Хэдийгээр байдал ийм ч ихэнх тохиолдолд vvнийг хvчингийн хэрэг гэж vздэг. Өөр нэг асуудал бол эрчvvд ба эмэгтэйчvvд бие биеэ буруу ойлгодог. Эм хvн эелдэг яривал эрчvvд өөрийг нь өөгшvvлж байна гэж ойлгодог. Дуугvй байвал ичимхий даруу гэж vзнэ, ямар ч гэсэн vvнийг саад тотгор гэж vздэггvй. Тэр байтугай зарим эмэгтэйн татгалзсан хариуг зөвхөн тухайн vед л тэгж байна гэж харин дараа өөр vед зөвшөөрнө гэж боддог.
Олон эмэгтэй өөрийг нь бэлгийн хувьд сонирхож байгааг мэдрээд стресст ордог. Заримдаа энэ нь эрчvvдийг vзэн ядахад хvргэж, хааяа эмч, сэтгэл зvйчдийн тусламж авах шаардлагатай болдог. Эм хvн тэр бvр өөрт хандсан харьцаа тиймэрхvv хандлагатай болж өөрчлөгдсөнийг шууд анзаардагггvй. Бvх юм жирийн хэвээр мэт боловч дарга илvv эелдэг болж, магтаал хэлдэг болно. Ингэж аажмаар өөртөө дасгадаг, биед нь хvрэх шvргэх, ойр зайд байж дасгана. Дарга мөн ажил хөдөлмөрийн шинжтэй бэлэг өгнө, цалин нэмэх, ашигтай томилолтоор явуулах, илvv өндөр албан тушаалд шилжvvлэх гэх мэт. Эм хvн даргадаа талархал илэрхийлэхэд энэ бvхэн зөвхөн “урьдчилгаа, иймээс төлөөс хэрэгтэй” гэж ойлгуулдаг.
Нөхцөл байдлыг урьдчилан мэдэх аргагvй боловч доорхи ерөнхий зөвлөгөөг өгье.
• Дарга чинь шаардлагагvй vед танд хэр олон удаа хvрч байгааг ажигла. Иймэрхvv vйлдлийг таслан зогсоо, энэ vед бvv инээмсэглэ, алиалж хошигнож болохгvй.
• Хэрэв дарга чинь шаардлагагvй vед тантай цуг хоёулхнаа аль болох удаан байхыг эрмэлзвэл ямар ч аргаар хамаагvй цуг байх хугацаагаа богиносго. Хэрэв ийм уулзалт урьдаас төлөвлөгдсөн бол хэн нэгнийг дагуулж ир эсвэл хөндлөнгийн хvнээр хянуул. Мөн даргынхаа дарамталж, таныг эргvvлж байгааг диктофонд бичээд авч баталгаажуулбал бvр сайн.
• Эрчvvдийн сексийн талаарх ярианд бvv оролц, таны хажууд эхэлбэл шууд таслан зогсоо. Иймэрхvv ярианд хөнгөмсөг хандаж байгааг тань илvv идэвхтэй vйлдлийг зөвшөөрнө гэсэн төөрөгдөлд оруулна.
• Дарга, удирдах албаны хvнээс бэлэг авахаас болгоомжил. Хамгийн ялигvй зvйл ч эр хvнийг өдөөн турхирч болзошгvй.
• Далд утгатай саналаас шууд татгалзаж сур, “өнөөдөр цуг хоол идэхийг зөвшөөрч байгаа юм чинь маргааш оронд орно гэсэн vг” гэж эрчvvд vздэг.
• Танай дарга өндөр настай хvн байсан ч гэлээ тvvний эргvvлэхийг гэмгvй гэж vзэж болохгvй. Та бэлгийн дарамтанд орохгvйн тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Тиймэрхvv хvмvvс өөрийн нь золиос болох хvмvvсийг л хардаг, ийм учраас та ажил дээр бэлгийн талын ямар ч харьцаа байж болохгvй гэдгийг хатуу ойлгуул. Та аятайхан харагдаж, энхрий ялдам, хvvхэмсэг, нийтэч байж болох авч таны орон зайд хөндлөнгөөс орж ирэх гэсэн оролдлогыг өчvvхэн ч эргэлзэлгvй, эрс буруушааж шvvмжил. Ихэнх байгууллагад даргын ийм оролдлогыг хамт олон нь хөндлөнгөөс, идэвхгvй ажигладаг. Хэрэв жирийн ажилтан ийм vйлдэл хийвэл өөр хэрэг, шvvмжилж буруушаадаг.
Хэрэв танай байгууллагад vйлдвэрчний эвлэл байдаг бол та бэлгийн халдлагад өртдөг тухай гомдол, өргөдөл бичиж өгөөрэй, таныг ажлаас vндэслэлгvй халах гэсэн шийтгэх тохиолдолд уг гомдол иргэний ба эрvvгийн хэрэг vvсгэх шалтгаан болно. Хэрэв тэр таны бие махбодид шууд халдвал сэргийлэхэд хандах хэрэгтэй. Цаашид бvх зvйл танаас хамаарна. Ихэнх хvvхнvvд бэлгийн халдлагад өртсөнөө нуудаг учраас гэмт этгээдvvд шийтгэлээс мултардаг.
8 Comments
manai huuhnuud uursduu ajil dr belgiin daramtand ortoj bgaagaa meddeggui t1-d durtai durgui yavj bdag yum bus uu?emegtei hun uuruu eserguizvel hen bas shuud dairah ve de
Ter gadaad darga chini nutagtaa ingesen bol sexual harassment-iin ulmaas ajilaa aldah bolomjtoi. Mongold ene torliin asuudal zohitsuuldag huuli togtoomj bdag sanagdahiin, gem ni manaid huuli guuli boldogiin ylgereer zamharaad duusdag baih.
bi gadaad company-d ajildag zahiral nadtai amraltand yavay gej urgelj heldeg bi bainga tatgalzdag suuldee nadad hetsuu daramttai sanagdaj setgeliin zovlon bolood bn bi zahiralaa sonirhodoggui tegeed ch ter mongol avgaitai bi avgaig ni uruvddug ajlaasaa garahguigeer eniig boliulmaar bn yah be
Xuue chi yamar durtai duh ve?chamaig xun toodgui blhoor l ingej bichj bgaa bh l daaa…Busguichuudee ajil hereg sex2xezee ch xamt bh bolomjgui shuu Ene bol suirliin ehlel>
beleg erhten luu yu chi yu soliorood bgaa shaar be ubdiisht shaalguulaad tavij l bbal yadag ym em beleg erhteniig er hvn harin eriig n em hvn heregledgees hoish baidag l zvil shvv dee sex bol taashaal taashaalaas tatgalzdag hvn baidaggvi l bolob uu er n ch em n ch yalgaagvi za za demii ym bicheed baih shig bna baka
Za surteishdee haayaa neg shaalguulaad gaigui alban tushaald baihad yun ni boldoggui yum teged ch unegui ersdelgui yum gej haana b.a
Øàëèã äàðãàòàé ãàçàð àæèëä îðñîí õ¿¿õí¿¿ä ÷ õ¿íä áàéäàëä îðäîã áàéõ ø¿¿. Õýðýâ çºâøººðºõã¿é áîë ýëäýâ ÿíçààð äàðàìòàëíà. Òºðèéí áàéãóóëëàãàä áîë èéìýðõ¿¿ ç¿éëèéã ýðñ ýñýðã¿¿öýýä hair-èéí ºã¿¿ëñíýýð õàðèó áàðüæ áîëîõ þì. Õàðèí õóâèéí êîìïàíè áîë íýã áîë ò¿¿íä çºâøººðºõ, ýñâýë øóóä àæëààñ ãàðàõ. Õàðèí òýð ãàçðààñ íü ººð ºíäºð öàëèíòàé, õºäºëìºðèéí íºõöºë ñàéòàé ãàçàð îëäîõã¿é áîë äàðãàòàéãàà çîõèöîîä ÿâäàã õ¿¿õí¿¿ä áèøã¿é ë áàéäàã þì ãýñýí.
ehnert chini helne, ner turd chini haldana gej ailga, hulchiihgyi bval 2 hulniih ni dund gants ushiglu… tegeed yu bolonh ni uu harahgyi yu kkllllllkkkkkkkkk