Хүйсээ солиулахыг хүсдэг ч үлдсэн амьдралаа өөрчлөхөөр шийдсэн

Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр ирэх сарын 1-нд тохиож байгаа билээ. Манай улсад 2005 онд тавхан тохиолдол бүртгэгдэж байсан ДОХ-ын вирусын халдвар өдгөө 48 болтлоо нэмэгдсэн. Улс орны маань ирээдүй болсон залуус бэлгийн гаж буруу зуршилтай хэн нэгэнд уруу татагдаж, хожмын амьдралаа баллаж байгаа талаар хэн хүнгүй л ярилцах болж. Ингээд гомо Нараатай ярилцсанаа уншигч танд толилуулья.

-Улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан “Гей мисс” тэмцээн хэд дэх удаагаа зохиогдож байгаа юм бэ?
-Хоёр дахь нь. Хүний эрхийн үүднээс зөв ажил гэж бодсон ч тэнд цугласан 500 гаруй гомо залуусыг хараад цочирдсон шүү. Хэдийгээр гомо гэдгээр минь хүмүүс анддаггүй, муулж гоочилдог ч гэлээ, би амьдралдаа тийм олон гомо залуу харсангүй. Дандаа залуучууд, 18-25 насныхан байлаа. Би тэнд ёстой л загалмайлсан эмээ нь ч гэх юмуу, өвөө нь ч болчихсон юмуу. Шүд амгүй, хөгшин гомо эр гэдгээ мэдэрсэн. “Гомо залуус яагаад ийм их болчихов оо” гэж өөрөөсөө асуух шахсан шүү, үнэнийг хэлэхэд.
Монголд гомо хүн гэхээр Ганбууш бид хоёроор л төсөөлдөг байсан цаг өнгөрч. Нийгэмд далд маягаар амьдарч байгаа гомо нар зөндөө байна шүү дээ, цаана чинь. Судалгаагаар бараг 1500 гомо байдаг гэж сонсоод “Тэр олон хүнийг жагсааж байгаад тоолсон биш, арай ч үгүй байлгүй” гээд үнэмшээгүй. Гэтэл “Гей мисс”-ийн тэмцээнд очсон гомо залуусыг хараад итгэхээс өөр аргагүй. Тийм сайхан монгол залуус эмэгтэй хүн шиг хувцаслаж, элдэв маяг үзүүлж байгаа нь ёстой их гайхмаар.

-Гадаадынхан хүртэл оролцсон гэл үү?
-Тайланд, япон, пакистан, америк, канад гээд л зөндөө байна лээ. ШУТИС-ийн багш Канна гэх япон залууг хараад жаахан зэвүүцсэн л дээ. “Гомо багш хичээл зааж, дүн тавихдаа монгол залуусыг маань татаж чангаан, буруу зуршилдаа сургадаг юм биш байгаа” гэж бодоод… Ядуу буурай оронд минь тусалж байгаа нэрийдлээр гадаадын гомо нар олноор ирж, өсвөр үеийн залуусыг буруу зуршилдаа уруу татаж байгаа юм шиг санагдсан л даа, надад. Тэнд байсан жаахан бандийг дуудаж “Миний дүүд юу нь сайхан санагдсан юм бэ. Чам шиг жаахан байхдаа юу ч бодолгүй ийм зам руу орчихсон ч гэлээ, хожсон юм алга. Өнөөдөр би монголд ямархуу маягтай амьдарч байгааг минь хар” гэхэд “Битгий олон юм яриад бай. Май, энэ зуун грамм аваад цаашаа яв” гээд загнасан. Бусад нь ч гэсэн, түүн шиг загнах шинжтэй.

-Гомо залуусыг дотор нь янз бүрээр ангилдаг юм билээ?
-2000 оноос хойш нэмэгдсэн гомо залуусын 25 хувь нь 18-25 насныхан. Түүний 70 хувь нь шинээр нэмэгдсэн гомо нар. Өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа гомо нарын 10 хувь нь актив буюу эр, 60 хувь нь пассив буюу эм болдог гэсэн үг. Үлдсэн 30 хувь нь универсаль буюу эр, эм болох чадвартай.

-Таныг цээжээ дэлдээд л агсам тавьж явсан гэлцэж байна. Үнэн үү?
-Өөрсдөө архиар шахаад байсан юм чинь. Миний урд 39 хундага архи байсан гээд бод доо. Би жаахан талыг нь ууж согтоод “Та нар хэний хүчээр ийм болсон юм бэ. Ганбууш бид хоёрын нэр төр, амьдралаар дэнчин тавьж гарч ирээ биз дээ” гээд уурласан. Яадаг юм бэ.

-Ижил хүйстнээ сонирхох асуудал гадаадад ил тод бүр хоорондоо гэрлэхийг нь хүртэл хүлээн зөвшөөрдөг юм билээ. Танд гадаадад амьдарсан бол гэж бодогдох үе байв уу?
-Байлгүй яахав. Гэхдээ монголд далд маягаар амьдарч байгаа гомо хос цөөнгүй байдаг. Тэмцээн сонирхохоор ирсэн гомо нарын дунд эхнэр, нөхөр шиг болтлоо дотносч, эрхэлж нялуурсан залуус олон байсан. Сүүлдээ бүр нөгөө хэдэн миссүүд чинь залуу булаацалдаж хоорондоо зодолдон, хиймэл үсээ авч шидээд л ёстой бүтэн өдрийн турш шоу зохиосон шүү дээ.

-Гомо нарыг сургалтад хамруулдаг клуб байдаг гэсэн?
-”Залуус эрүүл мэнд”, “Хамтдаа” гэсэн олон төв байдаг ч өсвөр насны залууст анхаарал тавиад биднийг хайхардаггүй. Гомо Нарааг сургалтад нь сууна гэвэл чоно ирэх гэж байгаа аятай зугтаана. Нэг хайрцаг бэлгэвч, 750 граммын архи, таван мянган төгрөг уутанд хийж өгөөд л явуулдаг байхгүй юу. Тиймэрхүү маягаар л ажиллаж байна шүү дээ, тэд. Монголд байгаа ДОХ-ын халдвартай 48 хүний дийлэнх нь гомо.
Тэднийг цуглуулж “ДОХ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ” гэсэн сургалтад хамруулсан болдог ч орой нь үдэшлэг зохион байгуулж, наргиж эхэлдэг юм билээ. Боловсруулсан төслийнхөө хэрэгжилтийг зохих газраас нь хянахгүй болохоор ДОХ-оос сэрэмжлэх бус, харин ч бүр халдвар тараах боломж олгож байгаа юм шиг санагдсан шүү.

-ДОХ-ын халдвар тараалаа гээд л?
-Юу ярьж байгаа юм бэ. Бид хоёр жилд дөрвөн удаа ДОХ-ын шинжилгээ өгдөг. Хэрвээ халдвар авсан бол монголын бүх сонин дээр “Нөгөө хоёр чинь ДОХ-той болчихож” гээд л зураг хөрөгтэй нь тавьж, зарлах байлгүй.

-Бэлгийн зүй бус харьцаатай хүмүүст эрүүл мэндийн асуудал нэлээд тулгардаг байх?
-Улсын төв клиникийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн дарга намайг очихоор л “Чи цаад хэдэн гомо нартаа хэлээч ээ. Байсхийгээд л цагаан мах нь эргэчихсэн ирэх юм. Нэг залуу бүдүүн шулуун гэдсээ долоон удаа тайруулсан. Дахиад мэс засал хийх боломжгүй, амь насанд чинь халгаатай гэтэл долоо ч хонолгүй хүрч ирэх нь тэр. Уучлаарай, эмч ээ гээд юу ч болоогүй юм шиг суухыг нь яана” гээд бухимддаг юм.

-Гомо нар хамтрагчаа яаж олдог юм бэ?
-Эмэгтэй хүн шиг хувцаслаад л замын хажууд зогсоход ямар ч таксины жолооч андуурна. Машинд нь суугаад жаахан явсны дараа “Уучлаарай, надад мөнгө алга” гээд аман секс хийхийг санал болгоход татгалздаггүй. Ийм маягаар төлбөрөө хийж, хуссэн газартаа хүргүүлдэг тухайгаа их л бахархалтайгаар ярих юм байна шүү дээ.

-Тэдэнд мөнгө чухал биш гэсэн үг үү?
-Үгүй ээ, секс чухал. Зөвхөн өөрөө таашаал авахын тулд л бусдыг ашигладаг гэсэн үг. Гэр бүлтэй залуусыг бузар булай бүхэндээ уруу татах, өсвөр насны хөвгүүдийг оролдохдоо юу ч бодохгүй. Аятайхан санагдсан залуутайгаа утас шөрмөсөө солилцоод уулзах, дараа нь бусадтайгаа танилцуулах гэх мэтээр сүлжээ үүсгэдэг болсон.

-Хамтрагчид нь бусад гомо нартай ч гэсэн, холбоотой байдаг юмуу?
-Тиймээ, гайгүй залуу олчихоод бие бие рүүгээ “пасслана” шүү дээ. Хамтрагчдынхаа гинжин хэлхээг үүсгэчихээд бүр салж чадахааргүй болсон байдаг юм. Тэгсэн хэрнээ, элдвийн юм болохоор л гомо Нараа, Ганбууш хоёрыг чичилдэгээ болимоор. Бид хоёр л хорвоогийн хамаг муу муухайг хийж байгаа юм шиг.

-Гомо гэдгээ олон нийтэд зарласан улс амьдралаа яаж залгуулдаг юм бэ?
-Биеэ үнэлдэг. Эмэгтэй хүн шиг болчихоод л хөдөөний залуусыг хулхиддаг байхгүй юу. Нэгэнт л үнэ хөлсөө тохироод авчихсан юм чинь нууж хаагаад байх зүйлгүй, үнэн учраа хэлээд л өөр үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Үйлчлүүлэгчид нь мөнгөө буцааж авч чадахгүй, бас сонирхолдоо хөтлөгдөөд гомо нарын үгэнд ордог биз.

-Тэгвэл таны хувьд?
-Би одоо 45 настай. “Сайн нэрийг хүсэвч олдоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй” гэдэг шиг. Насан туршдаа гомо гэгдэж, ад шоо болсон хүнийг хэн ажилд авах вэ дээ. Хаалгаараа ч оруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхлээр надад группын мөнгөөрөө амьдралаа залгуулахаас өөр арга алга.

-Яагаад группт орчихсон юм бэ?
-Үгүй, нөгөө муу Болдцэрэн эмч л намайг өрөвдөж “Үүнийг яаж ийгээд группт оруулахгүй бол амьдарч чадахгүй юм шиг байна” гээд оруулсан хэрэг. Группын мөнгө гэж юу шалих вэ. 49400 төгрөг л авдаг юм чинь.

-Амьдралд чинь хүрэлцэхгүй шүү дээ, тэгээд яаж?
-Яахав дээ, яаж ийгээд л болгоод байна. Гомо гэж адлуулсан болохоос, би тийм ч хүн чанараа алдчихсан хүн биш. Бусдад муу санаж, гэм хор хийдэггүй учраас найз нөхөд олонтой. Тэднийдээ очоод аяга хоол идэж, зовлон жаргалаа хуваалцаж суух сайхан байдаг юм.

-Гомо нар ихэвчлэн эмэгтэй төрхтэй болохыг хичээдэг. Харин та гадаад үзэмжиндээ төдийлөн анхаарал тавьдаггүй юм шиг санагдсан?
-Урьд нь эмэгтэй маягаар хувцаслаж явдаг байсан л даа. Христэд итгэдэг болсноос хойш сүмийнхэн маань ингэж хувцаслахыг хориглосон юм. Солонгос пастер “Та байгалиас заяасан эрэгтэй хүй. Тархиндаа байгаа муу ёрын бодлоос салж, эмэгтэй хүн шиг хувцаслах хэрэггүй. Бид таныг таван жилийн дотор жинхэнэ утгаар нь эр хүн болгож өгнө. Эзэн бурхандаа итгэвэл тавьтай ч гэсэн гомо амьдралаасаа салах боломжтой. Гэр бүлийн амьдрал зохиож, эхнэр авч чадна” гэж зөвлөсөн. Автобусны буудал дээр зогсмогц хүмүүс “Гомо Нараа явж байна” гээд шивэр авир хийгээд нийгмийн зүгээс үзүүлэх дарамт их. Заримдаа ч бүр боогоод үхчихдэг юм билүү гэж бодох нь энүүхэнд. Харин сүмийнхэ^ маань “Нараа ах аа” гэзд л эгч ах, хамаатан садангаас минь илүү надад туса.яж дэмждэг юм. Тийм учраас би сахал үсээ хусахаа больж, эр хүн шиг хувцаслаж эхэлсэн. Харамсалтай нь, хэчнээн эр хүн шиг хувцаслзад явсан ч хүмүүс таниад байх юм.

-Ар гэрийнхэн чинь тантай холбоотой байдаг уу?
-Би эгчтэйгээ л амьдардаг. Эгчийнхээ нэрэн дээр нэг жаахан хүү өргөж авсан шүү дээ. Одоо зургаан настай. Ганбууш манайд ирэхдээ бэлэг сэлт өгдөг болохоор дүү маань “Ганбууш эгч яасан бэ. Бэлэг өгөхгүй юмуу” гэж асуугаад байх юм. Тэгэхлээр би амьдралаа хурдхан шиг өөрчлөхгүй бол хэцүүдэх нь. Сэргэлэн цовоо дүү минь томроод ирэхээр бүхнийг ойлгоно. Аягүй бол буруу зам руу орчих ч юм билүү. Ямар ч байсан, өсч торних орчныг нь өөрөөр бүрдүүлж өгөхийг хүсч байна.

-Эмэгтэй хүнтэй ханилж суух талаар бодож байв уу?
-Монголд гомо Нараатай суучих эмэгтэй олдохгүй биз. Ёстой л “Гомо Нараатай унтсанаас аятайхан овчаркатай унтсан нь дээр” гэж ярих байлгүй. Манай сүмийнхэн “Хэрэв үнэхээр өөрийгөө өөрчилж чадвал бид таныг гадаад руу явуулж, эр хүн шиг амьдрах боломжтой болгоно” гэсэн болзол маягийн юм тавьсан. Гэхдээ сурсан юмыг сураар боож болох биш. Ганбууш найзынхаа өгсөн чимэглэлтэй цамц, бариу өмдийг хааяа ч гэсэн, өмсмөөр санагдаад байх юм. Сүм рүү очихдоо аргагүйн эрхэнд эрэгтэй хүн шиг хувцаслана. Надад эрэгтэй хүний пальто, цамц энэ тэр өгдөг юм шүү дээ, тэд.

-Амьдралдаа ганц удаа ч болов, эмэгтэйчүүдийг эр хүний нүдээр харж байгаагүй гэж үү?
-Үгүй ээ, Олны танил бүсгүйчүүдийн хувцас чимэглэл, нүүр будалтыг л шохоорхоно уу гэхээс биш өгзөг, хөхийг нь сонжиж секс маягаар харж байгаагүй. Надад эмэгтэй найз олон бий. Хамт унтлаа ч гэсэн ойр зуурын сонин хачнаа ярихаас өөр секс хийх хүсэл төрдөггүй юм.

-Тэгвэл дотно харилцааны талаар яриад ч хэрэггүй юм шив?
-Амьдралдаа ганцхан удаа л эмэгтэй хүнтэй ойртож үзсэн. Яагаав, би 1994 онд доллар зарсан хэргээр шоронд орсон шүү дээ. Үсээ хусуулсан нь жаахан тиймхэн ч, шоронд ороод ядраагүй. Атаманы эхнэр болоод л тарган цатгалан, царай зүс орсон гэж жигтэйхэн. Харин шоронгоос гарч ирэхэд найз маань хоёр хүүхэдтэй, сувилагч хүүхэнтэй танилцуулахаар болсон. Элдвийн юм ярилгүй, ганц шил юм хувааж уугаад би тэднийд хоносон юм. Эмэгтэй хүнийг татаж чангааж үзсэн биш, биеэ бариад л суугаад байлаа. Би түүнд таалагдсан юм байлгүй, жаахан гоморхох аятай үг унагаж байна… Тэгээд л эрчүүдэд илж таалуулах бус, анх удаа эмэгтэй хүнийг энхрийлж үзсэн. Их сонин мэдрэмж төрдөг билээ. Даанч надад таалагдаагүй л дээ. Нөхрийнх нь өгч чадаагүй таашаалыг мэдрүүлсэн болохоор тэр эмэгтэй надаас салах дургүй байсан. Хоёр хүүхдээ, амьдралаа чадан ядан залгуулж байгаа тэр бүсгүйн сэтгэлийг нэмж шархлуулаад яахав гэж бодоод хэн болохоо ч хэлээгүй. “Би хөдөө эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг болохоор дахиж уулзахгүй” гэж хэлээд гарах гэтэл уйлаад явуулахгүй байсан даа.

-Энд тэнд явж байхад чинь залуус дээрэлхэх ч юмуу, гар зөрүүлэх үе гарч байв уу?
-Би олон залуус цугласан газар, траншейны хүмүүсийн дэргэдүүр явдаггүй. Тэгээд ч ер нь хэн намайг цохих билээ дээ. Зодох нь битгий хэл, хуруугаа хүргэхээс ч сэжиглэдэг юм чинь.

-Хүйсээ солиулах талаар бодож үзсэн үү?
-Бодсоон, маш их бодсон. Даанч тэр их мөнгө нь хаана байгаа юм бэ. Эхний үед хүйсээ солиулахын хүслэн болж, эмэгтэй хүн шиг амьдрах гэж их хичээдэг байлаа. Харин сүүлийн үед хөгшрөөд ч тэр үү, амьдралдаа эргэлт хийж жинхэнэ эр хүн шиг амьдрахаар шийдсэн. Өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, өдрөөс өдөрт өсч яваа бяцхан дүүгийнхээ ирээдүйг бодоод өөрийгөө өөрчилж яагаад болохгүй гэж. Хэцүү ч гэлээ, би маш их хичээх болно.

Р.Мөнгөн
Өнөөдрийн Монгол

12 Comments

  1. 123 says:

    bi ene hvntei neleed ert uulzaj baisan.hajuud ni baihiin argagui muuhai vnertei, bas oilogtoi ch yarij chadadgui gatsaa baisan sh tee.odoo hvrtel yaj amidarch bgaa bol doo.aitaihan hubtsasiig ni deeremdvvlj baisan shvv dee.Gomo Naraa gej svr bolood baidag bolohoos ene hvn chini barag gudamjinii hvn sh dee.hoorhii harin Burhanaas zayasan amidral.odoo hogshirch bna gechejee,hogshirson hoinoo ooriin teneg aldaagaa uhaarch bna daa

  2. beq says:

    gay zaluusaa taniltsay
    sexybeq@yahoo.com

  3. orgil says:

    ENE YAMAR HUTSDAG ARHICHIN EMGEN BEE?CHI HUN HUN SHIREEN DEER OCHOOL 100 GRAM GORIDOOL SUUGAAD HUUGDUUD TUUGDAAD L GUIGEED BSAN BIZDEE.UURUU NEEH ARIUHAN YUM SHIG YUN SONIN YUM YARIAD BGAAN.URUU TATNA NTR CH GEH SHIG EMEE MINE BURUU L ZUNJ BNA DAA.YADAJ ULDSEN AMIDRALAA JAAHAN CH GSN NAAD YALZARSAN TARHIA HUGJUULJ UNGRUUGUUCH CHAMAIG HARAAL IDEESEI.YOSTOI HUMUUST AIMAAR TOM BURUU OILGOLT UGCHLUU HARAAL IDSEN AVGAI!!!

  4. teneg says:

    erchyydiin 6-7 % emegteichyydiin 4-5% gay belgiin chig handlagatai baidag gej sudalgaa baina.

  5. teneg says:

    Adminii iim buruu zuruu yum buu niitleech.Enehuu buruu yariltslagiig ustgaach.Please.

  6. teneg says:

    Hun hezee ch hen negend uruu tatagdaad gay bolohgui.Ene bal buur baruund shinjleh uhaanaar bataljihsan asuudal.AIDS-iin huvid ch adil hamgaalatgui zambraagui belgiin amidraltai bol hen ch tuch bolno.Heterosex ch bai homosex ch bai tusahaa hurvel hen ch tusnaManai mongold ene metiin soliotoi arhichinii ugend itgeed niigmeeree belgiin tsuunh bolson humuusee ad uzdeg bh daa.Yostoi neg amniihaa zorgoor burj bna daa.Yun zagalmailsan emee uvuu veHen chamaig tagj heleh yum ve.Yadaj chi hoich uedee amidrahad ni duhum bolgood niigemd zub oilgolt turuuleh zub medeelel uguuch.

  7. teneg says:

    ene teneg alcoholic tsarailchihaad yugeed dfongosood shal hudlaa yum yariad yavaad bgaa novsh ve.Ali 10-n jiliin umnu l iim balai yamar ch or undesgui hudlaa yum yariad yabaad bsan.yun Gomo ve yadaj gay gej yarij suraach.Muu ergu mal.Humuusd gay bolon lesbi humuusiin talaar mash buruu oilgolt ugch humuusiin amidralaar togloson muu har mangar yu be.Hun hezee ch hen negend uruu tatagdaad esvel uuruu huseed gay bolohgui.Homosex chig handlaga gedeg bol turulhiin bdag yum.Ehees turuhduu buur ehiin hevliid bhad hunii belgiin chig handlaga tulubshdug.Hun etseg ehee songolj chadahguitee adil uuriin belgiin chig handlagiig ch songoj chadahgui.Ene metiin gaj garuud humuus iim buruu oilgolt turuulj bgaamdaa.Bid nariin ergen toirnii humuus ah duu naiz geed er ni hen ch gay bhiig uguisgehgui.Bas niit hun amiin 2 huvi ni gay lesbi chig handlagatai bdag.Tegj bodhoor mongold dar hayaj 60000-65000 gay esbel lesbi humuus amidarch bna gesen ug.

  8. zulaak says:

    Gomo nar ihsej bdag ni yuv dee mgl erchuud tsuuruud huuhnuud ni nuhur oldohgui korea garaad bhad chini.Etseg ehchuudee huvguudee zuv humuujuulj jinhene er hun bolgoj usgutsguuie gej urialmaar bna.Gevch neg ch gesen hun zuv zamd oroh gej temuulj bgaa ni saishaaltai yumaa.Gomo Naraad amjilt husie udalgui gomo tsoloo avch hayad jinhene er hunii yosoor az jargaltai saihan amidraarai gej eruue.

  9. gulug says:

    Энэ гомочууд ихсээд байгаа чинь аюул. ТОМ АЮУЛ ШҮҮ

  10. the phone says:

    yldsen amidralaa ER XYNeeree amidrahaar shiidsen bol bodloosoo, zorilgoosoo bitgii nyatsaarai. Usvur nasniihniig uruu tatahgyi gesen bodliig busdadaa uhuulj % nemeree oruulna gedegt itgej bna. Ta zorigtoi bval hysel chini bielenee, amjilt hysie. Ta chadnaa 🙂

  11. hr says:

    amjilt husye. hicheegeerei

  12. teneg says:

    Ene soliotoi novsh yostoi amniihaa zorgoor bursan bn daa
    Yuuuun Gomo ene ter geeed bgaaan be.Gay gej yarih yostoigoos gadna ene teneg arhichini gay hvmvvsiin talaaar irgeded mash buruu oilgolt ogch bn.Setgvvl ni hvrtel yamar oilgolt bhgvi bn sh tee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.