Мартаж чадахгүй байгаадаа өөртөө гомддог…

023

Сайн байна уу энэ оройн мэнд анх удаа бусадтай бичиж байгаа болохоор бусадтай адил гоё утга төгс бичиж чадахгүй нь ээ уучлаарай. Одоогоос 4 жилийн өмнө утас андуурч нэг хүн лүү залгасан. Тэрнээс хойш тэр хүнээс мсж дуудлага салахаа больсон эхлээд ч ямар сонин хүн бэ гэж боддог байсан тэгээд ганц 2 хариу бичдэг болоод сүүлдээ сэтгэлээ хуваалцдаг тийм хүн болж хувирсан. 3 жил ярьж мсж бичсэн. Тэр надаас 4 дүү ганц бие гэж танилцуулж байсан их хөгжилтэй ухаалаг яриатай тийм залуу байсан. Эмэгтэй хүн дасаж дурлана гэдэг нь үнэн юм шиг байна лээ тэрэнгүй нэг өдөр харьцахгүй байхад хэцүү санагддаг болсон.

Тэгээд тэрний уулзая гэдэг мөнхийн гуйлтанд нь зөвшөөрсөн. Би Дарханд байдаг тэр Сэлэнгийнх тэрэнд Дарханд таних хүн байхгүй гэхээр нь буудал аваад хоол захиалаад хүлээсэн жоохон эвгүй санаа зовмоор байсан ч гэсэн 3 жил харьцсан бас сэтгэлийг минь татсан хүнтэйгээ уулзана гэхээр гоё байсан. Тэр 5 дахийн ажлаа тараад суусан амралтын 2 өдөр хамт байна гээд. Тэр ч ирчлээ гэсэн тэгээд очоод авсан машины арын суудалд суугаад за сайн уу гээд нэг л дотно инээж байсан 😀 Хамгийн түрүүн царайг нь харсан тийм ч хөөрхөн биш энгийн л нүдэнд дулаахан залуу.

Тэгээд 12 өнгөрсөн байсан болохоор ороод юм яриад суухаар газар байхгүй сүүлдээ буудлынхаа үүдэнд машиндаа 2 болтол юм ярьж суусан. Зүгээр л юм ярьж хоноё л доо чамайг гээд ирж байхад гээд л баахан гуйсан. Ганц 2 пиво уусандаа нүүр ч хагарсан байх цуг өрөө рүү орсон. Тэрний үнсэлт үнэхээр гоё бна би 2 курсдээ л секс 1 удаа л хийж байсан үнэхээр таалагдаагүй тэрнээс хойш анх удаа тийм гоё зүйлийг мэдэрсэн. Хамтдаа үнэхээр гоё байсан тэр 5 өдөр ирээд л бүтэн сайндаа буцаад явдаг байсан.

Тэр хамт байхдаа эхэнхдээ утсаа унтраадаг байсан ажлаас залгана ээж аав ядаргаа гээд л утсыг чинь үзэе зураг байна уу гэхээр юу ч байхгүй ээ үзээд байх зүйл байхгүй гэдэг байсан тэр хэзээ ч өөр хүн хайрлахгүй чи ганцхан минийнх би ч гэсэн ганцхан чинийнх байнга тэгдэг байсан болохоор бас чи надад итгэхгүй байгаа юмуу гээд л гомддог байсан. Тэрнийгээ гомдоомооргүй байдаг байсан болохоор утсыг нь үзэе ч гэж хэлэхээ больсоон. Анх уулзсаныхаа маргааш тэр надад пасспортоо харуулаад би чамаас 6 дүү байсан юмаа анх тэгэж хэлсэн бол чи тоохгүй байх байсан байх гээд худлаа хэлсэн гэж байсан. Тэр үед надад хэд дүү байх нь хамаагүй байсаан.

Уулзсанаас хойш 3 сарын дараа би жирэмсэн болсон тэгээд хэлснээс хойш тэр жилийн эцсийн тайлан энээ тэрээ гээд 2 долоо хоног ирээгүй. Тэгээд нэг орой надыг хаясанд тооц би муу хүн гэсэн мсж ирсэн. Анхний хүүхэд тэгээд ч 31-тэй болсон байдаг яах учраа олохгүй зөндөө л уйлсан. Тэгээд найзийгаа дагуулаад эмэгтэйчүүдийн эмнэлэг орсон над шиг байдалтай зөндөө хүмүүс байдаг юм билээ үнэхээр их өрөвдсөн. Эм уусны 10 хоногийн дараа надыг уучлаарай аав асуудалд ороод чамд хэлж чадаагүй гэсэн мсж ирсэн. Уг нь дахиж тийм хүнтэй харьцахгүй гэж зөндөө бодсон тэгэхдээ тэрний бүх сайхан үгэнд нь уярсан. Тэгсэн ч гэсэн уулзаагүй бараг сар болсон байсан. Файсээ шалгаад сууж байхдаа тэрний нэрээр хайгаад үзсэн дуустал нь тэгсэн тэрний нэг хүүхэдтэй авахуулсан зураг гарч ирсэн тэгээд ороод үзсэн чинь 3200 охинтой боллоо охин эх 2 нь бие гайгүй гэсэн байсан. Бас өөртэй нь адилхан 3-тай гэмээр охин бас нэг эмэгтэйн зураг байсан.

Ёстой шоконд орно гэдэг нь болсон доо. Тэрлүү залгаад чи хүүхэдтэй юмуу гэж асуусан тэгсэн тэр тийм эргээд залгая гээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш 8 сар болжийно тэр залгадаг одоо юу ярихыг юу нь үнэн юу нь худлыг нь яаж ялгахын. Тэгэхдээ л би одоо болтол тэрнийг санадаг уйлдаг мартаж чадахгүй байгаадаа өөртөө гомддог…

13 Comments

  1. Sisi says:

    Ene odoo ymar denduu doroi zaluu ve. Shal erguu hun baina shuu dee. Nugel ni neg odor nudeeree garah baih daa. Yasan hachin amitan be. Yr ni er hund itgeheer erhii huruundee itge gej ih unen ug baina shuu.

  2. bat says:

    Buzriin novshiig dursahch hereggui martdaa

  3. Bataa says:

    Uiliin ur gej bdgdaa.. Teriigee edelj duustlaa tiimerhuu humuusees salahgui ch yumuu eswel tegj yawsan odoo uilin ur ni duusad saihan amidarnaa busgui mni.. Bi chamaig harlaa zon bilgeeree

  4. Нараа says:

    Ер нь бүтэлгүй хайртай учираад зовж шаналж үзээгүй хүн байдаггүй, хайгаад олоод ир гэсэн ч олдохгүй л болов уу, өөрийгөө өрөвдөж өөхшүүлээд байлгүй хүн болгонд тохиолддог зүйл гэж бодоол сэтгэлийн тэнхээгээр давж гар даа

  5. ... says:

    Харш жилтэйн бн

  6. zander says:

    Za boli doo. odoo hangalttai.

  7. munkhuu says:

    сайн байн уу чиний сэтгэл ямар байгааг ойлгож байна бүх юм болоод өнгөрсөн одоо зүрх сэтгэлээ бүү буруутга энэ амьдаралдаа алдаа гарагдгүй хүн ховр байх чамтай адил зовлонтой хүмүүс зөндөө байгаа сэтгэлийн тэнхээтэй байжил өнгөрөөж чадна амжилт

  8. нээрээ яах вэ says:

    Нэмж хэлэхэд хүнийг хайрлана, мартана гэдэг чинь санааных л байдаг юм ш дээ. Тэр явдлын сайн тал нь надад асар их туршлага, ухаарал өгсөн. Бас дээр нь би сэтгэлийнхээ жолоог алдахгүй байхад суралцсан. Муу тал нь хаширч, муу санаатай болсон. Харин ч бүтэлгүй болсон харьцаа надад ямар цочроо өгөхөө болисон. Би дандаа эрэгтэй хүнтэй газар ажилладаг болохоор ер нь үйлдлийг нь мэддэг болчихсон. Бүсгүйчүүддээ гэж хэлэхэд дотно холбоо тогтоосон хүн чинь хамт байхдаа утсаа унтраадаг, эсвэл дууг нь хаадаг, утсаа ил тавьдаггүй, кодтой байдаг бол болгоомжилсон дээр шүү. Бас нөхөр чинь л биш бол найз залуу байсан ч гэсэн хамгаалах хэрэгсэлтэй хавьтаж байгаарай. БЗХӨ бол эмчүүлчихнэ гэхсэн. Цаагуур чинь биш наагуур ДОХ гэж аюул байна. шүү хүмүүсээ.

  9. Аяам Энхбаатар says:

    Миний дүү, урагшаа харж амидар даа. Сайн сайхан бүхэн урд байдаг юм. Ард байдаггүй юм. Тэр хүнтэй чи олон жил зууралдаж хамаг залуу насаа үрээгүй, үсээ бууралтуулаагүй. Чамаас их зовсон хүн үргэлж байдаг.

    Ийм хүний эхнэр ямархан сэтгэл санаатай уйлж суудаг бол? Одоохондоо чи өөрийнхөө шарханд шаналаж энийг ойлгох сөхөөгүй ч хэзээ нэгэн цагт тэр хүнийг эрт танисандаа баярлана.

    Чи муу хүнийг таних, өөрийгөө хатуужуулах амидралын их сургуули төгслөө л гэж бод. Муугаас сайн ни олон байдаг хорвоо шүү. Даанч бид өөрсдөө сайн сайхныг олж харахыг хүсдэггүй.

  10. saihan_sexdii@yahoo.com says:

    holbogdooroi yariltsay

  11. нээрээ яах вэ says:

    Бузар новшнууд байх юм даа. Чи бид хоёр бараг чацуу юм байна. Надад чинийх шиг явдал 5 жилийн өмнө тохиолдож байсан. Яриад байвал их урт түүх болнодоо. Тэгэхэд гэнэн тэнэг ч байж. Би маш их хайртай гэж бодож, эргүүлдэх олон залуусаас зугтаж, бүхнээ зориулдаг байлаа. Санаандгүй тохиолдлоор тэрнийг жинхэнэ бабник гэдгийг нь мэдсэн. Тэгээд сална гэхээр би чамд хайртай гээд зууралдаад салахгүй, бүр 3 ч охин жирэмсэн болгочихсон байсан гээд боддоо. Би бүхэл бүтэн 2 жилийн амьдралаа тэр хүнтэй үрсэн. надаас дандаа хүүхэдтэй болое гэж гуйна. тусдаа гарсан хойноо хүүхэдтэй болое гээд нууцаар эм уудаг байсын. тэр нь ч оносон. За тэгэхээр гол асуудал юу вэ гэхээр чи тэрийг мартаж чадахгүй байгаад хамаг асуудал байгаа. Би өөрийнхөө мартаж чадсан аргаасаа хуваалцая. Зарим хүмүүс намайг буруушаах л байх. Гэхдээ тэр надад хамаагүй. Мэдээж мартая гээд өнөөдөр унтаад маргааш өглөө сэрэхэд мартачихна гэсэн амархан юм байхгүй. Чамд өөрөөс чинь их юм шалтгаална. Хамаг муу талуудыг нь бодоод өөртөө итгүүлэн үнэмшүүлээд бай. Бас өөртөө анхаарал тавиад өөр залуучуудтай сээтэгнэ. тэр хүн надад тохирохгүй гэдгийг сайн бод дотор хүнтэйгээ ярилц. Битгий өрөвд, битгий хамтдаа байсан мөчүүдээ сайхан байсан гэж бод. Тэгээд би уулзаад огт унтдаггүй байсан.Надаас өөр хүнийг таалдаг гэхээр угаасаа дургүй хүрээд байгаа юм чинь. Тэгээд надад хандсан шиг нь өөрт нь хандаж эхэлсэн. Уулзая гэхээр нь цагаа барихгүй алга болоод л, хажууд нь утсаа унтраагаад л, өөр залуутай уулзаж, сексдээд л. тэгээд л аяндаа би өөрөө төөрөөд эхэлсэндээ. сэтгэл минь хөрөөд эхэлсэн. үнсүүлэхээс ч дургүй хүрдэг болсон. тэгэж байгаад л нөхөртэйгөө танилцаад баяртай салая ч гэхгүй алга болоод өгсөндөө. Одоо бодохоор зүүд юм шиг санагдаад яаж хайрладаг байсан байнааа гэж.

  12. hoorhii says:

    genen bndaa 

  13. mongolman says:

    Өөрөөс чинь 6 дүү гэхэд л санаа авах байж дээ. Эрчүүдийн олонхи нь өөрөөсөө дүү эхнэртэй болно гэж төлөвлөсөн байдаг харин эгчмэд бүсгүйчүүдээс хайр халамж сексийн туршлага хуримтлуулдаг учир нь эмэгтэй хүн түрүүлж хөгширнө гэдгийг бага ангийн бацаанууд хүртэл мэддэг болсон цаг үе шүү дээ. Хөөрхөн царайлаг сайхан биетэй охид бүсгүйчүүдтэй нэг ч гэсэн унтаад авах хүсэл эр хүйстэй хүн болгонд байдаг байгалийн араншин харин тэдэнд өврөө нээх эсэх нь тухайн бүсгүйн хүсэл мэдэх хэрэг. Насан туршийн ханиа хайж байгаа бол өөртөө хайртай өөрөөсөө ахмад хүнийг сонгосон нь дээр болов уу….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.