Хүний наймаачид хүүхэд рүү халдах боллоо

-Хөрөнгө чинээтэй хүнээс хүүхдийг нь барьцаалж толгой эргэм их мөнгө нэхдэг америк киноны аймшиг дэргэд ирчихээд байх шиг. Сургуулийн хашаанаас хүүхэд шүүрч байгаа хүний наймаачид хаалгыг чинь эвдээд хүүхдийг чинь суйлчихаж ч мэдэх нь-

Сүүлийн үед хүний наймаа газар авч охид бүсгүйчүүдийг хил давуулан худалдах болсон тухай ам хуурайгүй ярих боллоо. Cap гаруйхны өмнө 18 настай монгол охидыг онгоцны үйлчлэгчийн ажилд оруулж өгнө гэж хил дамнуулан худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж Өвөрмонголын иргэн Л.Цэцгээ, Б.Алтанзул нар “Ганц худаг”-ын урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа. Он гарсаар 15421 гэмт хэрэг гарснаас найм нь хүн худалдсан хэрэг. Үүний зургаа нь шүүхэд шилжээд байгаа бөгөөд тун удахгүй шийдэгдэх аж. Дээрх тоо бол ардаа аав ээжтэй, буух эзэн буцах хаягтай хүмүүс хүний наймааны золиос болсон тохиолдол юм.

Тэгвэл сүүлийн үед сургуулийн хүүхдүүд алга болох тохиолдол гарах болсон нь айдас дагуулж эхэллээ. Гудамж талбайд тэнүүчилдэг тэнэмэл хүүхдүүд олонтой байхад ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд сураггүй болж байсан тохиолдол огт сонсогдож байсангүй.

Гэтэл захын сургуулиудаас хүүхдүүд алга болох, хүүхэд хулгайлахыг завдсан тохиолдол гарах болсон нь хүний наймаачид хүүхэд рүү халдаж эхэллээ гэсэн айдас төрүүлж байна.

Цөөхөн жишээ дурдья. Нисэхийн 114-р сургуулийн 11 ангийн сурагч сураггүй болоод удаж байгаа бол мөн л захын хорооллын нэгэн сургуулийн долдугаар ангийн хүү сураггүй болоод долоо хоногийн дараа эргэж иржээ. Цагдаад тэмдэглүүлж телевизээр зарласны хойно гэртээ ирсэн хүү ар гэрийнхэнтэйгээ үг солихгүй, хаана хэнтэй байсан талаараа ярихгүй байгаа бөгөөд шокноос гарахгүй олон хонож байгаа талаар ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилчид ярьцгааж байсан. Багш нар болон хүүгийн эцэг эх нь алга болсон хүүгээ хэн нэгний дарамтанд байсан байх гэж таамаглацгааж байгаа аж.

Энэ юу ч биш Улсын тэргүүний сургалттай үлгэр жишээ сургуулиудын нэг “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн орчим хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарч эзэн холбогдогч нь өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тус сургуулийн гуравдугаар ангийн хүүг хичээлээ тараад сургуулийнхаа ойролцоо тоглож байхад нь хулгайлахыг завджээ. Зүс танихгүй хоёр залуу хүүд “Ээж чинь чамайг аваад ир гэсэн, явъя” гэхэд нь хүү татгалзсан байна. “Миний ээж өөрөө ирж намайг авах ёстой, би танихгүй хүмүүстэй явахгүй” гэж татгалзсан хүүг чирч гулдран, хүүг мөрлөөд гүйж байхтай сургуулийн ажилтан таарч сонор сэрэмж алдалгүй хулгайчдын гараас сурагчаа салгаж авснаар хүүгийн амь нас аврагджээ. Хэрэв сургуулийн ажилтан энэ явдлыг анзаараагүй бол есхөн настай хүү хүний наймааны золиос болох байсныг үгүйсгэх аргагүй. Үүнээс үүдээд тус сургуулийн захирал Өлзий-Хишиг багш, хүмүүжлийн ажилтнууддаа шуурхай зарлаж сургуулийн дотоод журмандаа өөрчлөлт оруулан 6-9 настай хүүхдүүдийг эцэг эх, асран халамжлагчдад нь заавал хүлээлгэж өгөх тухай тушаал гаргаад байна. 1600 хүүхдийн сурлага хүмүүжил, амь насыг хамгаалж хариуцаж ажилладаг “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн ойр орчимд дугуй засварын газар ажиллаж, барилга байшин барихаар хашаа босгоод байгааг тус сургуулийн удирдлага, багш ажилчид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд сургуулийнхаа орчин тойронд байнга тавьдаг хяналтаа улам чангатган ажиллаж байгаа аж.

Хүүхдийн хулгай битгий хэл хүний наймааны тухай сонсож байснаас цаашгүй монголчуудын хувьд энэ явдал аюулын харанга дэлдсэн хэрэг боллоо. Хөрөнгө чинээтэй хүнээс хүүхдийг нь барьцаалж толгой эргэм их мөнгө нэхдэг америк киноны аймшиг дэргэд ирчихээд байх шиг. Сургуулийн хашаанаас хүүхэд шүүрч байгаа хүний наймаачид хаалгыг чинь эвдээд хүүхдийг чинь суйлчихаж ч мэдэх нь.

SOURCE: Өнөөдрийн тойм

3 Comments

  1. bold says:

    bid ene ulsad huuil gej iamar yum baidgiig uzuuulekh heregtei jishee ni hunee naimaa edgeer juil hiisen humuusiiig eruuden shuuj tarchlaaj alakh heregtei jishee 81 joosnii arga

  2. MethoD says:

    Mongol hunee zarj baigaa humuus 9 uyeree doroitoh bolno. (no problem)

    Ted nariin ur huuhed hezee ch sain yavahgui dee!

    I think poor people in present time was cursed because of their crappy ancestors. Lol bad english!

  3. kill says:

    muusain xunii naimaa xiideg xumuusiig alax xepegtei shde yug ni opshoodiin shuud ALAX XEPEGTEI !!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.