Сэтгэл санааны хямрал сексийг нураах нь бий

82246813

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар ажилгүй болсон эр хүн маш хүчтэй стресст ордог юм байна. Өөрийн буруугаас бус түр зуур ажилгүй болсон байлаа ч гэр бүлээ тэжээх чадваргүй сул дорой эр хүн гэж өөрийгөө мэдрэх тусам ямар ч гунигтай үр дагаварт хүрч болно. Хэрэв хүнд үед дэргэд нь ухаалаг, хайртай эхнэр байхгүй бол асуудал бүр хэцүүднэ. Ер нь сүүлийн үед эмэгтэйчүүд нөхрөө ажилгүй болмогц зан аашаа эрс хувиргах, салж сарних явдал нилээд ажиглагддаг болсон байна. Хэрэв та хамтдаа амьдрадд тохиолдох бэрхшээлийг даван туулах зорилго тавиагүй бэртэгчин эхнэр биш бол танд дараах зөвлөмж тус болно.

  • Юуны өмнө нөхөртөө бодож тунгаах хугацаа олго. Завгүй, ядарсан гэдэг шалтгаар нөхрийгөө сексээр бүү боо. Хоол ундаа урьдын адил амттай, чанартай хийж бай. Стрессийн үед эр хүний дархлаа суларч, янз бүрийн өвчинд ороогдох бүр бэлгийн чадамж ч буурах магадлалтай.
  • Ажилгүй болсон нь зөвхөн өөрийнх нь арчаагүйгээс болсон гэх ч юм уу нөхрийнхөө хүч чадалд тээнэгэлзсэн үг яриа хэзээ ч бүү гарга. Эс бөгөөс “Би үнэхээр сул дорой амьтан юм” гэдэг бодол улам лавширч, нөхөр чинь диванаасаа бүр босохгүй болох вий.
  • Нөхрийгөө хажуу айлын, гялалзаж яваа Баттай хэзээ ч бүү харьцуул. Гэр бүл бүр өөрийн гэсэн проблемтой байдаг. Xарин шуугиан дэгдээх, өө сэв эрэх гээд ажилгүй болсон эр хүн хартай, ууртай болдгийг анхаарах нь зүйтэй. “Ажилгүй намайг эхнэр мөд хаяж өөр азтай нэгэнтэй сууна” гэдгээс л нөхөр чинь хий хардаж, бухимдаад байгаа юм шүү.
  • Гурван долоо хоногийн туршид нөхрийнхөө өөрийгөө үнэлэх чадамжийг тогтмол дээшлүүл. Нөхөрт чинь байгаа авъяас чадлыг өргөж магт. “Чи тийм ажлыг хийвэл хичнээн гоё вэ” мэтээр санаандгүй ч юм уу хэлж, ажил хайх сонирхлыг нь өдөж бай.
  • Гэр бүлд тогтсон дэг жаягийг ямар ч тохиолдолд өөрчилж болохгүй. Нөхөр чинь зөвхөн ажилгүй болсон гэдгээр түүнээр урьд өмнө нь хийлгэж байгаагүй /аяга сав угаах, хог асгах/ мэтийн ядмаг ажил бүү хийлгэж бай. Нөхрийн чинь үүрэг роль хамаагүй дээр байх ёстой.
  • ”Чи өнгөрсөн хүн. Ялгаагүй, юу ч бүтэхгүй дээ” гэсэн байдлаар хэзээ ч бүү харьц. Харин “Чи минь гэрийн багана тулгуур. Чи унавал бид сүйрнэ” гэдэг ойлголт ухамсрыг үйл хөдлөл, яриагаараа эр нөхөртөө төлөвшүүлэн суулгах.

Эцэст нь та нөхөртөө хайртай байж л түүнийг аварч чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.