Их Британийн залуучуудын дунд хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой тоо баримт гарчээ. Уг судалгааны дагуу 20-30 насны залуу бүсгүйчүүд мөн насны эрчүүдтэй харьцуулахад илүү олон тооны бэлгийн хамтрагчтай байдаг гэнэ. Нийтлэг ойлголтоос ялгаатай нь, Британийн 21 настай бүсгүйчүүд дунджаар есөн бэлгийн хамтрагчтай байдаг бол энэ насны эрэгтэйчүүд дунджаар долоон хамтрагчтай байдаг ажээ. Судалгаанд 2000 залуучууд оролцож, бэлгийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй хариулт өгсөн байна. Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь арваас дээш хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэсэн бол эрэгтэйчүүдийн тавны нэг нь дээрхийн ижил хариулт өгчээ. Түүнчлэн бараг тал орчим хувь нь хамтрагчдаа үнэнч биш хэмээн хариулсан бол үлдсэн тал нь дор хаяж нэг удаа араар нь тавьж байсан гэсэн байна.
Дээрх судалгааг олон нийтэд танилцуулсны дараа британичуудыг хамгийн садар самуун явдалтай улс орон гэх мэдээлэл цацагдах болж, Австрали, Франц, Голланд, Итали болон АНУ-тай харьцуулахад тохиолдлын бэлгийн хавьтал хамгийн ихтэй хэмээн ярих болсон байна.
Судалгаанд нэгэн зүйлийг онцолсон нь бэлгийн эрүүл мэнд байсан бөгөөд залуу бүсгүйчүүдийн 38 хувь нь анх удаа бэлгийн харьцаанд орж буй хүнтэйгээ бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн бөгөөд 16 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан гэжээ.
4 Comments
haranhui buudald harahguigeer sex-deh huuhen bn u. 17 cm urt, 4 cm orgon. tultal oruulaad 30 min sex hiij 3-4 udaa taviulna shu. jimeehuu@yahoo.com
хи
Invariant tootsoogoor bodohod eregtei emegteichuud adilhan l baimaar yum. Eswel emegteichuud iluu ih lesbidej, Eregteichuud olon busguichuudtei group shaagaad baina uu?
anglid l iim bdag baih