Ханьдаа бичсэн сүүлчийн захидал /2/

Сайн байна уу бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би Ханьдаа бичсэн сүүлчийн захидал-г бичсэн нэг зовчихсон эмэгтэй байнааа. Зөвөлгөө харамгүй хайралсан та бүхэнд бүгдэд нь баярллаа. Хүүхдүүд эцэг эхтэйгээ элэг бүтэн байх нь л хамгийн их аз жаргалтай байдаг. Би нөхрийгөө өөрчлөөд үзье гээд сүүлчийн удаа боломж олгохоор шийдлээ. Түүнийг яг одоо орхиод явбал архичидын тоог нэгээр нэмэхээс хэтрэхгүй нь бололтой. Би бас өөрийгөө бодлоо энэ хүнийг би хайраар дутаасан билүү гэж их л юм эргэцүүлж сууна. Тэр нөхөртөө бичсэн сүүлчийн захидлаас хойш бараг 1 сар болсон байна. Би нөхөртэйгөө үг солиогүй юм байна шүү бараг. Нүдэн дээр хачин болоод тураад л бие нь өвдөөд л би тоохгүй яваад л байсан. Одоо яг ажил дээрээ суугаад бичиж сууна. Өдөр эмийн сангаас хэдэн дусал витамин ойр зуурын эм тариа авлаа ажлаа тараад хийж өгнө дөө. Би энэ амьдралд цөхрөнгөө барсан л даа эмэгтэй хүн их тэвчээртэй байдаг юм болов уу даа арай л хаячихаж чадахгүй юмаа. Өнөөдөр гэртэй хариад ярилцаад үзье дээ гээд л бодоод сууж байна. Ямар үр дүн гарах юм бол доо. Харах л үлдлээ дээ…

20 Comments

  1. хэхэ says:

    бүүр толгой эргэчихлээ. АЛЬ 2012 ОНД ХАЯЖ ЯВЧИХААД ТЭГЭЭД САРЫН ӨМНӨ ГЭЖ БИЧСЭН БАЙХ ЮМАА. БҮҮР ГАЙХААД БАЙХЫН УЧРЫГ НЬ ОЛОХ ГЭЖ ЯДААД ЛОГИК ХҮРЭХГҮЙ НЬ

  2. Green says:

    Өөрийн чинь өмнөх захидлыг уншаад  их сайхан сэтгэгдэл төрлөө. Их ухаалаг,  сайхан бүсгүй юмаа. Чиний сэтгэл зөв учраас сонголт чинь ч мөн зөв байх гэж бодож байна. Танай гэр бүлд аж жаргал хүсье. Гэхдээ бүсгүй минь, үр хүүхдээ, хань ижлээ хайрлаж байна гээд өөрийгөө битгий мартаарай.

  3. bat says:

    Amjilt husie ,chi hunii saihan hani bh uhamsartai busgui ym

  4. hi 3 says:

    Сайн байна уу.
    Би таний захидлыг бүгдийг уншлаа. Үнэхээр сэтгэлийн хаттай, шантрахгүй, нөхөртөө болон өөртөө хайртай бүсгүй санагдлаа.
    Би гэр бүлийн хэрүүлтэй нөхцөлд, миний эцэг show-дах дуртай гэр бүлд, буюу арай танай нөхөр шиг биш ч ер нь тиймэрхүү харьцангүй хэрүүлтэй гэр бүлд өссөн. Бүх хугацаа тийм байгаагүй ч бас төвөгтэй байдаг байлаа. Би ээждээ та салчихааж гэхээр өөрөө салахгүй юм гэсэн тайлбартай хэрүүл үргэлжилдэг байлаа. Би одоо гэр бүлтэй. Ер нь аваагүй байхад авгай сайхан гэгчээр сайхан хүүхнүүд харагддаг л юм. Гэлээ гээд хараад л өнгөрдөг. 
    Би юу хэлэх гээд байна гэхээр. Хүүхдийнхээ өмнөөс бодоод нэг үзээрэй. Танайх хэрэв хэрүүлтэй, хайр байдаггүй зүгээр хүүхэдээ бодоод эсвэл чи ганцаараа байж чадахгүй байх гэж бодоод салахгүй байвал. Хүүхдийн чинь амьдрал бүтэн гэхээсээ илүү өсөхийг жаргалгүй байдаг юм шүү. 
    Хэрэв хэрүүлгүй байдаг бол хамаа алга…
    Амжилт

  5. Zahidliin ezen says:

    Уучлаарай би худал зүйл бичээгүй шүү зарим нэг нь өөр хүний захидал уншсан бололтой,
    Энэ бол зохиолч биш амьдралд нэг алдсан ахиж алдмааргүй л санагдсан юм, Энэ бүхнийг надад хэлж ярих хүн байхгүй ямар найз хүүхэнүүддээ хэлэлтэй биш. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Би арчаагүй нэгэн биш ээ амьдралаа өөрөө авч яваа л жирийн нэг л эмэгтэй. Хүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

  6. Далила says:

    шал худлаа. нээх худлаа асар нинжин сэтгэлтэй гэж хэлүүлэх гэж, нээх худлаа сайн талын дүрд тоглоод байгаамуу хаашайн. дүйнгэ тэнэг эмэгтэй л өдөрт 20 цаг ажиллана, хамгийн тэнэг хүүхэн л шийдвэрээсээ буцаж нөгөө амьдрал руугаа орно. зовж байхдаа таарсан, араараа тавиулаад, ажлын мал болоод суужийх дуртай хүүхэн. 

  7. Ганаа says:

    Юу вэ? Нөхрийнхөө огт мэдэж олж чадахааргүй газар луу нүүлээ, утасныхаа дугаарыг өөрчиллөө барилаа гээгүй билүү? Дахиж хэзээ ч уулзахгүй учрахгүй, биднийг үхсэн гэж бод гээд байсан биз дээ? Юун хурдан эргэж буцдаг юм бэ дээ? Тэнэг бас шал худлаа санагдчихлаа. Хүмүүсээс нээх өрөвдсөн магтсан үг сонсох гэж худлаа захиа энэ тэр бичсэн юмуу, хайшаа юм бэ.

  8. busgui says:

    kkk admin tolgoi erguulj zohiol bicheed tegsen bid nar ni setgel gargaj lag zuvluj bicheed bdag yum bishuu ain????? herev unen bol ene huuhen chin harin melger huuhen baina daa, iim aavaar 2 huuhed yah ch yum bilee , yu be bi gereesee hamgiin gangan ni ch geh shig 2 huuhdiin etseg ingej tenegtehuu ain?

  9. . says:

    barag 1 sar gej naad ehniih chini 2012 onii yum bna. admin n buruu tuuhend holbochihson yum uu?

  10. baby says:

    Salsan hayad yavsan gesen ergeed irsnuu zohiol yumuu haashaa yum

  11. bi says:

    chinii amidral duuschee busgui mini, OOROO OORTOO AZ JARGALTAI.AMIDRAH BOLOMJ OLGOSONGUI DEE. UNEHEER HARAMSALTAI BNA. EEJIIGEE SETGELEEREE SHANALJ BGAAG HARJ.OSOH BYTSHAN URS CHINI YMAR HUN BOLNO DOO. UNEHEER HARAMSALTAI. OLON EMEGTEICHUUDIIN ZALUU NAS GOO SAIHAN AZ JARGAL INGEED L UREDDEG YUM DAA. SAIN BODOOCH GEJ GUIY. TIIM IH SHANALCHIHAAD ORHIOD YWAH SETGELIIN HATGUI BNA GEJ UU. HAIRAN SAIHAN ZALUU NAS CHINI L NADAD HARAMSALTAI BNA.

  12. onon says:

    ter hun yah ve. ooroo oortoo bolomj olgoochee. Ooriigoo az jargaltai bailgah bolomj oortoo olgo. erchuud amia bodson aminchhan humuus baidag ym. chi ch bas amia bod.

  13. gb says:

    suulchiinh bish bol bitgii tegj hayaglaj bai l daa

  14. Nat says:

    Салъя гэвэл хэзээ ч оройтохгvй байх. Ганц боломж олгоод vз. Ойлгохгvй байвал ёстой хаясан нь дээр байх. Чамд амжилт хvсье.

  15. cherry says:

    Эвий дээ..Чи хамгийн ухаалаг мундаг бүсгүй шүү, нөхөр чинь гэмшиж сураагүй байгаа бол дэмий л байх даа…

  16. Zochin says:

    Ergeed suusan ch bai suugaagui ch bai chi ooroo ter nohorshuu umnaasaa hamaaralguigeer jargah erhtei shuu

  17. zzzz says:

    dahiad uilad suuj bhviidee. neg unasan nuhendee 3 unah hereg bnuda. zgr ooroo oortoo shaltag heleed suuj bga orovdoltei ene busguig yaltai ch bilee de 

  18. Baby says:

    Ee burhan mini yamar teneg er ve? Naad hunee emnelegt uzuulj shinjilgee ene ter hiilgesiimuu, umnuh zahidluudiig bugdiig ni unshsan chin sonin sejig turchluu. DOH tussan bh vii de!!! Naad huneesee turuuleed uuriiguu bolon 2 saihan uree bodood shinjilgee ene ter hiilgej uzeerei de!!! Ontsgui yum bodsond uuchlaarai!!! Amjilt husiy!

  19. naiz says:

    Bolomj olgood vzee. Salalt bol xezeed zuw shiidwer bish shvv. Amjilt xvsie. Mongoliin maani az jargaltai ger bvlyn too negeer nemegdeg. 

  20. Bi mongol er xun says:

    Zuv xu amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.