Телевизийг олон цагаар үзэх, өөртөө итгэл муутай байх, сурлага муудах, гэр бүлийнхэнтэйгээ харьцаа муудах зэрэг олон шалтгааны улмаас өсвөр насныхан хүүхэдтэй болдог гэсэн судалгааны дүн гарчээ. “Тэр бүх хүчин зүйлийг нэмээд үзэх юм бол хүүхдүүдээс хэн нь аль хэдийн бэлгийн амьдралд орсон болохыг урьдчилан хэлэх боломжтой юм” гэж АНУ-ын Висконсины их сургуулийн судалгааны багийн ахлагч Ж.Хайд мэдэгджээ. Аль нэг хүчин зүйл нь дангаараа үйлчлэхэд гайгүй боловч хоёр ба түүнээс дээш болмогц юм бүгд дордож эхэлдэг. Судалгааны багийнхан 13-15 насны 273 хүүхдэд судалгаа хийхэд тэдний 15 хувь нь бэлгийн амьдралд орсон байжээ. Бэлгийн харилцаанд эрт орж буй хүүхдүүд хамгаалах хэрэгсэл хэрэглэх магадлал бага тул тэдний хувьд хүүхэдтэй болох болон БЗХӨ авах магадлал илүү юм. Бэлгийн харилцаанд эрт орох эсэхийг урьдчилан таамаглах нэг арга нь телевизийн хөтөлбөрүүдийг үзэх юм.
Учир нь телевизийн хөтөлбөрүүдээр өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн сонирхлыг бодит байдалд байдгаас илүү мэтээр дүрсэлдэг байна. “Мэдээлэп харилцааны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүүхэд тийм нэвтрүүлгийг байнга үзсэнээр энэ бол бодит зүйл гэж итгэж эхэлдэг. Ингээд л хүүхэд бүр бэлгийн харьцаанд орсон байна гэж ойлгож ганцаараа ялгарч үлдэхгүйг хүснэ гэж судалгааны үр дүнг “Жорнал оф юф энд эдолэскэнс”-д нийтэлсэн өгүүлэлд дурьджээ. Бэлгийн харилцаанд эрт орсон охид өөрийгөө их доогуур үнэлдэг, эцэг эхтэйгээ харилцаа муутай, хойд эх юмуу эцэгтэй, анхаарлын төвлөрлийн дутагдал, хэт их хөдөлгөөнтэй, сургуульдаа тааруухан сурдаг, зурагт олон цагаар үздэг гэсэн дүгнэлт гарчээ. Банди нарын хувьд охидын адил шалтгааны зэрэгцээ бэлгийн бойжилт нь гүйцсэн бопон бусад банди нараас олон цагаар зурагг үздэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс судлаачид хүүхэд бэлгийн амьдралд орох тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалжээ.
3 Comments
Эдэнтэй л адил
би лав зурагт үзэж байгаад л хүнтэй анх яаж унтдагийг мэдсэн юм даг
mongold 13-15 nasniihanii dund sudalgaa avuul 60-80% uzsen geh blgui