Эмэгтэй хүнийг хэзээ ч битгий минийх болсон гэж бод…

aloneman-2e41b4514adf4c5e1303a6135ad769b1_h

Сайн байна уу! Би энэ захиагаа залуустаа над шиг битгий алдаасай гэсэндээ бичиж байна. Намайг Б гэдэг. 2007 онд анх би найз охиноо харж байсан юм. Анхны харцаар дурласан гэхэд болно. Тэр цагаас хойш л түүнийгээ эргүүлж эхэлсэн ч даанч намайг тоодоггүй байлаа. Зогсолтгүй гуйж найзуудын наад охиноо боль, хөөргөчлөө гэх зэргийг үл хамааран араас нь гүйсээр сая л нэг амжилтанд хүрч юм намайг тоодог боллоо. Шаргуй хөдөлмөрөөс заавал үр дүн гардаг гэдэг байхаа. Үүнээс хойш амжилттай явсаар түүнтэйгээ үерхлээ. Жил гаруй үерхсэний эцэст би түүнээс 2-лаа бэлгийн харьцаанд оръё гэж гуйлаа. Тэр үед тэр минь 17 настай байж. Битгий мөрөөд гэсэн хариу авлаа…

Яг нэг жилийн дараа мессенжэрт байж байтал (тэр үед facebook дөнгөж гарч байсан) 2-лаа цуг хоноё гэж найз охиноос мэссэж ирдэг юм байна. Итгэхгүй л битгий тоглоод бай гэтэл “нээрээ, итгэхгүй бол болихгүй юу” гэж уурлахаар нь маш их баярлав. Зүүд биелж байгаа юм шиг л санагдаж байлаа. Харин хаана хонох вэ гэхлээр нь би манай гэрийн хажууд гоё цэвэрхэн буудал байдаг юм гэхэд “буудалд хонохгүй” гэсэн ч би ятгасаар байгаад хонохоор болов. Гэвч нэг асуудал байлаа, би сайн санаж байна надад мөнгө байгаагүй. 20 мянган төгрөг хэрэг болж хайж хайж найзаасаа 10-г зээлээд, найз охин ирэхээс өмнө буудлын хүнтэй нь ярьж үлдсэн 10-г нь дараа өгөхөөр утсаа барьцаанд тавиваа. Найз охиноо хүлээхдээ итгэж өгөхгүй л байлаа. Удахгүй тэр маань ч ирж бид 2 орой болтол зурагт үзлээ. Бараг юм ч ярьсангүй. Арай гэж орой боллоо. Унтах цаг боллоо. Намайг гэрлээ унтраачих гээд би явж гэрэл унтраачаад орондоо орлоо. Яанаа өвдөх байхдаа, гэхэд нь би зүгээр нүдээ ань, гээд хийх гэтэл өвдөөд байна гэж өвдөгөн дээр дарчаад оруулдаггүй, 30 гаруй минут ноцолдож байж арай гэж хийн дуусаад, сая л нэг битүү цус урсаж байгааг анзаарав.

Ямартай ч тэр минь онгон нь үнэн байжээ. Энэ явдлаас хойш бид 2 байнгын дотно харьцаатай болж 2 жилийн дараанаас гэр орноороо орж гарцгаадаг боллоо. Тэр минь надад улам л хайртай болсоор би тэднийд амьдардаг болов. Аав ээж 2 нь намайг ааваа ээжээ гэсэнгүй гээд загнадаг байсныг яана. Айлын ганц охин 2 өрөөтэй бид 2 жижиг өрөөнд аав ээж 2 нь том өрөөнд байдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам л надад ямар их хайртай болж байгаагаа хэлдэг байлаа. 2-лаа хэзээ ч салахгүй, би үхэн үхтлээ чинийх, гэж хэлдэг байсан. Энэ үед миний толгойд за одоо угаасаа надаас салж чадахгүй дээ гэсэн бодол орж ирлээ. Би гадуур найзуудтайгаа шоудаж 2, 3 хоног тэднийхаар очихоо больдог боллоо. Харьцаа хэвийн худлаа хэлээл найз охиноо аргалчдаг байлаа.

Нэгэн өдөр найзуудтайгаа ид pc тоглож байхад залгаад би утасаа авсангүй, мэссэж бичихээр нь хариу бичээгүй, маргаашнаас нь найзуудтай яг 3 хоног архидсан. Энэ үед над руу нэг залгаад ирээд авчих гэхэд нь би машин бүр гаражид хийцэн боломж алга гэж хэлснээ сайн санаж байна. Ингэж явсаар 7 хоног найз охинтойгоо уулзсангүй. 12 сарын 12-нд төрсөн өдөр нь болж би түүнд бэлэг барьсаар гэрт нь ортол нааг тоох шинж алга, 2-лаа салья гэсэн. Би өчнөөн уучлалт гуйж очсон ч тэр жинхнээсээ шийдсэн байв. 7 хоногийн дараа би түүнийг шинэ найз залуутай болсныг олж мэдсэн юм. Амьдрал нурсан юм шиг л санагдаж байлаа. Одоо бид 2 ямар ч харьцаа байдаггүй. Сураг сонсохнээ найз залуу нь Есүст итгэдэг архи тамхи хэрэглэдэггүй сайн залуу байдаг гэсэн. Надад харамсах юм алгаа эр хүн алдахыг аль тэр гэхэв алдаанаасаа суралцаж л явна. Залуучууддаа хэлэхэд хэзээ ч битгий хайр халамжаа холдуулж байгаарай. Нэг л өдөр нисээд явчдын. Нэг нэгнээ уучилж, хүлээцтэй ухаантай хамгийн гол нь эргэж нэг нэгнээ гомдоох юм битгий хийж байгаарай амжилт залуусаа!!!

17 Comments

  1. Бодол says:

    Яахаараа ийм тэнэг хүмүүс хаа сайгүй байдаг юм болдоо хөөрхий.Өчүүхэн бодолтой эргү мал вэ ингэж байхаар явж үхээч.

  2. shuumjlegch says:

    bi ch erthen oorchlogdohgui bol hairtai hunee aldah shinjtei bolood yawchlaa shuu

  3. Бүсгүй says:

    Залуугийн бичсэн яг үнэн. миний нөхөр агсан согтуу тавьж зодож зовоохгүй гэхдээ л сэтгэлд ер хүрэхгүй юм. Бид нийлээд 5 жил болоход хадаг сүй гэж тавьсангүй, ер нь бол байнга л доош хийнэ. Та нар итгэхгүй л дээ би хувийн байгууллагад гайгүй ажил хийнэ, байгаа биендээ арчаатай дажгүй эмэгтэй. Ажил дээрээ нэг л сайхан хүн инээд цацруулсан хүн, харин гэртээ харих замд юм юм бодогдоно. Саяхан нөхрөө ирэхэд цалингийн зээл аваад нэг машин авлаа ирээд л өөлж өгсөн эвдэрхий ,бензен их иддэг юм биш үү гээд л. Өөрөө яахав ажил хийнэ гэхдээ бид машин авч чадаагүй л байсан. Надад их урамгүй санагдсан.
    Хүн хажууд байгаа нэгэндээ урам хайрлаж амьдрах шиг сайхан юм хаа байна. Хүн чинь зүгээр л сэтгэлийн амьтан юм байна. Би нөхрөөсөө юугаа ч нуудаггүй байсан бүх л зүйлээ зориулдаг байсооон. Харин одоо цалингаасаа хэдэн төгрөг далд хийнэ ажил дээр болсон зүйлээ ярихаа больсон бас манай хүн энхрийлж таалуулах, хөл гараа угаалгах дуртай хэрнээ надад эргээд байхгүй шүү. Би нэг л хэн ч биш нөхөр нэг л гавьяат баатар шиг байдаг. Энэ бүх хөндий харилцаа надад утгагүй санагдаж, нэг л өдөр ниснэ гэж бодогдоод байгаа. Хажууд байгаа нэгнээ дотроо хайрлаж, хүндлэх биш хааяа ч гэсэн урамын үг хэлж баярлуулах хэрэгтэй шүү

  4. asdg says:

    amid pornoo bnu ugui yu haha archaagui zalu ve ter ohini anhni ymin avsan bol martahgui bn

  5. нээрээ яах вэ says:

    Аргаүй шүү ээ. чамд гомдсондоо л тийм алхам хийждээ. хэн нэгнийг мартахын тулд өөр хүнээр орлуулдаг юм ш дээ. тэгээд мартангуутаа нөгөөх нь сонин зан гаргаад байвал торох юмгүй хаяад явдаг. миний найз залуу бас л чам шиг байсан. хойноос гүйж гүйж өөрийн болгочингуутаа минийх болчихсон юм чинь яасан ч яахав гэж боддог бололтой. найзууддтайгаа шоудаад алга болчихно. бүр утсаа салгаад таг алга болчихно. би ямар байнга хажуудаа байлгах гээд байсан биш. мэдээж хүн юм чинь найз нөхөдтэйгөө уулзаж, наргилгүй л яахав. гэхдээ тэр нь хэмжээ хягаартай байх хэрэгтэйш д. тэгээд салая гэхээр би чамдаа хайртай гээд салахгүй. сүүлдээ тэсвэр алдаад сайхан залуучууд хажууд эргэлдээд эхэлхээр шууд нэгийг нь сонгоод баяртай ч гэж хэлэлгүй амьдралаас нь алга болсондоо. гомдоод унагасан нулимсны тоогоор хайр итгэл 2 дундардаг юм байналээдээ.

  6. ambaga says:

    saihan surgamjtai tuuh baina. zaluus min bitii ingej aldaarai

  7. MEN says:

    esusiin garuud khudlaadoo shorongoos garsan arkhinaas garakh emchilgee khiilgesen geed khogiin garuud zasrakh gej ochdog l gazar baidag yum bnalee tiim yumtai l nokhtsson khuukhen bna 
    esuusiikhen bas ikh khudlaa shaana boli naad khuukhnee  khanatlaa shaasan bna bolooshte

  8. Далила says:

    сайн сайхан найз охиноо архи, тоглоомноос сольчихож дээ. 7 хоног алга болж байхад хэн тэсэхэв дээ

  9. adviser says:

    монголд бас ганц үсэгнээс бүтсэн нэртэй хүн байдаг л юм байх даа

  10. Hulk says:

    Yaanaa bi saya tegeed bodchihloo odoo yaanaa. Hurdan gertee hariad ehner yaahnuu harahaas. Za harchaad helii. 

  11. Tushgee says:

    Odoo ch gesen mangar batsaan chigeeree bval onigoo sh tee duu mini. Ug ni ih sain ohin bj chamaas salaagui bol chi jaahan yum uhaarahgui tenegteed yavj bh bj. Za amidral bayalag sh tee, daraa sain ohin taarval aldalgui saihan hairlaarai 

  12. Оргил says:

    Ер нь бол чи эргэж нийлэх чармайлт гаргаагүй л байна даа. Би арай уугаад яваад байдаггүй ч наадахтэй чинь ижил зүйл болж байсын. Гэхдээ орцонд нь 2 шөнө хоноод, цонхных нь доор хэнээс ч ичилгүй (Уг нь би ичимхий хүн) орой зүрхэн хэлбэртэй гал асааж 2 өдөржин тэрэнд сул цаг л гарвал хажууд нь явсаар байгаад нэг юм эргүүлж авч билээ. 7 дордож 8 сэхнэ гэдэг билүү?

  13. jam says:

    түүнтэйгээ үерхэж эхлээд бардам зангаасаа болоод хайраа харамлаж үл тоож харьцдаг байсандаа одоо харамсдаг

  14. No name says:

    Хожимдсон ухаарал байлаа даа. Дараагын удаа бүү алдаарай. Амжилт

  15. Guts says:

    Yyrdiin yum shig aliataj ugdug bsan bhdaa. Gah gah gah

  16. hulan says:

    Emegtei hun hezee ch ywahgui ym shig hairladg ch hezee irehgui yawj chaddg ym

  17. S says:

    Tom surgamj boljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.