Аавынхаа өөдөөс ганц ч үг хэлж чадахгүй арчаагүй зан гаргаад…

depressed

Сайн байн уу намайд А гэдэг 28 настай 2 хүүтэй, анх нөхөртэйгөө 2008 онд суугаад анхны хүүгээ гаргасан одоо 9 сард хүү минь сургуульд орно. Гэвч нөхөр маань тогтсон ажил байхгүй, ер нь ийм л байсан, хадмууд маань хотоос холгүй малтай айл. Тэгээд юм л бол манай хүнийг одоо ийм ч ажил байна тийм ч ажил гээд байнга л хажуудаа байлгадаг, энэ хооронд би 2 хүүтэйгээ хотынхоо байранд /хадмын/ амьдарна. Өнгөрсөн жил бага хүү минь 2 нас хүрч овоо гараас гарахад би ээжээсээ жаахан хэдэн төгрөг авч гэрийнхээ ойр лангуу ажиуулдаг боллоо. Тэгээд зундаа хадмындаа очиж сүү сааль малын ажилд туслалцах минь багассан.

Гэхдээ ганцаараа 2 хүүхдээ хувцаслаж өдрийн талх идэх юмаа арай хийж л болгож байна. Ингээд л нөхрийгөө ирэхээр би чи ажилд орох болоогүй юу 2-н 2 их сургууль төгссөн хүн гээхэр өөдөөс аав тэнд ганцаараа малтай хэцүү байна удахгүй орноо л гэдэг, би тэвчсээр л.

Гэтэл одоо хүү минь сургуульд орох гээд байдаг юу юу ч бэлдээгүй, уржигдар хадам аавыг ирэхэд муудалцсан, та яагаад залуу хүмүүсийг хамт байж хамтдаа амьдралаа босго зүтгэ гэхгүй өөрийнхөө хажууд зараад байдын бэ, манай нөхөр айлын бага л даа, тэгсэн ч гэсэн дээр нь 5 ах байна, бусад нь тэгвэл яагаад хамжаад нийлээд малчин аваад өгчихгүй дүүгийнхээ амьдралыг ингэж байдаг байнаа.

Тэгсэн хадам чи залуу хүн байж лангуу сахиад чиний оронд миний хүү жинхэнэ ажиллаж байна гэнээ тэглээ гээд бид 3-т сард 100 мянга ч өгөхгүй, тэгээд хамт байлгахгүй, би нөхөртэйгөө суусан болохоос таньтай суугаагүй одоо 2 хүүтэйгээ бид 4 хамтдаа баймаар байна гэтэл чи тэгвэл яв тэр ээж рүүгээ оч, энэ хүү надаас гарсан миний хүү би хүүгээ өөрөө мэдье гээд л намайг хөөсөн. Одоо би ээжийндээ 2 хүүтэйгээ байна. Нөхөртөө их гомдож байна, аавынхаа өөдөөс ганц ч үг хэлж чадахгүй, арчаагүй зан гаргаад, аав нь ч гэж аав залуу хүнийг 2 сургууль төгсчөөд байхад ажиллаж хамт олонтой бол сурч боловсор гэхийн оронд хажуудаа хэдэн үхрээ далдагнуулаад л, арай дэндүү юмаа.

Би 8 жил харлаа одоо үнэхээр залхаж байна, хадам аав одоо намайг дахиж харахгүй, миний нүдэнд битгий үзэгд гэсэн би ер нь ямар буруу юм хийсийн бэ, муу ээж минь л намайг хараад дотроо их шаналж байгаа байх даа, гаднаа юу ч хэлэхгүй мөртлөө. Тэдний түлхүүрийг өгөөд юмаа баглаад 2 хүүгээ аваад гарлаа 2 хонож байна. Нөхөр минь ч надруу залгахгүй, угаасаа аавын сайн хүү л дээ, гэхдээ нөхөр маань бид 3-т их хайртай гэдэг, даанч бид 3-г гэх сэтгэл үйл хөдлөлөөс нь гарахгүй юм даа. Хадам намайг байдгаар нь л хараасан одоо бодуул хүүгээ намайг битгий гуйя гэсэн байгаа, би яаж элэг бүтэн 2 хүүхдээ байлгахаа мэдэх юм алга. Өвөл нэг идэшний мах өгдөгөө би тэжээж байна гэж ярих юм. Гэтэл хотод 2 хүүхдийг өсгөх ганц идэшний махаар болно гэжүү, эсвэл би тийм даварсан эхнэр юмуу.

Би 8 жил ханилахдаа хурмын бөгж ч авахуулаагүй, ийм ийм юм авая гэж зовоож байгаагүй, ганцахан сүүлийн 1 жил л нөхрөө хажуудаа хамт байя ажилд ор л доо ганцаараа хэцүү байна л гэж гуйдаг байсан. тэр ч гэсэн хотод хамт хэд хонохдоо хөдөө явмааргүй байна чи ааваас дахиад нэг хонуулчих гээд асуучих л даа гэдэг байсан, тэгсэн хирнээ аавтай нь муудалцах үед миний талд ганц ч үг дуугараагүйд нь гомдож байна. Одоо тэгээд хадмын хэлснээр нөхрөөсөө бүр мөсөн салах ёстой гэжүү, ямар ч хэцүү хорвоо вэ, хүүхдээ одоо сургуульд ороход яаж зөөж өгч авахаа ч мэдэхгүй байна. Уг нь бид 2 машинтай. Гэхдээ лизингээр, тэр зээл миний нэр дэээр байдаг. Манай ажлынхан чи жолоо төгсөөд машинаа өөрөө уна 2 хүүгээ зөөнө гэж хэл хадам чинь боож үхнэ дээ гэнэ. Хэрэв машинаа өгөхгүй бол нөхрөө 2 хүүгээ сургууль цэцэрлэгт нь зөө гэж хэл л гэнэ. Би яахаа мэдэхгүй байна, одоо хэрвээ би түрүүлээд иймэрхүү юм бичвэл хадам чи гуйж л байгаа биз дээ гэж үгээр идэх байх даа гэхээс дургүй хүрж байна.

Ингээд чимээгүй гүрийих үү гэрлэлтээ бүр салгая гэж хашраах уу мэдэх юм. Алга та бүхэн юу гэж бодож байгаа сэтгэгдлээ хуваалцаач, үнэтэй зөвлөгөө байх болноо, баярлалаа…

27 Comments

  1. Monroe says:

    Bitgii och guriisendee gurii. Yamar teneg aawbe. 

  2. ailiin ehner says:

    Zarim huuhnuud ajil hiihgui uuriin gesen mungu bhgui ajilgui mergejilgui teged neg har umtai taaraad shuud untaadl tegeedl huuhed gargana uur yuch hiihgui huuhdee haraad l gertee bna tegeed zugeer bhgui aav huu eej nariig hoorond muudaltsuulahiig husne ter hun chine gazar deerhi gants aaviigaa haralgui yadgiin ter hugshin bur nas undur bolood ta hoyor tertee tergui buyangni edlene odooch buyang edleed belen bair mah ideed bj bgaa um bishuu minii huvid nuhur huduu ajilladag bi hoyor huuhedtei usreedl 10sar huuhdee harj gertee bsan odoo ajildaa guigeedl 2huuhdee hicheel surguuli duguilandni zuuguud l hagas buten uuriin eej hadam eej aaviigaa halamjlaadl zugeerl amidarch bna ajil hiigeechee nom unshaachee gertee goe amttai hool hiigeechee daruuhan emegteileg bgaachee huuuhnuudee emegteichuud bidnees ih zuil shaltgaalnaa ineegeed shan hool hiichiheed suuj bhad hench irj tsohij zodohgui shuudee goe baildaa

  3. kkk says:

    Hamag buruu nohortn bgan bishu anhnasa ehner huuhedtei bolchod avad yavah chadvargui bsnas bolj aav eejn amidrald orj irel. Iim amidral gej yu bsin. Hair bgad yahin avsan ehner huuhduuddee tejeej chadahgui bol. Hamduudiin huvid bol huuhdee ogoh l yostoi shde. Huuhedn amidral zohiogod tusda garahadn oroh oron beldej ogdog l bzde. Mashinii heruul hgd bj bh gej. Bairnii heruul hiigeech. Hoyor huuhdee avaad yavahdaa yadiin. Oorsdiign hoogood yavuulahgui. Huuhduud hna amidrahiin. 

  4. erka says:

    uurtui chin adilhan amidarch baisan yum bna shuud sal anhnaasaa teneg hun tengeeree duusdag zacah geed zasrahgui emegtei hun huuhdee shireed yabhaar hen bugdees iluu daichin yabdag yum chi 2 huugiinhee tuluu chadna aa bi nuhruusuu salaad odoo mash saihan amidarch yabna shantrah hereggui busgui min gol ni eruul saruul amidrah saihan shuu

  5. smile says:

    minii bodloor bol chi hadam aavtaigaa muudaltsdag ni tumen buruu. hadam chine medeej hamgiin baga hvvdee hurunguu uvlvvlne. tegehiin tuld hajuudaa bailgaj tusluulna. uvul idesh ugchihnu gedeg chine bolj l bnashvvdee. teged bas hadmuud chine bair ugsun bolj l bnashdee. Bitgii beriin hunshgvi hvniimseg zan gargaad bai za. Uuriimseg bai za chinii uuriin chine aav bdan bol chi yah bsan hayahgvi l bh ysmarch bsan

  6. mary says:

    Энэ хүмүүс юу зөвлөөд байгаа юм бэ. Хадам аавынхаа өөдөөс хэрүүл хийдэг яасан бөх зүрхтэй хүн бэ чи. Одооны хүүхнүүд өөрсдөө ийм арчаагүй хэрүүлч, хүн хүндэтгэж мэддэггүй болчихсон юм уу. Жаахан мөнгө олоод зан нь хаданд гарч байгаа хүүхэн юм даа. хичнээн чиний зөв байсан ч хадам аав бол аав. Өөрийнхөө аавын өөдөөс наад үгнүүдээ хэлж чадах байсан уу…

  7. ганц бие залуу says:

    Монгол ёсонд эцэг эх хоёрын голомтыг залгаж авдаг нь тухайн айлын бага хүү нь байдаг. Том хөвгүүддээ гэр барьж өгөөд тусад нь гаргадаг бол, бага хүүдээ өөрийн гэрийг хөрөнгөтэй нь үлдээдэг. Хадмын чинь хувьд та хоёр бол тэдэнтэй нэг дор амьдарч байгаа хүмүүс болхоор, өөрийн гэрийн ажил бол танай гэрийн ажил гэж ойлгоцгоож байна. Ямартай ч чамайг хөл хүнд байхад чинь, юугаа ч мэдэхгүй шалдан бацкаанууд байхад гудамжинд төрүүлээгүй хорогдуулж өдий хүргэсэн юм байна. Одоо ч амьдарч л байна.

    Шулуухан хэлэх юм бол хүүхэд нялх байхад гэрт нь амьдарч ашиглачихаад, салхи аваад хатгаа тусчихгуй болонгуут хариу барихгуй гэж байгаа хүн юм байна. Тийм хоншоортой байсан юм бол, анхнаасаа тусдаа байр авж, хадам ааваасаа сохор зоос ч авалгүйгээр амьдрах нь яасан юм? Ингэээд хэлэнгүүт хоёр нүүртэй баачкаа, байр авах явдал ч гэсэн нэг бол хадмын талын, эсвэл нөхрийн хийх ёстой ажил гэнэ дээ. Иймэрхүү гарууд монголоор дүүрэн, хүнээс юм салгаж монжихдоо гаргууд, хариу барих болоод ирэхлээрээ шал өөр юм ярина. Харин ч өдий болтол хадмууд чинь юм хэлэхгүй явж, хэрвээ чи нөхөртэйгээ ээжийндээ амьдарч байсан бол яах байсан болдоо, ганц жилийн нүүр үзэлгүй нөхрөө эхтэйгээ нийлээд барьж идэх байсан биз. Тэр тусмаа эмэгтэй хүмүүс хүнээс юм салгах нь хэвийн үзэгдэл, эрэгтэй нь салгавал буруу гэж боддог, үзэл та нарт бамбай болдогоос хойш.

    Нөхөр чинь эцгийгээ гэхгүй өөр хэнийг гэх юм? Тэр хүн нөхрийг чинь бий болгосон, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй хүн болгож өдий зэрэгт хүргэлээ. Одоо ч тэр хоёр хүнд хүүгээ гэсэн сэтгэл байна. Ирээдүйд нөхөр чинь хүн алаад шоронд 20 жил суусан ч, амьдралаа алдсан архичин болсон ч гэсэн тэр хоёр хөгшин хүү минь гээд тосоод авна. Харин чи чадах уу? Худлаа даа архичин болонгуут нь гэрээсээ хөөгөөд, шоронд оронгуут нь хэдэн жилийн дараа өөр хар юм олж аваад л талийна биз. Үхтэл үр гэдэг болхоос биш, үхтэл хань гэдэг үг монгол хэлний зүйр үгийн санд байгааг санахгуй юм байна. Чи ер нь нөхөртөөн юугаараа гийгүүлсэн болчихоод, эцэг эхтэй нь ижил хэмжээний бурхан болж залрах гээд байгаа юм. Яс ярих юм бол, чи бол нөхөртэйгээ учраад, хайр дурлал нэрээр сууж, хүүхэдтэй болсон эмэгтэй болхоос биш, нөхрийгөө өдий дайнд хүргэхэд оруулсан хөрөнгө оруулалт бол эцэг эхтэй нь харьцуулахад хаана нь ч хүрэхгүй.  Эсрэгээрээ, чиний эхтэй нөхөр чинь муудалцахад чи эхийгээ хаяад нөхрөө дагаад явж чадах юмуу? Чадахгуй шд, нөхөр чинь харин чадах ёстой тиймээ хахаха.

    Тиймээс тусдаа байр авч, нөхрийгээ эцэг эхтэй нь тангараг таслуул, чадахгуй бол олон юм шалчигналгүй байранд амьдраад, хоолыг нь идээд, аятайхан шиг хоёр хөгшинийг үхэхийг нь хүлээгээд, хөрөнгийг нь залгихаа бод. Хүүхнүүд та нар ямар авч сураагүй биш…

  8. nergui says:

    huduu hotiinhnii uhamsriin yalgaa gedeg yag unen. huduunii mal deer uschihsun humuus hotiihniig tsagaan gartai ajilgui zalhuugar n ih duuddag yum bilee. oyunii ajliig yuman chinee toodoggui buh l yumig har hulsuu tsuwuulan hiij baiwal sanaa n amardag uls. buh l yumig har boroor hamag biye yadraan baij hiine zaawal. tiim bolhoor hotod ussun mani met tiim humuust yum hiij baigaa haragddaggui yum shig bnalee. manai hadmuud bas huduunii humuus baidag manai nuhur ch gsn aawiinhaa ugnees gardaggui. odoo biye daa gej helheer ene humuusiin buyand l udii zeregtei yawj baigaan tiim biyue daamaar baigaan bol chi nadad dem bolooch gedeg. dotroo udahgui ajil turul n buteed ireheer biye daaj uuriin medel uhamsartai boloh bailguidee geed l naidaad suudag. getel bodit baidal deer shinj algaa. hadmuudiin ugsun munguur yumaar dutahgui amidardag ch gesen uuriin medel erh chuluu gedeg yum uchuuhen ch baihgui bolchihdog yum bilee. baingiin zalgaastai yu hiij baina yaj baina asuugaastai. uursdiinh n ajild tuslaad uguhgui bolohoor muusain tsagaan gartai hotiin yumnuud yamar ch amidrah chadwar baihgui. tsag hetsuded neg l udur yuchgui bolloo gehed heden mal hariulad amidarchij chadahgui enee teree geel il dald heleel baidiin. er n l tag hotiin humuus huduunii humuustei suumaarguin bnledee. oilgoltsdogguin bnalee.

  9. Zochin says:

    Neg arga zaaj ugii. Nuhruusuu mashinaa bitii av. Ter chigt n usand hayasan chuluu shig l nam gum bolchih. Ehendee chamaig ene 2 huuhdee bodood, myaraad guihgui yadiin gj bodno. Daraa n gaihaj Ehelne. Mashinii tureesiin zeelee tuluhuu zogsoochih. Torguuliin Huu n huuliaraa sariin 0.4%~ias hetrrhgui. Tuluhgui udaad ireheer bank baritsaand bgaa mashinaa huraana gene. Ter uyed nuhurtei chine holbogdoj, bank baritsaanii hurungiig avchir gj medegdene. Gehdee tanai Hun tiim zuil bolohoos umnu ta 3-iig ireed Avah dainii Hun chanartai bailgui dee erhbish. 

  10. Zulaa☆ says:

    Hodoo Hotiinhonii uhamsariin ylgaa, tod jishee ni.

  11. x says:

    yah gej huduunii yumtai suusiin

  12. amjilt says:

    Bitgii buuj uguurei. Emevteichuud bud chn buhniig dacah uhaan bfaa. Muu sain wrchuud tertee tergui nyaluuraad ch bna uu uhaaraad ch bna ergeed l irdeg humuus sh dee . Butgii ehelj alham hiigeerei. Uuruu zalgaj yarital ni hulee. Chi buhniig l hiideg mundag busgui bna. Zorigtoi dachin busgui mini. Sn bna .muu sn maltaigaa adil malnuugyg bitgii tooo

  13. jjj says:

    yasanch bitgii guigaarai. ter aav ni tiim ch uhaantai hun bol bish bnaa. tenegduuhen l hun yum bna chaavaas.

  14. Busgui says:

    Huduuniihun ugasa tenegshd, yalanguya hot gazartai oir huduuniihun, 2- n hoorond erliiz teneg yumnuud

  15. saara says:

    айвал бүү хий, хийвэл бүү ай гэж. тэртээ тэргүй гэр бүлийн санхүү нөхрөөс чинь хамаардаггүй, байнга хамт амьдраад байдаггүйн бол одоо бүгдийг өөрөө хийгээд бие даагаад амьдраад үз. тэгэхдээ нөхөртөө би чамд хайртай, хүүхдүүддээ, бидэндээ чи хэрэгтэй, гэхдээ өөх ч биш булчирхай ч ыиш ингэж амьдарч чадахгүй. аавын чинь хэлдгээр нэгэнт чи бид нартай хамт амьдарч чадахгүй бол аавтайгаа амьдар да гэхгүй юу. машинаа авах л хэрэгтэй, очоод л учраа хэлээд унаад яв гуйгаад байхдаа яадаг юм.

  16. зөвлөгөө says:

    Чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ нэг талаараа чиний зөв. Жаахан зоригтой бай. Энэ хорвоо мөнгөн дээр оршдоггүй юм. Хамгийн гол нь гэр бүлийн амьдрал гэдэг нь хайр, халамж, бие биеэ түшиж тулах юм шүү дээ. Танай хүнийг 100% буруутгах аргагүй  л дээ. Эцэг энэ тэр гээд зөвтгөж болох ч үнэндээ ханийгаа хамгаалаад ганц ч үг хэлэх ухаангүй хүн чамд хань болж чадах уу? гэдгийг бодоод үз. Тэр эцэг нь мөнх биш шүү дээ. Өнөөдөр эсвэл маргааш ч унаад өгөхгүй гэх баталгаагүй тэрийг ухамсарлаад ажил төрөл хийгээд эртхэн амьдралаа тогтоох чин хүсэлгүй л бол чи бүх юм аа өөрийнхөөрөө л шийдэх хэрэгтэй. Чи өөрөө л бүх шийдвэрийг гаргасаар л ирснээс хойш. 

  17. uhaantai bai says:

    hugshin hun chamaig guihgui, nuhur chini aawiinhaa ugeer yawdag bol tangaraga tasardaggui l uym bol aawiigaa uhtel n aawiinhaa ugeer yawah baih. chi arga zali heregleh heregtei baihaa. ehleed hadmaasaa uuchlal gui, uuchlal guihdaa bi 2 huugee bodoj tegj helsen, tanii ur udam, bidnii tsaashdiin amidrald sanaa tawisandaa turgen zan gargalaa gej heleed uuchlal gui. tegeed daraa n ter malchin ntr-iin asuudliig zohitsuulaad nuhruu uuruusuu holduulahgui baih arga bodoj ol. hugshirsun yanhiisan uwguchuud uuriinhuuruu zutgeseer baigaad, uhehiinhee umnu oilgoh baih. teglee geed chi salj, nuhur huuhduudee zowooh hereggui baih. arga zali heregle, ewiig n olwol arga oldjil taaraa

  18. Teneg says:

    Iim uvaigui uhej ugduggui hadmuud haa saigui. Bi turuulsiin minii huuhed gej umchirhuj ach zeegiinhee amidraliig ballasan buruu zunusun yumnuud salaltiin neg tom shaltgaan bolj bgaa ni nuuts bish. 

  19. залуу says:

    дараа хадам ааваасаа уучлал гуйгаад эвтэйхэн хэл

  20. залуу says:

    юун салах вэ 
    дээр үеийн ахмадуудыг хүндэл чи хэт хатуу үг хэлжээ жаахан зөөлөн хэлэх байсан юм.

  21. Axaac says:

    ene bugd unen bol chamd hiisen buruu zuil bhgui yum shg, zaluu humuusiig hamt bailgahgui gedeg ter hadam arai bishee. salna gehed hairan yum, uursduusuu boloogui bhd, hundlungiin etgeedees bolj iim bdald hurch bgaa ni arai denduu yumaa, nuhurteigee sain yariltsaad shiidehgui yu, 2 huuhed usgunu gedeg amargui ch chi chadah bhaa. hetsuu bna gej bitgii bodooroi, hetsuu geed bval hetsuu bna, bolnoo geed bodvol bolchihdog yum,

  22. tt says:

    anhnasa guilgaj ochooguin gai daa, hurimiin bogj ntr avjiij suuhad yaadiin, ooroo gvij ochood suuchaad svvld n hetsuu bolood irheer bi l hetsuu bn zovjon gj charalhiim, odoo negent iim deeree tulsan bol gurii gurii heden sar guriichhed guigeed l irne ergtei hun bol, yaasan ch bitgii turuulj yariarai, ter boltol ooriigoo argalu yu, huuhdee surguuli soyold n zoogood zolbootoi bai!!! guriiged yarih ch gui baal hadam chin ch huugee bodood niiluulhiig l bodiishdee, joohon eruul uhaanaar bodoh ged uzerei 

  23. gaza says:

    Чиний зөв ч бай буруу ч бай  нөхрийнхөө настай аавтай үeийн юм шиг хэрэлддэг чинь буруу шүү,жаахан ах захтай бай, настай хүний үгийг шийр заагаад дуугай өнгөрөөх хэрэгтэй,

  24. baby says:

    Mashinaa yutai ch avay gej hel herev chi lizeng ni tuldug ym bol. Nuhurteigee kafend suuj bgaad goy huvtsas umsuj bgaad alban heregeer yg ta 2 anh bolzoj baisan shig yrilts. Tsaashdaa yay gej bodoj bn? huuhdiin ireeduin talaar surguuuli amidral mungu ajil ger bul bugdiig ni kafend suuj bgaad nuur nuuree haraad yrilts. Chinii buruu bish baisan ch tuunees aavtai ni hereldsend uuchlal gui. Tuunii erh medliig ni uurt ni medruul huurhii zailuul archaagui ch gesne eriin hugarhai ym shdee. Harin yriltsah boltloo tuuniig tur ogt holbogdohguigeer haychih tuund bodoh hugatsaa heregtei. Amjilt. Bitgii sal 2 huuhed bol togloom bish tegeed ch uug ni jaahan uhaaruulaad zalaad yvbal naadah chini uug ni bas hudlaa unen mal deer ussun arai ajiltai gar bailgui dee tegeed ch 2 surguuli tugssun bas ch ugui hooson tolgoi bish l ym shig bh ym. Tegj baital hadmuud uhej dald oroh bailgui dee. 

  25. hmmm says:

    salah n ch haashaa ym zgr sain guriigeed uz neg odor nuhur chin er hun bolood zalgah bz ger bulee sandaggui hun gj haana bhw…. guriigeed uzeee eej aaw nertei hunii amidrald orolcood bdg lainuudig yoroosoo oilgodggui ym. durgui hurmeer shu 

  26. lol says:

    Tusdaa garah gedeg ugiig oilgoogui aaw eej nar ih hetsuu, tanai nuhur ch gsen 2tald salbaij guihin orond ajil hiij ger ornoo awaad yawah zoriggui archaagui bandi l bn doo, hadamtaigaa dahij bitgii oirt ugaasa chamaig uzehgui haraaj baiga, udahgui nuhur chine chamruu dairdag bolno , hetsuu ch umda salsan ni barag shuluuhan doo iim amidralin tuluu temtsej medku shaldan banditai hamt amidarsnaas sal sal erthen ter ni deer 

  27. solongo says:

    ter chigeeree guriichih. chadna gewel ehchuud bidend chadahgui medehgui zuil negch ugui shdee. zugeer l ene horwoo deer bhgui gj tusuul. ter n chamd amar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.