Сексийн харьцаанд орохгүй удсан хүн ганцаардахын зэрэгцээ, харгис хэрцгий зан авиртай болдог

83146982

Ганцаардал амьдралын хамгийн гунигтай үе юм. Үүн дээр сексийн харьцаанд оролгүй удаан хугацаагаар явах нь хүнийг сэтгэл зүйн хувьд байх ёстой ёс зарчмаас нь өөрчилдөг байна. Сексийн харьцаанд орохгүй удаан хугацаагаар явсан хүн ганцаардахын зэрэгцээ, харгис хэрцгий зан авиртай болж, сэтгэлийн ариун гэгээн бүхнийг үзэн ядах үзэлтэй болдог аж. Нийгмийн амьдрал хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед ганцаардах, сексийн харьцаанд удаан хугацаагаар орохгүй байх нь ховор бизээ, Гэхдээ тухайн хүний үзэл бодлоос шалтгаалан энэ нь байх зүйл юм.

Түүхийн зарим сурвалж бичгүүдэд дурьдсанаас үзэхэд хүнийг хүссэн хүсээгүй ганцаардуулж, сексийн харьцаанаас татгалзахыг хүртэл шахаж шаардаж байсан баримт үлджээ. Тэр үед сексийг хүний эрүүл мэндэд хортой хэмээн тунхаглаж байсан аж. Хэрэв урт насалж удаан жаргая гэвэл, эрүүл саруул, энх тунх явъя гэвэл сексийг тэвчих хэрэгтэй гэсэн номлолыг хүртэл тарааж, эр эмийн харьцааг ихэд цээрлэн жигшүүлж байжээ. Гэсэн хэрнээ дээрх номлолыг гаргаж байсан ихэс дээдсүүд нь өөрсдөө янаг амрагийн явдалд шунан дурлагч машид тачаангуй хүмүүс байсныг ч түүхийн сурвалж бичигт мөн дурьдсан байдаг.

Хэрвээ хүн шиг амьдрая гэж байгаа бол ганцаардлаасаа аль болох түргэн гарч, эсрэг хүйстэнтэйгээ сексийн харьцаанд орж сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй. Энэ бол амьдралаар нотлогдсон зүйл. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар ганцаараа амьдрах болдог. Энэ нь тэдний зан харьцаанд сөргөөр нөлөөлөхийн сацуу гутранги үзлийг бий болгож өөдрөг давлиун байдлаас нь салгадаг. Хүн дутуу зүйлээ олж авахын хэрээр амьдралын энгийн зүйлүүдийг ихэд хүсэмжилдэг болох нь нэгэнт тодорхой болсон. Иймд та өөрийнхөөрөө л бай. Хамгийн чухал нь сексийн харилцагчаараа өөрийгөө ойлгох хүнээ зөв олж сонгоорой. Ганц бие ч гэсэн сексийн эрдэмд сайн суралцаж, өөрийгөө ганцаардуулахгүй байх нь чухал.

4 Comments

  1. nasaa says:

    ýìýãòýé õ¿í õàðèí ÷ òýð òàë äýýð ýð÷¿¿äèéã äàãóóëàõã¿é òýâ÷ýýðòýé áàéäàã áàéõàà

  2. ''''''''''''''''''''''''''' says:

    ohid ta nar sex gui tevchihch chaddagui yumuu? tesehgui bol banzald banzald suuldene chi setgel oodrog bish gutamshigtai duusna shuu!!! neg saihan zaluu garj irjil taaraashd ergen toirnoo sain ajildaa.

  3. eku says:

    Èíãýõýä ÷è ¿íýõýý𠺺ðèéíõºº òºëºº òýìöýæ ÷àäààã¿é þì áèø ¿¿. Ãýõäýý õ¿í áîëàîí àäèëã¿é ø¿¿ äýý ÷àìä òààðàõ ýð÷¿¿ä îëîí áàéãàà íàäàä èòãýýðýé. Õàìãèéí ãîë íü òààðàõã¿é áàéãààä ë ó÷èð íü áàéãàà áàéõ. Æààõàí òýâ÷ òýãýýä ñàéí ñàéõàí áîëíî îî. Ñýòýãëýýñýý õýí íýãýíòýé ÿðèàä ¿ç. ̺í ýð÷¿¿ä áèä ÷èíü òèéì ÷ ñóë äîðîé áîë÷îîã¿é áàéíà. ßðèëöàõûã õ¿ñâýë õýëýýðýé

  4. Анна says:

    Би найз залуугаасаа салаад 2 сар шахуу болж байна. Би үүнээс хойш их ганцаардаж, бие эвгүйрхээд, шөнө унтаж чадахгүй, ажлаа ч хийж чадахаа боличихсон. Тэр маш ухаантай, өөртэй итгэлтэй, эрч хүчтэй, надад үргэлж зөвлөдөг, амьдралын ноён нуруутай, бас их царайлаг, бие бялдар сайтай хүн байсан. Олон охидууд араас нь гүйдэг байсан юм. гэсэн ч бид 2 хоёр жил шахуу найзалсан. Миний өмнө нь тааралдаж байсан үлбэгэр, сул дорой эрчүүдийн хажууд жинхэнэ эр хүн байсан гэж боддог байлаа. Гэвч тэр надаас хэдэн насаар дүү охинтой найзлаж байсныг олж мэдээд би харилцаагаа таслахаар шийдсэн юм. Бидний харилцаа ч тийм халуун дотно байхаа болисон. Тэгээд би түүнийг ор тас мартахаар шийдсэн. Үүнээс хойш би үнэндээ ганцаарлаас салах гэж, өөр найз залуутай болъё гэж бодсон ч түүн шиг эр хүнийг хэзээ ч олж чадахгүй юм шиг санагдаад байх юм. Миний танидаг зарим эрчүүд намайг эргүүлдэг ч би хэнгэй ч найзлахыг хүсэхгүй байна. Би яах ёстой вэ? Би жинхэнэ эр хүнийг олтлоо хүнтэй унтахгүй байх уу? эсвэл тааралдсан нэг залуутай таалагдахгүй ч гэсэн секс хийсэн нь дээр үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.