

  5. Zol says:

    Demjij bna. Zuv hu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.