Хэтэрхий их сул талтай юм аа…

tn

Сайн байна уу. Би энэ сайтын байнгийн уншигч учраас өөрийн амьдралаа та бүгдтэй хуваалцъя гэж бодлоо. Би жилийн өмнөөс нэг залуутай дотносож үерхэж эхэлсэн юм л даа. Эхэндээ ч бид 2 зан ааш тохироод их л сайхан байлаа. Удалгүй би хөдөө ажлаар явахаар болж, хол газар ганцаараа хэцүү байна гэж бодсон учир найз залуутайгаа хамт явахаар шийдэж, найз залуу маань ч ажилд орж хамтдаа сайхан амьдарч байлаа.

Гэтэл орын үед бид 2 маш их хэрэлдэж, найз залуу маань надад гар хүрдэг болсон. Би ч бас мөчөөгөө өгөхгүй зөндөө зоддог л доо. Гэхдээ үүнээс гадна олон асуудлууд нь манай найз залуугийн ар гэрийхэн нь хэзээ ч хүүхдээ анхаардаггүй ээж, ах 2 нь арихчин, эгч нь дүүгээ хэзээ ч тоодоггүй. Тэрнээс гадна манай найз залуу өмнө нь хулгайн хэргээр шоронд орж байсан нь надад мэдэгдсэн. Тэр үедээ би за яахав хүний өнгөрсөн амьдрал хамаагүй гэж бодоод л өнгөрсөн.

Ингээд бид 2 хамт амьдарч байх хугацаанд би жирэмсэн болоод ээж ийм эрт хүүхэд гаргаад хэрэггүй гэхээр нь хүүхдээ авахуулсан юм, тэгсэн чинь намайг хаяж яваад найздуутайгаа архидаад бүр хуучин найз охинтойгоо уулзасан байвал яах уу. Тэгээд энэ бүгдийг нь мэдээд бөөн хэрүүл зодоон болтол өөрийнхөө бурууг хүлээж байгаа ч юм байхгүй чамаас болсон гээд надад бүр гар хүрсэн. Би за яахав энэ хол гэрээ хааяад намайг гээд зориод ирсэн юм байна даа гэж бодоод л тэссэн.

Тэгсэн чинь файсбүүкийг нь уншсан чинь охидуудтай их л маягласан алцгансан шинжтэй юм бичсэн байх юм. Би ер нь яавал дээр вэ яаж энэ хүнээс салах вэ? Уг нь их халамжтай, надад хайртай юм шиг байдаг. Ингээд муу талуудыг нь ярьсан чинь хэтэрхий их сул талтай юм аа. Би яах вэ надад туслаач хүмүүсээ…

14 Comments

  1. 1234 says:

    надад лав чи өөрөө огт таалагдсангүй. ямар азгүй залуу чам шиг хүүхэнтэй нийлдэг байнаа? чи их хурц зантай, хүний тэсвэр тэвчээрийг их шалгасан, ер нь боловсрол муутай, гэрийн хүмүүжил байхгүй хүүхэн байна. хэрвээ гэр бүлийнхэн нь наад злауутай чинь дотно байсан бол чам шиг хүүхэн “гэрийнхэн нь бүх юманд оролцлоо” гээд л бас л хэрүүл хийх шинжийн хүүхэн байна. тэгээд ч хүүхэдтэй болчихоод авхуулна гэдэг чинь эр хүнд итгэхгүй байгаагийн илэрхийлэл. “энэ хүн надад хань болохгүй байх, энэ хүн хүүхэд бид 2-г тэжээж авч явж чадахгүй байх, би энэ хүнтэй амьдрах итгэлгүй байна, ндад илүү гоё, илүү баян хүн таарах магадгүй, би энэ хүний хүүхдийг тээж төрүүлж, насаараа энэ хүнтэй зууралдмааргүй байна” гэж бодож л авхуулсан юм биш үү? тэгээд л цаадах чинь санаагаар унаад ууж идэж, хуучин өөрийг нь хүндэлж байсан хүүхэнтэйгээ уулзаа биз. чам шиг хүүхнээс салах хэрэгтэй дээ. ер нь наад залууд чинь байгаагаас хамаагүй их муу тал, дутагдалтай зан чанар чамд байна даа 

  2. kkk says:

    Hogiin huuhend hogiin zaluul taarna. 2-la  zodoldood nudeldeed baij baida.

  3. 103 says:

    эхлээд амьдарлын зорилготой бол гэр оронтой болох үр хүүхэд тогтсон ажил энэ тэр гэвэл хамт зүтгэх хэрэгтэй тэгж байж бие биенээ хүндлэх байхдаа юу юу ч үгүй хүүхэдтэй болоод яаж тэжээхийн ядаж бэлгэвч хэрэглээчээ

  4. emegtei says:

    hulgaich hun hezee ch zasarahgui ee, hurdan l salahgui bol chi zovno doo, hund ger buliin humuusjil zaavla ovlogdson bdag, odoo zoduulj bgaa hun yanaa,

  5. paradox says:

    huuy bichsen yuma ergeed neg hardaa, bolj butej bgaa ym alga bnshdee… songolt bii shuudee, geriin humuujil, orchin chuhal shu

  6. naagii says:

    ch yaah gej huuhedee awhuulsan ym be chiniil buruu ym bishiii

  7. GegeenCom says:

    Zodoldoj surdag heregee

  8. Ugi says:

    Sak bas saikhanxellee.
    Xynii dotor orson met adilxan yum bichij hu. Gaixlaa  shyy. 😉
     

  9. Sak says:

    Za chamaas ch bas avuushtai zan chanar haragdahgui l bainadaa. Bi yaaj zugeer uchuuguu uguhuu bas sain zodoldood genuu? Chi bas l evgui gar bololtoi. Er ni dugui duguigaa l oldiisht. Naad zaluugaasaa salaad joohon bolovsor. Ter tsagt chini arai gaigui negen zaluu oldoh bizee. Gehdee 10-n huruu tegsh undug shig uugui hun gej yuu baihavdee. Chi uuruu tugs l bishees hoish tugs hun haigaad yaahav. Odoogiin baidald taarsan taar shuudainuud l uchirsan bololtoi. Ehleed uurtuu joohon anhaar. Cham shig ohid buruugaa uuruusuu bish hunees haidag ni oilgomjtoi. 

  10. huldvv hvvhen says:

    Huldvv malaa salaach emegtei hun us n urt uhaan n vnen boginohon shuu neeree hairan zalyy nas

  11. s says:

    huue. zodoon nudeen heruul uruul chini nasan turshid chini bna, hun hezee ch genet gegeerdeggui uym. dassan sursan zangaaraa l bna. har darsan zuudneesee ser.

  12. bebe says:

    busad humuusiin nudend shaal utgagui sanagdaj baigaa ch, hairtai huneesee tiim amarhan salj chaddaggui. gehdee yamagt zurh setgeleesee iluu huchtei oyun uhaantai baih heregtei. 

  13. Bagana says:

    Oilgomjtoi baihad yug n asuuh ve de. 

  14. uunuu says:

    sal

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.