Асуулт

000c0065-0000-0000-0000-000000000000_00000065-07e2-0000-0000-000000000000_20130412152000_041113_regret

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энд хүмүүс янз бүрийн асуудлуудаа их л бичицгээх юм. Нэг юм хэлэхэд асуудалгүй үл ойлголцлыг туулаагүй хосууд, гэр бүлүүд гэж байдаггүй байх. Бүх л түүхүүд гэнэтийн учрал, сайхан болзоо, хайр халамж гээд л сайн сайхан зүйлсээр эхэлдэг. Гэвч 2 өөр орчинд, 2 өөр амьдралын асуудлуудыг туулаад ирсэн 2 хүн хоорондоо зөрчилдөхгүй байна гэж хэзээ ч байхгүй. 

Би одоо найз залуу буюу нөхөртэйгөө хамтдаа амьдрадаг 25 орчим насны жирийн нэгэн бүсгүй. Мэдээж аз жаргалтай мөч, түүнийгээ харамлах сэтгэл төрөх үе гээд л бүгдийг үзсэн. Одоо эргээд харахад гомдох үе байсан ч тэвчээр гаргаж, нэгэнт сонгосон хүн маань учраас салж хагацахыг түрүүнд болгоод яахав гэж үерхсээр одоо нэг гэрт ороод 2 сар орчим болж байна. 

Тэгтэл нэг ацан шалаанд орчихлоо. 

Манай хүн нэг том хүний их ойр дотны ажилтан нь. Дуудахаар нь очоод л хэдийд харь гэнэ, харьсан хойно нь хэдийд ир гэнэ бүгдийг нь хэлснээр нь хийнэ. Амралтын өдөр гэж байхгүй ээ. Ямарваа нэгэн хамтдаа цагийг сайхан өнгөрөөх төлөвлөгөө гаргаад ч хэрэг байхгүй. Сайхан явж байтал дуудахаар нь хаана ч байсан хамаагүй автобусны буудал дээр очоод л “-Буу, дарга дуудаад байна. Эндээсээ автобусанд суугаад харьчих. За баяртай.” гээд л алга болж өгнө. Халуунаар нь оройн хоолыг нь өгчих юмсан гээд хүлээж суугаад ч нэмэргүй. 

Хамгийн гол нь мэдээж энэ ажилдаа дүйцсэн өндөр цалин авна. Өмнө нь 4 жил нэг том компанид ажиллаж байхад нь энэ хүн ажлын санал тавьж, худалч хүнд хулгайлж л бараг хажуудаа авсан байх. 

Өмнөх компанидаа ажиллаж байхад нь би ажилд орж, бид 2ын түүх эхэлсэн. Энэ ажилд орсноос нь хойш бид 2 тусдаа гарч, сайхан амьдрал эхэллээ гээд л үнэхээр аз жаргалтай сайхан гэр бүл болно гэж итгэсэн. 

Тусдаа гарахын өмнөхөн би эмнэлгээр явах асуудалтай тулгарч гэртээ байж эмчилгээ хийлгээд л 2 сарыг өнгөрөөлөө. 

Өглөө босгож өмсөх хувцас, өглөө цайг нь бэлдэнэ, өдөр ажлынхаа дундуур ирвэл өдрийн цай бэлдэнэ. Орой хоолоо хийгээд л хүэлээж эхэлнэ. 

Манай хүн япаж байхад их найзуудтай юм аа. Байнгын зочин архи пиво гээд л, хамаатан садан нь ч их ирнэ. Хүн хоноогүй үеэр ядарч байна, нойроо авахгүй бол болохгүй ээ гээд л орой ажилаасаа ирээд нөгөө ажлаа хийчихээд л унтаад өгнө. Өглөө босоод л явна. Ийм байдлаар 2 сар өнгөрлөө. 

Миний хувьд гэвэл нөхрөөсөө 3аар эгч. Их сургуулиа төгсөөд л шууд ажил хийж, ер нь бол гэртээ сууж байгаагүй ээ. Одоо ажил хайгаад гарвал шууд л ажилд орчихсон буцаад л ирэх байх. Тийм царайлаг сайхан биетэй биш ч сэтгэл сайтай юм болов уу л гэж боддог. 

Эмчилгээгээ дуусаад ажил хайх гэж байтал манай хүн машинаа надад өгөөд шинэ машин авна гэхээр нь жолоонд суухаар болж бас л – сар хүлээх хэрэгтэй болчихлоо. Ямар дөнгөж ажилд оронгуутаа жолоо гээд ажлаас чөлөө аваад байлтай биш. Өмнө нь үнэмлэхгүй хэрнээ жолоо барьж яваад осол гаргахаа дөхсөн болохоор ном журмаар нь хичээлээ таслахгүй сурчихмаар байдаг. 

Асуудал юунд байна вэ гэхээр. 

Миний бодлоор гэр бүлийн амьдрал гэдэг бол мөнгө олоод л гэртээ авчирдаг. Мөнгө яаж олох нь эхнэрт нь сонин биш. Гэртээ ирэхэд цэвэрхэн хувцас, хоол нь бэлэн байхад болоод л нөгөө ажлаа хийчихээд л гэртээ нэг бүсгүйг хүлээлгээд суудаг зүйл биш байх гэж бодож байна.

Жирийн нэг байгууллагад ажиллаад, цаг нартай амралтын өдөртэ, амралтын өдрөөрөө эхнэртэй гэртээ санаа тавьдаг хамтдаа цагийг инээж өнгөрөөж чаддаг амьдрал л гэр бүлийн амьдрал юм шиг. Манай хүн жирийн компанид ажлаад, би ажилд ороод дажгүй цалин авчихвал уг нь одоо аваад байгаа уалинг нь бид 2 авна ш дээ. 

Амьдарч байгаа байр маань манай ах бид 2ын дундын өмч учраас хэрвээ зарна гэьэл би хагас мөнгөө аваад байрны урьдчилгаа юм уу, сайхан хашаа байшинтай амьдарч болохоор. 

Үерхэж байхдаа би хүүхэд олоод гэдсэндээ амьгүй болгосон. Одоо эмчилгээ дуусаад бүх зүйл ок гэсэн болохоор уг нь дахиж хүүхэд олоод халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдармаар байдаг. 

Тэгтэл дарга нь манай хүнд “Мини хажууд сайн ажиллаарай. Хауудах хүнээ би орон байрны асуудалгүй, хадгаламжиндаа санаа зовох зүйлгүй бологож өгнөө.” гэсэн. Манай хүн ч би хэрэггүй юм шиг л ажиллах юм. Тэгээд зав чөлөөгөөрөө найзуудтайгаа уулзана. Унтаж иднэ. Ингээд л амьдрал үргэлжлэх юм гэж үү.

Томчууд бас муухай. Сайхан сайхан охидуудтай их уулзана. Нөгөөдүүлигйээ цэцэг гээд л зуучлалын асуудалдаа хүртэл манай хүнийг гүйлгэнэ. Охидууд ч бас муухай болжээ. Өчигдөр бүр хармаар санагдаад нөхрийгөө дагаж явсан. Би хүртэл ямар хөөрхөн гоё охин бэ гэмээр хүн л өөрийнхөө аав шигээ хүнтэй уулзахаар гүйх гэж. Мөнгө хүчтэй болчихжээ. Нэг өдөр манай хүнийг чи энэ цэцэгнээс амсах уу, гэвэл өнгөрөө өнгөрөө. 

Тэгээд би бодлоо. Шиөнө хэдэн ч удаа босож ус ууж бие засав. Манай хүн энэ даргыгаа дагаад үнэхээр хөрөнгө мөнгөний тал дээр асуудалгүй боллоо гэж бодъё. Муугаар яривал энэ хүнийг өнгөрөн өнгөртөл насаараа өөрийн дураараа биш энэ хүний дураар амьдарна. Шөнөдөө ирэхгү байсан ч би тэвчээд л ар гэрийнх нь асуудлыг зохицуулаад зүгээр л мануухай шиг байх уу, эсвэл салаад ганц бие амьдарлыг сонгох уу.

Хамгийн гол нь би нөхөртөө үнэхээр хайртай. Хэдий хүлээж хүлээж  ядсан хэдий ч орой ирэхэд нь цээжийг нь тэврээд унтах үнэхээр сайхан. Даанч би халуун дулаан гэр бүлийн амьдралыг хүсэж байна. 

Би өглөө ажилдаа явахаасаа өмнө энэ бодлуудаа хэллээ. Тэгсэн манай хүн “Чи энэ бүгдийг өөрөө л шийд. Чамайг сална гэвэл би сална. Өөрөө бод доо” гэсэн. 

Ажлаасаа бол яав ч гарахгүй. Тэгэхээр би энэ хүнийг хайрлаад тэвчээд нүдээ аниад амьдрах уу, эсвэл ганцаараа дараа өөр хүн таарах байлгүй дээ, эсвэл цаашид хүнтэй нийлэхгүй гэж амьдрах уу. 

Миний нэр дээр байрны зээл байдагт манай ах ээж эд нар амьдардаг. Би ч сайн ажиллаж байгууллагаасаа машин авахуулж унах юм уу, өөрөө мөнгө хуримтлуулж байж л машинтай болно. Эсвэл тал мөнгөөрөө таарсан нэг хашаа байшин авах юм уу, мэдэхгүй ээ, одоо нөхрийнхөө зориод байгаа амьодралд бол би ганцаараа их л зүтгэж байж л хүрэх байх. 

Тэгэхдээ хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов оо гэдэг үг байдаг даа. 

Би уг нь нөхрийнхөө хүүхдийг гаргаж сайхан амьдармаар байна. Манай хүний гэрийнхэд би таалагддагүй, өөрсдөө л мэд гэдэг. Манайхан болохоор бас л өөрөө мэд гэдэг. 

Ээжид энэ асуудлуудаа хэлвэл ажил хийгээд, сайхан мөнгийг нь аваад л гэрээ тохижуулаад тайван байж л амьдрахгүй юу даа л гэх байх. 

Мэдэх юм алга даа. Одоо би гэртээ ганцаараа. Интернетээр хэлээ сайжруулах санаатай сайт ухаад л сууж байна. Найзуудтай маань уулзуулахгүй байссар байгаад бас хол хөндийрүүлчихсэн. Хэдий мөнгө сайн олдог ч гэсэн энд тэнд дэх асуудлуудад зарцуулсаар төдийлөн илүү хэрэглээний мөнгө гаргаж чадахгүй юм. Орлого зарлагаа хянах гээд л үзэж өгч байна даа. 

Би зүгээр л асуудалгүй, хэрүүл гарах нөхцлийг ухаалгаар шийдээд л явмаар байна. Би тэгэхдээ хэр удаан ингэж хамт амьдрахаа мэдэхгүй байнаа.

Нэмж хэлэхэд хэрвээ эрэгтэй хүн үүнийг уншиж байвал “Миний бодлоор эмэгтэй хүнд мөнгө байраас илүү халуун дулаан хайр энхрийлэл бас аргадуулах гэдэг зүйлийг хүсдэг юм шүү” л гэж хэлмээр байна. 

Зөв талаас нь хөндөлгийн нүдээр гарц хараад өгөөрэй баярлалаа. 

11 Comments

  1. zahidliin ezen says:

    Minii hani bol umnu n 4 jil jiriin tsag nartai ajil hiigeed tushaal devshdgee devsheed ajlaad irsen yum. Ehneree ireeduid turuh huuhdee hun shig avaad yavchih yumsan neg hunii door sain tsalintai ajlaad uzie gej bodson gej bi oilgoj bgaa. Hedii hetsuu ch bi nuhriinhuu ajliig oilgood uuriinh n setgeliig chadah hereeree demjeed yavah bolno. Suuld bichsen, gegeen.com gesen humuusiin setgegdliig unshaad demii end bichchihlee gej bodoj bna. Nuhruu uneleh heregtei tuuniigee und muu heluuleheergui ih hairtai gedgiig min dahin medruulsen ta 2t bayrlalaa.

  2. zochin says:

    Залуу халуун насандаа өөрийн хүч хөдөлмөр ухаан бодлоо уралдуулан байж амьдралд.хөлөө олох хэрэгтэй дээ.

    Тэгэхгүй бол цалин өндөр авсан ч зарцын ажил хийж даллэсан газар ил гарч далайсан газар нь далд орж хүлээ гэсэн хугацаагаар нь тэнэг царайлж хүлээж амьдарна гэж үү.

    Арай үхээнц юм бишүү яс горьсон нохой шиг амьдрах гэж оюун ухаант.хүн болж төрсөн гэж үү. 

    Үр хүүхэддээ ажиллаж хөдөлмөрлөж сайн хүн болоорой гэж хэлж чадах уу. Гайгүй мөнгөтэй хүний бөгсийг долоож байж л амьдардаг хорвоо шүү дээ гэж хэлэх үү.

    Ажил сайн хийвэл цаг нартай хийгээд хамт.олонтой цалин яваандаа өсч албан тушаал.ахина шүү дээ.

    Бөгс долоож оюун ухаангүй боол шиг ир гэсэн цагт ирж хүлээ гэсэн цагаар хүлээж амьдрах залхуу замыг сонгосон бол.одоо яалтай билээ

  3. zahidliin ezen says:

    Bayrlalaa, ta buhend. Hamgiin suuld bichsen naizad yalanguya ih bayrlalaa. Tiim ee, uuriin chin helj bui unen. Saihan zuvluguu bna. Iluu tsag hugatsaa unguruuguud hamt amidraad, saihan sain talaas n harj amidray daa tiim uu. Ta nart bas ger buld n az jargal husyee. ^^ 

  4. naiz says:

    amndral dunguj l ehelj 2 sar bolob uu ugui yu hairalsangui hamt baisangui salii ntr geed chi arai turgedeed baigaan bishuu.Chi yu ch medehgui yu ch uzeegui baina daa hanilsan l bol zaabal hajuud chine naaldaastai baih albagui ter hun durtai sonirholtoi ajilaa hiigeed ar ger abgai huuhdee tejeegeed ybah heregtei sh dee.Tamirchidiin ger buluud uneheer tebcheertei humuus baidag ted urgelj l beltgel temtseen uraldaan geed gertee baih tsag baga baidag gesen ch amidraad l bolood l baidag chi salah sarnih deeree tulalgui sain bod buur sain bodood neg uzdee.salah bol amarhan sh dee . salii geed baibal nuhur chine sal l gene sh dee. Joloogoo tugsuud ajild orood bas huuhed gargaad nuhuruu huleegeed amidar l daa yu ni bolohgui gej. Urgelj ter hunii hajuud baih bish chamtai baih tsag hugatsaand ni sain erhelj bai .

  5. google says:

    дарга нар терийн ажилыг ингэж лхийж байна шуу дэ бух юманда явуулдаг багуун гараа болгожээ сайн муу бугдийг л хийж байгаа хун менгетей байж болно сайхан сэтгэл хайр энэрэлгуй бол хорвоо яаж барагднаа танай хун гадуур яваж шинэ содон юм узэх нь сайхан санагдаж байга да одоо ухаарахгуй менге нь дуусаад л хуний хайр дутаад л мэдэрнэ 

  6. bayar says:

    Dongoj 2 sar l bolj bga yum bna heseg harad uz. Tanai hun chin uneher sain tuslah n uu zuger tuslah nertei morin jolooch uu gedgiig medeh heregtei. Haylagatai darga bna, haylaggui n j bas bna. Yamar huntei ajilj bgag m medehgui bolhor yu gej helhe medeh yum alga. 
    Minii 1 naiz bas ingej yavj bgad yum yumtai l bolson. Urd bossiinhtoigo yag adilhan chigleleer Ooriin gsn companitai bolson. 

  7. Er hun says:

    Yamarch er hun ehnertee hairtai ur huuhed ger buliinhe tuluu ajilladag mungu bair mashingui bol eniig har teriig har geed l archaaguigeer ni duudaad ehelne sh de ta nar, er huniig 10% hairlaj 90% oilgo., emegteichuudiig 100% hairla tertee tergui oilgogdohgui humuus gej ug baidag shu., ta nar oilgodog bol erchuud nuhruud chini hairaar dutaahgui sh de oilgohi hichee., turuu hiin muugaas suulchiin sain gej ene horvood bhgui

  8. GegeenCom says:

    Chi uuruu busdaas ih haraat tegeed hunii aua harahaas argagui gej uurtuu itguuleed bgm shig bhyn. Uneheer hussen amidralaa uuriin garaar bosgoh chadvargui hereguu.
    Ter nuhriin hed oloh hend hamaatai. Chi uuruu belenchleed huvalzdaad bailgui huuh getel n boss woman boloodohooch. Naad muu nuhriiguu uuriinhuu golog bolgood huurhun bandi naraa huuliruulaad female personal assistant av
    Barahu? Ugui bol teel gonginool busdiin golognuudees yas goridool suuhgui yu yun hultsengui evlertsen amidral ve. Yostoi iim golog type-nhand unen durgui.
    Badrangui daichin bj busdiig daguulj yav barq bol dagaal shogshool bjde

  9. kkk says:

    Huuhedgui uud bol asuudalgui amidral bn huuhed garhaar bol jinhen asuudal uusnedee huuhed ovdoj zo oono nohor gerin baraa harahgui. 

  10. Hi says:

    Миний бодлоор эмэгтэй хүнд мөнгө байраас илүү халуун дулаан хайр энхрийлэл бас аргадуулах гэдэг зүйлийг хүсдэг юм шүү” гэж үү. Үгүй л болов уу эр эм ялгаагүй хайр энхэрийлэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалийг хүсэх нь мэдээж шүү дээ. Бас нөгөө талаас дан ганц хайр энхэрийлэлээс гадна эд хөрнөгөтэй байхгүй бол болохгүй байхдаа Тэгэхээр аль алийг нь хослуулах нь чухал байхаа. Ер нь бол хүнд байхгүй юмаа л бусдаас
     /амьдарлаас/ нэхэж байдаг нь үнэн юм даа.

  11. fgh says:

    ene asuultand erchuud sain hariulah bha. manai nohrig bas neg tom darga l bh hajuudaa avch ajilna ged odor shonogui l tsug bdag baisin hudal helsen hund huviin joloochoo bolgood odor shonogui l dagaad yavj bdg tiim ajil hiideg bsn. gehde ene ajil chin bas neg talaaraa ter hunii zarts shig amidrahiig shaarddag yum bn lee shd. nohrin yariagaar bol ter darga n manai hund ih sain bsn gsn. gehdee avgai ohin 2toi n eroosoo taardaggui bsn bayan  avgai huuhnuud chin huniig nohoinoos door handaj haritsna.. tgd ter avgaitai n huts ene ter gd hereldchihne. avgai n nohorto helne… neg iimerhuu bdaltai 14 honood neg l odor tesver aldaad unetei mashintai n zamiin gold orhij hayaad yavaad ogson gesen de. suuld nn asuuhad nadad tohirohgui ajil hezee harih n medegdehgui neg baar yumuu officein gadaa nohoi shig huleegeed l suuna.avgai huuhdiinh n ayiig harna butehgui e gej bn le. tgd huuchin ajilda orood ajilj bga 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.