Уучлаад хүлээж авч байхад яагаад надтай ингэж харьцаад байдгийм болоо?

angry-man3

Сайн байцгаануу би жирийн л нэг оюутан охин. Гэр бүлтэй болоод 4 жил болж байна. Анх нөхөртэйгөө суухад үнэхээр их жаргалтай байсан. Эхний жил гаран би зовлон гэж мэддэггүй жаргадаг байсан харин 3 жилээс нь жаргал гэж мэдэхгүй зовлон шаналал их тохиолдсон. Энэ нь юунаас эхэлсэн тухайгаа би бичье.

Анх бид 2 гэр бүл болоод хүүхэд маань төрөөд хөөрхөн охинтой болсон. Тэр үед бид 2 юугаар ч дутахгүй шинэхэн хосууд шинэ байранд тусдаа гарч 2-лаа оюутан хэрнээ лангуу түрээслэж орлоготой болж машинтай хүртэл болж их л сайхан амьдарч байлаа бас нөхөр маань бид 2-т маш их хайртай өдөр нь хичээлдээ явж шөнө нь энэ тэндэхийн контаинер буулгаж амралтын өдрөөр барилга дээр цемент зөөж мөнгө олдог байсан.

Харин би хичэлийнхээ нь хажуугаар лангуун дээрээ суудаг байлаа. Манай 2 тал тиймч сайхан амьдралтай биш бас муудсан ч амьдралтай биш л дээ зүгээр л энгийн төсвийн цалинтай улсууд. Даанч би гэдэг тэнэг хүн өөрийнхөө мулгуу зан муухай аашнаасаа болж хамаг амьдарлаа балалсан. Манай хүн их даруухан дөлгөөн тайван хүн л дээ хэр баргийн юманд уурлаж уцаарлаад байдаггүй багаасаа зовлон үзсэн бүтэн өнчин болохоор ч тэрүү юманд их хүлээцтэй ханддаг.

Харин би л тэр зангийг нь одоо эвдчихсэн бололтой би их бие муутай унж татдаг өвчтой л дөө тэрэндээ шаналаад ч байдгиймуу өөрийн мэдэлгүй л муухай ааш гаргаж орилж хашгичдаг тэгээл тэр занг минь нэг л өдөр нөхөр маань тэсэхээ байгаад бид 2 хэрэлдэж муудалцаж үзээгүй улсууд салах дээрээ тултал хэрэлдээд манай хүн надаас салая одоо чамайг тэсэхгүй нь гээд л байр машинаа бүгдийг нь ав би анх танайд юучгүй орж ирсэн танайх байр машиныг гаргасан гээд л орилоод байхаар нь би гэдэг тэнэг хүн тиймээ чимуу гуйлгачин манайхаас зайл гэж хэлээд л бид 2 2 тийшээ болсон.

Үнэнийг хэлэхэд надад нөхрөөс маан өөр хүн хань болохгүй охины минь эцгийг оролж чадахгүй гээд л их л харамсаж ээж аавдаа загинуулж сайн нөхрөө алдлаа гээд их зэмлүүлсэн. Харин би гэдэг хүн хожуу ойлгосон юм шиг л их л ухаарч уучлалт гуйж ардуур хойгуур нь их гүйж өвдөг сөгдөж хүртэл уучлалт гуйдаг байлаа. Сүүлдээ их санаж бэтгэрч худлаа шалтаг гарган охиноороо далимдуулж хүртэл уулзахад нөхөр маань надад үнэхээр их гомдсноо хэлж намайг уучлаагүй ээ.

Харин би нөхрөө өдөр шөнөгүй хүлээж утас дуугархад тэр минь байгаасай хаалга нүдэхэд ороод ирээсэй гэж өдөр шөнөгүй харуулддаг болоод нэг л мэдэхэд 6 сар болчихсон. Тэгтэл удалгүй фб-р нэг хүүхэн адд хийгээд ороод ирэхээр нь авчихсан тэгтэл тэр хүүхэн намайг танимхаараад л нөхөр бит 2-н талаар асууж сураглаад байсан би ч гэдэг хүн нөхөрдөө их итгэдэг болохоор юу ч бодолгүй ярилцдаг байлаа. Тэгсэн нэг өдөр нөхрийнхөө айди руу нь ормоор санагдаад хичээл дээрээ сууж байгаад ортол нөгөөх хүүхэнтэй явдаг байж таараад баахан майлууд байдгийн. Ороод унштал их дотно 2 биенийгээ хайраа нтр гээд их нялуунаар харилцаж бас бэлгийн амьдарлаа хүртэл ярилцсан байдгийм даа. Би тэрнийг нь хараад л шоконд орж шууд л ухаан алдчихсан тэгээд л би нөхөртөө итгэх итгэл хүлээж суусан маань бүгд талаар өнгөрч одоо энэ хүнийг явуулсан нь дээр юм байна гэж бодоод би өөрөө усанд хаясан чулуу шиг л охиноо аваад найзуудаас нь сураг тасарсан.

Тэгсэн 2 сарын дараа миний дугаарыг хаанаас ч юм олоод авчихсан над руу залгаад охинтойгоо уулзмаар байнаа би удахгүй Солонгос явах гэж бйагаа гэдэг байгаа тэгэхээр нь би хүүхдээ бодоод охиноо уулзуулсан тэр үед би нөхөртэйгөө юу ч яриагүй ээ охиноо өгчөөл яваад өгсөн. Харин маргааш нь хүүхдээ авчирч өгөхдөө надад би өөрийн гэсэн байртай машинтай ажил төрөлтэй болчоод та 2 дээрээ эргэж ирнээ тэр үед чи хүнтэй үерхэж байсан ч би та 2-гаа аваад явна намайг хүлээж байгаарай гэж хэлээд нэг үнсчихээд явсан.

Тэгээд л би охинтойгоо 2-лахнаа үлдэж би мартах гэж хичээлийнхээ хажуугаар ажил төрөл хийж өөрийгөө завгүй байлгах гэж хичээсэн боловч өдөр шөнөгүй бодсоор л байсан. Харин Солонгост очоод нээх удалгүй нөгөөх хүүхэнтэйгээ зургаа авахуулж фб-дээ тавиад л байхаар нь би нөхөртөө хандаад салаад жил болоогүй байж ингэж болж байгаа юмуу охин чинь хараад сэтгэл нь өвдөндөө нтр гээд л юм биччихсэн чинь нөгөө хүүхэн нь ууралсан байлгүй намайг элдвээр доромжилж нөхөр чинь чамайг янхан гэсэн бид 2 одоо гэрлэлтээ батлуулсан би жирэмсэн нтр гээд намайг элдвээр доромжилоод байхаар нь би яаж зүгээр байхав хараал урсгаагүй ч гэлээ боловсон хэдэн үг хэлээд хаячихсан чинь манай нөхөр над руу залгаад одоо боль янхан минь гэж авдын.

Би ер нь их галзуу хүн л дээ тэгэхдээ хэзээ ч нөхрийнхөө араар явах ухаан муутай үйлдэл хийж байгаагүй байтал тэгж хэлэхээр нь үнэхээр их гомдоод нөгөө хүүхнийг нь найз нөхдөөс нь асууж сурагласан чинь манай хүний анхны хайр нь байсан байна лээ бас болоогүй ээ нөхөр хүүхэдтэй байж байгаад нөхрөөсөө салаад охинтойгоо үлдсэн юм билээ. Тэгээд л нөхрийг маань аваад Солонгос явчихсан байсан. Тийм байж хүний нөхрийг булааж өөрийн охиноо өнчрүүлсэн бас Монголдоо эрэн сурвалжлагдаж байсан зүгээр л нэг шоучин амьдралтай жинхэнэ явдал суудал нь дийлдэхээ байсан мулгуу хүүхэн байсан.

Би тэр хүүхнийг ямар хүүхэн бэ гэдгийг мэдээд өөртөө их итгэлтэй болж нөхрөө тэрнээс салж охин бид 2 дээрээ ирнэ гэдэгт итгэлтэй болж ирсэн. Тэгтэл удалгүй нөхөр маань Солонгосоос өдөр шөнөгүй бид 2-той ярьж эргээд нийлэх тухай ярилцаж харилцаа маань хол байгаач ойр байгаа юм шиг санагдаж би ч нөхрөө үнэнчээр хүлээгээд л байж байтал нөгөө хүүхэн чинь манай нөхрөөс салахгүй салвал үхнэ гээд л уйлж унждаг болсон гэсэн тэгэхээр манай хүн Солонгосдоо орхиод Монголд бид 2 дээрээ эргээд ирсэн. Харин одоо бид 3 хамт амьдарч байгаа л даа тэгсэн нөхөр маань нэг л өөр болчихсон байна лээ. Урьд өмнө надтай харьцдаг байснаасаа шал өөр захиргаадаал уурлаал харин би бол шал өөр болсон өдөр шөнөгүй уурладаг байснаа болж их тайван болсон. Бид 2-н байр үнэхээр солигдсон байна лээ.

Одоо бол би ухаарсан болохоор нөхрөө гомдоохгүйг хичээж байгаа харин нөхөр маань намайг их үл тоож найзуудынхаа дэргэд доромжилж сүүлдээ бүүр гар хүрсэн. Харин би нөхрийнхөө занг нь эвдчихсэн байна л гээд толгойгоо шаагаад л байж байна. Ямартай ч нөхөр маань намайг өөрт нь маш их хайртай гэдэгт их итгэж байгаа бас надад маш их итгэдэг харин би нөхөртөө итгэдэггүй ч гэлээ өмнөх явдлыг нь тас нууж тэр тухай нь огт ярьдаггүй. Тэгтэл нөхөр маань надад дэндүү муухай аашлаад байх юмаа!

Мэдээж юм гэдэг ээлж дараалалтай магадгүй надаас хариугаа авч байгаа болвуу гэж бодогдох юм. Сүүлдээ бүүр найзуудтайгаа уухдаа намайг их өөрчлөгдсөн байна лээ гэж найзууддаа ярьдаг гэсэн тэгсэн хэрнээ намайг харахаараа л агсан тавиулав гэж байнга хэлж байгаад саяхан наадмаар найзуудтайгаа зугаалгаар явж байгаад намайг машиндаа унтлаа гээд л учир зүггүй зодож хамар амыг маань хөхрүүлж үсийг маань туг тугаар нь зулгааж надаас сална гэхээр нь би салахгүй салвал үхнэ гээд судсаа ханачихсан чинь 3 цаг ухаангүй байсан гэсэн. Тэр үед нөхөр маань намайг тэврээд л уйлаад байсан гэсэн тэгж байгаад намайг арай ядан сэрээж ухаан ороход надаас уучлалт гуйгаад байхаар нь би яаж ч чадаагүй зөрүүлээд уучлалт гуйчихсан.

Тэгсэн найзууд маань намайг чи нөхрөө үнэн даврааж байна өөр хүүхэнтэй гадаадад амьдарч байгаад ирэхэд нь чи юу ч хэлэлгүй тосож аваад л одоо дотуур хувцсыг нь гараараа угааж хоол ундыг нь оронд нь зөөж өглөө гээд л зэмлэх юм. Үнэнийг хэлэхэд би нөхрөө дахиад алдахаас өдөр болгон айдаг намагй нэг үг хэлчих юм бол надаас шууд салаад явчих юм шиг санагдаад би одоо юу ч хэлдэггүй зодуулаал загинуулаал араас нь гүйгээл байж байдаг. Харин миний энэ үйлдэл зөв болвуу буруу болвуу?

Найзууд маань хэлэхдээ тоохгүй хаячуул чамайг гээд чамтай адаглаад зөөлөн харьцана гэхийн. Харин би тоохгүй байх аргагүй юмаа үнэхээр их хайртай болохоор яг яахаа мэдэхгүй юм. Нөхрийн маань ийм болсон нь миний буруу л даа тэгэхдээ би гэмээ ухаарч өөр хүнтэй байсныг нь уучлаад хүлээж авч байхад яагаад надтай ингэж харьцаад байдгийм болоо?

Та бүхэн надад зөвлөгөө өгч туслаач би одоо залуухан дөнгөж 24-тэй бас нөхөр маань одоо надаас хүү хүсээд байдаг даанч би олохгүй байгаа тэгэхдээ олохыг ч хүсэхгүй байгаа. Магадгүй намайг 2 хүүхэдтэй минь хаяад явчихвал би яанаа гэдгээс айгаад би хүүхэд хүсдэггүй. Харин нөхөр маань надаас байнга хүү хүсдэг болсон. Би яг яавал дээр вэ эгч ах нар минь надад зөвлөгөө өгч туслаач мөн утга зүйн хувьд найруулгагүй бичсэн бол уучлаарай аль болох товчхон тодорхой бичихийг хичээлээ…

49 Comments

  1. oyumaa says:

    hun bolgonii amidral bugd l barag iimerhu asuudaltai bdag. ohiniho ireeduig bodoj bval salsan n dr shu. huuhed amar taivan orchind osoh erhtei. iimerhu bdaltai bgad bval ohin chamaig hairlahad berh bh blno. heseg hugatsaandnohroosoo tusda bgad uz. ter hun oorchlogdoj magadgui shde. amjilt husiy

  2. Er hun says:

    Emegtei hun neg aldaar uhaarhaaraa buhniig oilgoj avdag harin er hun neg oor hund setgelee ogson bol dahiad butsah ni yul boldoo bi ehner 2 huuhedtei bolood 8 jil hamtdaa amidarsan gent l ehner mini nadtai amidrah hetsuu chadahgui salna ene ter geed l namaig hayj yvaad buten jil tusdaa amidarsan tegeed l minii ehneree huleej hairlaj baisan hair untarj yuch uldeegui oor hund uhaangui hairtai bolson odoo bi zovhon nz busguidee l hairtai ehner mini nadaas salsandaa gemshij uhaaraad minii ono ovdog sogdood uilj guij baisanch oroitson baisan 

  3. psss says:

    iljignii chihend alt hiisench segserne us hiisench segserne.teneg avgai nar oorsdoosoo bolchood bas yagaad hvn buruutgahgaal vzeed bn zail za

  4. ivan says:

    zugeer solongos kino bna

  5. orgil says:

    hunii zoblon ih yum daa. mjs bicheerei 89269710

  6. ganaa says:

    30тай маш дажгүй залуу байна хамтрагч болох бүсгүй бна уу? нууц маш сайн хадгаладаг байх. ganaa_9339@yahoo.com холбогдоорой маш дажгүй шүү

  7. дөк says:

    Ji ymar ch  buruugui chinii noxoriig ter balai huuhen iim bolgoson teged yrun ji ih teneg yma
    ji ehled ooriigoo hairla daraa ni huniig hairalj sur nohor jini yvanda zoolroh blno
    ji nohoroo ymar bolgoh ni jamaas hamarna ter huuhnii derged ymar bolson huuchin jinii derged
    ymar bsanig tungaj bod nohor jini odoo ter nadgui bol hetsuudne bi yu ch hiisen yadiin gesen bodloor handaj bn tiim bolhoor ooriigoo her une tsentei ve gedgiig haruul ji jadna amjilt husie

  8. amidral says:

    Энийг хайрын хүлээс гэдэг юмаа.Тэнэг мулгуудаа ч биш чааваас хайртай болоод л ингэж зовон барин амьдарч байгаа юм.Ааштай авиртайдаа нөхрөө эвдсэн юм бишээ,яаж хайрлах ухаанаа олоогүйдээ тэгж аягласан хэрэг. Үнэн гэвэл нөхөртөө чи дэндүү хайртай,энэ амьдралыг түүнгүй төсөөлж чадахгүй,сална гэхээс үхмээр санагдаж байгаа.Илүү бодит бөгөөд хатуу үнэн гэвэл чи энэ хүлээснээсээ салахгүй бол өөрийгөө ч охиноо ч сүйрүүлнэ.Наад хүнээ тавьж явуул,сэтгэлээ чөлөөл,уйлж унжиж зууралдахаа боль.Эр хүн нулимс тэвчээр хараад хайр нь төрөхгүйээ. Сайхан инээд цогтой нүд гоолиг бие ялдам ааш л хүсдэг улсууд.Нэгэнт алдсан сэтгэлийг чи энэ маягаар эргүүлж авч чадахгүй.Цаад хүндээ ч ухаарч сэхээрэх зай завсар олго. Өөрийгөө үнэл хүндэл. Тэр дэргэд чинь байсан байгаагүй маргаашийн нар манддагаараа мандана.

  9. Naiz says:

    Bi eregtei hun. Tanai nohortei nas oiroltsoo l yum bn. Emegtei hun araas guigeed bh tusam yamar ch unelemjgui yaaj ch boldog yum shig sanagddag shuu. Yamar emegtei hun er hund taalagddag ve? gevel tsaraialg bish hamgiin gol ni oortoo itgeltei busguichuud taalagddag yum shuu, Tiimees iim maygaar bitgii tesej ooriigoo hen ch bish bolgo. Yavaandaa chi hen ch bish bolno. Surtei shaltgaan bish mashind untlaa gej zodoj bgaa bol daraa ni shalan deer hog bna geed dahial zodno. OORTOO ITGE, OORIIGOO OORCHIL, ERCH HUCHTEI AMIDAR, AMIDRAL BAYLAG SHUUDE.

  10. tsets says:

    mini duu iim joohon bj ymr ih ym uzsen ymwe hamgin turuund iim orchund usch bga ohin chin ymrl uudt hun bolohow de ohinoo l boddoo. Nuhuruu zugeerl hay chinii nzuudiin heldg zuv. Uneher hairt bol araas chin irjl taara.

  11. Busgui says:

    Chamd hairgui huntei ingej amidrah ch gej dee.Teneg yuma chi.Gants boovgui uheh geed bainuu.Naad nyalh uriinhee tolooo amidraach.Yaj 1boovnii toloo nyalh huuhdiig etseg ehgui osgoj amia horlohiig boddog bainaa.Chi amia bodson oodgui huuhen yum.Chi uhvel eej n amia horloj uhsen onchin huuhed geed asramjiin gazar ochno.Naad er chin dahiad 1 huuhen olood l yavna.Huuhdiin omno hariutslaga huleej chadahgui bol spiral taviul.Dahiad bas yun huu ooriigoo ch av ch yavj chadahgui hevtwj iljignuud.

  12. зочин says:

    ямар ч ээдрээтэй амьдрал вэ, бөөн адал явдал болчих юм, аливаа зүйлд жаахан хүлээцтэй тайван хандах хэрэгтэй шүү

  13. Mongol huuhnuud iim teneg !!!! says:

    Eoooh zarim Zarim Mongol huuhnuud iim teneg !!!! Yum ch ert geriin bug huuhdee chirsen avgai boldogiim … Hair mair ch geh shig !!! 

    Naad malaa huuguud yavuulah bsan yum anhnaasaa , odoo Yaya gehev zoduulaad , suuldee zodolddog bolood , etses suuld ni neg negnee alaad , neg ni shoron , nuguu ni avsand orood duusah l tavilan bna !!!! 

    Uhsen baasnii chin huu muuuu , hursalgui Naad bgaa gants huuhdee Hun bolgoj av , erguu mal huuhen , iljig modon hudargandaa jargaltai gedeg yag chi !!!!!

  14. baldag says:

    Мэдэхгүй  гэдэг 1000 үгний таглаа гэдэг,Одоо ч ХАЙРТАЙ гэдэг үг хүчирхийлүүлэх,хүчирхийлэхийн таглаа болоо юу даа

  15. зочин says:

    Чи бас өөрөө их урт зантай …шал шал гэсэн хүүхэн бна шд…аливаа юмандээр хүлээц гаргана гэдэг чинь бууж өгөөд шалчыгаад унхын нэр биш биз дээ..цаад хүндээ ч амьдрах сонирхол төрүүлэхгүй мишок аятай салбайгаад бвал би ч очоод нэг цохиод авхад илүүдэхгүү л болмоор санагдлаа….хүн чинь сэрэглэн цовоо өөрийгөө хайрладаг хүндэлдэг бж бгаад дараа нь хүнийг хайрлаж эхлэдэгийм….амьдрал гэдэг чинь дан ганц чөтгөр шиг хоёр биений хүсэл дээр тогтоод бдаг юм биш…..зүрх сэтгэлээ хаяаа ч гэсэн чагнаж өөрийгөө ойлгохыг хичээ л дээ

  16. L Girl says:

    Уншиж байгаад уйлчих дөхлөө. Чи ингэж амьдарч болохгүйээ. Зориг гаргаад жил ч сэтгэлдээ гомдол тээсэн ч сал. Эрчүүд гэж даруухан хүлцэнгүй хүүхэнийг хардаг хүнтэй явдаг гэж боддог хэрнээ явж явж явдалтай хүүхнүүдийг ариухан гэж бодож дагаж гүйх юмдаа. Нөхөр чинь угаасаа хүн зодох тийм ааштай байж таараад л олон жилийн дараа гуйл нь цухуйгаа биз. Хэн нэгнээс болж өөрийгөө битгий өөрчил! өөртөө итгэлтэй, ажилтай, гудамжаар бардам алхах тийм л бүсгүй бол. Хайр гэдэг хүнийг бүр үндсээр нь өөрчлөх зүйл бол биш. Хайртай хүмүүс анхаасаа таарч зохицож бие биенээ сэтгэл зүрхээрээ ойлгож тусалж байхад л хайр байдаг. Тэрнээс биш хэрэлдээд зодолдоод, зодуулаад байвал ямар юмныхан чамайг хайрлаж байгаа гэхэвдээ. Нэгэнт хэн хүний сэтгэл хөрсөн бол зориг гаргаж САЛ гэж зөвлөх байна.

  17. zochin says:

    pooh 24 tei gehed 50 tai minii uzeeguig uztsen bhiin yana daa ohin mini chinii nas bol huuhdee erhluuleed l nuhurtuu erhleed l geree goyod l yavj bdag nas sh dee/ bi 2 ohintoi 1 huutei hun l dee ohiduud mini yaj yavahiin bol doo geheer l zurh uvduhiim aa

  18. boldoo says:

    chamd unexeer xelex ch ug alga da orchlon xorboo der ternees oor zondoo saixan zaluuchuud bdagiin sh de xar malaa xarj chadaxgui boloo naad dabarsan noxortoo zoduulaad l bj bhaas da chamaig orobdox bish bur dyrgui xurchixlee 1234 sanal neg bainaa

  19. 1234 says:

    тэнэгээс ч тэнэг хүүхэн байна даа. гэр бүлийн хүмүүжил байхгүй, ааштай ууртайгаараа түрий барьж хүний сэтгэл хөргөчихсөн, 24-тэй байж сургуулиа төгсөөгүй, дээрээс нь 2 хүүхэдтэй,  архаг хууч өвчтэй. тэр залуугаа зүгээр л явуул л даа. өөрийгөө өөрчил. нөхөр нөхөр гээд л … эр хүнгүй бол үхэх гээд байна уу? наад заваарсан зунгааралдсан балиар амьдралаа түр хойш нь тавиад сургуулиа олигтойхон төгсөөдхөөч. хэдэн ном уншаадхаач. тэгвэл амьдралы арай өөрөөр хардаг болж магад

  20. hen negen says:

    ene odriin mend hurgie omno ni nohor chin taiwan bj ogt uurlahgui tewchij bhd ni chinii zan aimshigtai bjee harin muuhai zan gargaad uurlaad bazaad bhaar chi ulam l shan zan gargaad bhaar nohor chin chamaig aashgui zoolon iim heweer chin blgah gd bnda sain yariltsaad oilgoltsoh heregteidee nohroo aldahgui gd zoduulj zagnuulj amidrana gej yu bhaw dee

  21. zochin says:

    24tei gehed yasan ih um uzee ve. nuhruu davraaj bga chini buruu daa. hayad yavna geed aigad bdg chini buruu shuu. chamaig ooroos ni salj chadahgui gedgiig meddeg bolood l iim bardam zan gargaj chamd gar hurj bg yum bishu. urt udaan hamtdaa baiy gevel oor arga heregledee.yag yamar arga gegdiig ni end humuus bichchih bhoo.

  22. zochin says:

    Sainuu chinii buruu gej baihguiee.Amidrald hen hen ni tegsh saihan amidrah yostoi .Dongoj amidral uzej ehelj baij buh yumiig asuudal bolgoj chuhalchilj bodood baina.Nuhur chini solongos yavj yum uzej nud tailj irsen baina.Gadaad dotood yavj joohon yum uzeed evdersen gedeg yumuu oorchilogdson l baina.ternees bish chi ter huniig evdeed yu ch ugui evdchihsen gesen zuilbaihgui shuudee.Hun bur tsag hugatsaa ongoroh tusam oorchilogdon huvirch shal ondoo humuus bii boldog bolohoos gantshan zuilees bolj yavaal baina gej baihgui.Buh yumnad ooriigoo bitgii buruutga.Bas zuvhun ternii umnuh budersen buhend chi buruugui.Zugeer l yu hiih yostoi yaj amidrahiig husej baina huniig bish ooriigoo l bodoj ireeduigee harj amidar.Ouytan yum bol surch bolovsorch huuhed gargsan eh hun gedeg chini huuhdee anhaarch nuhurteigee naiz zaluutaigaa yaj hariltsaj amidrah yostoin zugeer l amidar yum buheniig bitgii hundruul …..Mon ongorson buheniig martaj shine ogloo shine margaashiig ehluul.  Nuhurteigee bolohgui buteh taarahgui hereldeed baival esvel neg l bish sanagdaad baival heseg hugatsaand zuvhun oorteigee ajilla amidar.Hesegheen tsag hugatsaag eej aaviinhaa hajuud huuhdee haraad ongoruul.Nuhuriin chini unen setgel chamaig huuhdee gesen hani ijil chini bainaa gesen unene setgel neegdtel chimeegui duugui hulee.Bitgii gui Bitgii aysiig ni harj tsaraichil ohin mini….amjilt.

  23. zochin says:

    Sain bna uu bi dunguj odoo l ger bul zohioj bgaa busgui hun l dee gehdee… gehdee minii usuj tornison ger bul huchirhiileld bsan yumaa aav maani ih setgeliin tenhee muutai eejiig maani hardana zodno arhi uuhaaraa amnaas garsan ug bolgoniig ni shaltaglaj eejid mini gar hurdrg bsan ene bdal 16 jiliin tursh urgeljilj bna . Eej mini 4huuhdee bodood l ih l tevchdeg ih l hudurmuldug hun. Yriva ih urt tuuh bolnoo odoo boltol aav eej 2 maani hamt bdag manai egch duu nar tomorch aaviin bdal haritsangui tsuursun ch ter bdal mer ser gardag haaya nuhurteigee gaduur bhad muu eejiig mini zovoogood bj bh vii gj zurh mini ih l shanaldag .. Hedii eleg buten usguj ugsun eejiinhee tevcheerteid mash ih bayrladag bas talargdag ch gsn eejiinhee buhii l zaluu nas, erch huch ,eruul mend, az jargaliig ni bid hed avaad yvchihsan yum shig l sangddag . Arhinaas boldog yumuu huneesee boldog yumuu neg hesegtee l eejid gariin shuuseee gargasnaa bid hediig shunujin jigsaaj jogsooj bgaad l ugiig ni survul gar hurdeg bolson … margaash ni uuchlal guina hd honog hool hj uguud l chiher avc uguud l nuguu bdal urgeljine … Odoo eruul mendiin bdal bolon bid nariin tm bolsnoor ene bdal duusaj bgaa yumldaaa ghdee ter buh ungursun hugatsaa ter har darsan shunuudiig bodhoor zurh mini zusegdej odoo uusgej bgaa amidral mini tm bolchih vii gj uhtlee aidag nuhur mini gants udaa gar hureh yum bol dahij hamt amidrah talaar yrihiin ch heregguu gj l amidral zohioj ehelsen .. Huuhduuddee bi tm amidral uzuulj chadahguue uuruu ulzdsen amidraliinhaa taliig ter dund unguruuhiig husehguu bna. Tm bolhoot busgui tanid zuvluhud eruul uhaantai , hudulguh gar hul chin buten huuhed chin eruul, nas zaluu bgaa dree zorigtoihon nuhurteigee zuvlulduj ene buhniig zogsooh heregtei  chadahguu bol salchihaar chamaas yu unah gd bgaag olj harahguu bna tuslaad uguh eej aav saikhan usguj uguh yostoi ur huuuhed chamd bj l bna ohin huuhed eejiinhee amidraliig harj usdug yumshdee.. !!!! Amidrald setgeliin tenheetei bh heregtei iim amidraltai bsnaas etsegguu bsan ni dr gsn bodol nadad iluu bdag bsab yum shuu . Bi aavdaa odoo hairtai ter mash ih gemshdeg ghdee ene ih gemshil buteb 20 jiliin daraa irsen gdgiig heleh heregtei bh hamgiin gol ni uuruu ene urt hugatsaag daah tenhel uhaantai bj chadah uu ??? Eej bid hedees mash ih sambaa oroldlogo zutgel garsan yum shuu … ene setgegdliig mini unshaasai gj husej setgelii. Tenheetei bgaarai medeej hair gdg aguu hetsuu udur bolgon nudend haragdaj setgeld bodogdono ghdee uurtuu hairtai bh heregtei ireeduid ohin chin ch gsn zuv songolt hj chadnaaaaaa 

  24. River says:

    Iiiiish yasan ch uhaan muutai uuriiguu boddoggui ym be dee salj chadahgui nasaaraa doromjluulaad zoduulaad yavah uu ingej amidrah uu….chinii ene amidraliig ohin chin harna…haruulhaar saihan bn uu ingej ter maliin tuluu amidarch bhaar ohiniihoo tuluu amidraach…ohintoigoo 2uulaa. Iim nohor iin hun oldohgui gsn bodloo tolgoinoosoo av tegeed uuriiguu hairal naad nohortoo ym gedeg hyzgaartai bdgiig medruuleed amidraach

  25. unen says:

    mongol huuhnuud ih sonin shu heleheer ug toohgui yariltsya geheer zugtana uurlana tegeed gar hureheer minii buruu boldog  yag yalgah geed baidag yum bol do salay geheer salahgui 

  26. aka says:

    shaazan hagarsan l bol hagarsan ymar ch sain tsavuugaar naagaad hagarhai ni heveeree l bdag. deerees ni nemj helehed ugeer sharhduulsnaas uhtel ni zodson ni deer de.

  27. w says:

    utgaggui amidral yumaa. saihan bnuu. jargaltai bnuu. sonin yumaa. bichsenees chini harhad chi ih l zowood baigaa yumshig l baihiin. durgui husehgui hairlahgui baigaa huniig hajuudaa bailgaad tamlaad baij boloh yumuu, ene chini ariun yawdal uu? yawuulahgui yu doo. saihan taw tuhtai, awgaitai nuuhedtei, noolhod amar nomhon nohoi shig ehnertee duraaraa aashlaad yawah n tanai nuhurt taw tuhtai amidarhad amarhan bolhoor hajuud chini bgaa yumshig l baih yum. yawuulahgui yu doo. uuriiguu ingej zowooh hereg bnuu. aaw eej chini chamaig turuulehdee, neg eriin dor orj deerelhuul gej turvuleegui l baih. chi ch bas ih tewcheertee huuhen yumaa. ireedui joohon burheg l haragdaj bna. zoduur nuduur tewchij amidrana gedeg bas ih muuhai shudarga bish amidral shdee. chi yu gej bodoj bgaa yum boldoo. zodoj nuddeg geheer l hun bish yumshig sanagddag shdee nadad. ter l hamgiin tom salah shaltgaan baimaar yumaa. chinii l amidral shdee, chinii setgeliin tenhee medej dee. end bid naraas asuugaad yahawdee. chinii amidrald orood amidarch uzsen bish, uur uursdiinhuu medremjeeree l zowlogoo ogdog baihaa. chi setgelzvichdeer ochwol yadag bol? 

  28. ................ says:

    За дүү минт боль. Өөрийгөө охинтойгоо бод. Даварсан гөлөг бна наадах чинь. Эхнэрээ хэрүүл хийлээ гээд өөр хүнтэй болоод хамт амьдраад. Битгий тоо. Наадах чинь хаа далдардаг юм. Чамайг тоохгүй байх тусам чиний хойноос гүйнэ. Охиноо, өөрийгөө торд. Хэрүүл уруул битгий хий. Нас чинь залуу бна. 20-н хэдэн нас гэдэг хайранд өлгийдүүлж байдаг нас. Угаасаа муу хүн бна. Анхан үедээ багтай л амьдарч бсан юм бна. Чи хэзээ ч битгий хэрүүл хийж бай. Чи л стресст орж хөгширнө. Тэнэг хүний хажууд тэнэг юм шиг гөлгөр амьдар. Наадах чинь чамайг өөртөө хайртай салж чадахгүй юм бна гэдгийг мэдчихсэн бна. Одоо чамтай чамгүй болно гэдгийг насан туршид нь ойлгуулах арга олохыг л бод. Битгий өөрийгөө доош нь хийгээд бай. Юун судсаа ханах уучлал гуйх. Сайхан охин залуу нас 2 бхад хуц гэдэг газар.

  29. Anu says:

    Hi bi ch bs chamtai adil negen. Gehd chi nohroo het dawruulj bnaa nasaaraa chmd hair halamj sergelgvi hvntei amidrana gj hetsvv dee. Mnai eej bnga tegj heldeg yum uneheerl oorto hairgv hlamjgvi hvntei bna gdg hetsvv snagdsn. Oorto itgeltei bgaarai btgii bool shig ni bai 

  30. GegeenCom says:

    Shilmel ers n hend n songogdood bnaa

  31. bi er hun says:

    хүүтэй бол сайхан болно

  32. Tsasangoo says:

    Boduul solongost ajil hiihees zalhuuraad cham deer irj amaa angaij teriij hevtej tetguulii gj bodoj. Sal chamaig hairlah hun zaaval bgaa. Naad nuhurt chin avah yum yu ch alga. Agsan , arhichin, huuhemseg, shalchignasan, zalhuu hoirgo, uhamsargui za tgd heleh muu ug bagadahaar amitan bn

  33. Tsasangoo says:

    Deer bichsen man bid 2 neg adilhan yum unshsan bizde??? Huurhun hair ve genuu?!?! Yu ve ysmar hairan amidral zaluu nas ve?! Chi uuriiguu tgj dord uzej huneer doromjluulj zoduulj nuduulj bolohguishd. Ymr setgeliin tevcheerguin salaad usteel 2 jil zovno. Hant bval 20-30n jil zovno. Nuhruu chi evdsen bish nuhriin chin unen tirh garch irj bgn!!chamd buruu alga ali aashtai ehneriig ter gediin zodoj nudeh n bitgii hel nudnii tsutsgii met hairlaad yavj bga hun zunduu bn. Ugaalag bai sal amidralaa shineer ehel. Naadah chin buten unchin bolohooroo hun hairlaj hairluulj uzeegui hulduu huiten tsevdeg amitan bn. Chi bas ih teneg sanagdlaa huuhedtei bj sudasaa hanasan genuu!! Joohon uhamsartai hariutslagatai bai! Ingej amidralval nasaaraa zovno shuu!! 

  34. uyruun says:

    zailuulj hayach 

  35. Ramirez Sanchez says:

    Би эрэгтэй хүн гэхдээ эр хүн гэж бас тэр хүн өөрийгөө бодож үзэх цаг нь болжээ мэдээж эрхээ эдэлсэн бол зөрүүлээд үүргээ гүйцэтгэхгүй бгаа бол наад нөхөр чинь ихэл даварсан гэж хэлхэд хашаа юм их эвдэрсэн бна. Бүүр 1 эр хүний шинжгүй болжээ.

  36. bb says:

    Naad zaluu chin ih archaagui amia bodson zaluu baina. Chamd hargui hun baina. Emegtei huniig ovdog sogduulj guilgadag hen be yu ve. Zavaan ymiig hayad sehuun baigaach. Udahgui ooroo chamd ovdog sogdood irtel n haya.

  37. bold says:

    har zaluugaaraa ymar ih ym boloo we ta2 chini kkk…odoo teged zodoldool nasiigg barjdeee …

  38. Donuts says:

    Нехрийнхее зан аашийг чи эвдээгvй ээ. Тэр зvгээр л ийм хvн байсан. Чи л хэлэхийг хvсдэггvй болохоос та2 нийлэхэд чи бvх байр машинаа гаргасан байна тиймvv, тэгээд 2лаа босгосон амьдрал гэж хэлvvлэхийн тулд бид2 авсан гэж ярьдаг. Чиний эд херенгенд л болж чамд хорогдож байгаад яалт ч гvй сэтгэл нь алдраад еер хvн дагаад явсан ч тэр нь чиний дайнд хvрэхээр нехрийг чинь хайрлаж чадаагvй бас эд херенге байгаагvй.   Тэгээд чамруу ирж. Хэрвээ нехер чинь угаасаа сайн сайхан сэтгэлтэй хvн байсан бол хэзээ ч хvvхдийг нь терvvлж есгесен, еерекс нь евдег сегдеж уучлалт гуйдаг эхнэрээ тэгж зодож цохиж доромжлохгvй, салалтанд чинь ч чиний буруу тэгтлээ их алга. Айлын эхнэрvvд уурлаад зайл байтугай л vг хэлж байдаг, тэр дор нь гарч гvйгээд еер хvнтэй явж байгаа хvнийг чи яаж ч хvний дээд болж харагдуулах гэсэн ч тэр хvн чинь тийм болохгvй. Чи хэтэрхий их хайрандаа сохорчихсон байна. Одоо хэсэгтээ салдаггvй юм аа гэхэд тусдаа бай, vнэ цэнэиэй бай. Чамд боломж олгосон шvv дээ гэж нехертее хэл.  еерийгее буруутгахаа больж толгогоо ерге. Чи бие муутай унаж татдаг байж ингэж их стресстэй амьдраад нэг едер унаад дахиад босч ирэхгvй бол охин чинь яах вэ? Эрэгтэй хvнд евдег сегдеж, еер хvvхэнтэй явсаныг нь дор нь уучилж мянга доошоо орж амьдраад одоо ямар vр дvнд хvрснээ харж ойлгоож, хатуу зеелнийг хольж амьдар.

  39. n says:

    ug n ehlel n ih zugeer yum aa, ehleed evdreh zamiig chi tavisan gej bodoj bna. daraa n ooroo ooriigoo evdsen yum bna. dongoj amidral ehelj bhad uurlaj hashgichah yum yu bdag yum bol ? ug n onchin hun ih sain hun bdag. manai hamaatan dund neg ah bdag. ooroo onchin bolohoor geriinhendee unen sain. bas neg ta 2 shig humuus bna. nohor n bas onchin (nasand hursen hoinoo onchirson). terentei tseverhen tootsoo hiih uu yah uu bodood l bna. ooriigoo geriin bogd hen ch hondolsohgui gej bodood l yavdag yum shig bgaa.

  40. ee says:

    Minii bodloor chi nuhruu evdeegui, nuhur chini ugaasaa l tiim hun baisan, harin humsaa nuusan muur shig baisan ni chamtai niileed yavaandaa ilersen. iim uchraas chi uuriiguu nuhruu evdsen gej bodood hereggui, harin nuhurtuu neg udaa bolomj olgoson gej bodood odoo salsan ni deer, emegtei hun huh, nyats boltloo zoduulaad amidrana gedeg uneheer amidral bish shuu!!!!

  41. solo says:

    utgagui yadargaatai yumaa. bi oilgohguin. meshok boloh durtai hvvhnvvdiig.

  42. болор says:

    Эр хүнээс өөр зүйл бодохоо больсон юм уу даа. Судасаа ханаж байгаад үхвэл чиний жаахан охин өнчирнө гэж бодсонгүй юу? Нөхөр нөхөр гээд л… үр хүүхдээ бодоод нөхөрөө буцаах биш зөвхөн өөрийгөө бодоод байгаа юм биш үү. Ухаан муутай товаришуудыг заавал эмэгтэйчүүд бид ухааруулж, зааж, дагаж, бүхнийг нь өмнөөс нь хийж байх албатай ч биш дээ. Өөрийгөө л хайрлаж хүндэл гэж хэлмээр байна даа. Тэгж зодуулж нүдүүлччээд яаж хайрын харцаар харж чадаж байнаа ойлгохгүй юм. 

  43. Subd says:

    Yooy ymar urt yum bee? Araichu duusgalaa. 
    Nuhuruuu evdsen ch uhaarsan chini zuv bn. Gevch uhaaral hair halamjiig daaj chadahgui bgaa nuhur chini bas uhamsargui doroi er bololtoi. Solongost har ajil hiigeed eldev aash suraad irsen bololtoi. Haraar oln zaluus ajildag ch bugd iim bdgui ym zuun huvi huvi huniii uhamsar!!! 
    Jaahan uhamsar dutuu l er bndaaa. Bas hol bhar setgel holdood bie holddog gedeg ug unen. Ta 2 iin uzel bodol oor bolson bn gej bodloo. 
    Za tgeeed dr ni chi davraasan bn. Gar hurehed ni uuchlaaal sudsaaa hanaj l bdag chamd bas uchir bnaaa. 
    Odo inged tsashda zodoj nudeer bval zugeer l hayaad uz.. Yu ch bitgii yari yu ch bitgii dugar ooriigoo tordoood bai.
    1 l udur ene yagad galzurhaa bolichiv ene yagad nadtai yarihgui bn ve ? Gd l gaihad ehelne chamtai yarih gej oroldono ter ued ni harin hel. Ungursun buhniig sohohguiger ail ger shig az jargaltai amidraval amidrii ugui bol boliii. Bi ahij zoduulj nuduulj chadahgui. Setgeld mini sev suuj b herbe chi namaig hairlaad hundled bval bi chinii halamjit sain gergii huhhde eej ni bj chadna chi chde huhde aav shig ni aav nadad sain hani bgaach inged 3 ula ee amidrlaa saihan tsogtslooy . Bie bienige uuchlaad ahij ene aldaga davtahguin tuluu hamtdaa zutgie.. Gej nud ru harj bgad hel. Zoolrood irehed ni chi minii hamgiin saihan hani shuude geed heden saihan urmiin uh helchih shaaal oor bno doo 
    Teged naad galzuu zawaaan zangaaa tat. Ahij bitgi sudad rdre hanaj tenegterei
    Solongos kino baga uz!!! Amjilt

  44. Man says:

    Ямар хөөрхөн хайр вэ. Баярлалаа. Нөхрөө одоо ийм болсонд өөрийгөө буруутгаж байгаад. Их ухаантай, мундаг, үнэхээр сайхан бүсгүй байна аа чи. хайрынхаа хүчээр хүссэн амьдралаа та 3 босгож чадна аа. Сайхан амьдралаас битгий ай. Зөвхөн урагш тэмүүлээрэй. Амжилт.

  45. mongol er says:

    Nz nuhud eceg exuinhe ug awdaggui tom tplgoitoi sxn daljignuur huuhen bnda. Drn naa zaluud chin yos judag gj unerch alga tsetseg urguulj surje

  46. tuulai says:

    Chinii halamj amidraliin chini bolomj 2 t bolood bgaa bol uu daa harin nuguu huuhend bol hairtai daanch chamd bgaa yum terend baihgui teverch yulj duulah ni bol jvjigdee chi hoolo olod idchih dainii yum bol zailuulach

  47. ganbaa says:

    Хүний сэтгэл гэдэг даварсан давраагүйд байдаггүй юм даа. Хүнийг зүгээр л хайрла, хайрлуул. Хариу нэхээд эхлэх тэр л мөчид хайр биш “наймаа, арилжаа” болчихдог юм.

  48. Happy says:

    Minii dvv bvh nasaaraa hvltsengui bj zoduulj amidrana gej yu bhavdee. Ta 2 hoyulaal buruutai uchraas Ingej boholzoj salchihvii gsn aidastai amidrahaa bolido. Emegtei hvn hamgiin turuund uuriiguu hairlalj , hamgaalj surah heregtei shvv. Chi tsog zolbootoi, avhaaljtai sergelen amidar. Amia horlono gdg uurandaa hdg esvel tunirhaj hiideg zuil bish. Chi ailiin ezegtei, vriin eh hvn gedgee bodoj uhaantai bai. Chinii amidral vnendee bvrhegl haragdaj bn. Zodno, zoduulna, evlerne … Davtagdaadl Bvl ta 2n 1 n shoroond nuguu n shorond yavah oirhon bn l gej bodooroi.  1 zodood sursan hvn ahin dahin l gar hvren dee. Chi hairtai ch tolgoigooroo sain bod. Vneheer salahgui gvl ahij gar hvreh toolond tsag daa duudaj og zorigtoi bai, gemtliin zergee hvnd hongon ch bai togtoolgo. Chamd daraa hereg bolno shvv. 

  49. ииб says:

    Nuhruu het dawraagaad bgm shg sanagdlaa nuhur chn ooriin tolgoitoil bizdee chmaas buh zuil bas shaltgaalahgui ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.