Сайн залууг хаанаас олох вэ?

arw1

Сайн байцгаан уу? Би 27 настай 6 настай хүүтэй нөхрөөсөө салаад амьдралын төлөө хүүгийнхээ төлөө гэж явсаар байгаад 3 жил болчихсон байна. Энэ хугацаанд 1 л залуутай үерхэж үзсэн ч хэтэрхий хартай, амьдрал үзээгүй, ярьж байгаа хийж байгаа нь үйлдэл нь таалагдахгүй болохоор салаад 1 жил болж байна. Хэсэг хугацаанд нилээн шоудаж наргиж цэнгэсэн л дээ одоо бол үгүй ерөнхийдөө бол маш тайван амьдардаг. Миний амьдралын хэмнэл ажил, гэр сургууль /оройгоор сурдаг/, фитнес, дамжаа үлдсэн цагт нь хүүтэйгээ өнгөрөөдөг.

Өөрийгөө дүгнэхэд би бол бүх юм нь тэгш, дажгүй эмэгтэй хүүхэд гаргасан ч бие хаа минь эвдрээгүй, наснаасаа бараг 5 залуу харагддаг, эрч хүчтэй бүхнийг өөрөө хийнэ гэсэн бодолтой байнга инээмсэглэж явдаг өөдрөг эмэгтэй.  Янз янзын залуус уулзъя гэж санал болгодог л доо гэхдээ би яагаад ч юм бэ энэ надтай зүгээр унтах гэж байна гэж боддог, тийм ч учраас завгүй гэсэн шалтгаанаар уулздаггүй ингэж бодох нь зөв бурууг мэдэхгүй л юм.

Сүүлийн үед нөхөртэй болмоор хэн нэгнээр хайрлуулмаар, гэр бүлийн аз жаргалыг мэдэрмээр санагдах юм өөртөө тохирсон, хүүг минь хайрлах, гол нь хүнийг хайрлаж чаддаг сайн залууг хаанаас олох вэ? Яаж таних вэ? урьд нь алдаж үзсэн болохоор дахиж алдахыг үнэхээр хүсэхгүй бас айж байна. Эсвэл хэтэрхий болгоомжлоод байгаам болов уу?

19 Comments

  1. Guy One says:

    За хүүхэдтэй байж болно оо, хүүхэд хөөрхөн, асуудалгүй.. гэвч хамтдаа байж дасаад суух ухааны юм бодоод эхлэхэд хүүхдийнхээ эцэг нь гараад ирэхэд тэр хүнээ л дагаад явдаг шд.. хүүхдийнхээ жинхэнэ аавтай өсгөнө нтр гээд л.. 

    Яг үнэндээ гомдоох тусам хүүхнүүд наалдаад, баярлуулах тусам холдоод байдаг.. өчнөөн олон удаа сюрдриз бариад баярлуулахыг бараг санадагггүй хирнээ ганц удаа гомдоосныг марталгүй байнга тэрийгээ ярьж гомдоллоно.. Тийм мөртлөө л сайн залуу сайн залуу гээл.

  2. Dindon says:

    За даа. Гарчигнаасаа эхлээд л алдаа их байна. Ямар алдаа вэ гэхээр чи хайж байгаа чинь алдаа. Угаас чи хайх хэрэггүй юм биш үү. Уулзая гэсэн залуус байгаа л юм байна ш дээ. Тэгээд унтах гээд байгаа юм шиг санагдаад гээд байвал бусдын бичсэн шиг чи бүгдийг нь түлхээд л дуусна. Тэгэхээр битгий хай. Харин чинийхээр сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм тэр хүнээ ялгаж харж сур, таньж сур. Чиний эргэн тойронд байгаа тэр залуусаас ядаж 1 нь сайн хүн байгаа. Тэрийг нь олж таньж сур гэхээс өөр юу гэхэв дээ.

    Насны ханиа болох хүнийг танина гэдэг их том асуудал шүү. Өнөөдөр чамтай унтах гэдэг байдлаар танилцаж байгаа хар бодолтой хүнийг тархийг нь угааж цэвэрлээд цагаан бодолтой болгож ч болно. Тэрнээс бэлэн сайн хүн чинь ёстой эзэнтэй л байх шүү.

  3. singl says:

    96032315,msg bichneuu.yriltsaad uzii.

  4. haha says:

    Huuhedtei tgd ch nas chn yvchihsan ym bol zgr davrah hereggui adilhan huuhedtei huntei uchir daa. Tgl neeh dajgui saihan zaluuchuud huuhedtei huuhentei suuj gl yvj bn gj yu l boldoo.

  5. BAAGII says:

    Одоо сайн залуус нь бүгд нэг эзэнтэй болсон байхаа. Ихэнх хүүхнүүд сайн залуу хайж байгаа ш дэ. Тэр дундаас чи яаж сайн хүнтэй учрах вэ гэдэг л байгаа шүү. Энэ бол байгалийн шалгарал

  6. Ugi says:

    End baigaa xymyysiin bichsen sanaa onoog in unshaad buur setgel Sanaa zobchixloo.
    Odoo ingeed sain xyntei suuna geed shuud oldoxgyi ee.
    Minii bodloor Bol xymyys er em xen xen yaran ger bul boloxoosoo umnu bie bienee sain tanij Medex in chuxal bxaa.
    Uuruu uurtuu Tsag zab gargaj date xiij exlexgyi you daa.
    Date xiij yadaj 3 udaa uulzasnii daraa tsaashid urgeljluulex esexee shiid tegeed yamar ch zaluutai taniltssan bie bienee sain tanij medej bjger orondoo oruulax in deer bx aa.
    Sain taniltsaj bj l xyyxedteigee taniltsyylax xeregtei gej bodoj bna.
    Unexeer chamaig bolon chamaig xyyxedtei chini xairlaj chadax xyn Bol ayandaa medegdene gej bodoj bna.
    Olon yum bichsen Bol uuchilaarai minii amidraltai tustei sanagdaad l…..
    Bi bas  jaaxan bx daa xynteisuuj xyyxed gargaad udalgyi salj gantsaaraa olon jil bolson gexdee nadad nuxur bolox xyn bish oxindoo Aab bolox  xyn l xarj yabdag bsan bna lee.
    Tegeed neg zaluutai taniltsaad utsaar xaaya yarix,kino uzex,xoolond oroxoos exelj doloo xonogt neg Tsag bsan aa 2 Tsag ch bolj ix aijmaar exelj bie bienee tanij medej exelsen dee.Nasnii xubid xed dyy bsan boloxoor ter uu anx araas in gyij byi oxiduudiig tooxgyi namaig gexeer ix gaixaj bas ter xemjeegeer namaig iim saixan xyn xairlaj bna gej bayarladag bailaa. 
    Taniltssanaasaa xoish 3 jil bolj bj l oxintoigoo taniltsuulsan 4 jil bolson ii daraa xamtdaa amidarch exelsen.Ix urt xugatsaa yum shig murtluu neg aldsan xyn bas  unexeer namaig minii oxintoi xairlaj chadax in uu gej xarsan.
    Odoo bid 2 xyyxedtei bolson anx uuriinxuu xyyxediig garaxaar minii oxiniig xairlaxgyi bx bii gej aij
    bsan .
    Olon jil Tsag xugatsaa a zarsan ch odoo minii xani gej  baxarxax zeregtsen alxax nuxurtei,oxin mini Aab  gej  nuur xeldeg.bidnii xairnaas tursun muuxai jaaltai saikhan amidarch bna.
    Minii xani Bol saikhan mongol Zaluu bas sain geriin ezen xyn.
    Minii bodloor bid nar bie bienee sain tanixgyi bj yaran xyyxedtei boljamidraliin umnu ubdug suxurdug yum shig ee. 
    Xyneer xyn xiix xetsyy tegeed xyyxed xyyxed usgunu gej yaj amarxan bx be? 
    Chamaig xyyxedtei chini unexeer xairlaj chadax xamtdaa amidraya gej bga xyn Bol xeldeg jil ch xuleej chadna.

  7. bu says:

    Xuuxedtei xuntei nas yawsan xun l suundoo. uuriin chn nasnii zaluuu yu l bol

  8. delger says:

    huuhdiig chin mon hairlah bh daa. chinii aliig l hairluul ih yum

  9. tumbaash_76@yahoo.com says:

    zar ogood uzehgui yu da

  10. GegeenCom says:

    Hordson setgeltei iim orovdom dotortoi sharh n guiced aniagui hun zuvhun uuriin asuudlaa shiideh gej busdiin amidral samrah sanaatain bol butq ee. Haragdatsaas gaduur setge.

    Sain zaluu sxn haragdah albagui tegeed ch hun hunii sainaar tusuuldug ideal dur uur uur bga. 
    Chamaig l sxn hairlachij bvl hen henii chini herhen haragddag henees bolj yaj suirch bsn chi yerdoo so bish shuu honey bun

  11. uugii says:

    Sain zaluu oldog gazar baisan bol Mongoloor duuren nuhurgui huuhnuud bh bsan uu? Ooroo huntei niitstei, huntei zohitsoj chaddag bol ayandaa garaad l irne. Ternees bish minii buh yum tegsh geed tengeriin tsarailaad baiwal salsantai chini tistei humuus l ergeldene

  12. arigun says:

    Huchtei emegtei bn, chamiag hairlah negen bgaa. sain hai. 

  13. haha says:

    Zugeer l untaachdee.hugshirsun hoino chin zaluus zugeer untii gehed chin l zugatanaa

  14. huldvv hvvhen says:

    Chi gantsaaraa bish niigmeeree cham shig bga shd 

  15. s says:

     Янз янзын залуус уулзъя гэж санал болгодог л доо гэхдээ би яагаад ч юм бэ энэ надтай зүгээр унтах гэж байна гэж боддог, тийм ч учраас завгүй гэсэн шалтгаанаар уулздаггүй ингэж бодох нь зөв бурууг мэдэхгүй л юм. ene bodol chini chamaig nuhurtei bolgohgui bna.

  16. zax says:

    1 өдөр гэртээ иртэл 1 сайн залуу би чиний нөхөр хүүхдийн чинь аав болох хүн байна гээд зогсож байна гэж бодоо юу? Хэт хаширлаад чам руу гэсэн бүхнээс зугтаад байвал яаж тэр сайн залууг олох уу? Гадуур гар,галуу шувууны мах ид,хүн хартай танилц,хөгжилд цэнгэ буруу юм байхгүй алдах ч юм байхгүй.Цаагуур чинь гэр бүлтэй хүмүүс нуатай хайртай дуртай яах уу? ийх үү? гээд байхад.27 нас эмэгтэй хүний ид сайхан нас гэхдээ Монголд хүүхэдтэй эмэгтэй хүн 30 гараад байдал эвгүй болж эхлэнэ шүү.

  17. монгол says:

    бүх юм тэгш, дажгүй харагддаг, бие хаа нь эвдрээгүй, 5 насаар залуу харагддаг ……….. тэнэг хүүхнүүд өөрсдийгөө магтах гээд матчих юм аа

  18. Another_Man says:

    Guy One- той санал нэг байна. Төвийг сахисан, хүлээцтэй царайлсан, тусархаг /Gentle/ байсны ашиг тус гэж алга. Монголчууд чинь номхон тэмээ ноолоход амар гэдэг хүмүүс.

  19. Guy One says:

    Сайн залуу байх шиг дэмий зүйл байхгүй гэж ойлгосон.. олон жил тэр сайн залуу гэдэг нь байсан ч олж авсан, хожсон зүйл гэж алга.. одооноос өөрийгөө өөрчилж эхлээд байрад ингээд тэр сайн залуу гэдгийг нь хайдаг эмэгтэй байдаг л юм байна, сонин юм..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.