Эмэгтэй хүн биеэ даасан байх нь хамгаас чухал гэхдээ мэдээж “хэт” гээд ирэхээрээ утгагүй л дээ. Миний нэг танил бүсгүй байдаг юм л даа. 30 дөхөж яваа, гэрлээд удаагүй, нөхөр, 1 хүүхэдтэй. Нөхөртэйгөө танилцаад дөнгөж 6 сар болоод л хүүхэдтэй болсон бөгөөд, нөхөртэйгөө үерхэж байх хугацаандаа ажил хийж байгаагүй, ер нь их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаагүй хэдэн жил гэртээ байсан тийм эмэгтэй. Өөрийнхөө бүхий л жаргал зовлонг нөхөртэйгөө холбож ярина. Энэ ийм арчаагүй байгаа болохоор л би ингэж амьдарч байна гээд л эхэлнэ. Нөхрөөсөө байнга мөнгө нэхнэ, авчирсан мөнгөөр нь будаг шунх, хаана ч өмсөхөөргүй хачин этгээд загвартай платье авчихдаг, ээжийхээ төрсөн өдрөөр бэлэг худалдаж авч чадахгүй байгаа нь хүртэл нөхрийнх нь буруу, бүхий л хэрэгцээг нь хангаж, дээр нь романтик байж, хайрлаж халамжилдаггүй гэж буруутгана. Ер нь одоогийн амьдралд нь нөхөр нь л бүх зүйлд буруутай, өөр хүнтэй суусан бол ингэж амьдрахгүй байсан салаад баян хүнтэй сууна, ер нь эхнээсээ баян хүнтэй суудаг байж гэх мэтээр ярина. муудалцахаараа хэдэн цагаар нөхөртөө лекц уншина, зодолдоно, тамхи татна.
Эхэндээ би ч нөхрийг нь ямар арчаагүй амьтан бэ, хөхүүл хүүхэд, эхнэр хоёроо тэжээж чадахгүй, тэгээд дээр нь залхуу, хүүхэн шиг зантай, онцгүй залуу вэ гэж бодсон шүү. За тэгээд нөхөр нь сүүлдээ ажлаасаа ч гарсан, юу ч хийхээ байсан бөгөөд энээ тэрээ гэхэд нь эхнэрийгээ чи ямар ажил хийж байсан биш, чи орлоготой байсан юмуу гэх мэтээр хэлдэг, элдвээр доромжилдог, сална гэхэд нь тэг тэг гэдэг болсон. Энэ бүхнээс харж байхад манай зарим нэг эмэгтэйчүүд хэтэрхий эр хүнд хамаг ачааг үүрүүлэх гэдэг, дээр нь олсон, хийсэнд нь талархахаа мэдэхгүй, өөрийнхөө арчаагүй байгаа байдлаа хажуудах руугаа чихдэг, нэг л их баян, төгс эр хүн хайсан хүмүүс байх юмаа. Нөхөр гэхээрээ л хамаг хариуцлагыг өөртөө үүрдэг, дээр нь их мөнгө авчирч өгөөд л, гэртээ ирж гэрийн ажлаа ч хийгээд л, кинон дээр гардаг шиг романтик байлгахыг хүсээд л, газар дээр байхгүй хүн хайгаад байх шиг. Ер нь манай зарим охид хүүхнүүд, гадаад үзэмжиндээ “хэт” анхаарч, дотор хүнээ огт тоохоо больсон юм шиг. Баян, төгс эр хүнийг хайхын оронд эхлээд өөрийгөө сайн хөгжүүлж, төлөвшүүлчихээд дараа нь хажуудах ханиа яаж зөв сайхан хайрлаж, хамтдаа амжилтанд хүрэх аргад суралцвал ямар ч эмэгтэй хүн жаргалтай амьдарч чадна. Сайхан сэтгэлтэй сайн эмэгтэйн өмнө муу болж харагдахыг хүсдэг эр хүн гэж лав байхгүй л болов уу.
Тэгэхээр эмэгтэй хүн л ямар байна, эр хүн яг л тийм байна байх гэж би хувьдаа бодож байна. Миний хувьд дээрх найз эмэгтэйгээсээ болоод эмэгтэй хүн ийм байж л болохгүй юм байна гэсэн бат үзэл суусан байсан тул нэг хэсэг “хэт” бие даасан эмэгтэй болсон байсан. ингэж байж болохгүй юм байна, эр нь эрээрээ, эм нь эмээрээ л байх ёстой юм байна, хайртдаа эр хүн байх, эр хүн гэдгээ харуулах боломжийг нь олгож байх хэрэгтэй юм байна, энэ хэвээрээ үргэлжлээд байвал бидний амьдрал тийм ч сайхан зүйлд хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол дээрхи эерэг шийдэлд бичсэн зүйлсийг хэрэгжүүлдэг /бэлэг хараахан өгөөгүй л дээ/ маш сайн нөлөөлдөг шүү, эр хүний эрэмгий, өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өнгөлж тордсоноор ямар ч амжилтанд хүргэж болох, өөрийгөө хүссэнээрээ хайрлуулж болдог юм байна гэдгийг ойлгосон. Зарим зүйл дээр зориуд өөрийгөө сул дорой эмэгтэй хүн, түүнийг хүч чадалтай мундаг эр хүн гэж ойлгуулахад тэр минь хичнээн аз жаргалтай болдог гээч, жижиг ч бай том ч бай хийсэн зүйлд нь талархахад тэр минь улам л ихийг хийдэг, улам л ихээр намайг баярлуулах гэж хичээдэг юм. За тэгээд зах зух нь л энэ дөө. Эмэгтэй хүн ер нь эр хүнтэй жаргалтай амьдаръя л гэж бодож байгаа бол зөв харьцаж, зөв хайрлах аргад суралцах хэрэгтэй юмуу да
14 Comments
Manai nuhur bol tsalingaa mashindaa l zartsuuldag, bi bairnii lizing, huuhduudiin surgaltiin tulbur, odor tutmiin hereglee, hool und geed bugdiig gargadag. Nuhruu mungugui uyed ni mungu ogdog. Zarimdaa uur hurdeg ch iluu tsalintai ni l yumnuudaa zohitsuulah heregtei geed neeh stressddeggui amidardag. Turiin albanii tsalingaar ugaasaa yaj ch bugdiig tuluh bilee
Za bugdeeree sain baitsgaana uu. Bi humuus ta nart neg zuil zuvluj bas neg zuil guih gesen yumaa. Ene muchuus ehleed bugdeeree yamar ch medeelliin site d comment uldeehdee (sain, muu, taatai, taagui yamar ch utga buhii medeelel baisan ch gesen) HEZEE ch bie bienee haraahguigeer, doroomjlohguigeer sanal bodloo ilerhiilj surtsgaaya, TEGEH uu! Bid chadna daa.
Durguitsej baigaa bol durgui gedgee arai zuulun, busdiig gomdoohguigeer, busdad eldev ug helleg zaahguigeer, uursdiiguu zuv ilerhiilj surtsgaaya. Unendee bidend bie bieneesee yalgarah, bie bieneesee deerdeh yum alga, bugdeeree haraal bichij, bisdiig doromjlood baina. bugdeeree demjine gej naidaj baigaa shuu. BAYARLALAA.
Юу гэх гээд байгааг ойлгосонгүй. Хааяа тэнэг гарууд орж ирээд сургаал айлдаад байх юм. Аягүй бол 20 ч хүрээгүй тэнэг бацаан мөрөөдлөө ярьж байгаа биз.
Сайн эмийг олж эр хүн зүгийг олдог, сайн эрийг олж бүсгүй хүн зүсийг олдог.
ene l unen ug de
Emegtei n hicheegeel bgd husseneeree hairluulchihiim shig shogiin setgelgee bn hoyor taliin hicheel zutgel heregtei. Sain buguud saihan huuhnii nudend muu bolj haragdah husel zarimd n bdgiin shw bur huch heregledeg araatnuud ch bdgiimaa? Arhinaas het hamaaraltai avgai huuhed manaitai yavdag ulsuudad busdiin sain bh hamaatai gju?
Noyon nuruutai aztai, er hun shig er hun ch bas emegteigee ehneriigee zuv zalj surgaj tuluvshuulj zusee olohod n zoriulj tordoh heregtei bdgiin shdee.
Het neg taliig bariad yahav uuruus hamaarah yum hiicheel az taarval hussenee bii bolgool yavna biz. Azgui ulsuudiin amiig asuugaad yahnuu sain hun saihan hun zuv hund ch bas buruu gazraa buruu huntei nuhurluh asuudal garch bolzoshgui bdgiin shde
zass chinii naad lektsiig chn 10n jilin umnu oilgoson hun bn. Zuvhun neg taliig barimtlasan yum bichjee,Emegtei hun l lag bval buh yum bolool yavchina geh geed bnuu bas gui yumaa huuheed.Naad zah ni heden nom unshchih tgeed naad tarhia jahan zadal daa
zahidliin ezen uuriiguu hichee. jinhene amidral deer garaad irheeree nusaa hatsartaa naagaad yawah ue irdeg gedgiig bieeree mederchiheed busdiin amidraliig shuu gej heley.
yamar muuhai uym be naiziigaa muulaad bichij baidag. arai chdee. emegtei humuusiin uerhel iim hugiin baidag baihgui uy.
ehenh emegteichuud l iim l bodoltoi bdiin bna lee shdee ylanguya iishee ordog gichiinuud
Er nuhruu ta nar haaya ch gesen hairlaa. Erlegt yavahaas ni umnu haniin jargal edluulee. Er nuhur chini ezgui bol geriin hoimor ezguirne er tsereg chini ugui bol eh oron chini ezguirne. Bayarlaa.
hunii amidral deer toglolt hiideg ymar archaagui huuhen be ene. uuriinh n amidral gejymar yum bga boldoo. aygui bol nuhurgui bas tgd nziinha nuhurt sanaat huuhen shig sanagdlaa. hudlaa uhaant tsarailsan gichii ve unende uuruu heterhii uchuuhen bodolt sanagdlaa
Нөхөр гэхээрээ л хамаг хариуцлагыг өөртөө үүрдэг, дээр нь их мөнгө авчирч өгөөд л, гэртээ ирж гэрийн ажлаа ч хийгээд л, кинон дээр гардаг шиг романтик байлгахыг хүсээд л, газар дээр байхгүй хүн хайгаад байх шиг. Saihan helj
site gej hoyulaa blog sh dee.
Goolingoogiin commentiig hulgailahaa boliyoo. Esvel cekc.mn Goolingoo.mn 2 hamtarsan site ymuu?