Гэр бүлийн харьцаа тааламжгүй болох хамгийн гол шалтгаан нь бодит бус хүлээлт гэж сэтгэлзүйчид үзэж байна. Үүн дээр амьдралын өдөр тутмын ачаалал, стресс ч нөлөөлдөг нь тодорхой. Ихэнх хосууд амьдралын хань нь бодит байдал дээр төсөөлж байснаас огт өөр хүн байдгийг мэддэггүй. Харин хожим мэдсэн хойноо гутарч гонсойх нь бий.
Нэг. Харьцааны хямралаас зайлсхий. Ямар ч тохиолдолд дуугаа хураах, хөндий хүйтэн байдал гаргахгүй байх. Шууд нээлттэй ярих нь уур бухимдал төрүүлж болох ч хямсгар байснаас хавьгүй дээр. Харилцан яриа бүр хүнийг ойртуулдаг.
Хоёр. Хүмүүжүүлэх гэж улайрч зүтгэх хэрэггүй. Хэрэв та нэг хүний алдаа дутагдлыг мэдсээр байж, хүлээн зөвшөөрөөд гэрлэчихсэн бол түүнийг бодит байдлаар нь хүлээн ав. Мэдээж эвгүй зуршил, дутагдлыг нь хэлж, засч залруулах гэж оролдох нь зүй. Гэхдээ үүнийг зорилгоо болгож, ханиа орвонгоор нь өөрчлөх гэж зүтгэх нь илүүц.
Гурав. Дуугүй байж чадах урлагийг эзэмш. Уурлахдаа удаан нөгөө талаа сонсож сурах нь олон хурц асуудлыг зөөлрүүлж өгдөг. Хосуудад бие биеэ гүйцэд сонсох чадвар дутагддаг. Зарим асуудлыг дэвэргэлгүй, дуугүй өнгөрөөх нь ашиг тустай байдаг. Энэ нь таны мэдрэмжээс хамаарна.
Дөрөв. Харилцан талархалтай бай. Гэр бүлийн харьцаа эвтэй, найртай байх нь жижиг сажиг зүйлээс бүрддэг. Талархалгүй байх, их зан гаргах, үл тоомсорлох, урам хайрласан найрсаг үгийг хэлдэггүй гэр бүлийн уур амьсгал ямар байдаг нь тодорхой. Иймээс найрсаг, хайрын үгээ хэлж байх хэрэгтэй. Бие биенийхээ амжилт бүтээл, ач тустай зүйлд анхаарал хандуулж сур. Хайртай гэж хэлдэггүй юм гэхэд энхрий ялдам үгс, дотно инээмсэглэл, шүргэлцэл, үнсэлт зэрэг нь таны сэтгэлийг мөн илчлэх юм.
Хуримлахаас өмнө анзаарч байгаагүй эсвэл ялихгүй мэт санагдаж байсан өө сэв, дутагдал нь амьдрал дээр зөрчил үүсэх юм гэж санадаггүй, тооцоолдоггүй учир шалтгаан байна. Иймд гэр бүлд төгс биш юм гэхэд тааламжтай харьцааг бүрдүүлэхэд юунд анхаарвал зохистой вэ?
/Хань/