Эхнэр нөхрүүдэд…

schastlivaya-semya

Сайн байна уу энэ сайтыг уншдаг болоод удаагүй байна. Гэр бүлийн асуудлаа илэн далангүй нээлттэй ярилцдаг нь таалагддаг. Би өөрийн бодлоо л хуваалцах гэсийм. Би нөхөртэй 3 хүүхэдтэй энгийн л эхнэр. Энд бичиж байгаа хүмүүстэй адил олон л асуудал гарч байсан. Ер нь эмэгтэй хүн 2-3 хүүхэд гаргаад ирэхээр үүрэг хариуцлага нэмэгдэж хийх юм өглөөнөөс эхлээд орой болтол барагддаггүй. Тэгээд үүрэг хариуцлагаасаа болоод заримдаа залхана юунд ч баярлахгүй голдуу л намайг ойлгосонгүй хайрласангүй гээд л гомдож сүүлдээ тэр нь харамсах сэтгэл болж нөхрөө урьдынх шиг харахаа байж эхэлдэг.

Гэвч нөхөр чинь бас л өөрийн үүргээ биелүүлж эхнэр хүүхдээ юугаарч дутаахгүй байхын төлөө зүтгэж хааяа ч гэсэн эрхэлж яг л бид нар шиг залхаж гомдож бас харамсана. Хүссэн зүйлээ хааяа гэсэн хийж байхыг хүн л юм чинь хүснэ шүү дээ. Тийм учраас бид нэг нэгэндээ цаг гаргаж урьдын гоё байсан мөчүүдээ дурсаж шинийг хайж эрэлхийлж байх ёстой юм шиг.

Миний хувьд бид 2 амьдраад 9 жил болж байна. Эхэндээ 1 хүүхэдтэй байхад бид 2 хүүхэд гэр орон гэдгийг ч учрыг олох гээд өнгөрсөн. 2 дахь хүүхэд гарснаас хойш л амьдрал эхэлдэг юм байна лээ. Одоо бүр 3 болсон чинь надад ямарч зав гарахгүй нөхөр лүүгээ өө эрээд би тэглээ чи тэгсэнгүй гэдгээс эхлүүлээд их зүйл эхэлсэн. Нөхөр ажил ажил гээд гэртээ ч байхыг хүсэхгүй зөвхөн ажиллаж мөнгө олж өөрийгөө ч хайхрахгүй нэг л мэдэхэд бид 2 үүргээ гүйцэтгэнэ хүүхэдийн асуудал, гэрийн асуудал, мөнгөний асуудал, хадам хамаатнуудын асуудлыг л ярьдаг өөр зүйл ярихаа ч больсон байсан. Гэвч ингээд хол явахгүй нь мэдээж. Бид өөрчлөлт хийж чадсаан.

Одоо бид сард 2 удаа зав заавал гаргадаг. Нэгийг нөхөр маань санаачилна нэгийг нь би. Энэ юу ч байж болно жишээ нь байрлал ч юмуу эсвэл очихыг хүссэн газар ч юмуу хийхийг хүссэн зүйл энийг хамтдаа хийх ёстой. Ингэснээр нэг нэгнийхэ үзэл бодлыг сонсож ойлгож байдаг. Одоо нөхөр маань гэртээ эрт ирж хүүхдүүдтэйгээ тоглож надад ч анхаардаг үнэхээр би өөр юу ч хүсэхгээргүй мундаг хүн болсон. Би баахан нуршчихлаа. Та бүхэн уншаад ойлгох үгүйг мэдэхгүй зүгээр л хүн гэдэг угаасаа хайрлаж хайрлуулах л гэж…

6 Comments

  1. Setgel says:

    Ger bul gej iim l bdag daa… Amidral saihan.

  2. Ани says:

    Эмэгтэй хуний мяндсан ухаанаа гэж эр хунийг хааш нь хетлех яах ийхээ эхнэр л шийдэж байгааз дээ.

  3. s says:

    нэг нэгнээ сонсож ярилцаж ойлголцоно гэдэг эхнэр нөхрийн маш сайн зан чанар. нэг нэгнийхээ сэтгэл санаа, ааш занд нь санаа тавьж анзаарч засаж залруулж байх хэрэгтэй шүү. гөжүүд хөшүүн “би би би ” гэсэн нөхрүүд ойлгодоггүй засардаггүй юм билээ. 

  4. Ganaa 1 says:

    чиний бичсэн зүйлийг эхнэртээ уншуулмаар санагдчихлаа. Эхнэр мань бас л яг чамшиг аашилж гоморхоод л уурлаад намайг загинадаг. Би ажил хийгээд үнхээр ядраад орой ирхэд уурлаад байгаар миний бүрч уур хүрээд л. нээрээ хааяа ч гэсэн эхнэртээ туслах л хэрэгтэй юм шиг санагдчихлаа.

  5. baby says:

    Daanch manaihan 1 .1 niihee husel sonirhliig hundeldeggui ni harMsaltai

  6. GegeenCom says:

    Bayar hurgey hosuud bur ingej chaddag meddeg boloosoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.