Гэрлүүгээ хариарай залуусаа…

78523340

Манай эхнэр энэ сайтын байнгийн уншигч юм байна аа. Би гэж хүн хувийн байгууллагад цаг наргүй л ажилладаг хүн, ядахдаа нэг уурхай хариуцаж ажилладаг болохоор долоо хоногтоо биш юмаа гэхэд сардаа 1-2 удаа уурхай руу явах хэрэгтэй болно. 2-5 хоноод ирнэ. Амьхандаа цаг заваа гэр бүлдээ зарцуулаад аль болох ойр дотно байхыг л хичээдэг л дээ. Гэхдээ сүүлийн үед эхнэр маань энэ хуудсад нэг хүн ингэж бичсэн байна тэнд нэг хүн тэгсэн байна гээд байнга л сонин сонин юм ярих юмаа. Ядаж байхад эхнэр маань жирэмсэн тэгээд дээр нь гэртээ ганцаараа ихэвчлэн байдаг, саяхан амралтаа аваад ажлаасаа гарсан.

Тэгээд гэртээ суугаад тэрүү, эсвэл энэ хуудсыг хэд хоног уншлаа. Маш их сөрөг мэдээлэл гарч байна. Дандаа л ар өврөөр тавьсан, салсан барьсан. Эсвэл ингэж саллаа, тэглээ ингэлээ гэх юм. Би эхнэрээ хуурдаггүй, одоо хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах гээд л яаж 2 өрөө байраа томруулаад 3 болгочих вэ, яаж хэдэн ажилтнаа энэ санхүүгийн хямралтай үед халчихгүйхэн шиг аятайхан аваад явчих вэ гэсэн нэг уул уурхайн компаний удирдах түвшиний санаа зовсон залуу байна.

Би бол боломж л олдвол гэртээ очоод хэвтээд байх хүсэлтэй хүн, хүнтэй буудалд орж заваарах нь битгий хэл буудлын хөнжил ч нөмөрч чаддаггүй сэжигч хүн. Тэгээд уурхайгаар явж ядраад ирэхээр эхнэр маань сайтад тавигдсан хүмүүсийн амьдралын талаар ярина. Эхлээд эхнэрээ шоолдог, өхөөрддөг байсан бол сүүлдээ бүр яршигтай санагдаад байх юмаа. Тэр тусмаа эхнэрээ араар нь тавьсан үр хүүхдээ орхиж явсан хүмүүсийн түүхийг уншаад л жирэмсэн учраас хамаг сэтгэл нь өмөрдөг бололтой намайг л бүр байнга хяначих юм. Уурхай руу явлаа гэхээр уурхайхан тэгдэг гэсэн гээд л гомдоллох юм бараг сүүлдээ гэмтэн шиг л болчихлоо. Ханьдаа ойлгуулаад л хэлдэг л дээ. Гэхдээ жирэмсэн хүн бас хэцүү байна аа. Би энэ сайт руу нээх орж ирдэггүй л дээ сая хэдэн өдөр уншлаа нээрэн хүний уур хүрэхээр бухимдмаар, итгэл төрөхөөргүй юмнууд байх л юм. Энд Салса бүжгэнд явахаар бараг л нууц амрагтай болдог гэсэн байна. Эхнэртэйг нь мэдсээр байж явдаг хүүхнүүд их байна гэнэ. Нөхөр нь олон хүүхэдтэй эхнэрээ хаяад явсан байна гэнэ, жирэмсэн эхнэртээ тэмбүү халдаасан хүн ч байна. Энэ нийгэм чинь яаж хоцроо вэ…

Залуусаа жаахан хамжааргатай амьдар л даа. Хараад байхад бас насанд хүрээгүй жаахан хүүхдүүд их уншиж байна тэд бараг энэ хуудсаар дамжуулж буруу мэдээлэл авч тэрүүгээрээ баясан хөөрч энд тэнд хүмүүсийн бичсэн захидалд ичиж үхмээр, санаа зовмоор, элгийг нь авмаар коммент бичих юм. Насанд хүрээгүй, шилжилтийн насандаа явж буй хүүхдүүд эндээс бараг секс хамтрагч хайгаад байна уу яагаад байна. Тийм хүүхдүүдэд хэлэхэд цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт яарах хэрэггүй үгүй бол боов шоовноос чинь идээ бээр гоожиж энд тавигддаг эмгэнэлт амьдралын нэг том жишээ болно шүү гэж хэлье. Энэ сайт маань өөрөө бас их хяналтгүй юм байна. Энэ тал дээр админууд маань анхаарах хэрэгтэй байна. Ирээдүйгээ бас гэрэл гэгээтэй гэнэн цайлган амьдрахад нь хөрөнгө оруулал даа. Юу юугүй сексэд уруу татсан буруу зүйлрүү уруу татсан сэтгэгдэл нийтлэл, тэр тусмаа энэ зургуудаа хязгаарлавал ямар вэ?

Залуусдаа хэлэхэд, нэг сайхан үг гарсан байсан ш дээ. Гэрлүүгээ харих зам хамгийн гэрэлтэй гэж. Залуусаа гэрлүүгээ харьж бай. Үр хүүхэд хань ижилээ хайрлаж бай тэгвэл юу гэж ийм юм болох вэ дээ. Зарим залуус маань хэтэрхий их завтай байна шүү. Мөн энэ сайтыг уншиж байгаа эхнэрүүдэд хэлэхэд нөхөр чинь ажлаа хийгээд сайн явж байгаа, удахгүй хань ижил үр хүүхэддээ инээд алдсаар орж ирнэ. Амьдралд хамтдаа бүгдээрээ байхдаа л аз жаргалтай шүү дээ. Энэ сайт дээрхи хэцүү амьдралууд бол Монгол гэр бүлүүдийн 10%-д нь байгаа байх бусад нь гэр бүлээ өөд нь татах гээд өсөж хөгжих гээд өөдрөг үзэлтэй сайхан яваа л гэж хэлье.

Мөн энэ сайтын хамт олонд сэтгэл зүйчгүй Монголд сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэж олон түмэнд хүрч ажиллаж байгаад баярлалаа гэхдээ хяналтаа сайжруулаарай л гэж хэлье дээ. Эцэст нь хэлэхэд хань ижил үр хүүхэд шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй шүү. Гэрлүүгээ хариарай залуусаа. Ханий тань үнсэлт, үр хүүхдийн тань үнэр ямар ч өөр хүний тэврэлт үнсэлтээс илүү үнэ цэнэтэй бас амттай шүү гэдгийг хэлье…

33 Comments

  1. Gerluugee says:

    Ene une shudee buh yumiig buruugaar haraad bwal buh yum buruu l haragdana. Tegheer ali boloh saihan zuiliig harj gertei orohdoo saihan zuil bodoj oroh heregtei. Gerluugee hari zaluusaa 

  2. demii galzuu says:

    БИ ХАРИМААР САНАГДДАГ Ч ГЭРТЭЭ ОЧООД НЭГ ХЭВИЙН ХӨНДИЙ ДУУГҮЙ ӨГЛӨӨ ЭРТ БОСОЖ ОРОЙ ЭРТ УНТСАН ЯДАРСАН ЗАЛХСАН НЬ ЯЛГАРДАГГҮЙ ЭХНЭРИЙХЭЭ УНТМААР БАЙНА ТОЛГОЙ ӨВДӨӨД ГЭСЭН ҮГСЭЭС ЗУГТААД ӨӨР ХҮНРҮҮ ЯАХ Ч АРГАГҮЙ ОЧМООР Л САНАГДДАГ ДАА

  3. az jargal husie says:

    ger buld ni az jargal husie 

  4. jolie says:

    ene hun uneheer er hunii noyon nuruutai mash sain hani huurhun huuhduudiin aav yum mongold iim l zaluus olon baih boltugai hurai hurai huraiii.

  5. Zaya says:

    Huneer hun shig hairluulj uzeh umsan. Dandaa l neg setgeld tohirohgui um.

  6. Zaya says:

    Estoi ih uhaantai zaluu bn. ehnert n ataarhchlaa. Iim nuhurtei ch boloosoi. uilah shahlaa. Goe um bee yaasan

  7. bi says:

    uchir ni gantsaaraa bish gedgee oilguulahin tuld. iim olon hun minii zovlong huvaaltsaj setgel sanaagaar gemjij zuvulguu ugnuu gej 

  8. bi says:

    uneheer mongolin buh erchuud ingej boddog bgaasai. minii nuhur ih sain hun bi nuhurtuu buh zuilee zoriuldag. bid amidralin erheer 7 honogiin 3- t tsug 4-t ni tusdaa amidardag. getel ungursun zunaas tuunii huuhdiig turuulsun geh arhichin huuhen garch irsen. namaig huuhduudee haraad suuj bhad nuhur maani ajil hiihiin hajuugaar yanhan huuhnuudtei nargij .yavalddag bj. tuugeer ch barahgui ungursun 4 sard bid 2 uvchin avsan bsan. bi nuhruu odoo ch uuchilj chadahgui uurlah bolgondoo haraaj zuhdeg ch ene site-d ordog bolsnoos hoish amidrald yamar ch ih yum tohoilddog yum mongold nuhurgui emegteichuud yamar ch ih bdag yum nuhurteunuud ni yamar ch ih zovlong daaj tevchij amidardag yum gej uuriiguu  taivshruulan uurtuu buuj ugdug bolson. medeej nuhurtuu bas zarim unshsan zuilee yarj ugdug

  9. aaviin chin nz says:

    Mash olon evtei nairtai ger bul bga iim halamt sain ehner nuhur bur mash olon. Tsuuhun huvi n aldaj endej yvdagas. 
    Manai ger bul ch gsn mash taivan negnee hsirlasan saihan ger buliin 1 n

  10. tt says:

    Ямарваа нэгэн юманд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Энэ нийтлэлийн тухайд гээх юм даанч алга даа. Миний энэ САЙТ-аас уншсан хамгийн сайхан зөв энергитэй нийтлэл байна.

  11. http://Cash4Visits.com/ref.php?refId=324500 says:

    Хэрвээ та зүгээр л гэртээ сууж бусдаар бяцхан зүйл хийлгүүлсэнийхээ төлөө цалийн авахыг хүсэж байгаа бол яг одоо нэгдээрэй. Гэрээсээ мөнгө олцгооя!
    http://Cash4Visits.com/ref.php?refId=324500 энэхүү сайтнаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

  12. зочин*** says:

    тийм шүү, хамгийн зөв зам бол гэрлүүгээ харих зам. би анх энэ сайтад орж ирээд уншдаг болсоноос хойш ер нь жоохон муу санатай болсон байна лээ, гэхдээ зарим хүмүүсийн бичсэн зүйлээс хэрэгтэйг нь өөртөө авдаг. энэ сайт мэдээж муу муухай зүйлээр дүүрэн гэхдээ дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охидууд авахы нь аваад хаяхы нь хаях хэрэгтэй байх, ядаж л эхнэртэй хүнтэй явбал ингэдэг юм байна, эхнэр нь ингэж шаналдаг юм байна гэдгийг ч ойлгож авдаг байх

  13. зочин says:

    ер бол яг тэгдэг шүү олон залуусын дуу хоолой болж бичсэн байна залуу минь амжилт

  14. Борголжин says:

    Ухаантай сайн залуу байна. Гэхдээ бас хүн өөрөө сайн муу мэдээллийг шүүж хүлээж авч байх хэрэгтэй. Бичсэн бүхнийг өөр дээрэ төсөөлөөд, тархи руугаа чигжээд байвал юу болох билээ.  Сургамжтай явдал, зөвлөгөө бишгүй л байдаг. Би ч гэсэн гэргийг хүн. Амьдралд ийм юм тохиолддог юм байна. Тэр тохиолдолд яах ёстойг уншигчийн үүднээс ажиж л суудаг. Тэрнээс биш хаа хамаагүй бусдын амьдралыг өөртөө нялзаагаад нөхрийгөө орой ирэхээр чи тэрэн шиг тэгчэв энэ ингэдийн байна гээд байвал утгагүй л байх. Тэрийг нь сайн ойлгуулаа эхнэртээ. Гэхдээ бие давхар болхоор түр зуурын л хямрал байх гэж найда байна. За амжилт залуу минь. Өөр шиг чинь ухаалаг нөхрүүд Монголд олон байгаасай л гэж ерөөе дөө. Хүндэтгэсэн Борголжин 

  15. Зочин says:

    Эрэгтэй хүн бүр чам шиг бодож байдаг бол энэ амьдрал ямар сайхан юм бэ Гэвч ихэнх эрчүүд чамаас шал өөр бодолтой явдаг. Би нөхөртөө маш их итгэж хайрлаж явсаар байхад л тэр хүн 2 хүүхдээ хаяад өөр залуу эмэгтэй рүү явчихсан. Би энэ сайт руу саяхан л орж үздэг болсон. Надтай адилхан зовлонтой хаягдсан бүсгүйчүүд олон байдгийг би мэдээд энэ зовлон зөвхөн надад тохиолдоогүй зовлон байна гэж жаахан өөрийгөө тайвшруулж сууна даа. Эрчүүд минь хүүхэд гэдэг үнэхээр өрөвдмөөр аав яагаад ирэхгүй байгаа юм бэ аавд хоол тавъя гэж хэлэх нь үнэхээр өрөвдмөөр байдаг. Эцсийн эцэст хүүхдүүдээ л би маш их өрөвдөж байна даа.

  16. Ch says:

    Mash saihan niitlel bainaa. Hun unshihaf oilgomjtoi tsegtstei. Ehneriinhee orj medeelel avdag site-g ni hurtel orj uzeed unshaad dugnelt gargaad uuruu niitlel bichne gedeg bas ih tom anhaaral medremj shuu. Chi uneheer mundag zaluu bna. Manai nuhur bas ih sain zaluu baidag. Minii anzaarch baigaagaar zah zeeliin ediin zasag shiljilt geed ter heden jiluuded zaluusiin uhamsar soyol hunleg chanaruud ih aldagdaad baisan bolovch odoo ergeed mgl-n zaluuchuud ih uhaalag ehner huuhdee emegtei huniig hairladag nastai huniig hundeldeg ali boloh bolomj oldvol hund tuslah gedeg ih zuv setgelgeetei bolood baigaa sanagddag. Minii ergen toirond baigaa buh l humuus tiim bolj bn. Uhaan muutai mash tsuuhun/ 100-nii 3-5 hurtelh huvi / tsuuhun humuusees busad ni.Comment bichsen gadaadad baigaa zaluust handaj helehed mgl-d ail bolgond iim muuhai asuudal baihgyi ee buu sanaa zov. Mgl-n zaluuchuud erchuud ih uhamsartai bolson. Mun ene zaluugiin ehnert handaj helehed nuhuruu bitgii buruugaar bodoj bai. Bi uuruu gants neg udaa bas tegj boddog l yum. Bi urid ni 6-7 jil ajillaj baigaad suuliin 3 jil 2 doh huuhdee gargaad gertee suuj baigaa gertee suuhaar emegtei hun nileed uurtai bolood l bas zav ihtei bolohoor demii yum unshaad l terendee stressdeed baidag yumaa. Tegeed zugeer baigaa nuhruu iim bolov uu tiim bolov uu geed l heruul uduh togloh shogloh baidlaar heldeg. Ter ih demii zugeer baigaa ajlaa hiigeed yadraad irsen hund tuvugtei sanagdaj ehleed ineegeed l tailbarlaad l baisnaa suuldee utsaarladag bolno. Geh meteer ger buliin hariltsaa ontsgyi bolno. Tegeed ch zugeer sain saihan baigaa amidrald muu muuhai zuiliig uursduu bodoj setgej oruulah geed yah ve dee. Bid nar eejuud uursduu gegeelgeer sain saihnaar amidraliig harj muruuduj baij ter buhen bielne. Mgl-n buh ger buluuded az jargal husiy. Ajlaa hiigeed ar geree uudulj devjuuleheer hicheej baigaa urhiin terguunuuddee gertee huuhdee haraad ehner hunii juramt uurgee bieluulj baigaa ailiin saihan ezegtei nartaa amjilt husiy. Er ni l buh humuust.

  17. A says:

    ene zaluutai suusan busgui ch aztai busgui yumaa amjilt az jargal husei

  18. WWW says:

    ene zaluud mash ih bayralla unher unen zuil bicheje ene caitnd dutagdaj bsan zuilig bichije bayralla chamd

  19. kinara says:

    girl tei sanal neg baina. bi bas gadaadad baidag mongol zaluuchuudiig yag ene site iin medeelel shig tusuuluud aimaar aidag bolson. medeej sain muu zunduu l humuus baigaa.gehdee odoo huntei taniltsahdaa ih sain ajiglaj sudlah heregtei gej boddg bolson. hund itgeh itgel jaahan bagassan gehuu de. ardaa amidraltai baij zugaatsaad yavj bgaa heseg buleg humuus bas bgaa sh dee.ter utgaaraa

  20. Narhan says:

    uneheer unen heljee. surug medeellees gadna nasnii hyazgaargui ordog ni bolimoor bnaa. bi 15tai nz banditaigaa belgiin haritsaand orvol yah ol ch geh shig. iim nasnii huuuhduud orood nasand huregchdiin amidraliin tuhai unhsaad baihaar buruu humuujiltei bolohod nolooloh bh.

  21. уншигч бүсгүй says:

    Манай нөхөр ч ийм л хүн. ажлаа тараад гэртээ хүүтэйгээ зууралдаад л тоглож оцолдоод л өнждөг. заримдаа нзуудтайгаа заал авч агс тоглоно. бусад үед хүү бид 2ынхоо л дэргэд хамтдаа эрхлэж наадаад  амьдардаг. сайн хань ижил, халамжтай эр нөхөр, хайртладаг эхнэрүүд зөндөө бгаа. хоёр идэхгүй хоосон хонохгүй аз жаргалаар дүүрэн эр бүл аш олон бгаа 

  22. Zulaa☆ says:

    Ooriin tani yrij baiga tumen zov bolovch. Ene siteiin uria Busadtai huvaaltssan zovlon 2 dahin nimgerch Busadtai huvaaltssan jargal 2 Dahin nemegdene gej baiga shude. Medeej ene sitad nasnii hyzgaar tavih ni zui esnii hereg. Neg talaas ene site ig unshsnaar bas negen iim ertonts baidag ym bn gedgiig mederch niigem orchnoo mederch, mon anhaarch amidrah heregtei. Bi l bolj baival boloo gej bodoj bolohgui shde. Niigmee tseverlej saihan orchin burduulehiin tuld bid nar hicheeh heregtei uls niigmiin hogjil huvi hunees gedeg bizde. ireeduid bidnii huuhduud mon adil ene niigemd holildool yvna. Niitleliig unshaad Ene iim baihad bi iim baina gej haritsuulj bodoj, Neg hunii gargasan aldanaas bolj niiteeree tiim ymshig setgej bodoj , Ooriinho amidraltai zuirlej baiga hun bol teneg hunii shinj baih. Hun ymarvaa negen zovlon stresse busadtai huvaaltsaad ch ymu ymarva negen argaar dor dor tailj baihgui bol setgeld hursan setgeliin zovlon udhaar ovchin bolno chaishlaad havdarch uusgej bolno. udaan yvbal setgeliin ovchind hurgene.  

  23. хм says:

    Ном уншдаг байсан залуу байна

  24. Onna says:

    Bidend az jargal beleglelee, iim saihan uhaalag tsegtstei, goe niitlel unshcan chin setgel sergechihlee. Buur setgel zurh mini dotroosoo chin setgeleesee bayrlaj baina. 

  25. Onna says:

    Minii unshcan hamgiin goe niitlel baina. Bayrlalaa uhaalag zaluu mini. Ger bul ur huuhded ni az jargal husie. Mash ih taalagdlaa. Mongoliin min Buh erchuud maani yag ingej bodoj setgej amidraasai gej husej baina

  26. girl says:

    Harin tiimee yg unen helj. Bi l gehed gadaadad baidag uidsan uydee ene siteruu ordog. Odoo bol ys ym shig ordog bolloo. Tgeed buur mognolchuudiin amidraliig ene siten deer bichsen zovlon shig l tusuuldug bolchihson. Mongol er bolgon uvchtei araar tavidag ym geed odoo buur avtomataar tarhind suugdchihsan. 

  27. tsets says:

    Uneheeer unen heljee olon humuus unshij dotroo tungaaj uzeesei. bi ch gesn nuhurtuu eniig unshuulnaa. bayrlasn shu

  28. vnen says:

    Nuxur maani nmg unshaad bxaar ix durgui bdg yum dandaa surug energitei yum unshlaa geed bi bolxoor xaayaa sonirxood unshchix gd bdg

  29. hey says:

    yg unen 

  30. edmondhamilton says:

    Vnen vnen estoi 100 huvi vnendee

  31. xaliunaa says:

    энэ ч үнэн шүү нээрээ л дандаа нэг иймэрхүү юм бичигддэг тэгээд энэ сайтын ганц уриа гэхиймуу да ШУУД САЛ хахаха

  32. Ok says:

    Ene zaluu shig sain hani sain aavuud olon bgaa shuu.

  33. Jirgeech says:

    Unen shuu hamgiin zow zam bol gertee harih zam shuu zaluusaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.