БЭЛГИЙН ГАЖ ЗАН ҮЙЛ /5 хэсэг/

Эксгибиционизм

Тохиромжтой бус нөхцөл байдалд бэлэг эрхтнээ бусдад харуулж бэлгийн таашаал авах үзэгдлийг эксгибиционизм гэдэг. Эксгибиционизм гэдэг нь үзэсгэлэн гэсэн утгатай үг юм. Эксгибиционист зан үйл эрэгтэйчүүдэд бараг 100 хувь илэрдэг юм. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар коллежийн эмэгтэй оюутны 33 хувь нь эксгибиционист эрчүүдтэй тааралдсан тухайгаа өгүүлсэн байдаг.

Манай улсад энэ талаар хийсэн судалгаа байдаггүй ч ийм зүйл хийдэг хүмүүс мэр сэр байдаг тухай олон хүн өгүүлдэг. Ийм хүмүүс охид эмэгтэйчүүд олноор байдаг газрын ойролцоо энэ үйлдлээ хийдэг байна.

Войеристуудын адилаар эксгибиционистуудын зарим нь 12 наснаас өмнө, зарим нь 15 нас орчимтойдоо энэ зуршилд автаж эхэлсэн тухайгаа өгүүлсэн байдаг. Өөр нэгэн судалгаанд эдгээр хүмүүс хүүхэд ахуйдаа төдийлэн “журамтай”, халамж бүхий орчинд өсөөгүй, нийгмийн хэв журмын талаар ойлголт хангалтгүй авсан байсан тухай мэдээлсэн байдаг.

Эксгибиционист хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэхэд хэцүү юм (Blair & Lanyon, 1981). Гэвч тэдний ихэнх нь насанд хүрсэн хойноо ч өөртөө итгэл муутай, нийгмийн харилцааны наад захын чадвар эзэмшээгүй байх нь түгээмэл байдаг. Тэдний зарим нь гэр бүлтэй болсон байдаг ч гэр бүлийн харилцаандаа төдийлэн сэтгэл хангалуун байдаггүй бололтой.

Эксгибиционизмын учир шалтгаан мөн л эцэслэн тогтоогдоогүй байна. Гэвч нийгэм-танин мэдэхүйн онолоор эцэг эх нь хүүхдэдээ ийм зан үйлтэй болоход нь нөлөөлөх талтай. Жишээ нь, хүүхдээ бэлэг эрхтнээ санаандгүй ил гаргах, харуулахад нь хэт анхаарах нь хожим насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татахын тулд багын энэ үйлдэл нь сэргэхэд хүргэх магадлалтай гэж үздэг байна. Түүнчлэн, бусадтай харилцаа тогтоож чаддаггүй, эсвэл бэлгийн харилцаанаасаа таашаал авдаггүй нь үүнд нэрмээс болдог гэж тайлбарладаг.

Нийгэм-сэтгэл зүйн онол дээр тулгуурлан эксгибиционист хүмүүсийг энэ үйлдлээ хийх үед нь эвгүй, муухай үнэртэй зүйл үнэрлүүлэх зэрэг жигшил зэвүүцэл төрүүлэх эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилт олсон байдаг.

Эмэгтэйчүүд эксгибиционист зан үйлд өртдөг тухай бид өмнө нь өгүүлсэн. Гэнэт танихгүй эрэгтэй өмнө нь бэлэг эрхтнээ харуулаад байвал тэдэнд таатай санагддагүй бөгөөд тэд эхэндээ цочирдож, аяндаа дургуйцэж жигших сэтгэл төрдөг. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд айж цочирдсоноо тэдэнд мэдэгдүүлэхгүй байх нь хамгийн зүйтэй гэж зөвлөдөг бөгөөд эксгибиционист хүн эмэгтэй хүний цочирдож балмагдахаас нь таашаал авдаг. Иймээс маш тайван, хүйтэн царай гаргах нь хамгийн зохимжтой хувилбар юм.

Эмэгтэйчүүдийн хувьд бусдын өмнө нүцгэлэн өөрийгөө хангасан, эсвэл эрчүүдэд бэлэг эрхтнээ харуулан секс хийхийг уриалсан, олон нийтийн өмнө шээсэн гэсэн тохиолдлыг эксгибиционист зан үйл гэж болох бөгөөд ийм тохиолдол тун ховор байдаг байна. Дээр өгүүлсэн тохиолдлын ихэнхийг архинд донтой эсвэл сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүд л үйлдсэн нь тогтоогджээ.

Войеризм болон эксгибиционизмын гол сөрөг тал нь энэ зан үйлийг үйлдэхийг хүсээгүй, хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс өөрийн эрхгүй өртдөг явдал юм. Иймээс ч эдгээр зан үйл хийхийг ихэнх улс оронд хуулиар хорьсон байдаг.

4 Comments

  1. umba says:

    хааяа ингэх зугээр шд

  2. er hvn says:

    teneg bhaa chi

  3. Baaska says:

    bi bas engeh durtai

  4. Baaska says:

    Bi bas engeh durtai he he

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.