Амьдрал үнэхээр сайхан юмаа

schastlivaya-semya

Сайн байцгаана уу. Би 31 настай эмэгтэй. Уйдсан үедээ энэ сайтаар ордог юм. Гэгээлэг гэхээсээ илүү асуудлаа хуваалцах хэрэгцээ бидэнд их байдгаас сөрөг мэдээлэл их байдаг л даа. Би өөрөө жилийн өмнө хэцүү байх үедээ бичиж л байсан. Харин одоо гэгээ оруулах үүднээс сайн сайхнаа хууваалъя гэж бодлоо.

Би 24-тайдаа ажлаа хйиж магистрт сурч завгүй гүйж явах үедээ анх нөхөртэйгөө танилцсан. Эцэг эх нь нас барсан эхнэр нь хаяад явсан байраа зараад юм болгож чадаагүй алдсан 2 жаахан хүүтэйгээ үлдээд гэр хороололд амьдардаг хосгүй авьяастай, ухаалаг, шударга, сайн гэхэд дэндүү сайн хүн санагдсан. Анх нойргүйдээд хэцүү байна зөвөлгөө авъя гэсэн юм. Тэр нь миний судалгааны ажлын сэдэв байсан болохоор дуртай гэгч нь уулзахаар болсон.

Гэтэл маш их дарамтанд орсон шаналсан хүн зовлонт амьдарлаа надад ярьсан. Эцэг эхийнхээ үхэлд өөрийгөө буруутгаад уйлсаар нүдний булан нь улайгаад түлэгдсэн байсан. Би ч чадах чинээгээрээ л зөвлөж ярьж тайтгаруулсан. Тэр өдрөөс хйош байнга утсаар ярьдаг. Мэссэж бичдэг болсон. Тэгээд нэг л өдөр чи л надтай суучих гээл пал хийтэл хэлсэн. Би шоконд ороод юм хэлж чадаагүй. Надаас 9 ах, 2 хүүхэдтэй, гэр хороололд амьдардаг ядуу зураач надад маш болхи үгээр гэрлэх санал тавьсан. Би юу ч гэж бодохоо мэдэхгүй, яахаа ч мэдэхгүй хэсэг явсан. Түлхээд хаях уу? Эсвэл өөрийн амьдралаа зориулах уу? Би хойд ээж болох юм байхдаа? Гэрийнхэн маань юу гэх бол?

Уг нь сууя гэсэн аятайхан үеийн залуучууд байна л даа гээл гайхаад хэсэг явсан. Гэтэл санамсаргүй 2 хүүтэйгээ хамт явж байхад нь таарсын. Бурхан минь дахиад л шоконд орсон. Үнэхээр өрөвдөлтэй харагдсан. Тэгээд л  үгүй гэж хэлж чадаагүй. Энэ өдрөөс хойш 7 жил өнгөрчээ. Эхэндээ 2-уулаа бөөн хүсэл мөрөөдөл хайр дурлал аз жаргал. сайхан байсан. Гэвч түүнийг таних тусам үгүй энэ чинь одоо хэн бэ? 30гарсан эр хүн мөн үү? 16-тай охин уу гэж гайхах болсон. Хаа очиж бид 2-т нэг нэгнээ хуурах, архи тамхи гэх мэт ямар ч асуудал байхгүй ээ. Харин тэр маш гутранги, дэндүү арчаагүй сул дорой хариуцлагагүй хүүхэд шиг амьтан. Эр хүний ноён нуруу хаачваа. Эрхэлж зовооно хардана.

За одоо яахав дээ өсгөөд өөрчлөөд авахаас даа. Тэгээд л миний нулимсаа урсгасан цөхөрсөн, итгэсэн илтгэл алдарсан, хичээсэн, залбирсан,  6 жил өнгөрсөн дөө. Хайрлаж нэг хэлнэ, гуйж нэг хэлнэ. уйлж нэг хэлнэ. уурлаж нэг хэлнэ. Өөдрөг байлгах гэж байнга л түлхүүрдэнэ. Унтарчихна. Харин энэ бүхний эцэст саяхан хань минь ухаажсан. -Би бүхнийг өөрөөр харах боллоо. Чиний минь л ач шүүдээ. Хань одоо хичээнээ. Одоо л нэг юм хүн болж байна шүү дээ. Ханийгаа уучлаарай гээд л байгаа. Миний ч сэтгэл тэнийгээд ирээдүй гэрэлтээд сайхан байнаа. Одоо манайх 4 хүүхэдтэй аз жаргалтай гэр бүл болсон. Энэ жил л гэхэд шинээр  нэг нь оюутан, нэг нь сурагч, нэг нь цэцэглэгийн жаал болж байна шүү дээ. Амьдралаа гэж үнэхээр байхан юмаа.

15 Comments

  1. Setgel says:

    Tiimee amidral uneheer saihan. Bas iim saihan zuil bdag l yum bna. Ene neg l amt bish gejuu. Humuusee. AMIDDAA L BIE BIENEE HAIRLIYA. 

  2. od says:

    Bi neg hvnig tanih um.nuhur n amidrah chadwargui bgd bhar n 3hvvhdee awad gerese yawad amidarch bgd uur symiin 5n unchin hvvhdtei zalyytai syygd dyndaasa neg hvvhd gargad amidralda zuwhun ter hvvhdvvdiin tuluu gj yawd ail shig ail shn hvvhdvvd usuj bg gsn.hereldeh ch zawgui gedesiig n ulsguhgui nvtsgen yawyylhgui gj yawsan hamgiin gol n minii hani mash ih amidraliin tuluu zvtgesen gsn.shn setgeleer amidarch yawaa humuus l ene amidraliig goydog bh.

  3. baatar says:

    bayarlaa duu mini uneeriin saihan gereltei gegeeleg amidral bna ta nai ger buld ulam ih az jargaliig husie

  4. Tanihgui emegtei says:

    Uu tiim garchig chini uneheer saihan sanagdlaa.Tiimee amidral uneheer saihan shuu. Ugluu gereesee garaal yabj bhad nar zubhun nad deer tusaad ch bh shig sanagddag. Amidral uneheer denduu saihan. 

  5. Tanihgui emegtei says:

    Saihan tuuh bna, Uhaantai ch emegtei um shig bna.Az jargal husie l gej helie daa.Er huniig ug ni uhaanaar zalaad yabchbal huurhun emzegheen huuhed shig um bna lee.Gehdee zaluulah hun zaluulah hun gej tusdaa l baih. Tanai nuhur zaluulah bas uhaarah hun um shig bna.Uriig ni harin uur shig ni l  hairlaarai .

  6. bilgee says:

    Saihan setgeltei monday yum a Tanai ger buld az jargal husiye. 

  7. cool says:

    Mundag busgui yum. Az jargal husii.

  8. 39тэй аав says:

    Сайхан л түүх байна. Гэхдээ саяхнаас ухаажсан гэдэг нь яг үнэндээ итгэл муутай л сонсогдож байна. Амьдрал үргэлжилж байгаа болохоор асуудал бас л байгаа. Үлгэр л амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг. Харин амьдралд асуудлууд ар араасаа ундарч байдаг.

  9. GegeenCom says:

    Puuh huvguud n her huleej avch bn

  10. A says:

    neg ni ch gesen amidraldaa setgel hangaluun az jargaltai bn ashgui de. er huniig em hun l tulhuurdeh heregtein bn. bi ch bas hanidaa hrtai ter min aldaj onoson ch gesen terniig min hairlah hr ulam delgerseer bh bolno. 

  11. zax says:

    Ийм ухаалаг бүсгүй хорвоо дэлхийн хаагуур нь яваад байна аа.Ойрд нойр солигдоод шөнө унтахгүй хэвэнд нь оруулж чадахгүй зовж байна.Сэтгэл зүйч эмэгтэй эмч дээр очдог ч юм билүү? 🙂

  12. boldoo says:

    vneheer mundag bvsgvi… bas nuguu talaasaa teneg ch bvsgvi ym…kkkkk

  13. Donuts says:

    Yamar saihan setgeltei sain hvvhen be. Mundag bna. 3 hvnii amidraliig avarsan bna shvv.

  14. Boldoo says:

    Та үнэхээр сайн бүсгүй юмаа. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үрээ танихгүй өнө Үрээгээ танихгүй баян болоорой.

  15. paradox says:

    az jargal husyee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.