Эмэгтэйчүүд яагаад их зүйл боддог юм бэ

024

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн нас нэмэх тусам л амьдрал улам ээдрээтэй болж их юм бодож эхлэх юм даа. Хүний үрчлээс бүр үүнээс болж нэмэгддэг байх. Би найз залуутайгаа багадаа танилцаж ахлах ангидаа найзалж олон жилийг хамтдаа туулаад байна. Гэхдээ хааяа тэр хүнийг би танихгүй ч юм шиг санагдах юм. Миний дотор зүрх, тархи хоёр минь байнга л зөрчилдөх болсноос болж би гэдэг хүн их олон юм бодох боллоо. Нэг хэсэг бид 2 ажлын шугамаар хэсэг хугацаанд хол байсан. Утсаар байнга л ярьж хурдан уулзахыг л мөрөөдөж өдөр хоногыг тоолдог байж билээ. Удалгүй хамтдаа буцаад байх болсон. Би өмнө нь хүнийг хардах байтугай ажил төрөл нь ямархуу байгааг нь ч тоодоггүй байсан. Хамт амьдарч эхлээд санаандгүй мэссэнжэрийг уншснаас хойш дотроо байнга л элдэв муу юм бодох боллоо.

Учир нь гэвэл хуучин ажлынхаа өөрөөсөө бараг 10 эгч шахуу миний өмнө нь нилээн хэд уулзаж их л сайхан сэтгэлтэй хүн байна даа гэж боддог эгчдээ нилээн дотно юм бичсэн байх юм. Би ерөөсөө ч бүүр огтхон ч тэр хүнээс ийм үйлдэл гарахгүй гэж боддог байлаа. Тэр цагаас хойш би үргэлж хардаж надаас гарамгүй муухай ааштай болж одоо өөрөөсөө ч хааяа ичих шиг болоод байна. Бодохоор л үргэлж хямарч дотроо гомдож явсаар өнөөдрийг хүрлээ. Өмнө маш ихээр итгэж хайрлаж байсан хүн маань өнөөдөр зүгээр л миний муу бодлуудаар дүүрсэн хүн болж хувирч. Энэ байдлаас болж бид хоёрын харилцаа өдөр ирэх тусам л хөндийрч байх шиг байна. Өнгөрсөн замаа харахаар их удаан хугацааг хамт туулсан ч ирээдүйгээ бодохоор би итгэлтэй байж чадахгүй болж. Надад туслаач яаж муухай бодлуудаасаа салж өмнөх шигээ болох вэ?

9 Comments

  1. Zochin says:

    Xetsuu nadad bas tixioldoj bailaa. Zovlongoo arilgya gevel ter emegteid n ogood yavuul esxul xantdaa xuvaaltsaad suux. Erchuud bol sex l xaij yavdag chamd xairtai baisanch xamaagyi olin xuuxen sonirxono

  2. зочин says:

    өөртөө итгэдгүй, хайртай хүндээ итгэж чаддаггүй л хүн байна даа. Хамгийн гол нь бие биедээ итгэх шүү дээ. Энэ маягаараа итгэж амьдарч чадахгүй бол нөхрөө алдана гэсэн үг.

  3. Guest says:

    yu ch gemeer yum be dee gehdee oopt chn hiih yum oldq bgam bishv l gej helmeer bn daa…. Yum bodogdood bwal tolgoigooroo setgelee ariusgaldaa  nom ch unshmaar yumuu tgel , busd hvmvvs shg oodrog vzeltei boloh yu bna medell

  4. No name says:

    Юу бичсэн байсан болоод ингээд сууна вэ. Итгэж явсан хүн нь итгэл алдсан үед бүгд л ийм байдалд ордог биз.  Миний бодлоор чамд асуудал байгаа гэж харж байна. Нэгт нөхрийнхөө хэрэгт орсон чинь буруу байна. Хоёрт нүдээрээ хараагүй байж элдвийн юм сэтгэж өөрийгөө зовгоод байх шиг байна даа. Ханьдаа урьдын адил итгэх хэрэгтэй , хэцүү байсан ч гэсэн чи л өөрөө давж гарах ёстой. Тэгж байж босгосон амьдралаа авч үлдэнэ дээ. Нөхөртэйгөө ний нуугүй ярилцаад ойлголцоорой. Бурхан минь нэг ч гэсэн гэр бүл битгий салаасай. Чамд амжилт хүсье

  5. Boloxgui says:

    chi uuruu ulam bur urguulj bodood, yanz buriin shaltag shaltgaan bodoj olood uuruu terendee itgeed, uuriiguu bas nuhruu zovoogood bgaa yum bna daa. Nadad ch gesen nileed ilen dalangui yaridag huurai egch 2/3 bii, ih dalangui, buh zuilee l yaridag, zuvludug, egch shg mini bdg, tursun egchteigee yarij chadhgui chhuurai egchteige yarij chaddag.

    Iim avir gargah tusam er hun emegteichuud ees aij zugataanaa, tegeed aash avir gargaad bhgui uur hun haij ehlene, amgalan taivan baihiig husne

  6. ...... says:

    Bi bas huvi hunii zuil geed nuhriinhuu eldev yumiig uhaj tunhduggui bsn,  eldev yum garaad irvel yah bilee gj ih aidag bsn dotroo.erunhiiduu emegtei hun eldev aashgui  dulguuhun zan, uurtuu itgeltei bdal , humuust hundlegdej yavah zereg sain taluudaaraa davtagdashgui l bh heregtei. Tiim bg tsagt er hun aldaj gishgesen ch udur udruur uhaajdag uuriih ni emegtei busadtai haritsuulashgui gdgiig oilgodog yum shig ee…tegeed yahav bi neleed heden jiliin daraa fb messenger ni neelttei bhaar ni zugeer l orj uhaj tunhuj uzsen… daanch setgeld sevtei yu ch oloogui…odoo bol itgeh itgel mini diilj bg, setgeld tavgui yum baival olon yum bodoj shanalaad bdaggui shud heldeg… 

  7. Tanihgui emegtei says:

    Emegteichuud ih um boddog ni ch boddog shuu.Gehdee chi buruu l alham hiij dee.Hunii yumiig hamaagui bitgii unshij bai.Hediigeer hairtai hun chini ch gesen ter hund hubiin oron zai gej bas bii shuu dee.Haa hamaagui hund ni taaruulj, asuultiin hariultiig setgeleesee bish zugeer l ter ueiin baidlaar ugch baisan bol yahuu. Zugeer l ter hunii handlagiig l har gej zublie.

  8. xman says:

    yah gej hunii yum uhaj unshij baidag yum.teriigee boli

  9. saraa says:

    yychilah uy ch boloogui um shig teneg hvn shig ineegd yragshaa amidrah hergtei.neg bol harj chadhgui bawl salah shig amarhan um haa bn.yychilwal yychilsan shig yychilah hergtei shvv.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.