Эхнэрийг нь салгуулах тал дээр хуулийн зөвөлгөө авах уу, эсвэл яах ёстой вэ?

A9PMW0_2172674b

Над шиг амьдралтай эмэгтэйчүүд хэр их байгаа бол. Зөвлөж, туслаач. Би одоо 25 настай. Сургуулиа төгссөн, ажил хийдэг. Найз залуутайгаа хамт амьдраад 7 сар болж байна. Тэр маань 4 настай охинтой. Эхнэрээсээ салаад 2 жил болж байгаа. Гэтэл бид 2 саяхнаас суух дээрээ тулаад тэдний аав, ээж, хамаатан садантай нь танилцаад ирсэн чинь өмнөх эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахгүй гээд байна. Тэгээд гэрлэлтийн гэрчилгээгээ авчихаад өгөхгүй, шүүхэд өгье гэхээр “Би чиний хууль ёсны эхнэр, үхэж байсан ч гэрлэлтээ цуцлуулахгүй” гээд л манай хүнийг дарамтлаад болдоггүй ээ. Тэгээд манай хүн уурлаад шүүхэд өгнө гэхээр эхнэр нь “Тэгвэл охиныхоо овгийг солиулна, тэгээд чамтай охиноо хэзээ ч уулзуулахгүй” гэдэг. Манай хүн ганц охиндоо амь болохоор яаж ч чадахгүй тэгээд л эхнэрийхээ амаар байгаад байх юм. Би эхэндээ ч юу ч хэлдэггүй байлаа…

Нэг удаа “Эхнэр чинь охиноо ганцаараа өсгөж чадахгүй, тэгээд ч охин чинь хэн миний аав, хэн миний ээж гэдгийг мэдэж байгаа, тиймээс тэр эмэгтэйн сүрдүүлгээс битгий ай” гэсэн чинь “Чи мэдэхгүй байна, тэр эмэгтэй аймар, тэр яаж ч чадах эмэгтэй, би охиндоо хайртай, охин минь миний ганц амь амьдрал…” гэж хэлсэн. Сүүлдээ нөгөө эхнэр нь бүүр давраад “Наад хүүхнээ явуулчих, охиноо бодоод буцаад нийлье, би чамд хайртай, хайртай болохоороо л гэрлэлтээ цуцлуулдаггүй, би чамаас салаад зөндөө юм ойлгосон, чи ч гэсэн ойлгосон юм чинь одоо 2-уулаа амьдралаа бодъё… хайраа…” энэ тэр гээд л мессеж бичнэ, утсаар ярина, месенжерээр бичнэ. Манай хүн эхэндээ надаа уншуулдаг байсан. Одоо бүр тас нуудаг, баригдахаараа булзайруулаад л. Би тэгээд “Салъя, чи эхнэртэйгээ буцаад нийл, хүүхдээ бод” гэхээр “Би чамайг сонгосон, би чамд хайртай, буцаад нийлэх байсан бол аль хэдийнээ буцаад нийлчих хугацаа өнгөрсөн…” гээд л…

Тэгээд хэрвээ бид 2 хүүхэдтэй болчихвол тэр эмэгтэй хүссэн хүсээгүй гэрлэлтээ цуцлуулна, 2-уулаа хүүхэдтэй болоё гэдэг. Хэрвээ бид 2 хүүхэдтэй болсон чинь тэр эмэгтэй нь бас л цуцлуулахгүй гээд байвал яах уу? Гэрлэлтээ батлуулаагүй бол хүүхдийг эхээр нь овоглодог билүү? Би одоо яах ёстой вэ? Би тэр хүнд хайртай. Даанч энэ асуудал нь хэзээ ч бид 2-с салахгүй, бас би ийм үнэ цэнэгүй амьдралаар амьдрах юм биш биз дээ. Аав ээж маань ч гэсэн ганц охиноо ийм үнэ цэнэгүй амьдарлаар амьдруулмааргүй байна, нэг бол сал, нэг бол хурдан асуудлаа шийд гэж хэл гээд манай хүнтэй танилцахгүй гэсэн. Асуудлаа шийдсэнийх нь дараа л танилцана гэсэн. Тэр 2-н минь буруу гэж юу байхав дээ. Одоо би бөөн ацан шалаан дунд орчихсон байна…

Эхнэрийг нь салгуулах тал дээр хуулийн зөвөлгөө авах уу, эсвэл яах ёстой вэ? Надад туслаач…

54 Comments

  1. Болор says:

    Үнэхээр та 2-т хайр сэтгэл гэж байгаа л бол наадах чинь асуудал биш. Хүн сэтгэлээ л дагадаг. Тэгээд ч наадах чинь чиний санаа зовох асуудал огт биш. Наад эрэгтэйн чинь өөрийнх нь л шийдэх асуудал. Эрэгтэйгээ асуудлаа шийдсэний дараа та 2 яах эсэхээ яриооо. Тэрнээх одоо ийм зууралдаастай, заваарсан байхад хүүхэд шуухадтай болчилгүй л байгаарайда. Ер нь тэгээд зарим эмэгтэйчүүд яахаараа ингэж өөрөөс нь салмаар байгаа хүнийг явуулахгүй, харааж ерөөж элдэвээр тэнэгтдэг байнаа. Үнэхээрийн болохгүй бүтэхгүй болоод л хүн за ёстой больё, гэсэн бодолд хүрийшдээ. Хэл ам, хэрүүл тэмцэл хйисээрээн байгаад нөхрөө буцааж авлаа гэж бодьё, цаашид яахын тэгээд. өөрийг нь гэх сэтгэлгүй, хөндий хоосон бие л чамайг байнга хуурч явна гээд боддоо. Тийм болхоор сэтгэлгүй хүн хажуудаа нөхөр гэж байлгаснаас ганцаараа сайхан явах зориг байдаггүйм байхдаа. Ихэнхдээ өөртөө итгэлгүй, сулхан, чадваргүй хүүхнүүд явсан нөхрийн араас элдэвийг хийж хөөцөлддийм шигээ. Хүүхэд бол яахвээ, Бараг муухан эцэгтэй өссөнөөс чамбай сайн ээжтэйгээ өсөх хамаагүй дээр. Эцэст нь хүүхнүүд минь чадвартай бай

  2. zochin says:

    ehner hvvhedtei hvntei tvr svvlerch bj yuun bayarlatsan ymbe.MANAI HUN gechjee. naad yariad bgaa hariltsaand chin chinii geh yu ch alga erthen uuriihuu amidarliig bod.hvmvvsiin amidarliig taiwan orhi. naad hvmvvs chin hezee ch salkuin bn

  3. zochin says:

    Эхнэр аймаар ч яаж мэднэ гэх шиг, эцсийн эцэст эмэгтэй хүнийг тийм аймаар болгож чадсан хүн нь тэр мал шиг эр өөрөө шүү дээ. Цагаа тулахад эх хүн эр хүнээс илүү ихийг хийж чадах хүчтэй байдгым да. Чи тийм их хайртай дуртайн бол тээд шууд хүүхэдтэй болооч дэ. Хүний амьдрал бусниулж чадсым чинь өөрийн үр удмаа гаргаад жинхэнэ амьдралаар амьдраад хажуудахаа ямар новш болохыг өдрөөс өдөрт мэдэж үйлийн лайгаа эдэлж суу, хүн өөрөө мэдрэхээс нааш бусдын зовлонг мэддэгүй юм да. Амжилт бушуухан хүүхэдтэй бол за, тэгээд та 2-ийн хайр хаа хүрсэн тухайгаа ахиад бичнэ биз

  4. zochin says:

    Энэ сүүлийн үеийн хүүхнүүд бас эрчүүд яасан муухай хүн чанаргүй болчихсон юм бэ, Эрчүүд нь хайртай хайртай гэж суучаад яг амьдрал болоод үр хүүхэд нь гараад ирэхээр эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй, амьдралын элдэв нугачаанд ханиа түшээд хамтдаа туулаад гарахын оронд хэлэхийн муухайгаар хэлж, сэтгэлийг нь гутааж, гадуур өөр хүүхэнтэй зугаалж эхнэрээ муулж, үр хүүхдээ өнчрүүлж өвчин зовлонд унагаад, цаад хүүхэн нь ч гэсэн эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж банзалдаад бүр элдэв хүн дээр очиж эхнэр хүүхдэд нь хараал ерөөл хийлгэнэ. За тэгээд эцэст нь эхнэр хүний хөрсөн сэтгэл ийм арчаагүй тэнэг мал шиг эрийг хөөж явуулна, өнөөх нь явж нөгөө хүний үнэргүй шуламтайгаа нийлнэ. За тэгээд болоогүй ээ, явсаныхаа дараа гэнэт үр хүүхдэдээ үнэн хайртай эцэг болж жүжиг тавьж гүйнэ. Хүүхэдтэйгээ хамт байхдаа уур уцаартай, хашгичиж гуугачсан, зодож цохисон амьтан байснаа мартсан мэт аашлахын. Хүүхэдтэйгээ уулзана гэхийн, эцгийн дайтай эцэг байж чадаагүй, амлалтаа биелүүлээгүй, өөр эмэгтэйн өвөрт шургаж үр хүүхдээ өнчрүүлчээд, хааяаа ирж хүүхдийнхээ сэтгэлээр тоглочоод яваад байх санаатай. Эцсийн эцэст үр хүүхэд хичнээн өрөвдөлтэй байдгыг мал шиг хүүхнүүд анх эхнэр хүүхэдтэй хүнтэй явалдаж байхдаа мэддэг үү, салаад явсан аавыгаа хүү минь санаад миний аав гэж хэлэх тусам тэр хүнд гомдохын дээдээр гомдож зүрх минь зүсэгдэх шиг болдог до. Хааяаа ирж уулзаад хэдэн халтар төгрөг өгч, хувцас авч өгсөнөөр хүүхдийн сэтгэлийг дэвтээнэ гэж байхгүй шүү дээ. Харин ч бүр тэр чигтээ зайлаад өгвөл хүүхдийн сэтгэл амар байдгын билээ. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээс үүдсэн гомдол их хүнд байдгым даа. Хамт байхдаа эцэг шиг байгаагүй өөр хүнрүү гүйгээд байсан бол тэр чигтээ л зайлж үз гэж эрчүүдэд хэлэе. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээс үүдсэн гомдол хамгийн хүнд тусдаг гэж өвгөд хэлдийн билээ. Ухаангүй урагшгүй, уурын тулам, хүүхдэдээ зөв үлгэр дууриал үзүүлж чадахгүй бол долоон уулын цаагуур далд орсон нь дээр шүү дээ. Хар муу явдлаа хүүхэд дээрээ бүү тусга хүмүүсээ.

  5. зочин says:

    chi l holdoh heregtei.naanaa chi l iluu hun bna sh tei.huuhed gargaval uuruu l hohirno shuu

  6. arigun says:

    Chi uneheer hairtai ene chnii songolt gedegtee itgeltei baigaa bol bitgii ywuul saihan hair baidag yum oldwol bitgii ald gedeg bizdee tertee terguu butku bokod salsan humuus chi salgaagu shdee naa zaluuda jashan hugatsa uguud eweer uhaanaar shiid odo batalganas bolod yarad yahaw chinii hajuud baiga bol chinii l hun tsaashda hajuudaa awj uldeh chini chamas l shaltgaalnaa ene setgegdel bichsen humuus dandaa hulhiduulsan bololtoi zaawal tiim baidag huuli baihchgu 2doh amidarlara saihan amidarj baigaa humuus zunduu l bna tiim huuhdee gedeg humuus yum bol anhnasa hariutslagaa medeed salahgui bh ni yasiin

  7. tsets says:

    salda busgui min im amidral gj yu bh we.ymarch er hun butsad ehner huudedruuge yvdag ymshu de. 

  8. Ax says:

    medleg bol medleg shuu dee, medlegtei medeeleltei bna gedeg salaad sursanii shinj bish bhoo. Ax bol mergejliin HUULiCH

  9. Oyu says:

    batalgaagaa salguulaagui bol tegeed l huuli esoor ger bultei gesen ug shuu dee. iim ym medehgui bolovsroltoi hun gej bmaargui ym. huuliar bol chi ooroo alban esnii ger bultei huntei sadarlaj ovor turuundee orson bna. tiim bolohoor ooroo ch buruudah magadlal ih shuu. bolovson huuhen mini

  10. ,. says:

    Yg vnen gvl salahgvi er hvn yvaldaj bga hvndee yu gj ch yrina

  11. Any says:

    Za mini dvv tegej nvdrvvgee garaa hiigeed demi biz de. Neg nasaaraa xvni 2 doh boloj amidrax tawilan xetsvv shu de. Xvvxedtei xvn tegeed awgai ni bga tegeed msj bichdeg ohinoo geed uulzax ene bvgdiig teceed garna toohgui gebel teren shig hydlaa yum bdaggui l yum da. Nasaaraa batalga bxgui amidrax bas l caihan sho uur xvrchihlee.

  12. Сар says:

    НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЭРЧҮҮД ИХ ХУДАЛЧ ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ

  13. Сар says:

    ЮУ ЮУНЫ ТҮРҮҮНД МАНАЙ ХҮН ГЭЖ ИРЭЭД ЯРИХЫГ БОДОХООР ЧИ Ч БАС Л НЭЛЭЭН ЁОЁОТОЙ ХҮҮХЭН БОЛОЛТОЙ. ЧАМ ШИГ ИЙМЭРХҮҮ ХУВИЙН ЖАРГАЛАА ХҮҮХДИЙН НУЛИМСАН ДЭЭР БОСГОДОГ ЭРЧҮҮД ХҮҮХНҮҮД МОНГОЛООР НЭГ БАЙНА, ЯДАЖ ЧИ БИТГИЙ ТООГ НЬ НЭМ. НААД БАЛАЙ ЗАЛУУ ЧИНЬ ХУУЧИН ЭХНЭРТЭЭ ХАЙРТАЙ ЮМ БАЙНА. ЭХНЭРЭЭ МУУЛЖ БАЙНАА ГЭДЭГ ЧИНЬ ХАЙР БАЙГАА ХЭВЭЭРЭЭ Л ГЭСЭН ҮГ, ХАЙР ДУУСАХАД ХЭЛЭХ ҮГ ХҮРТЭЛ ДУУСДАГ ШҮҮ ДЭЭ.

  14. bat says:

    Chi medseer bj teneg ymuu holdooch ,saihan zaluus zondoo bhad ehner huuhedtei ymtai zuuraldaad hairAn zaluu nas.chi haramsanashuu

  15. sonin yum aa says:

    Yagaad eregtei hunees ingej zuuralddag bn kk bi lav salchihsan hunii araas guigaagui zugeer yavuulasan harin araas ni guigaad guideg yum sh dee yah gej eregtei hunii araas guij dooshoo ordog bna archaagui humuus bhiin buten 2 jil bolchood guihiin 

  16. Ax says:

    Ax buur salaad surchihsan gar

  17. Hi says:

    Hi? Ger buliin batlah bol zugeer l tsaas shuudee!!! Gol ni hunii setgel haashaa baina teriig l bodoj uzne bizdee! Tegeed ch shuuheer salsan ch ta 2-g amar taivan amidrauulahgui l yum shig haragdaj baina. Naiz zaluu chini ergelzeed baigaa bololtoi.  

  18. Ax says:

    bas naad 2 hun chin tusdaa amidraad 6 saraas iluu hugatsaa bolson bol neg ni salahgui gesen ch salgana daa, salgana.

  19. Ax says:

    za duu huu, jiremsen bolj bolohgui, chi naad huneesee jiremsen bolson bol
    huuhed tursunii daraa, herev er em 2 alban yosoor gerleegui bol huuhdiig zaaval eheer
    ni ovoglono.

    naad zaluu chin ehnertee medeej hairgui, iim aash avirtai yum bol
    er hun l bolson hoino aash aviraas ni aij bgaa, harin ohinoo bodood bgaa
    tal bol medeej bgaa. tegeh ch heregtei baih.

    zaluugaa huuchin ehnerees ni salgahiin tuld shuuhed urgudul uguhud l hangalttai,
    shuuhed urgudul uguhud chin gerleltiin gerchilgee heregbolohgui, gerchilgeeg ehner ni avchihsan, uguhgui bgaa gedgee bichihed bno. herev zaaval avch ir gevel irgenii burtgeliin gazraas, esvel lavalgaa ugdug avtomat mashinaas huulbariig ni avchihaj bno. Tegeed gerlelt tsutsluulna daa.

    Naad 2 oo salaagui baihad chi dunduur ni orood hereggui dee, emegtei hunee hamgiin aimaar aash avir gardag gedgiig chi medne shd, chamd haraal enee teree hiilgevel yana,
    ter emegteid ni uuriiguu buu haruul, buu harits. naad 2too asuudlaa uursduu shiideh bolomj olgo, dunduur ni buu or. hol bai.

  20. z says:

    Эр эмийн хооронд илжиг буй жороол гэж. Өөрөө ИЛЖИ болчихоод байхад яваад өгөхгүй үсгээ нэмэгдэхийг дэмий л харж суусан хүн байна даа чи.

  21. GegeenCom says:

    Shuuh ch amar salgahgui n dee neg tal n salq gvl salgahgui shde
    Tegeed ch 20-iod jil orlogo setgel zav buhnee chamaas busadtai n huvaalcah n todorhoi huntei buten jargal haigaad hereggui hoid eh bolohod bur ch hureheergui uguumur ninjin emegtei bolj amjaagui l hun bn daa odoo huvia bodoj bga l bol naad jonhuunaasaa garch uuriinhuu ungursun tuuhiig ceverhen avch uldehee l bod

    Salahdaa saihan salaad eksuudee gomdolgyi uldeej chadq bga er huniig er hun gehuu chinii ireedui ch burheg l bolno iim oncgui huntei shaal demii

  22. .. says:

    ehner n gerleltee salgahgui geh chamd yamar hamaatai yum be? ter hun huuli yosoor gerlelsen gerlelteesee butsahgui l gej bna. ter hunii erh. chamd yamar ch erh bhgui. huuhed gargalaa geed gerlelt salahgui. huuhed chini harin butach huuli bus torj etsgeesee tetgemj avah l erhtei bh bolno. aaw eejiinhee ugend orood slaach

  23. Zolboo says:

    Batalgaa n salah esehed asuudal bgaan bishee, salahgui geed bgaa ehner salj chadahgui bgaa naad hun 2 t l uchir n bna. Teriig chi shiideed uurchluhgui tiim holboo naad 3 hund chin bna shuu dee. Etseg ehiinhee ugend oroh tsag chin mun duu odoo l …

  24. Zayaka says:

    Baliar amia bodson huuhen bee?tsaad ehner huuhdiig ni ooriinhoo orond taviad bodood uzeech.hunii yum hezeed huniih l baidiin zaa

  25. hi. says:

    сайн уу, би яг чам шиг байж байгаад итгээд охинийг нь гаргасан худлаа шуу, эрэгтэй хумуус аймаар яг танай найз залуу шиг юм хэлж байгаад хуухэдээ гарсны дараа алдарт хуучин эхнэр дээрээ очдийн байна лээ, чи битгий суу зугээр салаад хаяад яв, чамд хайртай бол чи хучилсэн хучлээгуй салаад л ирнэ угуй бол тэр аймаар авгайтайгаа жаргалтай амьдрна биздээ, тийм тамын амьдралаар яадийн шинэ найз залуутай бол, амжилт from single mom with same faith 

  26. Бурхан Багш says:

    Миний xvv чи наад залуугаа явуулчих аа. Багш нь чамд жинхэн цэвэрхэн ханхvv илгээе. Хvний юмаар юvхэв. 

  27. superlady says:

    Sal, bitgii amidralaa tam bolgo, nad shig emegteichvvd olon bdag ym bn setgegdelees vzxed, bvx nasaaraa zuuraldana, xvvxedtei bolchuul xvvxdeer chin dalimduulj svrdvvlne xaraal hiilgene. Hezeech amar taiwan bailgahgui, 
    Iim zawaarsan asuudald xair untardag, xair yuch bish boldog, xvvxed l xoxirch vlddeg

  28. Jile says:

    Ene humuustee sanal neg bnaa iim yum bichij suuhaa icheech yas yumandaa jinhenesee hairtai bishil bgaashd hunii teneglel hyazgaargui shudeeee !!!

  29. cool says:

    Naad zaluu chini ehnertee hairtain bnoo. Yavuuul

  30. z says:

    Chinii bichsenees unshixad chi l iluu xvn bna gedeg ni xaragdaj bna. Xvvxedgvi bgaa deeree sal gej xelmeer bna daa. Bi nuxurteigee 2 jil vyerxexdee manai xvn gej yarij bgaagvi. Yun amarxan tegej boddog yum be ger bvliin amidral chinii bodsonoos shal oor shuu dee. Nz zaluu chin neg yosondoo tuulsan zamaa daxiad tuulaxaas aij bna. Ergeed exnertee ochino gedegt bat itgeltei bna.

  31. Аяам Энхбаатар says:

    Нэмж хэлэхэд, Чи өөрөө хүний эхнэр хүүхдийн ээж байж үзээгүй бол гэр бүл гэдэг гүн нандин харилцааг төсөөлөхөөс ойлгох болоогүй. Гэхдээ энэ чиний буруу биш. Угаасаа л юм гэдэг ийм байдаг юм.

  32. Аяам Энхбаатар says:

    Салж дуусаагүй байсан хүмүүсийн дундуур орсон юм байна даа, миний дүү. 

    Эхнэр нөхөр гэдэг одоо хэдий хоорондоо муу ч, цаагуураа хамгын сайн найзууд, нэг юмний төлөө зүтгэдэг ( хүүхдийнхээ инээдний төлөө ч юм уу) нэг баг байдаг юм. 

    Энэ залуу чини түр толгой ни эргээд өөрийгөө олохоо болиод төөрч будилж явна. Эхнэртээ түр гомдсон байсан үедээ чамд муулж тайтгарч байж. Одоо ирсэн мессежээ нууж байгаа гэдэг чини ( угаасаа тэр хүний хувийн асуудал, заавал чамд үзүүлэх албагүй) энэ бидний асуудал, чамд хамаагүй гэдгээ үйлдлээрээ илэрхийлжээ. Аав ээжийн чини зөв. 

    Ямар ч эмэгтэй хүн бардам байдгын, нөхрөөсөө уучлаарай, ойлголоо гээд гуйж байна гэхээр тэр хүн өөрчлөгдөе гэж шийдсэн байна. 

    Чи наад хоёртоо ( гуравтаа) ахин шинээр эхлэх боломж олгоод үзээч. 

    Тэр залуу бол ёс төртөй авч сууж чадчихаад ёс төртөй салж чадаагүй байхыг бодоход эмэгтэй хүнийг ойлгох болоогүй л байна. юмыг дутуу дулимаг л хийдэг хүн байна. Жинхэнэ эр хүн өөрөө эхэлсэн бантангаа дуусгаж чаддаг юм. Гуравдагч этгээдгүйгээр. 
    Эхнэрийнхээ сэтгэлд том хар тээг, гомдол булингар үлдээгээд иржээ. Муу муухай зүйлийг зүгээр таглаад орхилоо гээд улам л муудна уу гэхээс асуудал шийдэгдэхгүй. 
    Чамд ийм хүн үнэхээр хэрэгтэй юу? 

    Нэгэн цагт эхнэр та хоёрын хооронд дондогмаадаж байсан хүн чамайг эхнэр ни болохоор адилхан ийм зан гаргахгүй гэх баталгаа байгаа юу? Энэ чиний хүсч мөрөөдөж ирсэн аз жаргалын хэлбэр мөн үү?

  33. Sergei says:

    Ta 2t salaa zam tulgarchee . Chi Usan ongotsoor divaajin luu , Naad zaluu chine mashinaar divaajin luu . Gehdee mashin ni harry poter iin mashin bish shuu hehehehe

  34. Busgui says:

    Zaaval holdooroi.Yun naad 2iinhoo gerleltiin batalgaand sanaa zovoh.Chamd padlii ch baihgui.Salahiig husvel er hun ter doroo l salaad irdeg ugui bol 10jil bolson ch ugui.Chi huuhdee toruulvel huuhed chin etseggui butach.Chi ail ger uimuulsen yanhan ner zuune.Naad muu zalitai banzal novsh shig chin zalitai erchuud yamar ih geech.Bugd  burhnii shiitgel huleej ur huuhed ter emegteichuudiinhee toloo uhtlee ajillaj boov n ajillahaa boliosoi.

  35. Busgui says:

    Chinii amidral duusna shuu.Bi yag cham shig hulhiduulsan.Tegeed huuhdee gargsan chin hoyor huuhnii dund guigeed hamag yumiig maani huuchin ehner huuhed ruugee zoogood guisen.Emegtei hun jiremsen huuhed gargah geed ter uyed ih yadarch biye haa muuhai boldog.Ter uyed bol namaig yostoi deerelhsen dee.Huuchin ehneriin huuhdee amraana geed l huuchin ehnerteigee amraltand yavaad l bi uilaad l ulddeg baisan.Odoo l ehnereesee salahgui bol chamaig huuhed gargaval yostoi ene muu huuhedtei huuhen haachih ve geed hezee ch salahgui.Naad buzar er emeesee hold.Nohor n iim banzal baigaam chin ehner n taarsan muu energytei l humuus baigaa.Nogoo balair ehner n huuhded chin chamd haraal yorool hiilgej yum tsatsna.Ajil deer chin ochij daramtalna.Uneheer tamiin amidral.Zugeer l ter banzal novshdoo yag odoo gerleltiin batalgaagaa salgaad naad hoyoroosoo ter chigtee sal chadahgui bol hold.Yor n naad asuudaltai amidralaasa zaaval holdooroi.Yoyo yostoi tamiin amidral.Nogoo huuhdee geeed chinii huuhdiig gomdooh toohgui baih yamar muuhai medremj geech.Zugeer l naad 2 zavharsan humuusee orhi.

  36. Anar says:

    za yuxew bvsgvimin olonx vgvi gej bn bi ch bas tegj bodoj bn demi yu bemii gj neg sa vg bas bn sa zalu nasa yund vrex gj yarnam

  37. Busgui says:

    Hooh busgui mini. Yostoi chamd zovloyo.Naad ereesee uter turgen sal.Odoo chinii amidral yostoi 100huvi baigaa shuu chi huuhed gargaval chinii

  38. mm says:

    Битгий тэнэгтээд бай эхнэр хүүхэдтэй залууг салгаж суух ямар хэрэг байна. Цаана чинь ганц бие өчнөөн олон сайхан залуучууд байна.

  39. zaluu. says:

    Ойлгомжтойл асуудал байнадаа уг нь. эртхэн салсан нь дээрээ. Залуу чин охиндоо амь юм бол гэрлэлтээ цуцлуулаад чамтай суусанч хуучин эхнэрээсээ холбоогоо тасалж чадахгүй та хоерын хооронд хуучин эхнэрээс нь болж хэрүүл маргаан тасрахгүйл боловуу. Ганц олдох амьдралдаа харамсахааргүй сонголт хийгээрэйдээ.

  40. uugii says:

    Demii chamd az jargaltai amidral shig sanagdhgui.ehnii 2jildee bol zvgeer ungurnu bh.tegd ji hene amidral ehlehr yhaantai hvn bol 2dahia aldahgui gj gvine.harin ene salsan awgai n salhgui gvigeed bwal hezvv.amidralaa yrd n amidral zohiogoogui hvntei holbosn n dr.salchihaad ergeed buuljisuu doloogd yamar bdgiig ch medh vv.hvnii amidrald esun shidiin um tohioh um daa.salaad vz tegd haraarai hyychin awgai hvvhd dree ochno.

  41. google says:

    ovoo bosgoogui bol shaazgai 

  42. zander says:

    chi shuud naad huneesee boli. naadah chini amidral bolohgui. zunduu iim tuuh nudeeree harj baisanii huvid hellee shuu. Er hun hezee ehner huuhdee hayaj chaddagui herev ehner ni salahgui gesen bol ted hezee ch salj chaddaggui. Harin hayad uur huntei suusan bol uur hereg. Ted huuchin ehneree niilj chamtai muulaad l chamtai hamt amidrana daa.

  43. Zochin says:

    Amidralaa tsoo shineer exleerei!Omno ni amidraltai,ur xuuxedtei bsan xumuus demii shuu!Bux l nasaaraa orootsoldoj amidrax bolno.Negent l ter xun xuuxedtei bol xuuxedteigee xolbogdsoor l baina.Sain ch bai muu ch bai exner xuuxdeeree bas l xolbogdono.Demii l gej zovlomoor baina daa

  44. Gegee says:

    Бэлэвсний хараал гж аймаар хараал блг гсн тэрнээс хрл байгаарайдаа

  45. huuhduudiin eej says:

    Haalgiig n savaad garaach zavaarsan jonhuursan bdaltaigar amidrala ehluulj yadag bna

  46. туул says:

    Эхнэр хүүхэдтэй хүнийг хаяачээ. Монголын залуус модонд авираад хаданд асцан биш. Нүдээ нээгээд эргэн тойрноо сайн хар чамайг тойроод зөндөө боломж сонголт байгаа. Ер нь орхисон нь дээр жирмээ болоогүй дээрээ. Эхэндээ хэцүү байх ч хэсэг хугацааны дараа чи наад түүхээ нэг дурсаад залуу ч байж дээ гэнэн ч байж гээд инээгээд сууж байх болно.

  47. Zochin says:

    Minii bodloor urd ni asuudaltai bsan zaluus 2 dahia shiidej chadahgui atsan shalaand orchihdog baga zereg archaagui baidald jonhuu zuursan mayagtai amidardag. Bi bas iim zuil uzsen bhoor deerh busgui zugeer l hayagdahaasaa umnu naad zaluugaa orhison deer chamaig uur saihan ireedui huleej baigaa. Ter ued chi ene baidlaa bodood ineed chn hureh bh. Bas ter ehner huuhed ni yaagaad yavsaniig heleh uu! Naad zaluu chn emegtei hunii setgeld hurtel amidralaa avch yavj chadaagui bolohoor hayaad yavsan bgaa. Harin odoo ergej zuuraldaad bgaa uchir ni zuvhun huuhdee tursun etsegtei ni usguh heregtei yum vna gdgiig uhaaraad ulaan nuuree ulalzuulaad guij bgaa yum. Naad huneesee huuhedtei bolj bolohgui shuu setgelee tataad orhi. Bi ter zaluug orhiod garahad margaash ni l shahuu ehner huuhed deeree ochchihson bsan. Bi ter ued amidraldaa aldaagui dee bayarladag. Amjilt busgui min.chamaig ushuu saihan ireedui huleej bgaa shuu.

  48. mn says:

    Er ni im amidral hetsuu.bi oro tulj ywa huni huwid hetsu bdg.gehde gerlelte salgulsni dara ni hamt amidarch huhedtei blsn l do.zarimda bi yu hichihwe gn bodol tordog.ter awgai ni soliotoi huhen bdgin.alna talna sain saihan ywahig chn harna ntr gd bainga daramtalna bas mongo nehne.ogohgui bol huhdig ni chinii shes ym bga bzde gj orilno.ma nohor gehde salj nadtai hamt amidarsanda bayrlaj setgel amar ywdag gn.urgelj herultei zodontoi amidarlas zalhaj tuildsan gedeg de.amidarlig urgelj dosh tataj urudulsan harin odoo l amidral mini tsegtsreh gj bn gej heldegin.gehde l hetsu shu du mini.ehlegui amidral ym chn hereggui gj zowloj bn.shiw shiner tsagaan tsaasan der amidarla ehleh shg saihan zuil bhgui shu

  49. нээрээ яах вэ says:

    Адилхан эм хүн байна чамд л гэж хэлэхэд хүүхэдтэй битгий бол. Цаг хугацаа бүхнийг харуулаад өгнө гэж агуу үг бий дээ. Чиний хувьд салгаж суугаагүй л юм бол чамд буруу байхгүй. Худлаа бөөрөнхийлөөд өөх ч биш булчирхай ч биш болгоод байгаа цаад этгээд чинь сонин санагдаж байна яг үнэнийг хэлэхэд. Тэгж л их охиноо бодоод байгаа юм бол эргээд авгайтайгаа нийлнэ л биздээ. Зүгээр явсан хүний замд хөндөлсөж лай болчихоод муусайн юмнууд хаа сайгүй л байна. Миний цэцэг цэврүү шиг ганц дүү минь бас иймэрхүү байдалд орчихоод байна. Цаадах нь авгайгаасаа салчихсан хойноо манай дүүтэй танилцаад эргүүлсээр байгаад өөртөө сайн болгоод одоо бараг суух дээрээ тулчихаад байтал авгай гэнэт гарч ирээд мөнгө төгрөг нэхээд дарамтлаад салахаа байсан. Хөдөөний хүүхэн юм байналээ. Нөхрөө хөдөө рүүгээ дагуулж явчихаад очсон хойноо хамаг мөнгийг нь хурааж авчихаад мөнгө төгрөг хангалттай олохгүй байна, би тийм ч алтан ээмэг, ийм ч булга авмаар байна гээд хүссэн бүхнээ авхуулдаг байсан байгаан. Уг нь багш хүүхэн юм байналээ. Тэгээд гэр орондоо юу ч хийхгүй, дотуур хувцасаа хүртэл нөхрөөрөө угаалгаад, ааш нь хөдөлхөөрөө гэртээ хэд хоногоор оруулахгүй байдаг. Тэгэхээр чинь эр хүн яаж тэсэхэвдээ. Хаяад хотруугаа ирсэн байгаан. Манай дүүтэй учирснаас хойш 2 лаа нийлээд мөнгөний ажил хийгээд амьдрал нь сайжраад ирсэн чинь нөгөө хүүхэн гарч ирээд мөнгө нэхээд амраахаа байсан.

  50. hi 3 says:

    Бодол 27 October, 2014, 15:29 нд бичсэн
    Энэ хүнтэй санал нэг байна өө.
    Чи л өөрийгөө бодоод байх шиг байна.

    Чи түр пауз авсан нь дээр байх

  51. ho says:

    Ter ehner nuhur 2gerleltee tsutsluulah ugui ni chamd ymarch padguishde.naad zaluu chini ehner huuhdee gesen setgel ni bjil bgaa.herwee bur or tas martsan bsan bol batalgaatai batalgaagui chamtai bushuuhan suuhiignl bodno shde.teheer chi heseg tusdaa bwal yaadiin.chinii shiideh asuudal alga.naad ehner nuhur 2n l asuudal bna.bitgii ehnerii ni diileh gej orold.eregteigiin shiidwer l buh zuuliig todorhoi bolgohono de

  52. AAB says:

    nas zaluu bas bolovsroltoi baij sauudaltai huuhedtei huneer yadag uym.sain hun oldox bailgui ertxen ooriigoo tataj abdaa oxin mini.

  53. Zo says:

    Iimerhuu zuil tohioldoj baisan. Mash hetsuu setgehuin dain shuu. Busgui hamgiin huchtei zevsegiig atgachaaad diildehgui, neg yosondoo bol huuhdeeree dalailgaj davuu toglogch bolood, nuhur chin gatsaand orood uund n huuhdee aldahaas aigaad chi bol ene togloomiin hamgiin hevreg n buyu yaaj ch bolohgui zolios shig bair suurigui boljee. Uu iig gantshan uneheer husvel nuhur chin l uur hilj chadna. Ter odoo aij bna, chamtai neg bag bish huuchin ehnerteigee barag bag bolchihood bgaa biz dee. Ter emegtei salj asuudliig shiidehed heden ch jil bolj magad, chamaig magadgui yavtal iim baih tuluvluguutei. Nuhur chin zorigtoi alham hiij, huuliin baiguulagaar shiidverluulj huuhdiinhee asuudliig zohitsuulahgui yum bol, esvel huu hin ehnertee ergej butsahguigee oilguulj tulgaj chadahgui bol gerel haragdahgui bnaa. Teheer chi ene huniig salgah gej yarah bish asuudlaa shiidtel salaad nuur buu ug. Chi chuhal bol ter shiidehees argagui bolno, esvel ehnerteigee niilj huuhdiinhee tuluu amidarna. Salgalaa ch huuhdee uzuulehgui haruulahgui ush honzon duusahgui shuu. Yor n uuriin amidralaa uur tseverhen ehlevel deer dee.

  54. Бодол says:

    Муу сайн ч эр хүн эхнэр хүүхдээл гэдэг юм даа чиний энэ бичлэгийн өнгө аяс хандлага таалагдахгүй байнөө надаа лав. Эхнэрээсээ өөр хүнтэй явдаг ямар ч эр хүн эхнэрээ ингэж худлаа үнэн муулдаг л юм тэрнээс эхнэрт нь буруу өгч чадашгүй нь ээж нь бол хүүхдээ л бодож байгаа чи бол өөрийнхөө л жаргалыг бодож хүний нөхөр хурдан булаах гээд байх шигээ. 4 хэн настай хүүхэдтэй хүмүүсийг эхнэр нөхөр гэхээс өөр яахавдээ чи л асуудлыг хурдан шийдэж амьдралаасаа түр пауз авсан хоёрын дундуур бушу түргэн орох гээдл байх шигээ манай хүн ч гэх шиг юун ч хурдан манай танай болчдийн тийм л айхтар ухаантай бүсгүй юм бол наад залуудаа хэсэг хугацаа олговол яасан юм. Үнэхээр хайртай юм бол чам дээр эргээд л ирнэ. Тэгээд ч гэрлэлт батлуулсан батлуулаагүй хайртай бол суугаачдээ тэр цаас ямар хамаатай юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.