БЭРТЭЙГЭЭ ХЭРХЭН ЗОХИЦОХ ВЭ

image

Зочломтгой бай: Бэр тань гэр бүлийн шинэ гишүүн. Тиймээс түүнийг урих нь таны үүрэг, хариуцлага. Таны үзүүлэх анхны сэтгэгдэл бэрийн санаанд үүрд үлдэх болно. Иймээс тэр таны хүсч байсан бэр биш байсан я түүнд сайн ханд. Түүнд аль болох найраг хандаж, төрөл төрөгсөдөө танилцуул. Тэгвэл түүнд гэртэй байгаа юм шиг мэдрэмж төрж, тухтай байх болно.

Насанд хүрсэн хүн шиг харьц: Энэ яг л хүмүүс өөрсдийн хүүхдүүдээ үргэлж нялх чигээр байх юм шиг санадагтай ижил. Таны хүүд ч мөн ийм л зүйл тохиолдоно. Харин бэр тань бол өөр хэрэг шүү. Тэр таны хүүтэй гэр бүл болох шийдвэрийг гаргасан. Насанд хүрсэн хүн. Түүний энэ шийдвэрийг хүндэлж, бүх зүйл дээр дэмжиж тусла. Түүнтэй ярьж байхдаа түүнд болон нөхөртөө хэрхэн сайн хандаж байхыг бүү заа. Тэд өөрсдөө томчуул учир өөрөө өөрсөддөө санаа тавьж чадна.

Бодол санаагаа хуваалц: Хэн нэгнийг ойлгох хамгийн шилдэгарга бол тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх. Бэрийнхээ хобби, сонирхлыг олж мэд. Хэрэв та нар адил сонирхолтой бол яагаад түүнийгээ хамт хийж болохгүй гэж. Энэ маягаар та түүнтэй илүү дотно болж, харьцахад хялбар болно шүү дээ.

Засрах боломж олго: Олон хаадам ээжүүд шинэ бэрээ гэр бүлд орж ирснээс эхлээд дасан зохицохыг тулгадаг. Үүний оронд нөхцөл байдалдаа дасан зохицох хугацаа олго. Түүнийгн хүүтэй чинь хамтран шинэ амьдралаар амьдрахад дасах хүртэл нь зүгээр л орхи.

Олон нийтийн газар бүү шүүмжил: Магадгүй танд гэр бүлийн уулзалдан дээр өссөн бэрийн тань хувцас таалагдаагүй байх. Гхдээ түүнийг олны өмнө бүү шүүмжилж болохгүй. Ийм зан авир байдлыг улам л догдлуулна. Үүний оронд роёулахнаа түүнтэй ярилц.

Бүү харьцуул: Таны охин гэрлээд, аз жаргалтай амьдарч, гэр бүлийнхээ хүмүүст анхаарал халамж тавьдаг байж болно. Гэхдээ бэр тань заавал түүнтэй адил байх албагүй. Иймэрхүү зүйл түүнийг улам л холдуулна. Хүн бүр л харилцан адилгүй. Үүний оронд түүний цаг, хүчийг хэмнэх зөвөлгөө өг.

Түүний үүргийг хүлээн зөвшөөр: Та өөрийн гал тогоотой холбоотой асуудлыг өөрөө л шийднэ. Та үүнд оролцох албагүй. Учир нь энэ хүү, бэр хоёрын чинь амьдрал. Итэр өөрийн гэрийн гал тогоонд эзэн нь үүнийг хүлээн зөвшөөрч, зарим нэг асуудалд хутгалдах хэрэггүй.

3 Comments

  1. Нямаа says:

    Ямар хунтэй сууж байгаагаа сайн таниж мэдэх хэрэгтэй шуу надад тийм эхнэр таарсан юм уу эсвэл говийн хуухэнууд ийм байдаг юм уу урд цагт хуний сайн говьд байдаг гэдэг л байсан юм одоо эсэргээрээ болсон юм шиг байна жилийн омно салсан одоо эргээд хархад миний сонголт зув болсон юм байна хуний эрхэнд жаргахаар уурийн эрхээр зов гэж ёстой унэн уг юм аа энэ салсан хуухэний талынхан аав ээж ах дуу нартайгаа нийлээд хов яриж хун муулаад сууна тэрийгээ халуун дотно сайхан гэр бул гэж ойлгодог сонин хумуус байсан 

  2. kkk says:

    Tiishd 30 garsan hund tomsiig ali talaas n ehelj hirchihiig zaah, huudiin bantan kaash yaj hiihiig zaah ymar hereg bna. Gal togoond mini zogschood garahgui 2sar boljiino. Hiisniig n ideh yostoi, idehgui gevel uurlana. Tsagtaa irsengui oroitloo gej yndaganana, nohort garsan bish hadam eejid l gartsiim shg bhiin zarimdaa

  3. Japan says:

    Zovlogoo ni dajgui yum, bichleg ni boon aldaa, gehdee bayarlalaa, sain hadam eej bolnoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.