НЭГ ШӨНИЙН СЕКС ХИЙХ ШАЛТГААН

666_one-night-stand-1057449-flash

Яагаад эрчүүд анхны сексийн дараа сонирхолгүй болж өөр эмэгтэйг эрэлхийлдэг вэ? Ямар шалтгаанаар хүмүүс нэг шөнийн сексийг сонгодог юм бол? Мэргэжилтнүүд энэ эдгээр асуултад ийн хариулжээ.

Баталгаагүй, ямар ч үүрэг хариуцлагагүй нэг удаагийн секс орчин үед нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хайдаг. Шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хүсэл тачаалдаа хөтлөгдөхийн сацуу үүрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.

Нэг удаагийн секс тохиолдох магадлалтай үеүүд:

-Анхны болзоон дээр. Хэн хэндээ илт таалагдан, хүслээ барьж дийлээгүй үед юмуу цаашид тэдний харилцаа нэг их ирээдүйгүй юм, гэхдээ хэн хэн нь бэлгийн харилцааг хүсч буйгаа ойлголцсон үед,
-Хосын нэг нь секс тэдний харилцааг илүү ойртуулж, үргэлжлүүлнэ гэж найдсан үед тохиолдож болох аж.
Гэхдээ анхны сексийн харилцааны зарим нь яагаад маргааш өглөөгөөр дуусгавар болдог юм бол?

Секс таалагдсангүй

Ийм тохиолдол бишгүй тулгардаг. Танилцлаа, уулзлаа, харилцлаа. Бүх зүйл гайхалтай. Түүний биеэ авч яваа байдал, ухаалаг яриа, хувцаслалт ер нь бүх зүйл дур татам. Гэвч бэлгийн харилцааны дараа бүх зүйл эсрэгээрээ мэт. Та тэр үед танд тохирох хүн яавч биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Гэхдээ хамтрагчдаа надад таалагдсангүй гээд шууд хэлэхэд нэг л эвгүй. Тиймээс за “Утасдья” хэмээгээд хурдхан зугатахын түүс болно.
Гэхдээ эл шийдвэрийг ерөнхийдөө зөвтгөж болно. Таны нэг удаагийн хамтрагч хэзээ нэгэн цагт өөртөө тохирох хүнийг олж л таараа. Тиймээс түүнийг зөнд нь орхисон нь дээр. Бараг л эхлээгүй харилцааг хялбархан дуусгах нь аймшигтай зүйл бус. Хамгийн гол нь худлаа дүр эсгэснээс зайгаа барин, мөрөө хөөсөн нь шударга зан.

Эрэгтэй хүний амжилтгүй байдал

Та болзсон залуутайгаа үдшийг гайхамшигтай өнгөрүүллээ. Бараг л түүнд анхны харцаар дурласан мэт сэтгэгдэл төрнө. “Секс” гэдэг десертээр эл сайхан үдшийг дуусгачихмаар. Гэвч хамтрагчид тань бие махбодийн асуудал тулгарчээ. Энэ бол жинхэнэ сүйрэл. Иймэрхүү асуудал сэтгэл зүйтэй холбоотой агаад өөрийгөө хэт энхрийлэхээс үүдэлтэй гэгддэг. Эрэгтэй хүн өөрийнхөө хэр чадвартайг үзүүлж чадахгүй байх нь хамтрагч эмэгтэйгээ алдах шалтгаан мөн. “Иймэрхүү зүйл хүн бүрт тохиолддог, дараагийн удаа туршаад үзье” гэх тайлбар тус болохгүй л болов уу. Мөн эрэгтэй хүн ийм үед хэт хурдан тавьдаг бол мөн л ирээдүйгүй гэсэн үг.

Хамтрагч харилцаанд бэлэн бус

Нэг удаагийн сексийг тухайн эмэгтэйтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй, үүрэг хариуцлагаас зайлсхийгч юмуу ердөө л урт хугацааны харилцаа хараахан төлөвлөөгүй байгаа эрчүүд илүүд үздэг. Иймэрхүү бодолтой байгаа эрчүүд одоохондоо ямар нэг нухацтай алхам хийхэд бэлэн бус гэх юмуу “хөл дээрээ” зогсох хэрэгтэй байна, эхлээд карьераа өсгөчихөөд дараа нь…гэх мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь худал цэцэрхэл байж болзошгүй гэдгийг бодолцох нь зүйтэй. Яагаад гэвэл эрүүл, зөв сэтгэлгээтэй хэн боловч амьдралын саад бэрхшээл, сайн сайхны төлөө ганцаараа тэмцсэнээс хамтдаа зүтгэсэн нь дээр гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралынхаа ямар нэгэн үед урт хугацааны харилцаа хүсэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь өөр төлөвлөгөөтэй холбоотой байж болно. Түүнээс гадна үүрэг, хариуцлагагүй секст татагдаж буйд орчин үеийн кино, шоу-бизнесийнхний нөлөө асар их бий.

Хамтрагч-найзууд

Сайн найзуудын хоорондох сексийн тухай ойлголт эртнийх. Сайн найзууд байснаа бэлгийн харилцаанд орох нь ерөнхийдөө түгээмэл байдаг. Сайн найзтайгаа нэг удаагийн бэлгийн харилцаанд орох үзэгдэл нэг бол эртнээс төлөвлөсөн, эсвэл санамсаргүй тохиолддог.
Ийм төрлийн сексийн үндсэн шалтгаан аажмаар дасаж бий болсон хүсэл эсвэл нөхрөө дэмжиж, сэтгэл санааг нь тайтгаруулах оролдлого, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй байдаг.

Градустай секс

Орчин үеийн бүсгүйчүүд залуучуудыг соёлгүй, мэдрэмжгүйгээр нь голж чамлах нь их болсон. Эмэгтэй хүнийг хүндэтгэх харилцааны талаар ямар ч ойлголтгүй, ямар ч романтикгүй…гэх мэтээр тоочоод байвал олон шүүмж сонсч болно. Гэхдээ романтик, хүндлэл “ханхалдаггүй” залуусыг хаанаас олдогоо гэнэхэн охид маань заримдаа эргэцүүлдэггүй. Хүмүүс номын сан, нийтийн тээвэр, үзвэрийн газар зэрэг газруудад танилцдаг үе нэгэнтээ өнгөрч. Баар, шөнийн цэнгээний газар, шөнийн клуб зэрэг хар энерги шингэсэн “нүгэлт газруудад” залуус маань чөлөөт цагаа өнгөрүүлэн хүмүүжиж байгаа болохоор юун соёл, хүндлэл? Иймэрхүү газраас танилцсан хүмүүс ирээдүйтэй, удаан харилцаа үүсгэнэ гэдэг юу л бол доо?

Иймэрхүү газар танилцсан залуугаа та соёлгүй энэ тэр гэж буруутгах ч аргагүй. Ердөө л ийм газар хүмүүс яах гэж цуглардгийг бодоод үз дээ? Хар бараан бүхнээс ангижирч, гомдол гунигаа тайлан тайтгарч, бүхнийг мартахын тулд хорвоогоос тасартлаа мансуурах гэж голдуу ийм газрыг зоридог. Хүнийг мансууруулах бодисны хүч удирдаж буй үед хүмүүс хүссэнээрээ тэнэгтэж чаддаг. Ийм үед юун романтик манатай…

Иймэрхүү газар, халамцуу байдалд танилцан, үйлдэгдсэн секс ердөө л таатай үдшийн логик төгсгөл. Хүсвэл десерт ч гэж болно. Үүнийг хамтрагчид хоёулаа ойлгох бөгөөд цаашдын сайхан ирээдүйд найдлага тавихын хэрэггүй л болов уу.

Хамтрагч их ууж, их ярьдаг

Би л лав уудаг хүнд дургүй гэж хүн бүр ярьдаг. Тэр тусмаа эрчүүд уудаг эмэгтэйчүүдийн тухай ямар ч сайхан зүйл бодохгүй нь ойлгомжтой. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийг уу хэмээн шахаж, дайлах нь хачирхалтай. Үнэндээ ийм төрлийн сексийн дараахь харилцаа удаан үргэлжилдэггүй. Бодоход ч бараг ойлгомжтой. Амьдралынхаа түшиг, тулгуур болсон хань гашуун ундаанд дурлан толгойгоо мэдүүлээд байгаасай гэж хэн ч хүсэхэв дээ. Ер нь хэтэрхий их ярьдаг эмэгтэй эрчүүдийг амархан залхаадаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй бага ярьдаг тул хэтэрхий олон үгийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс эмэгтэй хүн хэчнээн дур татам, сайхан байлаа ч хэтэрхий чалчаа бас уух дуртай бол нэг удаагийн сексэд л тохирно.

Хамгаалах хэрэгсэлд санал нийлэхгүй байх

Эрчүүдийн дийлэнх нь бэлгэвчгүй харилцаанд орохыг хүсдэг. Гэвч танихгүй эртэй ийм харилцаанд орсноор үлдсэн амьдралдаа харамсаад барахгүй алдаа хийж болох. Хамгаалалт хэрэглэхийг хүсэхгүй байгаагийн шалтгаан юу вэ? Амиа хичээсэн, хариуцлагагүй үзэгдэл үү? Мэдээж аль аль нь. Хэрвээ та хоёр биесээ ямар нэг халдварт өвчингүй гэдгийг тодорхой мэддэг бөгөөд эмэгтэйн хүслээр хамгаалалтгүй харилцаанд орвол тухайн эмэгтэй тань танаас жирэмслэхэд бэлэн байна гэсэн үг.

Таарамжгүй байдал

Ийм байдал шууд анзаарагдахгүй байж болох ч ямар нэг зүйл дээр илэрч болох юм. Танд хагас цаг, түүнд гурван минут хэрэгтэй байдаг. Эсвэл эсрэгээрээ ч юмуу. Тэр таны тэвчиж чадамгүй байрлалыг санал болгох юмуу танд таалагдахгүй зүйлд дуртай байж болно. Иймэрхүү зүйлсийг та олон удаа тэвчиж чадна гэж үү? Сексийн дараахь биеэ авч явах байдал ч эргэн уулзахааргүй шалтаг болж болдог. Тухайлбал, та хоёр шөнийг гайхалтай өнгөрүүлчихээд байтал найз бүсгүй тань өөр рүү тань утасдана. Гэтэл та ямар гайхалтай шөнийг өнгөрүүлсэн тухайгаа юмуу түүний тухай цагаахнаар нэгд нэгэнгүй ярина. Иймэрхүү илүү үг эрчүүдийн эгдүүцлийг жинхэнэ төрүүлдэг гэнэ.

Амиа хичээсэн секс

Хамтрагчийнхаа хүсэл, сонирхлыг үл ойшоон зөвхөн өөрийгөө боддог хүн хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Сексийн харилцаанд ийм байдал маш тод илэрдэг. Хамгийн гол нь хэтэрхий их шаардлагатай, ихийг хүсэгч хамтрагч хэнд ч хэрэггүй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн сексийн харилцаанаас энхрийлэл, хайр сэтгэл, халамж анхаарал л хүсдэг. Нэг нь байнга “хүсч байна” гээд байвал сүүлдээ нөгөөхөд нь залхмаар санагддаг. Хүнийг шаардлагынхаа дагуу байнга ашиглах нь буруу.

10 Comments

  1. er says:

    yurun ni bol mongold tiim sain uchraa oldoggui ym shig sanagdsan hun bolgon hudlaa zaluu etr hudlaa busgui etr geel baidgiin tegej bhaar neg saihan setgegdlee huwaaltsaad hamtragchtaigaa hamt haayaa uulzaad saihan hiideg tiim humuus howor baih gj bodoj bn tehdee saihan hamtragch nar bgaa baihaldaa ter humuust ataarhah tal biil dee tehdee tiim huseltei 21-25 nastai busgui tei taniltsii yamar ch baisan taniltsaad uzey harin bi uuriiguu sain hiideg saihan zaluu gj helehgui yariltsaad uzey huswel lotus247@yahoo.com ruu add hiine bizdee anhaaral tawisand bayarlalaaa busguichuud zaluusaa

  2. Orgil says:

    Zaluu humuus bn ireeduin hani ijlee oltol hamtragchtai bhad yu ni buruu bhavdee. Minii huvid gehed odoo dongoj 20garj yvaa hamtragch oloy l gj boddog. Daanch oldohgui yvaad l bn. Gehdee bi tiim yadgaa aldsan zaluu bish shuu. Tseverhen dajgui zaluu l gj boddog. Gehdee emegtei hund ene sanaagaa yaj helhee medehgui uchiraa olohgui l bn. Ooroosoo heden nasaar egch, duu bsn ch hamaagui hen hendee hal palgui hamtragchtai bolvol minii huvid lav durguitsehgui. Hamgiin gol ni hen henee hundruulehgui tm l bodoltoi huntei hamtragch boloy gj boddogdoo……

  3. ghana says:

    Negl hamtragchtai bh n hamgiin zuv buur yuuchgui yvaad bh esul havitsan ooirtsontoigoo tegeed yvaad bdg 2 yylaa shal demii dundiig barimtlaadl yvjeeh heregtei

  4. да да says:

    би нэг удаа ганц бие найз хүүхнээсээ хэдэн хүнтэй унтаж байсан бэ гэсэн чинь 200 орчим гэдэг байгаа. би юу ч хэлэхээ мэдэхгүй дуугай л байсан. надаас 4 эгч л дээ. 2008 онд ийм байсан юм чинь одоо бол бүр талийгаа байлгүй дээ. их сургуульд найзалж байсан охин маань хэдэн жилийн дараа уулзахад шоудаад л нэг залуутай танилцлаа, тэгээл унтлаа. тоогоо ч алдсан, зарим хүний нэрийг нь ч мэддэггүй. амьдрал утга алгаа гээд уйлаад ярьж байсан. найзалдаг охидууд нь зөнгөр охидууд байсан дагаж явсаар байгаад л тийм болчихгүй юу.

  5. jax says:

    18-24 нас хүртлээ бараг худалч хүнд 200 гаруй бүсгүйтэй унтсан.Залуучуудад хандхад ийм зүйл тэр тусмаа залуу эр хүнд дэмий юм байна лээ.Сүүлд нь харамсах зүйл заавал гарч ирнэ.Дохиолдлоор унтсан охид хүүхнүүдийн унтчихаад маргааш нь нэрийг нь ч мэдэхгүй нөгөөдөр нь зүсийг нь мартчихдаг замбраагүй залуу байж билээ би…

  6. Энхээ says:

    юунд тэнэг юм хийчлээ гэж өөрөөгий буруутгадагийн. зүгээр сургамж байлаа л гэж бодохгүй юудаа. би хорин хэдтэй байхдаа тогтмол секс энэ тэр гэж ерөөсөө боддоггой явлаа. удаан тэгээд яваад ирэхээр ааш зан хувирч толгой өвдөөд арьс ширүүн болоод хямраад эхэлдэг юм байналээ. тэгсэн насанд хүрсэн эмэгтэй хүн тогтмол бэлгийн харьцаанд орж байх ёстой юм байна. тэгээд л партнертай байдаг болсондоо. сайхан секс хийгээд ирэхээр сэтгэл санаа өөдрөг болоод амьрал өөр өнгөтэй харагдаад эхэлдэгшд. хамт ажилладаг надаас 6,7 найз эгч нар маань хүнтэй суугаагүй. анх хүнтэй унтсанаасаа хойш бараг хүнтэй унтаагүй тийм журамтай бүсгүйчүүл байдаг байлаа. хоолоо сойгоод байхад таргалаад, арьс нь муухай болоод хямраад явдаг байсан. тэгээд эмэгтэйчүүдийн эмч дээр очоод шинжилгээ өгөөд үзүүлсн чинь цэвэршилт чинь эхэлж байна гэсэн байгаа юм даа. эмчээ одоо би тэгээр яах вэ, ямар эм уух вэ гэсэн чинь зүгээр хүнтэй унт гэсэн гэнэлээ. удаан бэлгийн харьцаанд орохгүй төрөхгүй болохоор өндгөвч ажиллагаагүй болчдог юм байналээ шүү миний насны ганц бие бүсгүйчүүдэд хэлэхэд.

  7. ghana says:

    Neg udaal neg zaluutai online aar taniltsaj buudald orj hiij bsn gehdee ter nadad yrji bsn shigee sain sexddg bgaagui ter ued mash ikh gantsaardsan bsn bolhoor tiim alhsm hiisen odoo bodhoor teneg um hiisen um shig sanagddag eurn tegeed yvuuliin um bol demiidee hairtai hundee zoriulna edr gj ongontoj  bh ugasaa hudlaa shdee bie phizology um chini ter bur hynaaf bh hetsuu trnii orond naidvartai sex hamtragchtai bvl zugeer l dee gol n bie biendee itgedeg hal balgui 

  8. Энхээ says:

    би лав баар саванд ороод хүнтэй танилцах үнэхээр дургүй. найзуудтайгаа наргих гэж л ордогш дээ. тэгэхээр эр хайж орсон гэж боддог юм уу хаашаа юм танилцая энээ тэрээ гээд л. би танилцмааргүй байна гэхээр эрэгтэй хүн гуйж байхад зөвшөөрчихөөчдээ гээд л шалаад салахгүй. намайг бодвол манай найз шулуухан юм болохоор чи зайлаад өгөөчээ наадах чинь дургүй байгаа юм биш үү гээд л хөөгөөд явуулна шүү дээ.

  9. bvsgvi says:

    Bi 5 udaa orj bsan. Gehdee law sain yum bol boloogvi yamar negen hemjeegeer virus yumuu uwchin awah magadlal undur yum bna lee. Odoo bodhoor oi gutdag yum yaagaad tiim alham hiisiin boldoo gej. Odoo bol nuhurteigeesuugaad 4 jil mash hurdan shan ursaj bnadaa 27 nas ch hvrle. Tegeed odoo ter uyee zalyu nasnii aldaa gej bodool oi sanaanaasaa bvr formatlaad udaj bna. Zaluusaa iim iimerhvv yum demii shvv. Sn hani ijilteil bolj bie setgelee zoriulaarai

  10. ambaga says:

    mongold er n tugeemel bolson yum shig ajiglagdsan. er n baih estoi yu? humuusee yu gej bodjin. Hervee uneher tatlaa tutleegui, tegeed fiziologin dutagdald orson bol hamgaalalttaigaar yagad bolohgui gej bi lav bodoj baina. Manaihan yu gj bodjin?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.