Гэр бүлийн зөрчлөө яаж зохицуулах вэ?

83354490

Гэр бvл болгонд бие биеэсээ хөндийрөх vзэгдэл гардаг. Энэ тохиолдолд яаран бvv шийдвэр гарга, бодлогогvй алхам бvv хий. Энэ нь та нарт тохиолдох сvvлчийн бэрхшээл биш. Харилцаа хөндийрөхөд олон шалтгаан нөлөөлнө, ажил төрөл өөрчлөгдөх, хvvхэд төрөх, шинэ танилтай болох… Анхны иймэрхvv хямрал голдуу бал сарын дараа болдог. Хайр сэтгэлт хос хоёр биенээ харж ханахгvй, амьдрал тэр чигээр диваажин мэт санагдах энэ vед тэд хайр дурлал мөнх, бvх бэрхшээл хvндрэл ард vлдсэн гэж боддог. Гэвч гадна ертөнцөөс тасархай байх нь таалагдахгvй vе ирнэ. Сэтгэл хангалуун бус байх нь анхны хэрvvл маргааны шалтгаан болдог, нөгөө хvнээ vнэлэх vнэлгээ өөрчлөгдөж эхэлнэ.

Бие биенийхээ давуу талаас гадна сөрөг тал, дутагдлыг анзаардаг болно. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Зөрчил удаан vргэлжилбэл яваандаа харилцаа мухардалд орно. Асуудал шийдвэрлэх аргагvй тул зөвхөн салах л vлдэж буй мэт санагдана. Ихэнх тохиолдолд энэ нь ямар ч vндэслэлгvй айдас байдаг. Нэг жишээ авъя. А ба Б нар гэр бvл болсны дараа санхvvгийн хvндрэлтэй vед vргэлж хамтдаа байжээ. А нөхрийнхөө бvх л ажилд тусалж, жаргал зовлонгоо хамт хуваалцаж байв. Тэр өөрийгөө дотроо сайн эзэгтэй гэж тооцдог, гэр орон цэвэр цэмцгэр, хөргөгч дvvрэн, дандаа гэрийн амттай хоол хийдэг, нөхөр хvvхдvvд цатгалан. Нөхрийн нь бизнес амжилт олж, улмаар тэд хотод шилжиж ирэв. Тvvнээс хойш тэдний гэр бvлийн амьдрал эрс өөрчлөгджээ. Мөнгө хангалттай олдог болсон тул чинээлэг амьдарч эхэллээ. А хуучин шигээ хамаг бvхнээ гэр орондоо зориулсаар. Нөхөр нь айлд зочлоё, концерт vзье гэхэд А гэрт нь хийх яаралтай ажил байна гээд татгалздаг байв. Yнэндээ бол тэр зvгээр л ичдэг, олны дунд яаж биеэ авч явах, юу ярихаа мэдэхгvй хөдөөгийн гэж харагдахаас ичдэг байв. Гэр орон нь тvvний хувьд бат цайз, тэр энд л өөртөө итгэлтэй байдаг. Ийм учраас А байнга л санаа зовж, vргэлж л энэ тэр гэж сэтгэл тvгшсээр ядарч, хөгширч, царай алдсанаа анзаарсангvй. Ер нь нэг vгээр хэлбэл өөрийгөө арчлахаа байжээ. Нөхөр нь тvvнийг араар тавьж байгааг мэдмэгц А боож vхэх шахав. Тэр өөрөө ажлаасаа гаран байж бvхнээ золиослон, нөхөр хvvхдvvддээ байдаг бvхнээ зориулсан, гэтэл тэр… А нөхөртэйгээ дуугарахаа ч байж, улмаар тvvний биеийн байдал эрс муудлаа. Тэр бvтэн 4 жил сэтгэлийн хvнд дарамтанд байжээ. Тvvний хувьд амьдрал утгагvй болов. “Яаж хайртай эр нөхөргvйгээр цаашид амьдрах вэ?” гэсэн бодол тvvнд төржээ. Ингээд А биеэ барьж, олон зvйлийг эргэн дvгнэж, эрvvл мэнд, гадна төрхдөө анхаарал тавьж эхлэв. Тэр нөхрөө уучилжээ. Ингээд тvvнийг дахин өөртөө татахын тулд хичээж эхлэв. Yvний ачаар тэдний гэр бvл эргэн нэгдэв. Хэрэв А нөхцөл байдлыг цагийг нь олж өөрчлөн, шинэ нөхцөлд дассан бол ийм урт хугацааны хямрал зөрчил гарахгvй байж болох байсан. Тэр гэр ахуйдаа цаг бага зарцуулж олны дунд явж, найз нөхөдтэй болж, ер нь бvрэн дvvрэн амьдралаар амьдарсан бол бvх юм өөрөөр эргэх байсан биз.

Хэдийгээр хачирхалтай мэт боловч аливаа зөрчил сөрөг талын зэрэгцээ эерэг талтай. Өөрөөр хэлбэл хуримтлагдсан гомдол, гутралаас харилцааг цэвэрлэж өгдөг. Тэгээд эвлэрэн нэгдсэний дараа хайр дурлал дахин шинээр асч, та нар бие биенээ улам эрхэмлэж хvндлэх болно.

2 Comments

  1. zub sh dee says:

    ene 1rt bichsen hund , zub sh dee, gantshan amidrah horbood gants boovoor yah yum be tiim biz dee, chi ch gesen havchaad gantshan yumtai bna gj bodohgui l bna shyy, huuhnuudee barigdahgui sain suulreereei, tsever bhaa, hamgaalalt hereglehee bitgii martaarai, condomgui gsn garaas shuud zugt, zugt

  2. Áàòõ¿¿ says:

    тэгээд л нөхөр араар тависан юм чинь би ч гэсэн тэгдэг хэрэг гээд л шаалцаж гарна даа хүүхнүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.