Сайн байна уу та бүхэнд захидал минь хүрэх өдрийн мэндийг хүргэе. Би одоо 30 дөнгөж гарч яваа нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байгууллагад боломжийн ажил эрхэлдэг байдаг л нэг жирийн Монгол бүсгүй. Олон юм нуршилгүй гол асуудалдаа оръё. Нөхөр бид 2-ын харьцаа сүүлийн үед хөндийрөөд байх боллоо. Бид 2 суугаад 11 жил болж байна. Том охиноо гаргаад 10 сартай байхад Солонгос руу гэрээт ажилчнаар явцгаагаад 6 жилийн дараа тэндээ 2 дахь хүүхдээ гаргаад би хүүхдээ аваад түрүүлээд Монголдоо ирсэн. Тэнд байхдаа жилдээ нэг удаа 1 сарын хугацаатай амралтаараа Эх орондоо ирж охинтойгоо хамт байж элгээ дэвтээж аваад буцдаг байлаа. Нөхөр ч яахав найз нөхөд гээд л орж гараад л яваад байдаг байлаа.
Эхний жил амарсан ч юм байхгүй архидаж архидаж буцсан болхоор нь дараа жилээс нь 7 хоногийн хугацаа өгөөд шоуных нь мөнгийг нь өгөөд явуулдаг боллоо. Тэр нь ч хэн хэнд маань амар санагддаг байлаа. Би ч хаана байна, хэзээ ирэхийн гэж нойр хоолоо хасахгүй. Нөхөр ч араасаа үглүүлж дуулуулахгүй эрх чөлөөтэй хэд хоног шоудаж аваад буцдаг боллоо. Гол нь би тэр үед нөхөртөө бат итгэдэг байлаа. Гэтэл хамгийн сүүлийн амралтын дараа буцаж Солонгост ирчихээд утсаа кодлосноор хамаг юм эхэлсэндээ. Ааль надаас өмнө 10 жилдээ үерхэж байсан охинтойгоо өдөр шөнөгүй мессеж шидэлцээд байдаг болвоо. Би эхлээд мэдэж байсан ч хаа хол байгаа юм чинь ингэж байгаад болих байх гэж бодоод хэсэг харлаа 3 сарын дараа тэсэхээ байгаад хэлсэн. Хэлэхдээ хэрүүл уруул хийж уйлж дуулсангүй зүгээр л “би мэдсэн шүү, чамайг өөрөө болих байх гэж 3 сар харлаа, явмаар байвал явж болно би гай болохгүй” гэж л хэлсэн. Нөхөр ч намайг гадарлаад байгааг анзаардаг л байсан байх, юу ч хэлээгүй.
Маргааш нь харин торт шампанск аваад ирчихсэн 2-уулаа дахиад эхэлье явах байсан бол би буцаж энд ирэхгүй байсан гээд л бид эвлэрсэн. Гэхдээ уучлал гуйгаагүй. 3 сар шаналж байхдаа зөвхөн нөхрийгөө буруутгаагүй ээ надад ч бас буруу байгаа гэж бодож өөрчлөлтийг өөрөөсөө эхлье гэж шийдээд жингээ хасч 65 кг-50 кг болтлоо турж хувцаслалт үс засалт гээд өөрчилж эхэлсэн. Урьд нь би амьдралаа бодож мөнгөө хурдан хураагаад буцахаа л бодоод өөрийгөө анзаардаггүй байж гэдгийг тэгэхэд л мэдсэн. Хэдхэн жилийн дараа бага охиноо гаргаад 10 сартай байхад 2 хүүхдээ хамтад нь өсгөхөөр би буцаж, нөхөр үлдсэн. Энэ санааг нөхөр гаргасан. Яг нэг жилийн дараа араас чинь яваад очно одоо олигтой хураасан юм байхгүй хамт очуул хэцүү гээд. Монголдоо ирээд хэсэг амарч байгаад ажил хийж, сурч байсаар 1 жил боллоо нөхөр ирэх талаар ярьдаггүй ээ. Анхандаа өдөр болгон ярьдаг чаталдаг байснаа сүүлдээ чат ч байхгүй оройдоо нэг хальт яриад л унттдаг боллоо. Би сүүлдээ үглэж дуулж байж 1 жил 4 сарын дараа нөхөр эргэж ирээд хэсэг амарч байгаад ажилд орсон.
Ирээд өөрийнхөө барьж байсан утсаа том охиндоо өгсөн байсын охиндоо юмнуудыг нь зааж өгч байтал нэг хүүхэнтэй утсаар ярьж байхдаа бичсэн бичлэг нь гарч ирээд, тэр үед өөрийгөө барьж дийлээгүй утсаар нь өөрийг нь балбаж нүдэж хөөж тууж бөөн юм болсон. Гэтэл уучлалт гүйх нь битгий хэл би бүхэл бүтэн жил яаж тэсэхийн гэсэн дээ. Тэнд сурдаг оюутан хүүхэнтэй учир ургуулсан байсан. Яв гэж хичнээн хөөж туусан ч яваагүй надад очих газар байхгүй гэхээр нь тэгвэл би явья гэхээр явуулахгүй. Би өөрөө аав ээжгүй өнчин юм шиг өвөө эмээ дээрээ өссөн болохоор 2 хүүхдээ тийм байлгахгүй гээд өнгрөөлөө. Гэтэл сүүлийн үед бас л хар ус хүртэх нь их болоод 1 бол гэртээ ирэхээрээ хэрүүд өдөөд, 1 бол хэл чимээгүй утсаа авахгүй хонуутаар алга болдог болчлоо. Хэрүүл хийдэг шалтгаан нь би гэрээ цэвэрэлдэггүй, ажилгүй анхиагүй гэнээ. Адилхан ажил хийгээд байрныхаа өр төлбөрийг төлөлцөөд явж байхад ер тоохгүй юм. Манайх гэж өглөө 4 тийшээ гараад л орой цугладаг байдаг л нэг айл. Орой гэртээ ирээд хоолоо хийнэ гэрээ цэвэрлэнэ гээд хийх юм мундахгүй. Гэтэл нөхөр эрт ирсэн үедээ ТВ үзээл сууж байна. Амралтын 1 өдөр л хоол хийдэг. Ийм завгүй амьдралд ороод удаагүй байгаа болохоор надад ч бас хэцүү л байна. Ойлгохыг хүсэхгүй л байгаа юм байна гэж бодох боллоо.
Сүүлдээ миний чсэнгэл хөрч байх шиг байна. Уусных нь маргааш баахан л үглэж дуулна. Юу болохгүй байгаа юм ярилцья гэхээр юу ч ярихгүй ядаж өөдөөс эгцлээд хараад суучих ч үгүй хүнд чинь өөрөөл баахан үглэж байгаад өнгөрнө. Үнэндээ 11 жил ханилахад чи тийм байна ингэчүүл зүгээр байна ийм юм чинь таалагдахгүй байна гээд сайхан яриад ойлгуулчихгүй юм. Сүүлдээ би яваад өг, үгүй бол би явъя, чамтай ч нэг амьдарна чамгүй чнэг амьдарна, эхнэртээ гар хүрдэг арчаагүй гээд л хэлэх хэлэхгүйгээр хэлдэг боллоо. Уг нь бид 2 тэр болгон хэрүүл хийгээд байдаггүй хэрүүл хийсэн ч хараалын үг хэлдэггүй л байсан. Салъя гэхээр салахгүй, тэгсэн хирнээ хүн тамлаад байгаа хүнийг яах ёстой юм болоо? Өөрөөс нь өндөр албан тушаалтай болохоор ингээд байдаг юм болвуу? Та бүхэн минь миний энэ байгаа байдлыг хөндлөнгөөс хараад яах хэрэгтэй байгааг минь, ямар арга хэрэглэж болох талаар зөвлөгөө харамгүй өгөөч. Хүн харахад нэг л өрөөнд ширээний ард суусан хүүхэн үнэндээ өрөөндөө ганцаардсан өөрийнхөө асуудалд гарц олохгүй эргэлдсэн хүн байна.
26 Comments
yu ch gej bichihee medehgui bna yunaas ehleh yum bol setgel dotor neg l gunigtai tav tuhgui anh nuhurteigee amidralaa ehluulj bhad bi ih l zorigtoi daichin emgtei bsan. Odoo bol bid 2 huu, ohin 2 toi dutagdah yumgui saikhan l amidardag manai nuhur ajlaasaa halagdaad hagas jil bolj bn bi huviin jijig business erheldeg tuugeeree olson orlogoo nuhurtuu tushaagaad hurimtluulj amidraliinhaa heregtseeg hangadag. Uchir ni uchigdur nuhur maani ajil deer baij bgaad shuud l jaahan zuil deerees l aygatai us tsatsaj, aygiig ni hana ruu shidsen bi tesej tesej bgaad HUTS PIzda mini gej helsnees blood ter udurjin oroijin l yum bolloo. Hamgiin gol ni namaig uuchlal gui gesen bi ch guisan tegeed uns gesen unslee tegsen chini hudlaa bna uneneesee hiisengui, helsengui genee. Tegeheer ni bi heruul hiihgui taivan bhiig erhemlej uuchlalt guisan unssen tegseer btal unemshilgui bna gej bgaa yumuu. Namaig mederch oilgoj chadahgui bgaa bol nadaas sal geed bi baahan uilj orilson. Medehgui ee amidral gedeg ymarch yum be dee ingej zovlontoi bdag yum bol humuus hamtdaa amidrah ymar heregtei yum boloo bi buur gaihaad bhiin. Zugeer l hen negendee uujuu handaad alivaa asuudliig taivnaar shiideed amar taivan amidarch yagaad boldoggui yum boloo heruuliig lav bi hezee ch ehluuldeggui bolj l ugvul ineej az jargaltai hamgiin gol ni setgel taivan bhiig husdeg
neeree nuhur chin tiim gej uu, bi baisan bol iluu hicheej zutgeh baisan bh daa, damshig chin buruu setgej bnaa daa, heseg hugatsaand eruunii shul uulgaad uzeech, ihedvel demii shuu.
470 golj baival uuruu iluu saihan amitan avaad ug geed heleechee, esvel umhii amaa haa gej hel. uurt ni avch ugsungui gej uurlaad bgaam bh daa. huuhedgui bol huuguud yavuul.
gui ee naiz mini, nuhur chin eejiigee gelgui yahav, ternii zuv, eejiigee hairlaj baigaad ni durguitseh yu bnaa, aivan bai, chi ch bas eejtei hun oilgoj bhaa, hojim huu chin om bolood chamaig bas l teiim hairaar hairlah bolnoo.
би 31 настай jagaa_mn77@yahoo.com хаягаар бичээрэй бүсгүйчүүдээ үеийн бүсгүйчүүдтэй танилцмаар байна
Би гэр бүлдээ асуудал байхгүй бахархмаар сайхан айл гэж бодож явдаг байлаа. Нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Лам бөө гээл хичнээн ч хүн дээр очивдоо дахиж тийм хүмүүст итгэхээ больсон. Амиа хорлох замыг сонгоод сууж байхдаа 2 хүүхэд, аав ээжийгээ надаас хойш хичнээн их сэтгэлийн там эдлэх бол гэхээс тэгэж чадахгүй явахдаа сэтгэл зүйч гэж 1 хүнтэй зорьж очиж уулзлаа. Ямар өөр юм бээ хөл дээр минь босгож амьдралыг минь чиглүүлж миний хайгаад байсан арга замыг хүсээд байсан асуудлуудыг цэгцэлж өгсөн. Миний найзуудын дунд эргэн тойронд минь мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж байсан тохиолдол байгаагүй хэн ч надад тэгэж хэлээгүй миний толгойд лам бөө орж ирээд байхаас 1 удаа гэр бүлийн тал дээрээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авий гэсэн ухаан төрж байсангүйээ тиймээс та бүхэндээ 1 удаа тийм хүнээс зөвлөгөө аваад асуудлаа шийдэх арга зам хайж үзээрэй гэж өөрийнхөө туршлагаас хэлж байгаа юм шүү. Миний амьдрал яаг хүссэнээр минь эргэсэн учраас би одоо бүх найзууддаа ялангуяа гэр бүлтэй хүмүүстээ тэгэж л хэлмээр байдгийн. Ялангуяа тэр гэр бүлийн радиогийн бүх хайраа гэр бүлдээ нэвтрүүлгийн сэтгэл зүйч маш сайн. Бас зөв хүнээсээ зөвлөгөө авахгүй бол мөнгөний төлөө хүмүүс зөндөө байдаг гэсэн шүү
Bolor-iin nuhur yag manai nuhur shu. Neg uur ni bi bayn bish ch uuruu mungu oldog bolomjiin tgd l busad ni yag l adil bnadoo ter naizuudtaigaa uuhara teverch avch unseed gd l yasan adilhan yum be busdad ner hund ih saitai busdiin hajud aldaa gargadagui mundag jujigchin dee. Harin geriinhen ni namaig bas huugee sain meddeg bolohoor bas altan dundjiig sain bariad bdag humuus shu.
manai naiziin ehner ni puujee gej huuhen baidii, pindiicheed ger ornoo tseverledeggui, arzaigaad ungaad untaad bdgshd, bidniig orohoor muu naiz min ailiin ehner shg huuhdee neg gartaa teverchihsen, hool hiigeed, geree tseverleed, shalaa ugaahdaa huuhdee nuruundaaa uurchiheed guigeed bdg, harahaar uruvddiim shuu,
tanai nuhriig naiziinhaa ehnertei taniltsuulchih uu, yag taarah yum shg bna. manai 2 ch udahgui 2 tiish boloh bhaa, bid naizdaa odoo amidralaa bod, yaj inegj amidrah ve geed helj l bgaa
gehdee iim eruul bus ger buliin haritsaa huuhded noloolj bgaa, ireeduid huuhduud chini duuriana gedgiig bodoltsoj uzeh heregtei. adaglaad huuhduudiinhee derged bitgii ingej muu talaa haruuultsgaaj bai. odoonii ta nar ch bas eej aaw ger buliin chini l noloo iim bsnaas bolj ingej bgaa
Цагдаа хүн цагийн найз, Цалинтай хүн сарын найз, Цайлган хүн насны найз гэдэг юм билээ. Сайн эрчүүд хорвоогоор дүүрэн байхад саарыг нь олоод суучихаад элдвийн юм ярьж бичих юм даа энэ хүүхнүүд. Хамгийн гол нь эр хүнийг байгаагаар нь хайрлаж чадсан хүн л тэдний хайр хүндлэлийг хүртдэг юм гэнэлээ. Төгс нөхөр гэж байхгүй ээ харин төлөвшүүлж авч чадвал чиний аз…
Амны билэгээс Ашдын билэг гэдэг. Юун тухандгүй сална сална гэдэг үгийг хэлэх юм энэ үг чинь хэзээ нэгэн цагт заавал биежиж биелнэ гэдгийг мэдэх үү. Сална гэж хэлэхээсээ өмнө хэрвээ бид салчихвал 2 хүүхэд минь яах бол цаашид яаж амьдрах вэ хойд эцэг олдох болов уу олдсон ч сайн хүн таарах уу гээд олон асуудалын тухай бодож үзвэл… Олон хүмүүс бие биедээ тунирхсан тунирхалаасаа, амьдралын өчүүхэн бэрхшээлээс болоод салаад байх шиг. Эрчүүд нь хүний хүүхдийг хайрласан дүр үзүүлж зовж байхаар өөрийнхөө үрийг эхнэртэйгээ хайрлаж, бүсгүйчүүд нь хүүхэддээ аав шиг нь хайртай хойд эцэг олох гэж зовж байхаар салахгүйгээр асуудлаа шийдээд явж байвал уг нь дээр юм шиг…
za uursduu hunii eviig olj chadahgui amisgaa nar bj olon yum shalchignah yum.
Хэцүү ч юм даа бүсгүйчүүд минь. Эрчүүдээ чамд л жаахан гэргий шүү хайрлаж яваарай.
Xvvxnvvd mini 3 jiliin umnu bowl ta nariig bvgd sal hex blaa. Nuxur xadamdaa deerelxvvleed shar butslaad irxeer uuruu CH Ted IG elder xeled tam tangarag bolj shvvxed urgudul uguud l yanz bvr bolj yawlaa. Energi dald uxamsriin n unshad xeregjvvlex geed xicheegeed bxd nuxur dish m xiigee l six yum bolj ban. Xarin kfs gj orsiin enerrgiin bagajig xeregledg bolsnoor asuudal bagssaar bgad odoo barag l zaluu xos shig blood ban 3 daxi xvvxdee gargax gj ban anxandaa tooxgvi l ban GDS trox tusam xalamjlaad Urdu xoino gvigeed zalxuurdgaa boliod VG n zuulruud sxn bolj bnaa. Salxgvi teseed bgarai. Berxsheeliin tsaana beleg gdg de
яасан ч хэцүү юм бэ дээ. манай нөхөр бас л бүтэхгүй гар байсан. хүүхэдгүй байсан болохоор зугтаж санаа амарсандаа. хаширчихсан болохоор одоо хүнтэй сууя гэж бодогдохоо байсоон.
sain bnuu busguichuud min Ene neeree erchuud uu ihteimaa Jiremsen bhad urid n uulzdag bsan huuhenteigee uulzaj gert n zaswar hiij uguud l Nadad yuch helku Zalgahaar dord unguur harutsana Yah gej bnga zalgaad bdag yum ene ter gene Uneheer uurlaad nuguu huuhentei n uchirlaj yariad bhad l ahiad l holbogddog bsan . Archaagui unhiaguigeer duudaad Getel tursnii daraa ch uulzaldaad bhaar salsan. Hun tsuhurdiin bnlee Tegeed nuguu huuhentei n suuldee hereldej muu muuhaigaar n duuddag bolson. Bagsh geed bgaamaa Unen matar huuhen Odoo ch nuhur ohindoo ami net uhaad l suuj bn. Haaya tegj bsan n bodogdood durgui hureed bh yumaa.
Yamaarch yumbedee mongoliin saihan busguichuud mini. Harahad shan busguichuud shan ger buluud dandaa l asuudaltai zovlontoi bh yum. Er n nohruudee diilj darj yavah yostoi yum shig. Zahidluudiig unshihaar shan hanitai uchirch setgeliin amar amgalang edelj yabada bayrlahiin
Minii hani 11 jil hanilahad namsig neg ch udaa haraaj zagnaj bgagui.
bi ch bas uuriiguu l iim zuiliig teseed baina daa gej bodson chin ugui yumuda. yum l bol aaw eejiig mine muulchih geel eldweer ug hayaal. uurlasan uydee pizda lalar geel hamgiin suuld bur al gej heleed garaad yawhad n goldoo ortol gomdsondoo. archaagui geheer n archaataigaa olood suugaarai getel tegne za geed haalgaa baidgaar n sawaad garaad yawsan. gehdee shunu butsaad orood irhed n bi yu ch bologui yum shig l huleej awsan. hool halaaj uguud idchiheed huwtssaa tailaad amardaa l gej helsen. iluu ihiig heleh yarih husel yu ch baigaaguie. bi zugeer l dQjirchihsQn bnale. bas buur hurchihsun. odoo yagaad ch yum erusu muuhai aashilmaargui zugeer l tenegtheer n uuduus n ineegeel tenegtjil baig gesen yanztai l bolchihson. uuriiguu ch oilgohgui um.
erchuud zuvhun uursdiiguu l boddog amia hicheegchid. manai hund uuriinh n eejees busad humuus hun bish l yum shig. eejiin sain huu l bololtoi. ehner, huuhduud hen ch bish. iimerhuu bdaltai 15 jil amidarch bna daa. yamaar ch yum be dee…
Manai nuhur l aimar ug heldgiin bh gej bodoj bailaa tiim muu erchuud zunduu baidgiin bna shd. Bi bur nuhriiguu orilood yanz bureer doromjilhoor ni bur harhaas shijig hureed baidagiin yaj yavaad iim huntei suuchihdag bnaa geed uurtuu l gomdoh yumdaa
boloroo chi seheeten saihan ailiin huuhed bololtoi.hunii ussun orchin udam sudar gej yag udamshdag.tiim nuhur hani bolohgvi yu ch ygui hooson irsen yumiig ter chigt ni yawuul.hurgan muu sanaatai nowsh we.hunii saihan ohiniig gomdoogood.manai nuhur ch gesen p…-g helj l bdag.hamgiin gol ni ajil hiij mungu olood nadad ugnu arhidaj honuud unjuud alga bolohgvi amttai hooliig yanz yanzaar ni hiine.daanch sogtohooroo yund bachuurdag yum p…g uyangaluulna.tegeed uglej bgaal untana.hun hund l zowlon bh yumdaa.10 huruu tegsh hun bhgvitai adil 10 huruu tegsh nuhur ch howor yumdaa
hehe, ter Boloriin nuhur araichdee. Neeree yum uzeegui yumnuud mungutei bolhooroo iim hugiin zan aash garagdag yumuu? MUNGU huniig evdehgui, harin hunii mun chanariig taniuldag gej unen ug shuu. zahidliin ezend handaj helehed chi ih tevcheeretei sain busgui baina. hundlunguus harahad chamd asuudal alga, harin nuhurt chin baina. ih huuhemseg amisgaa bololtoi. arhi uuna, huuhen erguulne, gertee ehnertee tuslahgui geed asuudal ih bainaaa. neg hashraagaad tsochroo uguud uz, helehgui salj yavaad uz. za tegeed zasrahgui bol unengeesee salsan deer dee!!!! tanai nuhur shig tuleenuud hotooroo l neg baina
Bolor-iin nuhur ymar hugiin gar ve? Huuguud yvuulaach. Lai baina daa. Manai nuhir ch gesen p-g bol yostoi haramlahgui helne shuu dee. Ter ugiig ni sonsohoor l goloosoo gomdood baidag yum. Boloriin nuhur shig manai nuhur manai ah duug eldveer ni helne ternees ni bolood l alaltsah bolood baih yum daa. Hunii huhur shig nuhur baij chadahgui yumnuud zailval taarna daa
Manai nuhur Solongost 5 jil bolood irsen. Bas gereegeer bolohoor jild 1 sariin hugatsaatai irj amarch baina gej huduuguur ydartlaa yvj baigaad l butsdag bailaa. Odoo hugatsaa ni duusaad irsen. Tanai hunees ylgaatai ni huuhen shuuhan gedeggui, arhi uudaggui. Hamgiin gol asuudal ni uglee bas hugiin aashtai. Ug ni sain hun l gej boddog yum. Bi yag l cham shig bi yvya gej heldeg daanch yvuulahgui huuhdeer baritsaa hiigeed baih yum sayhan hereldeed buun yum bolood ugluu ert huvtsasaa avaad yvchihsan chin huu mini baahan uilsan gesen tegeed ireed yvya geheer ni hamt gertee irsen. iimerhuu aashtai humuus uneheer hetsuu. Salahgui tegeed bas aytaihan amidarchihgui. Jiremsen bolchihvol gaigui boloh baih gej bodson chin yadaj jiremsen ch bolj uguhgui yum. End l yum bichij setgelee jaahan ch gesen taivshruulah yum daa. Neeree iimerhuu humuusiig yaval deer baidag yum bol doo. Ene baidliig bieeree l medersen humuus oilgono uu gehees uur hun oilgohgui l dee.
Yaagl manai nuhur gehde gaigui undur alban tushaaltai gadniin hun harahiin bol saihan yaria huruutei yamarch huntei eyldeg bolovson saihan haritsana nzuud yumu taniluudtaigaa nadtai hamt uulzval namaig chin bain bain barij avch unseed hamgiin saihan ugnuudiig helne tegeed uugaad gerte orj irenguute nuguu saihan zan ni baihgui shuud namaig p.. yanhan lalar geed ugnuud tsaash ni ursaj ugnu du yagl humsaa nuusan muur shig er ni hunii ussun orchin geriin suuri humuujil gej neg aihtar yum bnaa minii aav eej emee uvuu geed bugd seheeten garaltai tomchuul bsn getel manai hunii aav ni ert ungurchihsun eej duuteigee hezuuhenl ussun hun harin odoo gaigui alban tushaaltai bolohoor joohon mungunii uner unerleheere shaal ondoo boldgii bn geriinhen min bidniig tusdaa garahad zaisand 4 uruu bair avch ugch baisiin odoo ugaad sogtohooroo bi yaduu guilgachin shig amidarch bn shu de gedeg aav min nadad 470 avch ugsiin terniig maani hurtel oroldood heleh helehgui ugeer helne yamar yadarsan yum be ochij ochij iim hugiin mashin ganz ohindoo avch ugch bgaanmu geel hun yaduu amidrald usuud gaigui yumnii dund orchihooro gentl zan aash huviraad hun bish bolchdogiig nuhriinhu jisheeneesl haraad suujiin da
S ийн хэлдэг зөвөө. асуудалгүй амьдрал гэж хаана байх вэ. өөрт чинь л гэж хэлэхэд сайхан үр хүүхэдтэй юм чинь болохоосоо болохгүй хүртэл нь яв. зүгээр л битгий тоо. битгийн хөөцөлд. хичнээн уур хүрээд янз бүрийн үг хэлж, хэрүүл өдөж, харааж ерөөмөөр байсан ч гэсэн тэвчээд юу битгий хэл. улам л сайхан аашлаад л инээд алдаад наалинхай болоод бай. эмэгтэй хүн чинь ганц гоо сайхнаар л эр хүнийг татдаггүй юмш дээ. сайхан ааль аашаараа л эр хүнийг өөртөө дурлуулж татдаг байхгүй юу. мэдээж амаргүй л байх байх гэхдээ аргыг нь олоод нөхрийнхөө түлхүүрийг олох хичээгээд үз бүсгүй минь бүх зүйл сайхан болно урагшаа
сална гэж дахиж битгий хэлээрээ. нөхрийгөө нэг хэсэгтээ зөнд нь орхичих. өөлж гоочлоод байвал тэсээд инээгээд өнгөрч бай. сална гэж хэлэх амархан ч салсны дараа амьдрал бүр утгаггүй болдог юм байна. тэсвэр тэвчээр гэдгээ одоо л гарга даа. 2 хүүхдийн заяа байна, амьдрал чинь сайхан болноо.