Хүүхдийн чинь эцэг Монгол байгаасай!!!

m_e8883af2

Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багын төрх нь хувираагүй байна. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнийг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань нь гадаад эр болжээ.

Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо ч тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ. Ёс жудагтай, Монголын нэртэй түүхч аавынхаа ухааныг өвлөсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учраас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багын найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгын өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ… чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үед, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана…

Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор… Монгол… Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү. Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугын чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи шиг чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль нь дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Үеийн үед дамжсан Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх… Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотроо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэл рүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай……

Би Монгол Эр Хүн

Эх сурвалж: mongolcom.mn

80 Comments

  1. Emegtei says:

    Hvn hvnii amidraliin zamnal ondoo gadaad hvntei suusan emegtei geel yariad bhin bi ch gsen gadaad hvntei suusan zaluu zunduu harsan yah gej emegtei emegtei gej dairdiin. Gadaad ayilgatai boljeech geh shig tom bolsoonoso hoish 30 jil gadaad bsan hvn ayiga tai yarihgvi yum yamar hvvhed bish teneg teneg yum bitgii yariad bai. Bas ter deer 130 sayi hvn amtai yopon yu gej butsaaj avhiig hvsehiin tm ih hvn amtai yum chin. Mongol Bol ondoo mash tsuuhun hvn amtai…. USA hged olon turliin vended ten bdag ghed delhiin deegvr ordog bayan oron bizdee vgvi gejvv? Bi ingej bichle gd gadaad hvntei shuuhan ni zow gej bgan bish huvi hvnii songolt bolhoor zarim neg olon doloon amtai hvmvvs duugai l bsan deer shalchig shal chug gd heregt hereggvi yum bichej suujin orond Mongol ulsaas yaj hugjvvleh we yaduurlas yaj angijrah ve gej bod

  2. sain says:

    Зочинтой санал нэг байна.сэжгийн балиар банзал новштой суусан биш амьдралд минь үнэн лай болсон доо.тэгээд салаад явахаар араас гуйгаад салж өгөхгүй дагана.сэжгийн монгол новшийн оронд гадаад нь дээр гэдэгтэй олон эмэгтэй санал нэг байна байх шүү

  3. Namuun says:

    Haha yur n mongol ertei suugaad buh emegteichuud jargaltai amidarch bnu ugui l bhgui yu !!

  4. emzeg delbeechke says:

    Dandid. Chinii olon jil bh yahav, chi medkv l bna da gj

  5. Dandi says:

    Zaluutai sanal neg bn yri ni tegeed myanga sonsohoor neg uz gadaad hunteigee suu gehdee barag l gologdono baihdaa nohorteigoo hoolond orchihood tus tusdaa tootsoo hiigeed l goy shd kkk zaz delhiid hamgiin hyamdhan yanhan gej tsolluulah bolson hoorhii mongol ohiduud 20 jiliin daraa l minii ugiig oilgono doo

  6. zaluu says:

    hogiin mongold turuud usuud hun bolood zanaj zuhej uzen yadaj bgaa bol saihan ter gadaaddaa ochood amidrad jargaachdee. nas chin yavaad hugshiruhuuruu nuguu muuhai gazraa sanaad uhehee medej yarildaa

  7. ariunaa says:

    ene deer baigaa mongol gej 2 teneg bichseniig haraa.ug usgiin aldaagaa har.heden ug ch zov bichij chadahgui baij heruul hiine.iim l erchuud baidag.2 n ene shuu dee

  8. монгол says:

    Манайхыг хужаа нар машин болгон нь такси хүүхэн болгон нь янхан гэж хэлдэг энэ зандерч гэх шиг иймэрхүү гичийнүүдээс болж ингэж хэлүүлж байгаадаа

  9. dandi says:

    Zander hande hoch kk chamar mongol dutahgui honaanaa l baij bai iluu humuus orj ireed bh
    Yumaa aufwiedersehen     

  10. dandi says:

    Deer ariunaa gej jinhene dup gar bnaa bairnii mongo hiine ch geh shig

  11. dandi says:

    Emzeg delbechka geed bga gar haanaas garad irev bi lav europ olon jil bolson tiim yum bdaggui

  12. зочин says:

    Танар ганц муу хүүхнүүдрүү л дайрна шд…өнөөдөр Монголыг сүйрүүлэх ганц хүчин зүйл бол гэр бүлийн бүрэн бүтэн бус байдал …..танар наад сайтаа нэг сайн шинжээд хараач…дандаа л зовсон хүүхэн …араар нь тависан нөхөр ….хаягдсан хүүхэд бгаа биздээ…гэр бүлийн ёс зүй гж нэг юм бнаа…миний мэдхийн ойр хавьд  маань нөхөртэй жаргалтай яваа хүүхнүүд тун цөөхөн …бүгд л нэг хоёр хүүхэдтэй …нөхрүүд нь эм дагаад талисан……тэгээд бас дээр нь найгүй шоучин ….сексээс өөр юугаар ч хүслээ хангах мөрөөдлөө биелүүлэх юмгүй…олсон жаахан мөнгөө буудал хүүхэн архинд үрнэ….авгайдаа тэмбүү мэмбүү халдаана….би лав тэр дээр бичсэн гэнэн Монгол сайхан залууг олж харахгуу л бна Монголоос…нутаг усаа орхиод хил дамнаад харь хүнтэй суулаа л гэх …чи зовно л гэх……….насаараа Монгол залуугын боов манаж ….эсүл боовтой нь эвлэрч дээр дооргүй доромжлуулаад ….уусан архины шилээр нь толгойгоо хага цохиулаад амьдруул яадын жаргал болдымуу…насаараа тэр цус мусыг чинь ариун байлгах гж хичнээн хүүхнүүд харгис эрчүүдийн гарт үхэж хүзүү хоолойгоо тасдуулан бариулан эсүл чөдрөөр ороолгуулж элгээ баяцартал зодуулж нүүрсний уурхайд амьдаараа бээрч үхэх юм бээ…..төрийн цагдаа нь хүртэл алуучин шд……танар хайрлахгуу бол хуулиар зохицуулсан ч бид бас жаргах эрхтэй хүн байхаа…..энэ их хэрцгий  эрчүүд чинь хэзээ хүн болно тэр цагт эмэгтэйчүүд ч бас эндээ л үлдэнэ гж ойлгож бна……Монгол гэр бүл гээч нь хөл толгойгүй болоод удаж бна шдэээ…магад охид эцэг шигээ хүнтэй суухыг хүсэхгүй л бгаа…миний ээж ч гэсэн нэг хүний гарт бүх насаараа л тарчилсан…

  13. Bayaraa says:

    Өнөөдөр бидний бишрээд шүтээд байгаа АНУ, Японы аль аль нь цагаа болохоор түүхийн тавцангаас бууж л таараа. Энэ маягаар түүхийн хүрд эргэсээр нэг л өдөр бидний цаг ирж л таараа.
    Түүхээ бүү март, мартвал давтагддаг гэсэн үг байдаг.
    Одоогоос 1500 жилийн өмнө харь дайсны хөлд эх орон минь эзлэгдэж хэдхэн мянган хүнтэй болтлоо хядуулж байсн гашуун түүх бий (Нирун улс Түрэгт эзлэгдэж мөхсөн түүх). Хэдий тийм боловч бидний өвөг дээдэс итгэлээ алдалгүй хүн амаа өсгөж цагийг хүлээж чадсандаа 400 жилийн дараа гэхэд улс гүрнээ сэргээн мандуулж чадсан юм шүү.
    Тэгтлээ зовлон үзэж доройтсон Монголчууд нэг л өдөр Дэлхийн хамгийн аугаа улс гүрнийг байгуулж чадсан юм шүү.

  14. Bayaraa says:

    Улс орон мандах буурах, хөгжих дэвших бол цаг хугацааны л асуудал.
    Түүхэнд олон эзэнт гүрэн байгуулагдаж байсан.
    Өнөөдрийн Америкийн 100 жилийн түүх юу ч бишээ.
    Түүхэнд байсан тэр олон эзэнт гүрнүүдийн аль нь ч мөнхөд ноёрхож чадаагүй юм шүү.
    Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа Солонгос, Израйль гэсэн 2 улс 70-хан жилийн өмнө өөрийн гэсэн тусгаар улс ч байхгүй бусдын эрхэнд байсныг санах хэрэгтэй.
    1960 онд нэг хүнд ноогдох ДНБ нь жилд ердөө 60-хан доллар байсан Солонгос улсад ард иргэдийн амьдрал өнөөгийн Монголоос илүү байсан гэж үү?
    Тэгэхэд Солонгосын иргэд эх нутгаа хаяад АНУ, Англид очиж амьдаръя, Солонгос улс хэзээ ч өөдлөхгүй гээд нийтээрээ гадагшаа зүтгээд байсан бол өнөөдрийн хөгжил дэвшилд хүрч чадах байсан гэж үү?
    Би Солонгосыг шүтэж амьдар гэж хэлэх гэж байгаа юм биш.
    Гэхдээ бидэнд тэднээс суралцах зүйл их байна.
    Солонгосын соёлыг худлаа гайхаж бишрэхийн оронд, солонгосын соёлыг хоосон хуулбарлахын оронд тэдний хөгжил дэвшлийн нууц болсон эх орноо гэсэн сэтгэлийг нь хуулвал ямар вэ.
    Израйльчуудын 2000 жилийн дараа эх орноо сэргээн босгосон тэр аугаа итгэлээс нь суралцвал ямар вэ.
    Өнөөдөр зарим хүмүүс Монгол улс газрын там болчихсон мэт ярьж байна.
    Монгол улс муу байлаа муухай байлаа гээд еврейчүүдийн амьдарч байсн Варшавын геттогоос доор байх уу?

  15. монгол says:

    Aa shasha deer setgegdel bijsen gachin yaashkaa chine chamaig gadaad baitagui Mongol ni toohgui bgaa bishuu muu zolbin hodoonii gijiinuud mine  haltaraa medej huzaldaa hil garaad hardaa manai huuhnuud gej neg banhar shig ymnuud baij igh huzna shuu

  16. Jambal says:

    хаана хүн шиг амьдарч чадаж байгаа тэр газар чинь чиний эх орон

  17. alien spouse says:

    Za minii huvid bol mn huuhen sonirhohgui bga, japan huuhentei suuj baigaad salsan. Odoo Irish girltei uerheed 2 jil bolj bn .

  18. ariunaa says:

    tegeed mongoloo geed ashig n yu baigaan.erliiz huuhedtei bolloo geed buruu n yu baigaan.1 amidarna.utaanbaatart ugaartij uhsenees hunii hun dagaad yavsan n deer.aldaj bolno.uguisgehgui.mongold onoson n hed bilee.hunii nutagt aldsan ch bairnii mongo hiigeed irne.yadgaa aldahad

  19. Big says:

    Xexe ene hvmvvsiin gadaad xvntei suuna gesen bodliig ergvvlj chadaxgvi yum bna setgegdelvvdiig unshad..Yag uneniig xelhed Zaluuchud maani arai l banzal bn aa  neg bvsgvig xairlaad ywj yagad chadaxgvi bna.Tod jishe n minii naizuud nz ohiniho nz nzin nz tai untana.Yadaj bxad ix zantai bargiin ohiniig tooxgvi gerlej saihan amidray gesen bodol bxgvi untsan huuhnuude toolool ywal bn.Er hunuu judigtai bai gexeer Chadaj bga yumand arga bxgvie gene xaxa..Gadaad huntei uugad gadaadad huuhtei osgoj bga l bol huuhed chin Mongoloo gexgvi shvv dedgiig l helchie 

  20. 101 says:

    алийг нь буруутгах вэ дэ. иргэнээ нэг төгрөгний дайтай үнэлэхгүй байгаа улсад архидалт, завхайрал, задгайрал хөгжилгүй яах вэ дэ. иргэн нь өөрөө үнэгүйдээд бгаагаа мэдрээд өөрсдийгөө төдий зэрэгт үнэлж үзэхгүй байна шд. хаана ч хүн чухал, хүүхэд чухал гэж үздэггүй.

    монгол залуус дундаа хамгийн сайн нь, сайхан нь гэж бодож явсан хань минь үр хүүхдээ минийх биш гээд, ханиа хүн гэж үзэхгүй, архины найзууд, хямдхан хүүхнүүдийг эргүүтээд дагаад яваад өгөхөөр чинь. ер нь яг энэ цаг үеийн гадаад монгол гэлтгүй бүх эр хүн адилхан харахаас нүд хорсмоор харагддаг болоод байна шд.

    би монголдоо төрж, монгол сүрлэг эрийн үр удмыг төрүүлсэн, тэднийгээ монгол сэтгэлгээгээр өсгөж, хаа ч гологдохооргүй хүн болгож хүүхдүүдээ өсгөнө. миний монголдоо хийж өгөх зүйл ингээд болоо. хүүхдүүдээ лавдаг ийм жоом шиг паразит болгож хүмүүжүүлэхгүй.
    би одоо завхай, задгай, зэвүүн монгол эрчүүдтэй хэнтэй нь уулзахгүйгээр голдоо ортол жигшсэн. хүнтэй суухгүй л байвал заваан залуучууд гоочлохоо байчина биз дэ.
    хүүхдүүдээ аваад гадагшаа гарахаар хөөцөлдөж байгаа.

    монгол эрчүүд хариуцлагагүй гэж үнэн шд. нэг л их архинд сүүмийсэн бүрзгэр царайтай бизнес ярьсан, наад зах нь монголоороо бүрэн зөв биччиж чадахгүй, хүн хайрлах нь бүү хэл өөрийгөө бүрэн бүтэн аваад явчиж чадахгүй юмнуудыг хэн монгол эр хүн гэж харахын. сайхан нь тэнгэр дээгүүр явцгаадын байгааз. одоогийн миний нүдээр дээр дооргүй бүгд жоом шиг харагдаж байгаа.

    бараг дайн болвол та нар зугтаад хүүхнүүд нь монголын төлөө байлдана да харж л байгаарай.

  21. zander says:

    zorra zuv helsen. bitgii ataarh. Bi huuhduudteigee sain hanitaigaa jargaltai Germand amidarch baina. Mongoloos bi guriltai hoolnii shavharuu guigaagui.

  22. zander says:

    tenegt , hun huviin amidralaa uuruu shiideh yostoi. yu gesen ug yum, mongol bol mongoltoigoo suu gej baigaa yum uu? haa baigaa yum? ter uhaantai mongol sain zaluus ni. ene web-r duuren ehneree zoddog nuddeg arhichin banzal erchuudiin tuhai huuhnuud ni gomdolloj baihad. durtai yum bol zoduulaad nuduuleed margaashiin guriltai hoolondoo sanaa ni zovood amidrahgui yu. Hun neg l amidrana. Mongoloor duuren baliar horon sanaatai humuus. Buun Nazi.

  23. Маанаг эр says:

    Ер нь тэгээд монгол залуучуудыг муу муухай, хот нь муухай л гээд байна. Эцсийн эцэст энэ бол дийлэнх монгол залуучуудын буруу биш энэ балиар намуудын балиар хэдэн нөхдүүдээс л болж байгаа. Тэд нарын авилгал балиар бодлогоос болж хүүхнүүд нь гадаадаар нэг янхандаж, эрчүүд нь стрессдсэндээ архи ууж байна.

  24. Маанаг эр says:

    Гадаад хүмүүс наанаа аятайхан царайлдаг боловч хямдхан мөртлөө аятайхан монгол янхан маягийн хүүхнүүдийг яаж цохих аргаа аятайхан олдог зэвүүн новшнууд байгаа юм даа. Тэд нарыг хайриуцлагатай ухаалаг завхай биш гэвэл ухдлаа шүү. Энэ линкээр ороод үз. Тэд бол 99 хувь нь зүгээр л муусайн халтар монгол охидуудыг эдлэх гэж л ирдэг. http://naughtynomad.com/2010/05/11/ulaanbaatar-city-guide/
    Монгол эрчүүд хаа очиж гадны элдэв хүүхэнтэй унтахдаа болгоомжтой ханддаг шүү. Бэлгэвчийг найдвартай хэрэглэнэ. Тэгээд олон уулзахгүй. Тэгтэл муусайн хүүхнүүд нь болохоор нэг англи хэлээр ярьсан хүн харахаараа ухаан алдана. Тэгээд тэд нарыг танихгүй болохоороо дураараа завхайрна. Яагаад зоргоороо завхайрдаг вэ гэхээр уулаасаа завхай зантай юм.

  25. ariunaa says:

    er hun guai chi bitgii buraldaa.ehneesee iim l hudalch shuu dee.mongol er hun

  26. Er hun says:

    Gadaad huntei suusan busguig omooroh gsn chin ene der neg nohor Mgl erchuud hariuzlagagui ged bichseniig harad shuud durgui hurchlee. Gadaadaar duuren zavhai huuhnuud zondoo l bna. 4 n hunii 4n huuhed toruulsen huuhnuud tgeed hariuzlagataida gadaad dotoodiin sheesnuud tsuvuulaad suuj baih uu. Ene USA-r duuren har, mexic, hyatad, vietnam huuhed toruulsen huuhnuud l bna. Nogoo ter gadnii sheesnuud n hariuzlagaa uureed yavj bga yum alga l bna. Zusen zuiliin huuhed daguulzsan mongol huuhnuud Gadaadaar duuren bna. 

  27. Mongol erchuud hariutslagagui says:

    би багаасаа эх оронч үзэлтэй өсч хүмүүжиж, гадаад суралцах боломж олдож харийн хүнд хөл алдаж явсан ч судсаар гүйж байгаа цус, монгол эх орон минь гэсэн сэтгэлээсээ салж чадахгүй нутагтаа очоод сайхан монгол залуутай сууж сайхан үр хүүхэд гэр бүлтэй болно гэж бодоод нутагтаа ирж хүссэнээрээ монгол хүнтэй сууж 2 сайхан үртэй болсон боловч эр, эм гэлтгүй илүү харж билүү долоож садарлаж гэр бүл үр хүүхдүүдээ бодолгүй хаяж явсан монгол залууд маш их гомдож буцаад гадагшаа явсан. одоо бол үр хүүхдээ монголд өсгөхгүй. Ядаж хөөрхөн үрсийн минь хамгаалсан хууль ч манай улсад байхгүй. дуртай нь үрээ хаядаг болждээ… хэдийгээр хүний нутаг хүссэндээ биш ирсэн ч гэсэн би хар ажил хийгээд ч болтугай хүүхдүүддээ эрүүл хоол хийж өгч, эрүүл агаарт, үнэгүй сургуульд сургаж , уур уцааргүй ямар ч стрессгүй очинд тайван амьдарч байна. Хэрвээ монгол эрс, эмс аль нь ч гэсэн хүний ёс жудаг гэдэг зүйлийг умартаагүйсэн бол би 2 үрээ хөтлөөд нутагтаа амьдармаар байна. даан ч үнэхээр амьдрах арга алга,,,

  28. asdasd says:

    Сайхан нийтлэл байна. Санал нэг байна.

  29. kkk says:

    Mongold amidral baikhgui yum chini gadaadkhuntei suunuu gadaadad garch er ch bai em ch bai bie unelnuu khuvi khumuusiin asuudal yun neeree Mongol mongol tsus ene ter geed bga khumuus unenvv bugd l dotroo neg tiishee yavchikh bodoltoi baigaadaa Minii khuvid khuukhdee gadaadad gargana l gej boddog
    Mongold unekheer ireedui baikhgui geopolitikiin khuvid khogjikh yamar bolomjgui geed, bi bish tom sudlaachid sudlaad dugneed gargaad irsen baidag yum bnalee iim ulsad baigaad baikh yamar khereg baidag yum be garch chadval bugd garaad yavakh kheregtei ene novshiin mongoloos
     khaana torson ni bish khaana az jargaltai amidarch baina ter gazraa l ekh oron gej uzekh kheregtei ………………..

  30. Заяа says:

    Янханууд тоогддог юм бол зайлбал таарна.Сэтгэлгүй иргэнээр улс яадаг юм.Алаараа хоолоо олож идээд ашиггүй болохоор нь хөөгдөөл л ирдэг юм билээ.хахахаха

  31. mgl_man says:

    hulan yag hellee. ihenh ni

  32. ZAASSSSSS CHI KUTSAAAA !!!! says:

    Chi tegeed tiim sain saihan honshoortoi bsan yum bol avaad suuh chin yasan yum ???? MGL zaluuchuud archaagui shdee ihenh ni … Hudalch zavhai , banzal , ehner huuhdee ch oligtoi avaad yavj chadahgui bj dandaa ulun nudelj oroo ni orson mal shig yumnuud … 

    Ene Hun henteigee suuh ni chamd hamaa bhgui , neg ch gesen MGL huuhen saihan l amidarch bna !!! Herev MGL zaluutai suusan Bol zoduulj nuduultsen neg l hachin yum bna biz … 

    Yadaad l saihan gazart saihan amidarch ediin deediig edelj huuhdee saihan usguj bgaa Bol bolooshdee .. Alban esoor hurim nairaa hiij … 

    Getel odoo heden MGL zaluus alban esoor hurim hiideg bilee … Untaal , 1 gert orool ehner nuhur , huuhed garaal naaldan pad , tegeel heden jilees alaltsaal saldag bizdee … 

  33. zochin says:

    za yahav dee gadaad huntei suuhaaraa l shuud mongol pass-aa hayana gej uu? Bi ch gesen gadaad huntei suugaad ger bul ah duudee ad bolj yavaa neg mongol busgui bna. teglee geed hel yariand mini ayalag orson yum alga,suusan nuhuruu tsaraichilahgui durtai uiedee mongol ruugaa nischiheed l bj bna,bi lav 2-3 jildee neg mongoldoo ochdog bol setgeleer unaad uheh bhoo kkkk,huuhed mini mash sain mongoloor yaridag,odoo uigarjin bichig uzej bna. Mongold hairtai, bantan idej,aaruul merj ussun tiim l huuhed. Tiimees bitgii neg tal ruu tuilshiraarai.

  34. emzeg delbeechke says:

    Ohiduud geltgvi, ohidoosoo zaluuchuud ilvv I ih biee vneleh bolson

  35. emzeg delbeechke says:

    Za ter europoor bol dvvren mgl zaluuchuud. Asragch hj bgaa neriin door 70-90nastai emgen nariin aliig dolooj mungu oldog. Za ter singad biee vnelegch gomo zaluuchuud bna. Japand shireenii vilchilegch zaluuchuud dvvren. Hyatadad saund massage hiij mungu oldog zaluuchuud dvvren bna. Ted tsagdaad barigdaad alingaa aldahad ni tsagdaa deer orchuulga hj ugdug hvnii huvid helchii! 

  36. Dandi says:

    Zorra chi ymar aharhan bodoltoi hun be kkk chi yah ve chamaas garah huuhed chini hezee ch mongolo gehgui shd bi bi geed l baih yum bi gedeg uzleesee salaach ee ymar ch eh oron ch uzel baihgui mongolchuud chini tsoohuulee shd ymar hujaa shig oluulaa bishdee yg uneniig helehed mongol huuhnuudtei neg hogshin neg mongogui meg bol gaj geed sonin sonin himuus l toodog shd hatuu bolov ch unen ug shuu 

  37. Dandi says:

    Iimerhuu yum bitgii bichee naad teneg huuhnuud chini oilgohgohgui kent hen hen gene uu nohduud suugee hunii hun ymar bdag hunii nutag ymar bdgiig medehgui garuud bnoo huuten hondii europ hahir hatuu azi zaluuchuudtai uchirch uzeegui amar hyalbar amidraliig songoson yumnuud udahgui oilgonoo kkk iim saihan niitleliig unshaad oilgohgui bol yu ch gehev dee mongoloo muulj bgaa bol chinii etseg eh nasaaraa amidarch irsen nutag erchuudee muulj bgaa bol chinii aav duu ah ch adilhan shd teneguud ee zail zail ter gadaad ruugaa 

  38. zorra says:

    Энэ хүүхэн нэг талыг барьжээ. Энэ хүүхэн зовсон бол ингэж бичих чинь зөв. Харин зовсон үгүйг нь мэдэхгүй байж нээх уянгын халилтай болох гэж хичээж. Гэхдээ одоо чинь 21 -р зуун шүү дээ. Хужаатай, Африктай, Лалынхантай суугаагаагүй л бол болоо юм биш үү. Хүн өөрийнхөө хувь тавиланг зурж явдаг юм. Тэртээ тэргүй эцэг эх нь зөвшөөрөөд явуулж байхад чи илүү ш дээ. Гадаад хүнтэй суулаа гээд Монголоо алдахгүй шүү дээ. Тэр хүний зүрхэнд эх орноо гэсэн сэтгэл явж л байгаа. Өөрөө жоохон атаархуу юм шиг байна тэ. Хүний амьдрал чамд падлий байхгүй өөрийгөө л хичээ за …

  39. zochin says:

    ENE odoo hichneen jiliin umnuh yumiig hed oruuldagii

  40. emzeg delbeechke says:

    Mongol tsusaa hamgaalna gd bgaa hvmvvsd, huue ehleed hotoos zailaad, huduu ochij mal malla. Daraa ni olon ulsad Ulaanbaatar , Mongolia, China gdgee arilguulchihaad huts za yu. Dandaa emegtei hvmvvsiig doromjilno.singa, malaiz , solongos , japan, amerk, england, Australia,  china gsn tom ornuudad zunduu mgl zunduu zaluuchuud, hugshin hvvhnii al doloodog ajil hiideg , tedenteigee gerledeg. Zuvhun hvvhnvvdiig muuldag ni uruusgultei.

  41. line says:

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ирланд улсын Дублин хотод айлчилсан юм. Айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдтэйгээ уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан. Түүнтэй уулзаж зарим асуултад хариулт авлаа
    -Ирланд улсад мон­голчууд олноороо ажил­лаж, амьдардаг. Үүнтэй хол­богдуулан давхар ир­гэнш­лийн асуудал гарч байна. Бид хоёр иргэншилтэй байх бо­ломжтой юу?
    -Энэ улсад монголчууд олноороо амьдардаг тул Монгол Улсын гадаад бодлогын хувьд тэр­гүүлэх эгнээнд багтах, гурав дахь хөршийн хэмжээнд анхаа­рал хандуулах улс. Ир­ландын Гадаад харилцааны сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны хөгж­лийн талаар олон санал тохирсон. Давхар иргэншлийн хувьд Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ямар ч бололцоогүй. Гэхдээ Монгол иргэдээс төрсөн ч гадаадын иргэн болсон хүүхдүүд, гадаадын иргэн болсон монголчууд дуртай үедээ эх орондоо чөлөөтэй зорчих, ажиллах, хөрөнгө оруулах, хуулиар олгогдсон эрхээ эдлэх бололцоог олгосон ногоон картны систем нэвтрүүлэх хууль эрх зүйн баримт бичиг боловсруулахаар ажиллаж байна. Давхар иргэншил Монгол Улсын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй.

    -Яагаад?
    -Бид геополитикийн хувьд хоёр их хөрштэй. Монгол Улс хүн ам цөөн, баялаг ихтэй. Давхар иргэншлийг Америк шиг их гүрнүүд, эсвэл европ шиг хөгжил, соёл төстэй, хөрш зэргэлдээ оршдог, жижиг улсууд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

  42. Zora says:

    Hunii erh hussen buhnee hiih erh bish hund onoogdvol zohih erhee edelj ene erh n busad humuusiin erheer hyazgaarlagdana gesen bdag. Uund er  nuhur, ehneree chuluutei songoj, ur huuhdiin etseg eh bolood eh orondoo esvel songoson gazartaa amidarch boloh erhbish orno biz. Ene erh n busad hunii uil heregt harshlah hor hohiroh uzuulehgui hun yosnii undsen oilgolt. Abortnii tuhai durdjee, eej aavaas buur umnuh uyiig bi medehgui harin bidnii etseg ehiin uyed abort horiotoi baihad olon emegtei nuutsaar ur hunduuleh gej amia zolij, huseegui olon jiremsleltees uhehiig n uhuulj uldeehiig n uldeej, uuruu zulbuuLaad boogood gardag bsan tuuh mash olon yum bilee. Tsever tsusnii tuluuh hazgairal hitler gedeg mangasiin tuuheer uurd hun turulhtnii gutamshig bolj hotsorson, huuhduud emegteichuud, erdemten merged yalgaagui zuvhun tsever ari baigaaguin tuluu hort utaanii zuuhand uhej, amidaaraa gald orj, arisaaraa tsergiin dargiin ehneriin tsunh bolj, jiriin humuus mnelgiin zusen zuiliin turshiltand zovj uhsen yum. Tiimees hunii une thene zuvhun ursah tsusaar unelegdeh bolvol mongoliin olon saihan humuusiin ohid huvguud harid jinhene utgaaraa aldagdana.

  43. erkhes says:

    tavtai moril ene bol hurungutnii niigem bid iim niigmiig songood 20 jil bolson baina

  44. T says:

    KENT TAMHICHIN MINI OLON ZAVAAN HUUHED GENE VV NOVSH MINI CHI EHEES TOROOGUI YUMUU AZTAI GOLOG CHINI ZUGEER HARAAD SUUHAR AJIL HIII ZA HARIIN DEVSGER BOLJ BHAAR MONGOL ERCHUUDIIIG BASAARAI HUJAA CHINI

  45. erkhes says:

    odoo iim yumand itgedeg hun gej haa ch baihgui hun 1 l amidarna

  46. T says:

    muusain bogsoo hudaldsan novshnuud bichsen yumiig oilgohgui bnuu EMS ARIUN BOL TOR ARIUN GJ MEDEHUU JOR GENE UU CHAMSHIG YUMNUUDAAS BOLJ MONGOL TSUS ERLIIZJIJ MOHNO HEDEN HALTAR TOGROGNOOS TORSON BIYE TUSHAAJ BGAA CHAMSHIG YUMNUUDAAS BOLJ MONGOL TSUS BHGUI BOLJIINO HUN HUDULMURLUVUL HUSSENEEREE AMIDARCH BOLDOGIIN HUN AJILIIG GOLOHOOS AJIL HUN GOLDOGGUIN LALAR MINI 

  47. kent says:

    manai uls bol xezee ch xugjij chadaxgui baixoo. bux yumiig amar xyalbar argaar shiidex gedeg. manai mongolchuudiin osoldkuu gazar deer gishgej agaaraar amisgaldag ni l unen, busad ni bugd xudal.

    ger buliin tuxai oilgolt ni buxeldee ail ger bolj togloxoos xetrexgui. yadaj baixad yaasan ch ert ger bul zoxioj, olon zavaan xuuxed shuuxad gargadag yumbedee. manai mongolchuudiin ulamjlalt setgelgee ch nuluulj baigaa xuuxdee barag dund surguuli tugsunuu ugui yu xuntei suu geed shaxaad baidag. 

  48. Bayaraa says:

    Ардчилал л гэнэ.
    Ардчилал гэж юу юм.
    Том орнууд юуг ардчилах вэ, юун дээр хар хайрцагны бодлогоо бариад явах вэ гэдгээ мэддэг.
    Ардчилал бол тэдний хувьд зорилго биш ердөө л хэрэгсэл шүү дээ.
    Ардчилал тухайн ард түмний соёл, уламжлалаас хамаараад зохих нь ч бий зохихгүй байх нь ч бий.
    Угаас аливаа улсын туршлагыг өөр улсад шууд хуулж тавьж болдоггүй.
    Том орнууд үүнийг сайн мэддэг хэрнээ Ази, Африкийн орнуудад ардчиллыг бодлогоор дэмждэг.
    Зорилго нь тухайн улс орнуудыг сайн сайхн болгочихъё гэсэндээ биш зүгээр л төвөөс зугтах хандлагыг хүчтэй болгох замаар үндэсний нэгдэл нягтралыг сулруулж хуваах, ийм замаар тухайн улсад өөрийн ноёрхлыг тогтоох явдал юм шүү.
    Хүний эрх л гэнэ.
    Хүний эрх гээд хүссэн бүхнээ хийж болохгүй шүү дээ.
    Дор хаяж абортыг аваад үзье.
    Одоогоос 50-60 жилийн өмнө бидний өвөө эмээгийн үед аборт гэдэг зүйлийн тухай сонссон хүн айсандаа хар дарж зүүдлэх байсан биз.
    Бид өнөөдөр ийм муухай зүйлийг хэвийн мэт хүлээж авдаг болтлоо ёс суртахууны доройтолд орсон байна шүү дээ.
    Дэлхийн томоохон нөлөөтэй хүмүүсийн Массоны байгууллага гэж байдаг.
    Тэр хүмүүс зөвхөн өөрсдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүн төрөлхтнийг цөөлөх олон муухай зүйл бодож олсны тоонд аборт, ДОХ болон бусад халдварт өвчнүүд багтдаг.
    Тэд хүний эрх гэсэн нэрийн дор иймэрхүү хорт зүйлсийг дэлхий нийтэд түгээж байна.

  49. Ha Ha says:

    Хүн бол ухаантай амьтан.
    Дэлхий дээр байгаа олон сая зүйлийн амьтдаас хамгийн ухаантай нь.
    Бие хүн хичнээн ухаантай байлаа ч тэр ухааны тодорхой хязгаар гэж бий.
    Бие хүний ухаанаас дээгүүр ухаан гэж байх уу?
    Байнаа.
    Энэ бол нийгмийн ухаан.
    Монголчууд IQ-гээрээ зарим судалгаагаар дэлхийд 6-д зарим судалгаагаар 9-д ордог гэдэг.
    Бидний шүтэж бишрээд байдаг АНУ болон Европын орнууд энэ судалгаанд биднээс хавьгүй хойгуур ордог.
    Тэгсэн мөртлөө өнөөдөр тэд яагаад биднээс хавьгүй илүү түрүүлээд яваад өгвөө.
    Тэдний нууц хүн бүр тус тусдаа сэтгэхийг бус хамтдаа сэтгэхийг чухалчилдаг.
    Бүлгээр, багаар сэтгэж чаддаг.
    Нийгэм гэдэг нэг дор цуглуулчихсан сүрэг хүнийг хэлдэггүй.
    Нийгэм гэдэг нэг нь нийтийнхээ төлөө байж чаддаг, хамтдаа баярлаж, хамтдаа зовлонг даван туулдаг бүлгийг хэлдэг.
    Барууны хөгжлийн нууц бол ердөө л энэ шүү дээ.
    Нийгмийнхээ төлөө хүн золиослох зүйлээ золиосолж чаддаг учраас тэр улсууд ийм хүчирхэг байдаг.
    Амиа бодсон үзлийг магтан дуулах, дэмжих гэдэг аюултай.
    Хүний хэнтэйгээ яаж явах нь хэнд хамаатай юм гэсэн хандлага их байна.
    Тийм бишээ.
    Эх орноо хаяад гарч явж байгаа хүн бүр энэ улсыг оюуны хувьд, хүний нөөцийн хувьд хорогдуулж, тамирдуулж, хорлож байгаа биш гэж үү?
    Өнөөдөр зарим хүмүүс яагаад гадны хүнтэй суугаад гарч яваад байгаа хүмүүст дургүй байдаг юм бэ?
    Улс орон хангалттай зах зээлийн багтаамжтай, өөрөө өөрийгөө болгоод явах хүн амын доод хязгаар гэж бий.
    Манай улс өнөөдөр энэ хязгаараас доор байгаа.
    Гэхдээ бид дөхөж яваа.
    Бидэнд нэг ч гэсэн хүн хэрэгтэй байна.
    Энэ улс баян хүчирхэг байж гэмээ нь иргэн бүр сайн сайхан амьдрах боломж нээгдэнэ.

  50. avatar says:

    nuud-handaj helhed chinii naad bodoj baigaa chin Mongol emegteichuudiin hamgiin tom aldaa yum daa.Zuvhun itgel setgel baihad bolno gej bodood etsest hohirch ulddeg.Tegeed horvoogiin hamag muu muuhai buhniig mongol erchuudtei holboj yaridag

  51. erkhes says:

    hun 1 l amidrahaas hoish saihan amidrah heregtei hentei suuj yaj yavah n huvi hunii asuudal hujaatai suunuu orostoi suunuu ter bol odoo uyed yamarch hamaagui 

  52. erkhes says:

    zax-d helehed odoo ter tegj boddog tsag chin bish tegeed hezeech chiniiheer bolohgui yapon uls yah n mongolchudad yamarch hamaagui 

  53. huud says:

    Zahad handaj helhed emegtei hun ter tusmaa mongol emegtei salaad hurungu huvaaj avah tuhai bodoj huntei suudaggui ym. Ted sain aav sain hani boloh huntei uurd amidrahiig husdeg ym. Harin ter huseltiig ni mongol erchuud biyluulj chaddagguigees bolood ehiigee orhin baij ur huuhdiinhee tuluu gadaadad amidardag ym. Sudalgaanaas harhad gadaad huntei suuj bgaa diilenh emegteichuud urid ni mongol ertei suuj huuhedtei bolj hayagdsan emegteichuud baidag.

  54. o says:

    hooe mal mallaad yawah zaluuchuud zunduu baigaa. dagaad yawah ehneruud n ch baigaa shuu. bitgii tegj bai. hotluugaa chiheldej hulgai hiij baihaar huduu ochij hugjuulei. gehdee irged n denduu hetsuu yum bilee. teriig n teseed garchwal dund n uusahguihen shig yawaad ajlaad baiwal hogjinoo. gadaad huntei yasanch suuhgviee. tsarai muutai orlogo muutai ch saihan mongol ohid howguudee torvvlnee

  55. zax says:

    Зора чи хамтран амьдрагч албан ёсны гэр бүл 2-ыг эхлээд ялгаж ойлго.Гадаадад гэр бүл болохдоо л салсан тохиолдолд яах вэ? гэдгээ төлөвлөсөн байдаг.Яагаад гэхээр салахгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй.Харин манайхан хэзээ ч салахгүй гэсэн ойлголттой тэр тухай бодохоос ч шижиглэнэ.Эцэст нь хэн 1-нд итгэл алдахаараа Монгол бүх эрчүүд адилхан гээд бодчино.Би энд гадаад хүнтэй албан ёсоор гэр бүл болж тэр улсын иргэн болсон ч Монгол улсын иргэнээс хасуулаагүй хүмүүсийн тухай бичээд байна.Монгол улсын иргэн 2 улсын иргэншилтэй байхыг манай хуулинд зөвшөөрдөггүй.Ер нь зөвшөөрдөг цөөхөн орон байдаг.Яагаад гэхээр тусгаар тогтносон улс орон л юм бол үндэс угсаагаа цэвэр авч үлдэх төрийн хар хайрцагны бодлого заавал байх ёстой.Манайд энэ алдагдаад байна.130 сая хүнтэй япон улс иргэншлээсээ татгалзсан хүн буцаж болдоггүй хатуу хуультай байхад 3 сая хүнтэй бид яагаад болохгүй вэ? Ардчилал хүний эрх ярихаас өмнө улс үндэстэн гэж юу вэ? гэдгээ ойлгох хамгийн чухал.

  56. erkhes says:

    emzeg delbee yag zuv mongol huntei bitgii suu bi ch gesen gadni busguitei suuna er n mongolchuud gadagshaa garch yum uzeh heregtei endee heruul hiigeed bailgui yum uzej nud tailbal ih heregtei de bolj ugvul gadni huntei suuh n hamaagui deer mongolchuud hoorondoo suuj ger bul bolhooroo l asuudal uusdeg tegsnees gadaad huntei suuval asuudal barag gardaggui manai ah solongos busguitei ger bul bolson lav muudsan yum alga harin ulam ch ajil uils n ih butemjtei bolood saihan baigaa

  57. Ha Ha says:

    Гадаад хүнтэй суугаад гадны иргэн болчихно гэсэн сэтгэхүйтэй хүмүүс энэ улсад сайн сайхан юм авчрахгүй нь тодорхой.
    Тэгэхээр ийм хүмүүсийн тоо аль болох цөөрч байж гэмээ нь Монгол улсын хөгжилд иргэдийн оруулах хувь нэмэр нэмэгдэнэ.
    Монгол хүн хамгийн жижиг зүйл дээрч Монголоо гэсэн сэтгэл гаргадаг, хүнтэй суусан ч Монгол хүнтэйгээ сууя гэж хичээдэг тийм л болсон цагт бид хөгжинө.
    Ийм болохын тулд нийгмийн, массын хандлагыг өөрчлөх хэрэгтэй.
    Ийм өөрчлөлт харамсаотай нь хугацаа шаардана.
    Магадгүй хүний нэг үе, магадгүй 2 үе.
    Гэхдээ хэзээ нэгэн цагт тийм болж л таараа.

  58. erkhes says:

    harin ajilgui archaagui humuus huntei bitgii suu tegeed l boloo yadaj hun am tsoorch stress baihgui bolno

  59. emzeg delbeechke says:

    Mongol zaluutai he’d untaj zugaagaa gargaj boloh ch , bi lav hezee ch nuhruuruu songohgvi. Ulun , huvia hicheesen, bertegchin zantai, hudalch, hulgaich, har tamhi zuudug, biee vneldeg, arhichin, zavaan, amindaa archaagvi gd zunduu l ym bna. Tgcheed hvvhnvvdee bas yanhanaar ni duudnaa boloogvi. Eriin muu emd gj kkkk

  60. erkhes says:

    tiimees l mongolchuud hoorondoo suuhgui baih heregtei chadaltai erchuud n gadni saihan busguig av huuhnuud n harin gadni ertei suu asuudal iim l amarhan baigaa baihgui yu 

  61. ariunaa says:

    HULAN ZORAG demjij bna.yag onoj helsen bna.ZAX nertei hudlaa mongol yarij tuundee itgesen teneguud udahgui duusna.hentei suuj baihiig n zaah sanaatai.arhichintai suuj 1 oldoh amidarlaa urehgui shuu.neg l amidarahdaa hun shig amidarsan n deer.yamar uhsenii chini mongol tsus mus.tsustaigaa tonil

  62. zuna says:

    Zass.  Зах тэнэгддэг байна шд
    Хаана ямар улсад иргэн нь болчихоод хеегдеж  байна??
    Би энэ улсын иргэн биш миний хуухэд бид 2 2уулаа монгол улсын иргэн олон жилийн визтэй. Миний хуугийн эцэг монгол залуу харамсалтай нь архинд дуртай банзал байсийн азаар бид 2ийг хаяад явсан. би хуутэйгээ яг эндэхийн иргэн шиг эрх эдэлдэг сонгууль хуртэл егдег. 
    Одоо дахиад монгол залуутай сууна гэхээс айж л байна. Хууг маань дагавар бонус энэ тэр гэж ад узэхвий гэж…
    Зарим манай залуучууд хэцуу болсон байна лээ

  63. tuya says:

    hujaatai l suuhgui bol busad ni duurch.

  64. Zora says:

    Zax tai sanal niilehgui yum bna. Tanii gargaj irj bgaa hurungu mungunii asuudal salahdaa hen yugaa avah chin iluu ashig sonirhliin gerleltiin tuhai shig bish bnuu, iim zuil baidag baih uguisgehgui gehdee ardchilsan ulsiin tulguur oilgolt irgediin uhamsar yalgavarlan gaduurhahiin esreg bdagt orshino. Buhel buten une tsenetei mongol hun gadaad huntei gerleed ur huuhed turuulsniihee tuluu ene ulsaas huugduh gemt heregten bolno gedeg yavcuu heden hunii tarhinii hemjee. Yamar ulsiin huuli togtoomjind yamar humuusiin uil tavdal deer tulguurlaj uussen erh ashgiig uuruu durdaad bna ve? Harin ardchilsan niigemt uls ornuudad bol uuriin ulsiin irgenees garsan huuhed ene ulsiin irgen baih buren erhtei buguud tuuniig turuulsen eh, esvel etseg n busdiin adil erhiig edelne. Manaid salsan ger buliin huuhdiig ehiin tald shiiddeggiin adil, busad gazart iim turliin davuu erh baij bolno, ternees ushigluud yavuulchdag yum gej ugui. Mongol tsus bulimgartuulah deer bol yamar ch tsustai baisan mongoliin tuluu tsohiloh zurhtei zuv hun niigemd heregtegees bish mongol nertei yallagch ta bolon tonuulch hudalch hulgaichuud aluurchid ger bul huchirhiilegchid hereggui. 

  65. zax says:

    “Хулан”-д.Тийм ээ гадаад эмэгтэй Монгол залуутай суухгүй.Учир нь салсан тохиолдолд тэднээс юу ч авч чадахгүй.Харин гадаад эр Монгол эхнэр аваад чиний өмнө хариуцлага үүрч байгаа мэт байвч хуулийн өмнө ямар ч хариуцлага үүрэхгүй.Тэр улсын бүх хууль тэр чигтээ тэрний талд үйлчилнэ.Чи тэр улсын иргэн болсон ч ямагт 2-т тавигдана.Чамайг хүссэн цагтаа хүүхэдтэй чинь хөшиглөөд баяртай.Харин өөрийн улсын эмэгтэйтэй гэр бүл болоод салвал хамаг хөрөнгөө өгч дампуурна.Төрсөн эцэг эхээ асрамжийн газар өгдөг, хөрөнгө мөнгөнөөс болж эцэг эхтэйгээ шүүхийн хаалга татдаг хүмүүс чамд тийз авч өгөөд явуулхад ядах юм байхгүй.Тэд хувийн өмгөөлөгчтэй бас хуулиа маш сайн судалсан байдаг.Залуу халуун насанд бодож байсан бодол чинь нас чинь яваад зүс чинь гундаад ирэхийн цагт хэвээрээ байх уу? Энэ бичсэн хүн Монгол цус Монголоороо байгаасай гэсэн санаа хэлсэн байна.Энийг буруутгах ямар ч шалтгаан алга.Яс юман дээр хуулийн дагуу Монгол улсын иргэнээс хасуулж тэр гадаад нөхрийнхөө улсын иргэн болсон хүн хэд байгаан? Чадахгүй л байхгүй юу.Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг төрсөн эх орондоо хоноцын сэтгэлээр ханддаг чинь үнэн биз дээ.Зарим нь бүр ичэхгүй хүүхэддээ Монгол төрсний гэрчилгээ аваад хүүхдийн мөнгө авна,больж үз.Гадаад хүнтэй суухыг чинь буруутгах юм алга.Хамгийн гол нь хүүхдээ дагуулаад иргэж ирж цус булингартуулахгүй тэр чигтээ тонилох хэрэгтэй.

  66. monkhoo says:

    sanal neg bn. minii 2 huud bitii erliiz ohiduud taarchaasai gej aih yum… sain sudalj bhgui bol odoo ch hetsuu bolson bn leedee…..

  67. Zora says:

    Ali dund surguulias haraagui naiz ohinoo harchaad uurchlugdsuniig n gaihangaa ene sedevtei holboj aimaar undserheg davchuu sanaaniihaa zolios bolgochij. Uuriiguu hicheevel yanav, ter hun huviin songoltoo hiigeed ur huuhed hani ijiltei amidraad bas eh orondoo irj butsaad yavj, zovsoniig n yaaj medev, yuun deer tulj songolt hiisniig n ta yaaj medev? Uyangiin haliltai niitleliin chin baigaa ch sain onosongui, hunii amidral songoltiig shuuh erh chamd ch undsen huulid ch baihgui za.

  68. erkhes says:

    Mongol busguishuud ih amarhan hormoi sultai baidag chu de kazah busguichuud bol ajilsag hicheengui ger buldee unench harin novshiin Mongol huuhnuudiig bugdiig n gadaad ru n tonilgo tiimees mongol huuhentei suuh hereggui herev chi ajiltai orlogotoi baij chadval dundad azias ehner av ter n deer ugsaa saitai dundad azi busguichuud hamaagui iluu goo uzesgelentei baidag yum shu mongol huuhnuud bol umhii unertei zavaan shalig dandaa material yaridag tegeed ihenh n bie muutai uchir n udam ugsaa muu deerees n horon muu sanaatai 

  69. Zaluu 33 says:

    Hun henteigee suuh ni ooriih ni shiideh hereg. 
    Oorsdoo avch suugaad az jargaltai amidruulj chadahgui bol olon yum yarih hereg yu bnaa. Avaad suusan ehner huuhdee l yah tuhaigaa bodmoor yum. 
    Hodoo yavaad malchin bolj chadahgui baij muusain malchid davarlaa gene. Barilga deer ochood hujaanuudaas sain ajillaj chadahgui hevtej muusain hujaanuud mgl r duurlee gene. 
    Oorsdoo yos surtahuuntai baigaad zamiin hodolgoonii huuli duremee bieluulehgui hevtej muusain 76 idej uuj hanahgui huuli durmee barihgui gej oriloldono. 
    Honogiin hooloo yaay gej baij uls tor yarij soliortsgoono.

  70. boo says:

    хаха. яах вэ бас лаг бичкэж оролдож. би гадаад нөхөртэй, монгол залуучуудад тоогдоогүйдээ биш одоо ч залуучууд араас гүйдэг. сайн, сайхан, муу, муухай, сайн ажил төрөлтэй ухаантай царайлаг явдалтай гээд л залуучуудтай уулзаж үзсээн. хэн нь ч миний гадаад нөхөр шиг ухаалаг, хүлээцтэй, алсын хараатай, нөмөр нөөлөгтэй, итгэл даахаар байж үзсэнгүй ээ. 

  71. Mocho says:

    Gadaad oron eh orniig guitehgui ni unen, ter busgui ch uuniig medej baigaa, tegeel nuhriihuu amraltaar eh ornoo sanaad ireed baigaan bish uu. Gadaad huntei suuchhaaraa Mongol bish bolno gejuu, eh oron zurhend l yavna shuudee. Huvi tohiol tiim l baij, jargaltai yavaa uguig ni gants haraad medej chadah uu? 

  72. hulan says:

    za chi bitgii olon yum huts.mongoliin saihan n haana bna.bid nar uher mongolcguud bolohooroo l iim tom gazar nutagt ingej bagtaj shingeltsehgui, zai baihgui barilga dund uur utsaarandaa barigdaj amidarch bna.gazar nutag mundsan bish.erchuud n bugd arhichin.ajil torloo aldaagui l bolohoos 80% n arhichin.muugaa medehgui biee tooson.mongold torson busgui hun l toono.oor gazriin huuhnuud 1 nudeer uzehgui.uzdeg baisan bol naad hed chini ali hediin avaad irsen baigaa.unendee mongol busguigees oor ene delhii deer mongol er huniig tooh em suvtei 1 ch hun baihgui.harin mongol busguig bol ali ch ornii erchuud toono.er n etsest n helehed henteigee suuh n chand eroosoo ogt hamaagui

  73. Анхаа says:

    За энэ ч яахав сүүлийн үед хятадууд маш ихээр Монгол улсын харьяалалтай болж байна. Бүр гэр бүлээрэй шүү. Тэгснээ Монгол эхнэртэй байх юм үнэхээр гайхмаар. Ажил төрөл нь бүтэхгүй болхоор таньдаг хүн сурж очин мөнгөнд живүүлж байгаад иргэний харьяалал олж авч байна шүү цаагуур чинь. Хүнтэй суухаар бол удам судар ургийн бичиг гээд шаардлагатай зүйлүүдийг нь судлаж байхгүй бол Монгол хүн гэсэн хятадууд зөндөө боллоо. Нэмж хэлхэд ямарч аялаггүй яарьж байнлээ шүү цаадуул чинь.

  74. bi ingej bodlooldoo sayhan torhod 27 huuhed torsnii 5 n eregtei bna. ingej bodhoor huisiin tentsvertei baidal mash ih ym bna ugaasaa neg odor torson huuhduudiin ihenh huviig n emegtei huuhed ezeldeg ym gene. tiim bolhoor emegteichuud n nohor oldohgui gadaad huntei suuj gadaad yvj biye uneldegt gaihaad baih ymgui ym baindaa gej

  75. zax says:

    Монгол улсын хуулинд Монгол улсын иргэн 2 улсын иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй.Гадаад хүнтэй суугаад тэр улсын иргэн болсон бол Монгол улсын иргэний харьяалалаас хасуулах ёстой.Гэтэл энэ хууль огт хэрэгждэггүй.Үүнээс болоод 2 нутагтан хэт олширлоо.Японд иргэншлээсээ хасуулсан эмэгтэй хүн буцаж японы иргэн болох эрхгүй байдаг.Харин манайд бол болдог.Гэтэл япон 130 сая хүнтэй харин манайх 3 сая. Манайд яг энэ японы хууль хэрэгтэй байна.Буудлагын Мөнхбаяр иргэншлээ сольж Германы иргэн болчоод Олимпийн медалтанд сар бүр цалин өгдөг болонгуут буцаж Монгол улсын иргэн болох хүсэлт тавьсан.Тэр одоо ичиж үхээч.Ямар үед нь хаяж яваад ямар болохоор нь ирэх гээд байна аа? 90-ээд оны дундуур Баян-өлгийн хасагууд казахстан руу маш олноороо дүрэвсэн буцаад бараг 90% нь ирсэн. Бас л нөгөө хууль.Тэр чигт нь тонилгох байсан юм.Уул нь тэд цус нэгт ахан дүүс рүүгээ явсан бус уу? Гэтэл яагаад иргээд ирэв? Монголд төрсөн тэнүүлч чөтгөрийн сүнс ч буцаад Монголдоо ирдэг л байхгүй юу. 130 сая хүнтэй япон улс цусаа цэвэр авч үлдэхийн тулд тэр чигтээ тонил гэдэг хууль хэрэглэж байхад бид яагаад болохгүй гэж.Ирсэн гийчин буцдаг гэдэг шиг явсан тэд буцаад хөөгдөөд ирнэ.Үр дүн нь эрлийз хурлийзаар дүүрсэн Монгол улс.

  76. kent says:

    bi l lav gadaad xuntei suuna gej bodoj baigaa. manai mongolchuudiin dund sain ni muugaasaa olon baixaldaa, gexdee l xumuujil, yos surtaxuun, tsever tsemtsger baidal, biee avch yavax, busdiig xundlex xundluulex tal deer asar ix asuudaltai. mash ix tuilshirsan, ongiroo sagsuu, zarimdaa galzuu soliotoi yumuu gej bodmoor aviraldag. 
    restraand ni orno, xamgiin unetei xooloo xurtel xamgiin xyamd chanargui baraa buteegedxuuneer xiine. xunsnii delguurt xugatsaa ni duusaad 1,2 sar bolchixson buteegdexuun baix ni enuuxend. xelbel barag uurlax jisheenii. za xyamdavtar tsainii gazar, jijigxen delguur bol bur naigui. yamar ch setgelgui, xun chanargui. 
    mashin xudulguun. neg l ix signaldsan, oriloldson xumuus. zarim ni bur signalaa avtomataar bainga duugardag deer ni tavichixsan yum bolovuu gej gaixmaar. novshiin taxinuud ni baina. uurtei ni mendleed, ayataixan yaria xuuruu delgeed yavbal zaaval munguu nemne. teer xol, zamiin tsaana, xudlaa xelsen xund 4,500 metr xol zogschixood za endees alxaad orchix chixshig. tiim setgelgui. 
    ail geriin boloxiin xuvid manaixan unexeer asuudaltai. manai emegteichuud arai l denduu archaagui. xool xiij, ger tseverlexiig yal gej boddog. xool xiinee xachin zavaan xachin teneg yum xiine. yarij baigaa yum ni ixenxidee xuvtsas, ed xeregsel avax. busdiig xerxen urduuraa oruulaxgui baix tuxai. tegeed baingiin xeruul shuugian, xaraal erool. yostoi xetsuu. xarin eregteichuud ni bol neg l ix noyon zantai. xaanaas ni iim ix uzen yadalt, oshoo xorsol gardag yum gemeer xavi oiriin buxniig muulna, xaraana. mash tuilbargui, alsiin xaraagui. yum l bol xereldej zodoldoj xuntei muudax gene. za tegeed jooxon yum xum uuchix yum bol mash tavitargui. xamaatnuud gedeg xeseg buleg noxtsol tavisan xumuus baina. mungutei, erx medeltei bol xamaatan, ugui bol xamaatan bish. 
    manai mongolchuud xuuxdee eroosoo xumuujuulj chadaxgui baina. aimshgiin materiallag, yag tom xunshig yamar aimaar yum be. xuntei mendelj suraagui baij l ter yarij xelj baigaa ni ali xediine tom xun. 

  77. jor says:

    Zaas bolij uz.Hudlaa bitgii humuusiig turhiraad bai. Hunii amidral huvi tavilan gej baidgiin. Homorson togoonii uzleesee salah bolson. Tiim l surhii ym bol hodoo ochij mal mallaad amidarchih tegeed iim huuchirsan uzlee yriad gaansaa zuugaad suuj bai. Chadahgui baij hudlaa undserheg ym yriad. Ugaasaa socializmaas salaad udaagui hun am bagatai uls ornuudiin zamnah zamnal n ingej l yvagddag ym.Orosoos oor uls ruu garch uzeegui mongol ulsiin huvid delhiigeer neg tarhdag bolood er emgui gadagshaa garch amidarch baina. Gadnii huntei ger bul bolj baina. Niigemd baidag l uzegdel. Uuniig huleen zovshooroh tsag bolson odoo. Heden huuhen gadnii huntei suulaa geed uls orond hor hohirol uchruulahgui, mongol uls sonohgui.

  78. нэгэн эмэгтэйгээс says:

    Яг миний бодож явдаг, хүсэж мөрөөддөг тэр л зүйлийг бичжээ. Би харь оронд амьдарч, аялалаар ч явж үзсэн, тэндэхийн хоол нь амттай ч миний ээжийн хийж өгдөг гуилтай шөлийг гүйцээгүй, хөгжил нь тасарсан байсан ч миний нутгийн сумыг ч гүйцээгүй. Нэг л сэтгэл хоосорсон юм шиг эсвэл гутранги болсон ч юм шиг санагддаг байж билээ.Бас Залуучууд нь бүр уйтгартай. Харин Монголдоо ирээд,ээждээ эрхлээд маш сайхан байгаа. үүгээрээ хэн нэгийг буруутгах гэсэнгүй энэ бол миний л бодол.

  79. hi 3 says:

    Eh oron tusgaar togtnol chuhal sanagddag.

  80. S says:

    Тийм санал нэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.