Амнаас нь гарсан муу бүхэн биелээд байх шиг…

322_610_350

Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Та бүхнээс нэг зүйл дээр саналыг чинь сонсох гэсэн юм. Би 1 хүү 2 охинтой айлын ганц хүүтэй нь суусан юмаа. Гэтэл хадмуудын хараанд байнга байх юм. Ерөөсөө л бүх юм тэднээс хараат. Тэд ч удам залгах ганц хүү минь энээ тэрээ гээд хүүгээ тавьж явуулж чадахгүй юм. Байнга л хачиг шиг залгана асууна лавлана. Шал хэрэггүй худлаа юмаар далимдуулаад дуудна. За тэр нь яахав очиж байх ёстой очоод амар мэндийг нь мэдээд байж болно. Гэтэл хадам ээж удам дамжсан өвчтэй юмаа. Тэгээл очих болгонд өвдсөн хавдсанаа яриал үнэхээр хэцүү байх юм. Тэр гэрт ороол бол би гарахдаа бүүр нэг хар бараан энергээр ороогдоод гарч байгаа юм шиг санагддаг.

Анхандаа ч нээх тоодоггүй байсан. Гэхдээ байнга тэгээд байхаар хүн чинь өөр дээрээ хүлээж аваад байдаг юм байна. Одоо тэгээд ярихаар нь л би өвтгөчихсөн юм шиг тэрнийхээ хариуцлагыг намайг үүр гээд байгаа юм шиг санагдаад далдуураа л надад юм хэлээд байгаа юм шиг санагдаад сүүлдээ бүр байж суух газраа олохоо болилоо. Хүүхдүүдэд маань хүртэл нөлөөлөөд байх шиг. Амнаас нь сайн юм юу ч гарахгүй. Битгий тэг тэгчинэ өвдчинө хавдчина гэмтчинэ бэртчинэ ийм ч юм идвэл гэдэс чинь өвдөнө тэгж ч тогловол толгой чинь өвдөнө гээл ерөөсөө л бүх юмыг өвчинтэй холбож өвчний нүдээр хардаг. Яг үнэндээ тэр бүхэн нь дуудлага байгаад байдаг юм шиг.

Зөв зүгээр хоол идэж байхад нь хүүг маань сайн зажлаад ид хахчихна гэсэн чинь л хүү хоолоо идэж сууж байгаал хахаж цацаад баларсан. Дандаа л өөрөө хоолоо иддэг асуудал гаргадаггүй байсан. Бас нэг удаа охиныг маань гадаа савлуур дээр тоглож байхыг хараад ийм аюултай юмаар бага тоглуул унаад бэртчүүл яана гээл байсан охин маань байнга л тоглож байдаг юм уул нь. Тэгж хэлснээс нь хэдхэн хоногийн дараа тоглож байгаад савж унаад тархиа хөдөлгөсөн. Амнаас нь гарсан муу бүхэн биелээд байх шиг. Дээрээс нь өөрөө байнга өвчнөө ярьж боддог болохоор тэр нь эдгэж өгддөггүй юм шиг санагдаад.

Одоо би бүр харна уулзана гэхээс пал гээд байдаг болсон. Яах вээ бүсгүйчүүдээ та нар хадам ээжтэйгээ яаж ойлголцдог вэ? Иймэрхүү асуудлыг яаж шийддэг вэ? Уул нь аминдаа л санаа тавиад байгаан болвуу гэхээр тэр нь буруугаар эргэчихээд байх юмаа. Би хэд хэдэн удаа хэлж үзсэн нэмэр болохгүй л байх шиг байна. Нөхөр бол миний нүдэн дээр ээждээ хэлээл байдаг. Цаагуураа толгой нь бол хэлсэн болгоныг нь биелүүлийшт сонин.

24 Comments

  1. busgui says:

    чи өөрөө их өөнтөгч нэгэн байна. Дургүй хүндээ хэт өөнтөгч хандсаар байгаад бүх зүйлийг нь дэндүү буруугаар бодоод явдаг хүмүүсийн нэг юм уу. Нөхрөө юундаа ар гэрээс нь харамлаад байгаан зарим эрчүүд ар гэртээ биш өөр хүүхэн дээр очдог байхад. Бүх зүйл санаснаар чинь байна гэж байхгүй. Зарим нэг зүйлтэй эвлэрч эвийг нь олж сур…

  2. bold says:

    Bi bol chamaig denduu muu sanaatai huuhen bna gej helii.Gui hunii eh hun chini ur huuhed ach zee nartaa uglej bolgoomjluulj baihgui uur yahiin .Harin ch chinii huuhded anhaaral taviad tegdguim boldguim geed heleed suuj bga n ih yum.Chi yamar setgelgui huuhen be.Chi uuriinhuu setgeliig ariusga.

  3. sanaa says:

    123iin heldeg zuv shuu. iim humuus neeree hamgiin biy saitai baidgiin bnlee. bainga uvchin yarij baidag hernee hamgiin eruul n l baigaad baidag. uvchin yarij uruvduuleh ged baidimu yadiin. 
    Ene huuhniig muu sanaatai ntr gesen baih yum helsen yum n amidral deer n heregjcheed yah tuhai zuvluguu awah gesen yum shig baih yum. manai hadam bas iimerhuu bolhoor oilgoj bainoo gehdee bi neeh oir baidaggui. uulzhaar l uwchin yariad baidiin. bur sar shineer hurtel shuu.

  4. SIX says:

    Chi huwidaa ih zow bodoltoi huuhed bna… Amia bodoh chin zow.. Gehdee haayaa oilgohgui bga zuilee orond ni ooriigoo tawij uzeed bod… Tegeed l guitsee..

  5. Baa says:

    Chi uur uu ih muuhai sanaatai hvvhen bn da. Tegj ih vzen yadaad bgan bol zai aw. Gehde hvvhdvvdedchin sanaa zowdog hadam dajgui ym bishv tui mai ch sanaa tawidaggui hadmuud bn tsaana chin. Hajuud ni jaahan hvvhed unaad berteed uilj bhad nohoin golog ch gj hardaggui hadamtai bol yahiin. Golog orod irwel hvve.golog geh bhda.

  6. hatan says:

    naad shulam chin mud uhehgui chamiag zovoosoor l b bz

  7. 123 says:

    Тэгээд ийм хүмүүс чинь бусад хүмүүсийг өвдөхөөр юм боддоггүй юм байна лээ. Тэгсэн хамгийн аймар нь манай хадам ээж огт өвчин ярьдаггүй хүний урманд ханиад хүрлээ ч гэж баашилж хэвтдэггүй хүн чинь савны хорт хавдартай болчихоод тэрийгээ бид нараас нуугаад яваад байсан байгаам. Бид бараг өмнө нь сөгдөж уйлж байж л эмнэлэг эмч домч болж хагалгаанд явуулаад байж байхад хадам эгч өөрийнх нь ээж хүнд хагалгаанд ороод амьдрах уу үхэх үү 50/50 тай байхад л “ээж даахгүй байхөө, наркоз чинь ёстой аймар хэцүүн байна лээ ” гээд л эмнэлэг дээр ярьж байсныг нь бодохоор үнэхээр нээрээ хэлэх ч үг олдоогүй дээ. Тэгээд хэлснээр нь болсон уу яасан хадам ээж маань хагалгаагаа даагаагүй өөд болсон доо. Ажил явдал гээд хэн хэн нь завгүй гүйж байхад тал шуудай төмс арилгачихаад ёоо ёоо толгой эргэчихлээ явж жоохон хэвтээдхий гээд л өрөөндөө ороод л унгас алдаад л унтаад байж билээ. Үнэхээр арчаагүй эмэгтэй хүний наад захын шинж байхгүй эргүү хүүхэн байдын.

  8. 123 says:

    Хадам ээжийн чинь өвчин үнэндээ биендээ биш сэтгэлгээндээ байна. Нөгөө хошин шог дээр гардаг Лхагваа шиг би удахгүй ээ үхээд өгнө гээд үглэсээр байгаад 120 хүрдэг шиг. Иймэрхүү хүмүүс хамгийн их өвчин ярьж явдаг. Тэгээд байнга л ийм ч юм өвдлөө энэ ч удмынх л гэнэ. Тэр ч өвдлөө манай тэр ингэж өвддөг байсан л гэнэ. Үнэндээ ийм хүн хэзээ ч засрахгүй. Яг цагаа тулбал хамгийн бие сайтай хүмүүс чинь наадуул чинь байдын. Манай хадам эгч яааг ийм хүн. Юм л бол ёооё даралт буучихлаа толгой эргэчихлээ дотор бэлбэгнээд байна ходоод өвдөөд байна хөл татчихлаа хураа тулчихлаа энүүгээр өвдөөд байхын тэрүүгээр хатгуулаад байна гээд л дөнгөж 30 гарч байгаа юм байж юм л бол өвчин ярьдаг. Сүүлдээ тэрийг нь сонсохоор үнэндээ болиод өг гэмээр л байдын. Тэгсэн мөртлөө хамгийн бие сайтай хүн нь байгаад байдаг. Цаанаасаа л хүний анхааралд орох дуртай хүнээр өрөвдүүлж халамжлуулах дуртай хүмүүсийн зан авир юм шиг байгаа юм.

  9. Anar says:

    bvsgvi min yaag vnen muu energi gj bdag gj bodoj bn manai xadmuud xol bdag l daa xexdee xaya yrin aa bie xaag n asuuy mend us medie gexees za sa bnuu taa gexeed yu gene geech oo yaxaw dee ter owdood tegeed bas xogshinii ter owdood geed estoi laitai xvn muu blaa geed mvn mend medej bxad sain l gedeg biz dee mongol xvn amnixa bilgeer ch gj yridag tegeed dandaa l ym xum n owdoj bdag so xvmvvs oir irj ochdog bsan bol bi law galzursan

  10. Hehe says:

    Zail zail hadmuud uheesei manai gaitai hadmuud bas 

  11. Zochin says:

    Secret geed baidagdaa teriig jinhen utgaar ni heregjuuldeg gar bainadaa gehdee muu talaas ni

  12. xe xe says:

    xe xe chi arai uur talaas n neg haraad uzdee, eh hun huudee uvduj zovj bgaagaa helehgui hendee heleh boljiinoo, nastai hun bol uvduj bgaa l yum bgaaz dee, emleg daguulaad yavaach, tgeed emch yu gehnuu sonsohgui yu, 2t zajilj id gesniig n hurtel yun hundeer huleej avdiin, chi uuruu heterhii huniirheed helsen ug bolgoniig n uuluud bgaan bishuu, hunii hun yadargaatai sanagddag l yum ghdee bs uuriiguu jaahan zemlej nastai hunii ugiig hayadaa huleen zuvshuurch bvl chamd bas amarshdee, ug bolgoniig n uuluud l tag esergeer n haraad sonsood bvl buh l yum chinii bodsnoor bolood blgui yahav dee ter ehiin helsneer bish, bi bas hadamtai hetsuu bh ue bdg l yum ghdee hani nuhriin chin eej yum chin tesehees uur yahav dee naiz mini, unheer hetsuu bvl jaahan zai avchihgui yu chi bish nuhur chin eejdee ochij l bn biz chi bayr esloloor l ochihgui yu daa, ajiltai ene ter geed zunduu shlatag gargaad bj bolnodoo.

  13. muug says:

    Bi bol arai uuruur bodno jisheelbel eejiin heldeg zuv l baij huuhdee sain haraya uuniig idvel muu bol ahij uguhgui talaas ni huuhedde oilguulaad 

  14. hi says:

    bie ni ovddoggui humuus oulgohgui ee, bi bie ovdohooroo l za ingevel huuhed mini ingechij magadguin bn shuu gee l bolgoomjildog hadam chini tamar negen umnaas ovdloo gejed za enenees bolood huuhduud mini ingechih vii geed l. bolgoomjildog um bn , hun huniig helj bolohgui ee bugd oor deer irdegiin chi hogshin bolood ovddog bolohooroo oilgono, hunii ehiig bitgii huudni muulj holduul hamgiin tom nugel shuu, chi huuhduuddee hairtai hunii sanaa tavij helsen ugnees hurtel haramladag um bn, ireeduid chamshig neg shulam bas ug buriig chini ashiglaj huug chini chamaas holduulahiig oroldono geed boddoo

  15. bada says:

    Хүн ялангуяа эх хүн хүүхдүүдийнхээ тухай муу юм бодож болдоггүй юм гэсэн.Танай хадам чинь ямар хэцүү гутранги үзэлтэй хүн бээ. Миний хүүхдүүл сайн сайхан байна гэж бодоод байвал сайн сайхан л байдаг, сайн байсан ч муу юм бодоод байвал муу болдог гэсээн.
    Хэцүү ч юм даа, орж гарахаа багасгаад хүүхдүүдээ тэр хүнээс хол байлгаад, амардаг өдөр бүр хот утаатай байна, хүүхдүүдээ ханиад бага хүргэмээр байна гээд далимаар нь уул устай газар луу салихилаад очиж амжихгүй байна гээд зугтаад байхгүй юу

  16. hehe says:

    unana berten bolohgvi enee teree ch yaxav bvgd l tegdeg sh de bid nar ch bs vr hvhde tegdeg bizde ter bol bvh hvmvst bdg zvilee harin hadam eejvdtei oilgoltsoh ch hetsv de argagvi bizde hvni hvn yum chin yu gej hvrgen bere oorin hvhed shig hairlaj handah ve de danda vg hayaj yojilj doosh ni hij bj sana ni amrdag bh gej boddogin

  17. zander says:

    hadmiinhaasaa ireed huuhduudee ariul, bas ter helsen ugiig nuguu chiheeree garga, bitgii too, ul toomsorlo. nuhuriiguu baihgui ued muuhai zan garga, tegeed nuhurt chini helbel. yu yariad baigaan, eej chini zunuj, bi uuriin eej shigee baidag gej heleed uil. tegeed nuhur baihgui ued ni ter avgaid sain zangaa gargaj ug, er ni bol er hun ehneriin ugiig l dagadag shuu. za muu yum zaaj ugsun bol uuchilaarai. zunduu saihan eej nar baina. Bi zugeer uuriin mash muu hadamaasaa yaj salsanaa l bichsen shuu. Buh hadam eej nar minii almasan hadam avgai shig bish shuu.

  18. zander says:

    yostoi shijig hurmeer avgai baina. Manai hadam avgai gej bas aimshig, gehdee bi haritsdaggui, nuhuriiguu bas haritsuulahaa baisan. anhandaa manai nuhur udur shunugui yariatai, bi helseer baigaad, hadam ehiin buzar bulaig barimttai gargaj tavisanaar manai nuhur neeh urdiinh shigee naaldahaa baisan. Odoo bid l zalgahgui bol ter avgai zalgahgui. Haaya neg zalgahad ni bi utas avaad taarval chih buzardah shig boldog. unen har murtei. Minii nuhur huuhed nasaa azjargaltai udeegui. Aavgui, dandaa muu gants huugee zoddog baisan baliar avgai baisan baina lee. bi neg udaa buur uur hureed TAMRUU Tonil geed helchihsen. Bi uuruu hugshin emee uvuu deeree ussun ug ni, hugshin humuust hairtai, gehdee uneheer muu hun gej baidag l yum baina lee. bi eruusuu tegej bodoogui. Bichie gevel ih yum baina, hamgiin gol ni ter gai odoo holuur baigaad bayarlaj baina. Namaig jiremsen baihad, esvel ach naraa neg udaa ch asuuhgui sh dee. unen aimaar.

  19. Аяам Энхбаатар says:

    Миний дүү наад мухар сүсгээсээ салаад зөв юман дээр фокуслаж эрүүлээр хар. Олон хавар нэгэндээ болсоныг чи тэгж бодоод байж ч магад. Чи эх хүн бол хүн үр хүүхэд рүүгээ залгаж хүүе хаая гэх сэтгэлийг эрх биш ойлгомоор доо.

    Таарахгүй чамд сөрөг энерги өгөөд байвал эвтэйхэн нөхөр, хадам али алинийх ни сэтгэлд юм хийлгүй, байдлаас өөрийгөө авч гарч сур.

    Чи хүнийг хэдий чинээ хайрлана, тэр чигээрээ буцаад хайр авдаг юм шүү.

  20. Зочин says:

    Чи хэрвээ хадмынхаа хэлсэн үгийг эмзэг тусгаж аваад байвал биелээд байгаа юм шиг л санагдана ш дээ. Тэгэх тоолонд нь дотроо сайн сайхан зүйл бодоод л, хүүхдүүдээ ерөөгөөд л байж бай тэгвэл яах ч үгүй. Хүн гэдэг чинь ерөөсөө л сэтгэлийн амьтан. Чиний хэлдэг бол сэтгэл судлалын үүднээс үнэхээр үнэн гэгддэг юм. Бид амаараа юу тарина түүнийгээ хуурааж авна. Төмс тариад лууван хурааж авдаггүй гэдэг шиг. Тэгэхдээ чи өөрөө итгэл үнэмшилтэй байвал зүгээр юм шиг. Юунд итгэх нь чиний л асуудал. Итгэл гэдэг бол хүнийг маш их юмнаас хамгаалж байдаг. Дотоод хүч ч гэж ярьдаг. Хадамдаа хэлээд нэмэргүй байгаа бол тийм л хамгаалалтын хана босго. Мөн хадмынх руугаа явахдаа залбираад хамгаалалтын хана үүсгээд очиж бай. Тэр хүнийг буруутгах хэрэггүй харин ерөө. За амжилт хүсье дээ бүсгүй минь

  21. uugii says:

    Nastai hvmvvs neg iimerhvv l bdg shdee.sanaa tawidg hvnteidee bayrla oo.chi ch gsn hugshirnu.setgel sew vgvi bol bied sew vgvi.teghr chi l eldwiin um bodhgui bwal gaigui bn bh.irred hoorond n hereldvvld zodoldyyld yawdg hadam bn shde tsaana chn hvvgee umuurd ach naraa turuhd hvn gj vzhgui bwal yahyy

  22. hi says:

    Харин хэцүү хадмууд байна байна. Би ч яахаа мэдэхгүй байна. Манайх 2 өрөө байртай унах унаатай гайгүй газар сайн цалин аваад эхнэр хүүхдээ аваад явж л байна. Гэтэл хадам ээж гэж хүн ээж аавруу бас ах дүү хүн бүртээ миний охин энэ гуйлгачинг авч явж байна. Гэрийг нь тохижуулаад өөрөө хоосон өмсөх хувцасгүй явж байгаа гээд орилоод байхын. Манай эхнэр төсвийн байгууллагад ажилладаг цалингаа бараг л өөртөө зарцуулаад хоол ундаа хувааж аваад л явж байгаа. Хол байхаар худлаа ярьж цагдаад өгнө. Ойр байхаар хашгичиж загнаад. Хэцүү л юм. Юу хүсээд байгааг нь ч ойлгохгүй юм. Архи тамхи хэрэглэхгүй гадуур тэнэхгүй гэрээ цэвэрлээд хоол ундаа ээлжилж хийгээд л байхад.

  23. qeryu says:

    Neg ih buruu yum heleegui l yum bish uu dee er ni tegeed chamas setgel gardaggui chi neg tiim.  Amia bolson hvn  shig sanagdlaa uvchin zovlon hheniig ch toirohgui shvvdee

  24. emegtei says:

    hunii eej hun yamar bodol energitei bna ter utgaaraa sain muug duudj baidag gedeg unen shu.Hadam eejiigee evteihen argalaa. nuhruu zovoltoi ni bish.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.