Сайн байцгаана уу эрхэм хүндэт сайтын уншигчидаа. Би одоо 31 настай эгэл жирийн бүсгүй. Одоогоос 4 жилийн өмнө хөлсөлж байсан байрнаасаа хүүхдээ тэврээд нөхөртөө хөөгдөж байж билээ. Нөхрөөсөө салж, гэрлэлтийн баталгаагаа хүртэл салгасан. Дөнгөж ой хүрсэн хүүхдийг авах улсын цэцэрлэг гэж байхгүй тул хувцас хунар эмэгтэй хүний тансаг хэрэглээ гэдгийг мартаж төлбөртэй цэцэрлэгт хүүгээ өгч, найзуудынхаа багадсан томдмон хувцсаар л гангарч ажилын төлөө төрсөн юм шиг л ажиллах болов. Нөхөртөө муугаа үзүүлэхгүй гэж хичээн ажил хийж байгаагийн буянаар өөрийн гэсэн орох оронтой унах унаатай сэтгэл амар сайхан л амьдарч байлаа.
Гэтэл яг жилийн өмнө нөгөө хөөгөөд явуулсан нөхөр гараад ирэх юм хүүгээ бодъё хамт амьдрая нтр гээд л. Ор сураггүй хүүгээ өсөхөд нь хамт байгаагүй байж гэнэт шүү. Би ч тэр хүнд хайртайдаа бас хүүд минь төрсөн эцгээс илүү эцэг гэж олдохгүй гэж бодоод хамт амьдарч эхэллээ. Гэтэл гэнэт алга болчно 2, 3 хоног, яг манайд ч нүүж ирээгүй. Би танайд байхгүй ах дүү нараас чинь ичиж байна гээд л. хамтдаа 2уулаа дахиад байр авая гээд гүйж байснаа л алга болчно. Иймэрхүү маягтай явсаар өнгөрсөн өвөл би хөлслөж байгааа гээд 1 өрөө байранд аваачлаа. Эхэндээ ч юм бодсонгүй гэтэл саяны зун санамсаргүй байдлаар нөгөө “хөлсний гэх байр”-г зээлэнд хамрагдаж авсан байсныг мэдлээ.
Хамт амьдрах сэтгэлтэй хүн ийм үйлдэл хийх үү. яг үнэндээ хүүдээ болон надад ямарч санхүүгийн дэмжлэг байхгүй болхоор нь би залхаад өөрийнхөө гэртээ буцаад ирсэн. Би өөрөө байрныхаа зээлийг төлдөг, хүүгээ болон өөрийгөө хувцаслана хооллоно тэр хүнээс 1ч төгрөг авч үзээгүй бүх хэрэглээгээ болгоод л явдаг энэ бүхнийг мэддэг байж май хүүдээ 1 цамц аваад өг гэж дугарахгүй шүү. Гэтэл одоо салахгүй гээд өөрийнхөө авсан нууц байрандаа эгчийгээ амьдруулчихаад манайхаас явахгүй юм. Яалтай ч билээ
16 Comments
zeeliin bairiig n tureeselcheed tureesiin mungiig n awchirch ug gej hel. uhamsargui erchuud munguur hool huns, huwtsas hunar awdag gej meddeggui yumshig bna lee. chi anhnaasaa hamt amidrana gehed n mungu nehej shanalgaj baihgui dee. anhnaasaa bolgood baisan bolhoor uuriiguu daichilj tolgoigoo ajilluulahgui bgaa yum. odoo yund n oroitddiin, sain yariltsaad mungu olj ir geed huuguud gargahgui yu.
Ер нь 300 ч гэсэн бага л юм байна байрны мөнгө, хоолны мөнгө, хувцас хунар, гоо сайхан, эрүүл мэнд гээд их зардал гарна тэгэхээр ахуухан мөнгө нэх өгөхгүй бол гэр бүлээ авч явж чадахгүй чам шиг хүн надад хэрэггүй гээд л хөөгөөд явуул. Даварсан гар вэ яасан.
Зайлуулаач ээ, чи ч гэсэн юундаа зууралдаад байдгийн. Тийм хөгийн /новшийн хэлэх муу үг олохгүй байна/ юмнуудад нүүр хэзээ ч өгч болохгүй. Нялх хүүхэдтэй эхнэрээ хөөгөөд гаргаж чадаж байсан хүн хэзээ ч хүнд хань болохгүй шууд хөө. Эсвэл болзол тавь. Долоо хоног бүр 300,000 төг гэж. Амьдармаар байгаа юм бол эр хүн шиг, хариуцлагатай үр хүүхдийнхээ төлөө анхаарал тавьж байх хэрэгтэй ш дээ. Эмэгтэй хүн ганцаараа байх хэцүү гэдгийг мэднэ тэгэхдээ бүү бусдад ашиглуул.
hohino chamshig iim ergvv amitad luiwarchdad ashigluuldagshdeeee medhvvv dewsger mini
Ер нь бол өөр хүнтэй болоод явсан бол хөгийн эр гэдэг нь тодорхой л доо. Гэхдээ энэ зэргийн юм байдаг л байх. Өөрөө байр авчихаад түрээсийн байранд амьдарч байгаа гэсэн бол жинхэнэ лалрын банди байна ш тээ. Наадах чинь. Тархийг хага шаах юм сан.
Хөөгөөд явуулаач арчаагүй эр хүн байна. Бичсэнийг чинь уншаад дургүй хүрчихлээ. Сүүдэртэй үед алга болчихоод нартай үед гарч ирдэг хуурамж нэгэн байна. Үнэхээр амьдрах хүсэлтэй хүн авсан байраа нуухгүй байх бас үнэхээр хүүхдээ гэдэг бол бүх юмаа зориулана юун ганц цамц авч өгөх сэтгэлгүй гэж ….
Хөөгөөд явуул муу новшийг
Hunshgui l er hun bna da.
Oorii n abs hoogood yvuulaach. Chinii ger oron biz dee. Chamaar ter bair savaa toluuleh gej l niilsen ym bishuu.
Hezvv hvn bn.yamar orchind ussun um boloo.negnt amidrah bol sanhvv neg bh yostoi.alga bold umaa nyygd bn gehr sejigtei bn.Ali bolhr Sn yarilts.setgel zvich dr och.
Hoogdoj bhda setgel chini hunduurleegui huruugui hereguu. Huuhdiin eceg bh gdg hunii hani yumu hamtran amidragch boloh yostoi gsn ug bish shde
Archaagvi muu sanaatai novsh bna.shuud huuj yauuul.ymar negen dald sanaatai l bna.chamd gai bolnuu gehees hani bolohgvi n todorhoi l bna shdee.ajildaa yavsan hoiguurn tsoojoo soliulaad bitgii nvvr ug
salahad shaltgaan bsan bolood salsan bgaa yah gej ergej butsaj bdag bna. tiim hurdan oorchlogdono gej uu? huuhdiinhee tetgemjiig avaach naadhaasaa tegeed hooj yavuulaach.
Belenchleed sursan novsh bn hooj yavuul bitgii nuur og anhnaasaa nuur ogch gertei oruulsan ni chinii aldaa. Hun neg aldaj bolno hoyordohoo aldvak ter teneg hun
хогийн новш байна даа иймэрхуу эмийн хормойн дор амьдардаг залхуу арчаагуй юмнууд зондоо л байна
Jinhene nogiin novsh bna yund n horogdood bgaan be zgr salaad yvaach
Bvsgui mini iim muu sanaatai hvntei amidarch tsaga vrelgui zorigtoi hooj yavuuldaa. Chi omno n yaaj hoogdoj bsn yag teren shig n hoogood yavuul.