Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

“Жирэмсэлбэл үр хөндүүлнэ” гэсэн ахархан ойлголт манай бүсгүйчүүдийн ихэнхид нь байдгаас сүүлийн үед үр хөндөлт их өсч байна. Жил ирэх тусам өсч байгаа үзүүлэлт нь зөвхөн улсын эмнэлэгт хийлгэснээр нь тооцсон бөгөөд хувийн эмнэлэгт хичнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг тооцохын аргагүй юм.

Үр хөндөлт гэж юу вэ?
Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд байгалийн жам ёсоор эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг багажийн тусламжаар авч, жирэмснийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.

Үр хөндүүлэх үед болон түүний дараа гарах өөрчлөлтүүд:

Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд:
-Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
-Халдвар орж цаашид хүндрэх
-Өвдөлтийн шок
-Зөөлөн эд урагдах, умай цоорох
-Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх

Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:
-Сарын тэмдэг алдагдах
-Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
-Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
-Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
-Архаг үрэвсэл сэдрэх
-Үргүй болох
-Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
-Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.

Үр хөндүүлсний дараа биений юм хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэд хонож ирвэл хэвийн гэж үзэх вэ?
Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан үргэлжлэх зэрэг өөрчлөлт гарч болно. Үр хөндүүлснээс хойш 1 cap гаруй болоод сарын тэмдэг ирэх ёстой. Энэ нь урьд нь хэд хоноод сарын тэмдэг ирдэг байснаас хамаарна.

Үр хөндүүлсний дараа цус гарах ёстой юу? Хэрвээ их хэмжээтэй гарвал яах ёстой бол?
Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах ёстой. Хэрвээ их хэмжээтэй цус гарвал эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай.

Үр хөндүүлсний дараа хэд хоногийн дараа эмэгтэй хүний бие эргэж хуучин хэвэндээ ордог вэ?
Үр хөндүүлсний дараа 1 cap болоод эмэгтэйн бие хэвийн байдалдаа орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орно.

Энэ хугацаанд эмэгтэйчүүд биеэ хэрхэн арчлах ёстой вэ?
-Эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих
-Биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж хэрэв халуурах бие эвгүйтэх шинж илэрвэл эмчдээ хандах
-Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаанд архи тамхинаас татгалзах
-Үр хөндсөний уршгаар биеийн эсэргүүцэл суларч эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддагийг анхаарч аминдэмээр баялаг илчлэг хоол хүнс хэрэглэх
-Эмчийн хяналтанд байх
-Үр хөндүүлсний дараа хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохисгүй нөлөөллөөс болгоомжил

Үр хөндүүлсний дараа хэд хоноод бэлгийн харьцаанд орж болох вэ?
Үр хөндүүлсний дараа умайн амсар нээлттэй, умайн хана гадны халдварт мэдрэмтгий байдаг тул 1 cap буюу биений юм иртэл тэвчихийг зөвлөе. Бэлгийн харьцаанд орохдоо дахин жирэмслэхийг хүсээгүй бол гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэн мөн үүний зэрэгцээ бэлгийн замын халдвар /гонорей, трихомонадын гаралтай кольпит/-аас сэргийлэх шаардлагатай. Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг үзэлгүйгээр дахин жирэмслэх тохиолдол цөөнгүй тул жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харьцаанд яаран орж болохгүй. Мөн халдвар авч, тэр нь умай, дайврыг хамрах аюултай.

Үр хөндүүлсэнээс хойш хэр зэрэг хугацааны дараа жирэмслэлтээс сэргийлэх гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж болох вэ? Ямар арга нь илүү тохиромжтой вэ?
Үр хөндүүлсэнээс хойш дээр дурьдсан хугацаа өнгөрсний дараа бэлгийн харьцаанд орохдоо л жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэж эхлэх нь зүйтэй. Эхний үед бэлгэвч илүү найдвартай. Цаашид гэр бүл төлөвлөлтийн кабинетийн эмчийн заавар, зөвлөлгөөний дагуу өөрийн эрүүл мэндэд тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Үр хөндүүлснээс хойш хэр зэрэг хугацааны дараа дахин жирэмсэлвэл тохиромжтой вэ?
Үр хөндүүлснээс хойш 1-1,6 жилийн дотор дахин жирэмслэхгүй байх нь зүйтэй. Үр хөндөх ажилбарыг 6 сарын дотор, мөн үүнээс богино хугацаанд ойр ойрхон хийлгэвэл олон дахин хуссанаас умайн хана нимгэрч улмаар цоорч болзошгүй бөгөөд ийм үед эмчлэхэд хүндрэлтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй.

Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Бэлгийн харьцааны болон цусны урсгалын замаар эмгэгтөрөгч нянгууд эмэгтэйн дотоод шүүрлийн хос булчирхай өндгөвчийг гэмтээж үрэвсүүлэхийг өндгөвчний үрэвсэл гэнэ. Үүсгэгч нь янз бүрийн эмгэгтөрөгч нянгууд, вирус, шимэгч, эгэл биетүүд байдаг.

Умайн үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвчин үүсгэгч нянгууд умайн хөндийд орж умай үрэвсэхийг умайн үрэвсэл гэнэ. Үр хөндөлт умайн үрэвсэл үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Умайн хүзүүний шархлаа гэж юу вэ?
Умайн хүзүүний шархлаа нь бие даасан өвчин биш, харин үтрээн, умайн хүзүүний сувгийн, умайн үрэвслийн үед ялгардаг ялгадсын нөлөөгөөр умайн хүзүүний сувгийн гадна талын олон үет хавтгай хучуур эсүүд гэмтэж нэг үет бортгон эсээр солигдож үрэвсэхийг хэлнэ. Ийм учраас үтрээн ба умайн хөндийн үрэвслээс сэргийлэх, үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.

Дайврын үрэвсэл гэж юу вэ?
Өвчин үүсгэгч нянгууд дороос дээш бэлэг эрхтэний замаар дамжин өгсөх чиглэлээр эсвэл цусны урсгалаар уруудах замаар умайн гуурсан хоолой ба өндгөвчинд орж үрэвсэхийг дайврын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал.

Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл ахуйн, ялангуяа бэлэг эрхтэний болон бэлгийн харьцааны дэглэм зөрчигдвөл эдгээр өвчнүүд үүснэ. Төрсний дараахь үед эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс эмэгтэйчүүд төрсний дараахь халдвараар өвчилдөг. Үр хөндөлт, ялангуяа эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлэх нь үрэвсэлт өвчин үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бэлгийн харьцааны соёлыг эрхэмлэн, бэлгийн замаар халдварлагч аливаа өвчнөөс сэргийлж бэлгэвч хэрэглэх нь энэхүү өвчнөөс сэргийлж чадна. Дулаан хувцаслаж доороосоо даарахгүй байх нь хамгийн чухал.

Эмч З.Түмэнжаргал

47 Comments

  1. Золоо says:

    Сайн байна уу би 11сарын 11 нд үр хүндүүлсэн юм л даа тэгтэл дараагийнхаа сарын тэмдэгийн ирэх хугацааг яаж тоолох вэ?

  2. Болор says:

    sain bnu bi ur hunduulsem yma jiliin umnu odoo nuhutrige bga vr hunduulseng masni mededgui yma ur hunduulsen min emchid vzvvlbel medegdeh bolwu

  3. aaf says:

    хүсээгүй жирэмсэлтэй болсон хаан ямар газар очиж эмчилгээ хийлгэж үр хүндүүлэхээ мэдэхгүй байна хэлж өгнө үү

  4. help.d says:

    mash ersdeltei bdiim shvv.belgewch hereglesen ni deer.manai neg naiz dotor ni tawiulaad sheej gargad zvgeer gej tashaa oilgoj bgd jiremsen bolchood awhuulsan gesen.tgd odoo huanliin argaar jiremsleltees hamgaaldag.

  5. help says:

    Би нэгэн зүйл асуух гэсэн юм аа Дотор нь тависан үед тэр үед шууд бие засаж шээсээр гадагшлуулсан үед 100% гадагшилсан жирэмслэх магадлалгүй гэж ойлгож болох уу…энэ талаар санал бодлоо хуваалцаач…энэ талаар хариу сэтгэгдэл бичих бол help.д гээд бичиж санал бодлоо хуваалцаарай

  6. deegii says:

    bi 3 sartai jiremsen bolchihojee awhuulj blh blowuu uneheer ih aij bn bi unheer yah we? ene zurgiig haraad awhuulsnaas oroo hamt uhchmeer yum shig sanagdaj bn. bi yah we? ta buhnees guiy nadad tuslaach dee guij bn.

  7. ZUL says:

    ээ ямар аймаар юм бэ???хоорхий амитан хун болоод ирсэн амитанийг шууд гар холий ни тасдаад толгойг ни тасдаад аваад хаычдаг юм бн ш дэ..иймаймаар бдаг гэж огт бодоогуй явлаа..хоорхий мини ихл зовж тарчилдаг бхдаа..энэ чин хунл гэсэн уг ш дэ..том хуний гар холий ни толгойг ни тасдаж хаыж бна гээд боддоо ялгаа юу бнаа..бурхан мини..охид хуухнууд мин хусээгүй жирэмслэлтээс сэргийлж сураарай..тэгвэл ийм аймаар зуйл болохгуй гэж бодож бна..

  8. ananymous says:

    залуусаа би 3 долоо хоногтой. Үнэхээр авахуулахгүй л бол болохгүй байна. Мэдээж гаргахыг хүсч байгаа ч гэлээ боломж байхгүй. Хэнд ч хэзээ ч юу ч тохиолдож болдог туд нэгнийгээ битгий зэмлээрэй. Нэгэнт жирэмсэн болчихсон болохоор одоо яах вэ гэж л боддог юм байна. маш их өвдөлт мэдрэгддэг гэж бичсэн байна тийм аймар байдаг юм уу

  9. Sanaa says:

    Бурхан минь, ийм аймаар гэж огт бодсонгүй

  10. batgerel says:

    ийм аймаар байдаг юмуу
    аймааар

  11. night says:

    Ene zurag aimar ch xund yum bodogdulsan sain zurag bna. Emegteichuud mine oorsd’goo xairal aimar zuil bitg’ xii. Erchuud mine uxaantai bj GONDOM xereglej sur sur bas daxin GONDOM.

  12. kkkkkk says:

    за чи бэтгий худлаа хуц за…өөрийгөө тэгээд алчихгви яасийн дачихгүи шд

  13. зүгээр л says:

    найз бүсгүйнхээ хэрхэн зовож байсан яаж өвдөж яаж сэтгэл нь хатаж байсныг мэдээд өөрийгөө алчихмаар санагдсан

  14. zaaval unshaaraf says:

    bi barag jiliin omno nz zaluutgaa yariltsaj bgaad avhuulsan yum terendee ih haramsdag hedii ch oor arga bgagui yumaa huuhedtei bolsonoo mdeed yamar s.xan bsan gech ghdee l hecuu asuudal bolj huvirsan yum bi odoo ch gsn ter huuhdiinhee araas zalibirch uuchilalt guidag avahuulahdaa stgelee barij chadku uilj bsan yum hunii garaar hedii ooriinhoo uriig honoolgoj bgashude…bodohod hurtel stgel ovddog ohid hovguuddee helehed avahuulah gdg uneheer aimar ovdolt bdag yum ghdee gdsendeh uriin chen ovdoltiin hajuud yu ch bish yum shuu amisgalah hurtel hecuu hevlii dotor chen muuhai hatuu tumur zuil hamaagui huilj hayj bgaa yum shig l sanagdana yamar ih ovdolt mdregdsenee uger bicheed ch buten ilerhiilj chadku bna bolgoomjtoi bodoltoi bgarai l gj guiy

  15. hun gj says:

    bi huntai dahij untahguieeeeeeeeeeeeee!1 burhan mini yu harvaaa

  16. bold says:

    ene huuhed ewdeed bgaa emch buruutai mongonoos bolj olon huuhed ewder bna da chaawaas ene emch nar hamaagui toruuleh heregtei ooriigoo meddeg bai l da ohiduudaa dotoroo bodoltoi amidartsgaaya zaluuchuudaa

  17. selengee says:

    obort gedeg chini ymar aimar yum baidag yum be?orj vzseen nuugaad yaxawdee!oxidoo bolgoomjtoil bgvi bol neg l medexed shvv!barg vxsen ni deer gej bodogddog yum bna lee!aimar aimar

  18. heiko says:

    db tiim yum bj bolnoo tuhain hunii biyiin eserguutsel enterees bolnoo teed baga dr n abhuuluul hundrel bagatai unheer aimaar zurag bna eniig haraad avhuulsan ohiduud haramsahgui bj chadahgui bha ohid busguichuudee ooroo oortoo ezen shu de ooroo l ooriigoo hamgaalna ter mochluulj bga amitan ymar buruutai yum be ta nariin omnoos uiliin laig chini uureh gj horvood irsen gjuu uhaalag ninjin baitsgaay ersdelees ooroo oorsdiigoo hamgaalay buh ohid ch avhuulsan gj bolohguie bas uhamsartai juramtai sn ohiduud zondoo l bggsht

  19. od says:

    bdag sh dee ur hunduuleegui emegtei hun.chi ymar teneg nowsh ve?ain

  20. holy says:

    Yoy yamar aimshigtai um be ene ertuntsud mendelj etseg ehiin hairiig mederch chadalgui vhej bga ted yamar uruwdeltei we Hvmvvstei bodoltoihon shig amidartsgaay!

  21. Man says:

    Èõýíõ íü ÿàíõàíäàæ ÿâààä îëñîí õ¿¿õäýý àâàõóóëæ áàéãàà þì. Òýäíèé èõýíõ íü õóæààãèéí øýýñíèé ñ¿âíýýñ ãàðñàí ÿëãàäñíóóä áîë ýõ îðîí÷ ñàíàà÷èëãà ãàðãààä ¿ð õºíä¿¿ëýõ íü çºâ õ¿¿õí¿¿äýý. ×àìàéã ýõ îðíûõîî íºãºº õèë áîëîõ ýõ õ¿íèé óìàéã äàâàí îðæ èðñýí õàðèéí äîâòëîã÷ íàðûã óñòãàñàíä ìîíãîë÷óóä áèä äóðã¿éöýõ áèø òàëàðõàõ ¸ñòîé. Äàõèí áèòãèé òýäíèé ¿ð çóëáàãñèéã áèåäýý òýýãýý÷. ãóéÿ òà íàðààñ

  22. huurhunuu says:

    banjig netees awsan zurag bna ta nar tiishee orson bol???

  23. zulaa says:

    eooe conin bolchihloo bi bac abhuuiah gej bgaad nohortoo barigdaad abhuulaagvi odoo 3cartai hoorhon ohintoi bolcon abhuulcan bol nohoriinhoo staraig odoo harj chadahgvi bhgvi yu bvsgvvchvvdee hvvhedee bitgii abhuulaarai aimar yum bna daraa in bid nar oorcdoo zobno shvv dee

  24. gunjee says:

    eooe ehend ni baigaa zurgiig haraad shuud salgalchihlaa .Hun zochooson yamar aimar zurag we eniig unshih gej zunduu busguichuud eejuud ordog shuu dee setgeld sewtei muu eneregtei ehnii ene zurgaa awaa

  25. dik@ says:

    Hi, Zaluusaa nadad 1 sanal bna gej. Nadad ch gesen uneheer aimaar sanagdlaa. Ta nartai l ijilhen jihuutsej bna. Er ni iim zurgiig ter ur hunduuleed baigaa emneleg dotor ni tavichihval yadgiim be? Emch ni orlogoo bish hunii sain saikhnii toloo baih heregtei sh dee. Tuhain emegteig ur hunduulii geed orood ireheer ni 1 zuragtai oroond oruulaad zovolgoo hor urshigiig ni sain tailbarlaj ogood l songolt hiih bolomjiig ni olgoh heregtei.
    Turshaad uzeech, Bi lav emnelgiin ajiltan emch bsn bol hiilee…

  26. hen negen says:

    bi 23 emegtei omno n jiremsen bolj bgagu hun bolgon ur hunduuleed bdagguinsht tehde argagu baidald orod avhulsan negne burutgadaggu tehdee eniig harad aimar sanadlaa

  27. ul medeh says:

    hey humuuse neg yum asuuh gesiin cekciin dur husel ihsegdeg em uugaad cekc hiih ued huuhed olvol uragt nuluuluh uu jiremsen bolson ued?????????
    hel zuvluuch gargamaar baidag ter nuluuldug bolov uu tuslaach

  28. baagii says:

    manai ohid zaluuchuud uhamsar hvmvvjil soyliin dogoldold orj baigaa uchiraasl iim asuudal gaaraad osood baigaa yum ooor helehch vg bhgui ene ugaasaal huvi hvniii uhamsariin asuudal aimaar yumaaa ter hevliid vvssen vriig ingej tasdaj avdag gej tosoolj baisangui aimaar yumaa bi er hvn.

  29. buzar em says:

    io ter zurgiig harsan chine ymar amar yumbe? mash aimshigtai ohid zaluusdaa urialj helhed bodlogtoi tuluwluguutui baigarai belgiin haritsaand orohdoo hamgaalt tai bgarai olon hvvhed ene meteer endehiig hvsehgvi bna

  30. degi says:

    aimshigtai gej bvsgvichvvdee ooriigoo bolon orooliig zoboohiin hereg yun iim zvild erchvvd zobj shanalahgvi shvvde em ni bie setgeleerei shanalna shvv vv

  31. db says:

    harin timee,belgevch hereglej bayalda, thde hereglehgui bol ilu goyoldo, daanch ene chin aimar um bna, 1 um asuuy. ur hundulched 3 honogin dara zuv zgr tsarailad yavjij boldimu? u ch bologui um shig, namaig hun hudla huursan um shig sanagdad bhin abort hilgesen gd…

  32. hi says:

    HI.BI CH GSEN AVHUULJ BAISAN,GEHDEE BID YRILTSAJ BAIJ UNEHEER BOLKU BOLOOD L TEGSEN.DEERHIIHIIG HARAAD ELEG EMTREH SHIG L BOLJ BAINA.ODOO BID HUUHEDTEI BOLMOOR BAINA.UURIIGUU EV ERUUL BOLGOJ BGAD HUUHEDTEI BOLMOOR BAINAA.SAIN EMLEGT UZUULMEER BAINA.HAANA HANDAH VE? ZUVLUGUU UGUUCH

  33. aimaar zurag ve says:

    yooo yamar aimaar zurag ve, shuud buuljis tsutgaj bna , ene zurgaa darui solioch, teneg yumuu.
    Za ohid busguichuud min biye sain bodoj bh heregtei er hyn bol tavihiig l bodno, tiimees bainga hamgaalalt, em belgevch heregleh heregtei, hervee huseegui bhad dotor n tavichbal shuud POSTINOR gdg emiig 72 tsagiin dotor uuh heregtei, ter em n 2 sh bh buguud ehniihiig uugaad 12 tsag bolood daraaginhiig n uuna, tgd biye l gol n hairlah heregtei, erchuud bol yu ch mdhgui teneg amitad, gedes n ubduhud turj bgaam shig yanguuchlana. Harin emegteichuud hamgiin uhaalag tesvertein shyy

  34. temka says:

    uneheer aimar yumaa bi huugee ingej zowoogooguide uneher bayrtai bna, hrwee bi ingesen bsan bol bi odoo hurtel oortoo haramsaj gomdoh bsan bh, nuhur bid 2 odo huudee uneheer hairtai ter mine odoo 3sartai, bid az jargaltai bna, busguichuud mine uhaalag shiidwer gargaarai. gants shoniin jargal yu ch bish shu er nuhur nz zaluudaa unench bgaarai, amjilt huuhnuudee

  35. Zul23 says:

    Neere huurhii ter jaahan amitan hichneen tarchilj uhej bgaa boloo. bidniig ingej muchij aluul yana garaa zuseed l aimar uvddug sh dee.

    Eregtei emegtei geltgui Zaluusaa, Hosuudaa bugdeeree uhaalag shiidver gargaj hariutslagatai amidartsgaaya!

    Ted ingej tamlagdah buruutai gejuu!!!!!!!!!!!!

  36. Bilgee says:

    Yo Pzdaaaaa huuhdiig ingej muchilj tAsdaj avdag um uu ? DAHIJ HUN JIREMSLUULEH UM BOL ZAAVAL GARGUULNAA UNHEER IH HARAMSAJ BAINA!

  37. tamir says:

    mangar mine ur honduulj uzeegu emegteichuud zondoo l ih bga shte chi chin odoo mal yumuu haashaa! yaasan aimar yum bee bur aichlaa

  38. miigaa says:

    unen bas heregteil yum bichij gehdee naad zurag chin yu be bur aichihlaa arai oor zurag tabihgui setgel sonin bolchihloo

  39. Зочин says:

    БҮСГҮЙЧҮҮД ЭЭ, эрчүүд хэзээ ч эмэгтэйчүүд бидний зовлонг хэдий чиний эр нөхөр, халамжит сайн хань чинь байлаа ч ойлгохгүй. Иймээс бид өөрсдөө хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж бэлгэвч,жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж занших естой. Абортын хамгийн том, хэзээ ч юугаар ч нөхөшгүй хортой үр дагавар нь үргүйдэл. хүүхэдтэй болье гэж төлөвлөөгүй л бол эрчүүдийг дотор нь тавиулж өөрийгөө тахир дутуу болгон зэрэмдэглэж битгий ЖАРГУУЛ, ОХИД БҮСГҮЙЧҮҮД ЭЭ

  40. ustb says:

    Manai konpani hyatad ulsaas yu heregtei baina ter bolgoniig haytaddiin haanaas ch hamaagiin hamgiin hyamdaar shuurhai zuulchilj yilchilj baina.USTB konpani.96651470 ustbmongolia@yahoo.com

  41. ganbaa says:

    unheer aimar bna emegteichuud mini huseegui jiremseleltees hol yavaarai

  42. star says:

    humuusee hariutslagatai baitsgaayaaa. ohiduudaa uhaalag baitsgaayaa. bur tebchij bolohgui bol negent aldsan bol huuhdee gargasan ni deerdee. hun bur hairtai hundee l unench baitsgaaya tehuu anduudaa guij bna bitgii aldaagaa huuhed ruugee chiheldee. seks hiij bolson yum chin saihan huuhedtei l bolno biz. bugdeere uujim setgeltei yabtsgaaya hicheebel bolnoo naizuudaa iim aimshigtai yum hiij yah yum be tiim bizdee. deerh zurgiig haraad setgel min mash obdoj bna nud haltirch bna. bid chin oyun uhaantai hun shu dee.

  43. the phone says:

    Abortii n hor urshigiig hangalttai todorhoi bichsen bna. Hamgiin haramsaltai ni 13-15 nasnii ohid yr hundyyleed bgaa ni syirel. Yynees gadna ongon halisaa bn bn oyulaad bdg ohidiig oilgohgyi yum. Erchyyded biye ynledeg yumuu, esvel er nuhur boloh hyndee ongon ochson ner zyyh heregtei bdg yumuu. Ts gegch ohin manaid anh ” hychindyylsen ” shaltgaanaar handaj blaa. Gants sar bolood l butsaad irne, dandaa hychindyylne gej bmaargyi l yum. 4n udaa halisaa nuhyylsen, 5 dahia irhed ni ”tuslaj ” chadaagyi ee. Oyoh halis yldeegyi bsn daa.

  44. baba says:

    yamar aimaar yum bee. minii huuhdiig hed heden ohin avhuulsan gesen. zarim n ch toruulsen gejiilee. bi odoo ingehgui ee. minii muusain mongoliin ohiduudaa bitgii ur honduuleerei aimaariin

  45. Mgl says:

    Ухна ишигний зовлонг ойлгодоггүй гэж юутай үнэн үг вэ? Үүний утга нь мунаг тачаангйү ухна халуун зунаар ямаан дээр мордсоноос болж өвлийн хүйтэн ид тачигнаж байх үеэр гарсан ишиг осгож үхчих гээд ямар хэцүү байдаг билээ. Үүнтэй адилхан араа бодох сөгөөгүй мунаг тачаалдаа дөрлөгдсөн эр эм хоёр санаандгүй олдсон хүүхдээ абортонд орж авахуулж байхдаа хичнээн их өвдөлт мэдэрч алуулдгийг ойлгохгүй л дээ.

  46. fhsdjfh says:

    chinii huuhdiig huuhnuud dandaa avhuuldag yumuu? teneg yum yarihiin, uzeegui hun baij l baigaashd, huseegui jiremsleltees hamgaalah heregsel uchnuun baihad medleg muutai hun l eruul mendeeree hohirood huuhdiinhee amiig taslana shd.

  47. er hun says:

    ur honduulj uzeegui emegtei hun gej baidiimu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.