Харин таны хажууд үлдэх хүн бол үр хүүхэд эхнэр чинь л шүү дээ…

47477_88466

Сайн байцгаануу. Энэ сайтад байгаа эрчүүд эхнэрээ хоол ундаар дутаасангүй өлсгөсөнгүй гэтэл яагаад намайг араар тавив, эсвэл яагаад орхиод явав, яагаад хүйтэн хөндий болов гэж ирээд л асуух юм хааяа. Сая нэг тиймэрхүү захидал уншлаа. Хэрвээ түүний эхнэр нь олж уншсан бол яасан их гомдох болоо.

Эмэгтэй хүн мөнгө эд хөрөнгө харж биш хайр сэтгэлээ дагаж суусан бол нэг л зүйлээс эр хүнээс хүсдэг. Хайр халамж, хайртай бол түүнийгээ байнга хэлж байхыг. Эрэгтэй хүнд энэ нь их сонин санагддаг байх. Гэвч эмэгтэй хүн бүр хайртай эр хүнийхээ цорын ганц нь гэдгээ мэдэрч, түүнийхээ хамгийн нандин нь гэдгийг мэдрэхийг хүсдэг. Энэ л мэдрэмж эмэгтэй хүний сэтгэлийг хөглөдөг. Тэрнээс биш эрхэлж аргадуулах гэсэн биш маяглаад далжигнаад бай гэсэн үг сонсож амаа алгадуулаад байвал ямар ч эмэгтэй хүний сэтгэл хөрнө. Нөхөр бид хоёр хол байдаг. Гэхдээ жилдээ бол хангалттай хугацаанд хамт байх боломж байдаг. Манай нөхөр лав тэгдэг. Битгий далжигнаад бай, маяглаад бай л гэдэг. Би жаахан байхдаа хүнд эрхэлж үзээгүй, мэддэг ч үгүй, ер нь анхаарал хайр халамжаар дутаж өссөн. Гэтэл бас үлдсэн амьдралаа ийм л байдалтай өнгөрөөх юм шиг байнөө.

Зүгээр л би түүнээс тийм л их хайртай юм бол тэр хайрыг нь мэдрэхийг л хүсдэг. Хайртай, хязгааргүй хайртай гэдэг мөртлөө яагаад надад тэр нь мэдрэгддэггүй юм, нээх сонин. Би нөхрөөсөө цэцэг авахыг хүсдэг, тэгсэн тэр чинь үхчихдэг болохоор надад өгөхгүй юм гэнээ. Заза, яахав тэртэй тэргүй миний хайр ч гэсэн нэг л өдөр үхэх юм чинь. Өчигдөрхөн миний төрсөн өдөр болсон, мэнд хүргээд ганц мсж бичих болуу гээд хүлээгээд л байлаа, өөрөө түрүүлж утасдаад юм хэлэх нь үү гэтэл байдаггүй шүү. Аргаа бараад бүр дөрөв утасдсан гээд боддоо. Бас л мартсан, хайр нь бэлэг явуулнаа л гэсэн. Гэхдээ тэр бэлгийг нь би хэзээ ч харахгүй гэдгээ мэдэж байна. Мартын наймнаар найзтайгаа архи уугаад буудалд тасарсан хүн шүү дээ. Тэр үед холдъё гэхэд би хөөрхөн үртэй болчихсон байсан. Анх надад өөр бүсгүй хүнийг миний хажууд магтаж өөр эмэгтэйтэй унтсан энэ тэр гэж балайрч байхад нь салахгүй яав даа л гэж харамсдаг. Дараа нь худлаа ярьсан гэж хэлсэн. Гэхдээ би хэзээ ч мартахгүй, дахиад тэрэнд хэзээ ч итгэхээ блоьсон.

Итгэл байхгүйгээр хайрлана гэдэг там. Утсаа авахгүй байхаар нь өөр хүүхэнтэй байгаа юм болуу, яасан юм бол гэж хардана, өөрийгөө шаналгаж баахан тамлана. Миний хажууд дэндүү олон удаа өөр эмэгтэйг магтаж ярьсан , бас өмнөх хүүхнээ ч надтай харьцуулж ярьж л байсан. Тэр нь загвар өмсдөг, надаас гоё биетэй, айхтар сэргэлэн… юу юу ч билээ. Тэгээд би боддог болсон, хэзээ нэгэн цагт яг тийм хүүхэн гараад ирвэл хэзээ нэгэн цагт хаяад явах л юм байна даа гэж боддог. Дээрээс надаас маш хол хүйтэн хөндий байдаг, намайг алдаа гаргахад бусад хүнтэй нийлээд муулна уу гэхээс өмөөрөх хүн биш. Заримдаа хажууд нь байхад зугтмаар санагддаг. Хайртай л гээд байдаг атлаа яагаад би түүнтэй хамт байснаас хойш сэтгэлээрээ дүүрэн байж үзээгүй юм бол оо. Дандаа л юм зааж , хийсэн юм өөлж голно, тйим болохоор би хажууд нь юм хийхээрээ сандраад биеэ бариад байдаг. Би уул нь машин барихыг заалгана боддог байсан. Одоо бол айдаг, иймхэн юм мэдэхгүй чадахгүй манараа гэж дуудаад унахаас хойш заалгаад ч яахын.

Эрчүүд та нар тэр хоол ундаар дутаагаагүй, өмсөх хэдэн хувцас авч өгсөнөөрөө мундаг гэж бодоод байвал эндүүрч л байна даа, хүсвэл гэртээ хүүхдээ хараад суухгүй л бол эмэгтэй хүн өөртөө хэд дахин ихийг авчихдаг юм. Харин эр хүний сэтгэлээсээ хуурамч дүр үзүүлээгүй тэр л хайр халамжийг хүсдэг. Угаасаа тэгээд тэр байхгүй бол нэг их удаан тогтохгүй дээ. Уурлаад буруу хараад сууж байгаа ч араас тэврээд аргадаасай л гэж хүсдэг юм шдээ, бид нар уул нь. Түлхсэн ч битгий өөрөө бас буруу хараад суучихаараа, тэртэй тэргүй секс хийх болохоороо шантралгүй үхчих гээд дайраад байдаг биз дээ. Тэгээд эхнэрээ ганц цохилоо гээд эргүүлээд цохиж аваад байв, уул хад шиг эр байж эмэгтэй хүнийг наад хатуу гараараа хага цохиод хаячив.Хааяа нэг оройдоо ганц сарнай аваад ороход та нараас юууууууу ч унахгүй, ганц сарнай чи миний цорын ганц гэдгийг илтгэдэг юм гэсэн. Харин оронд нь эхнэр чинь тэр орой, маргааш өглөө нь ч тэр нүд нь жаргалаар дүүрэн байна.

Хүүхдээ хараад сууж байгаа эхнэрээ хаяад найз нөхөдтэйгээ уулзаад алга болоод тэнээд худлаа нээх том том ажил ярьж баагаад байлгүй ядаж хүүхдээ нэг нас хүртэл нь тэсчих. Эрчүүд та нарын нөхөрлөл бат гээ биз дээ. Ганц жил хамт сууж пиводохгүй байлаа гээд гоншигноод унана гэж байхгүй байлгүй. Элдэв үгээр хараах юм бол дараа нь секс бол үнэхээр муухай санагддаг, тэр нь бодогдоод байдын, бас нөгөө ярьсан хүүхнүүд нь бодогддог. Өвчтэй үед нь сайн асарч халамжлаарай, чиний тэр чухал гээд байгаа ажил чинь чамайг тэвэрч үнсээд хайртай гэж хэлэхгүй л байх. Намайг хөдөө гэртээ хоолой идээлээд гурав хоног халуураад үг хэлж чадахгүй болчихсон байхад ажилтай хотод сууж байсан , харин нэг утасдсанаа найзтайгаа боодог идээд сууж байна, санаа зовоод залгалаа гайгүй болж байна уу гэж авдийн. Уул нь найман цаг яваад л ирдэг газар.

Ер нь эр хүн та бусад хүний нүдэнд сайн залуу сайхан эр хүн, амжилттай явааа мундаг эр болж харагдаад хажуудах эмэгтэй чинь ганцаардсан гунигтай нэгэн байвал ер нь ямар хэрэгтэй юм бэ. Амжилттай сайхан явахад хошуурч байсан найз нөхөд мөнгө хөрөнгө хүүхнүүд бүгд л нэг л өдөр алга болно. Харин таны хажууд үлдэх хүн бол үр хүүхэд эхнэр чинь л шүү дээ. Манай хүнд хэн нэгэн нь хэлээд өгдөг ч болоосой.

27 Comments

  1. hi says:

    Ihenh ohid huntei suugaad jinhene zovlon ni eheldeg.er ni buh geed helchuud buruudahgui.tiimd mgld buh erchuud yg 1 hevend tsutgatsan tomor huuheldeinuud 

  2. hi says:

    Mongold erchuud ni iim yum bolu delhii niiteeree er huisten iim um boluu.huuhduudee bodood tsevdeg setgeltentei her udaan amidrah yum bol bu med.boldog bol hujaatai suugaad ene tmaas zailah ymsan

  3. 40tei Zaluu says:

    Dandaa l iimerxyy um bichigdex um. Xyyxnyyd ta nar chin yachixsan amitadtai n suuchixaad syyld n iim baidald orchixdog baina aa?
    Ta nart gants l um xelie. Nasand xyrsen jinxene er xyniig zuv tanij suraach ee. Byx nasaaraa ooriigoo eregtei xyyxed gej bodoj setgej aav eej ax egch naiz nuxdiinxuu ygend l ordog “munxiin jaal”-tai yxsenee xiij sex-ddiim bee… Ta nariig byx nasaar chin oortoo zoriulagdsan “togloom” l gej oilgono sh dee, ter saxaltai jaal chin., yun xalamj, yun xyyxed, yun amidral, yun xanisax setgel…..

  4. jiriin negen says:

    iim olon busguichuud zurhendee gunig huraagaad amidardag gej bodson chin buur uruvdchihluu. yasan ch hecuu horvoo yumbe dee.

  5. Namu says:

    DTX-iin setgegdliig unshaad yamar ih bayarlavaa. Neg ch gesen zaluu uhaarch neg ch gesen busgui jargah ni. Niitlel setgegdluud ih taalagdlaa/tsoohon hedees busad ni/ Nuhurtuu unshuulmaar sanagdlaa. Gevch ter doroo boliv kkk. Ugaasaa guitsed unshihgui bh unshsan ch namaig yaaj iigeed doosh ni hiigeed l duusna. Yamar ch ued namaig buruutgaj, oolj goochildog hun shuu dee. End bichsen huuhnuud sain ehner bolohoor ingej bichij bolno, chi bol …. geed l ehlene biz. Huhurteigoo huurhun huuteigee saihan l amidarch bna. Gevch unendee setgel duuren baij uzsengui ee. Odoo nuhurtuu erhelj, tunihaas aidag bolson. Nas nambandaa bai, bid 18t bish gej mon ch olon zagnuulj bilee kkk. Hairluulj uzeegui mortloo muu muuhaigaaraa duuduulsaar zalhaj, bi ch bas nuhurteigee adilhan huiten hun bolj ehelj baih shig bnaoo. Omno ni yamar haluun setgeltei, jargaltai busgui baisanaa bodood guniglahaas hetrehgui yumdaa. Ogloonoos ehleed hool hiij, geree tseverlej, shalaa ugaaj, huvtsas ugaaj, hajuugaar ni 3 sartai huugee argalah geed … ene bugdiig haraad suuj baisan nuhur maani tv uzengee uurtaigaar chi yu hiisiin gej helehed ni tolgoiruu lantuugaar buulgah shig l bolj bilee. Minii nuhur sain hun, getel bi yaagaad gomdood baidag yum bol. Tuunii oolj goldog, halamjgui baidliig huurhun huugee bodood teseed gardag. Bayar bolgonoor nadad zoriulj yu ch hiigeegui mortloo minii hiisen zuiliig ul oishooj, urgelj namaig uiluulj tugsdug baisniig bolodohoor booj uhmeer sanagddag. Huugee bodood bi l tevchij amidrahaas. Huugee aavgui osgohiig husehgui bn. Ene nyalh amitaniig bodohoor orovdsondoo nulimsaa barij chadahgui yumdaa. Hunii amidral husseneer bolohgui yumdaa.

  6. qeryu says:

    Neg l udur orhiod yavnada

  7. suren says:

    Nadtai yasan ch adilhan umbedde
    Manai nohor nadad manai eejid hurtel gar hursen. Huuhdee toodoggu. Bayraar neg gert orood 1 ch beleg awch ogj uzeegui. Huuhdee torsni daraa daawuu uurlan bj hedhen udaa ugaasan. Ah duug maani alna a l gedeg. Harddag ajil hiih um bol hardana gj surduuldeg. Ergrn toirnii buh hund min orond oruulsan. Harin odoo bi salj baina odoo hangaltta. Ergej butsaj shalchignahgu oorinhooro huuhede taiwan osgoh bolno

  8. DTX says:

    Энэ нийтлэл мөн доорх комментууд нь бүгд л надад хандаж хэлж байгаа мэт санагдана. Би эхнэрээ хүндэлдэггүй юм байна бас үнэлдэггүй юм байна. Миний эхнэр намайг ойлгох юм чинь гэж хамгийн сүүлд тавьдаг юм байна. Ганц сарнайг ганц гэж голон дараа нэг гайгүй юм авч өгөе гэж хуурамч бодол тээдэг юм байна. Бага ч гэсэн ухаарал хайрласан та бүхэнд баярлалаа. Би өөрчлөгдөхийг хичээнээ.

  9. tuya says:

    manai nohortei yasan adilhan yum bee.

  10. Boloroo says:

    unen unen zarimdaa er n aimaar gantsaardah uy baidag shu

  11. uugii says:

    Yamar hvmvvs n 30 40jil hailaad haniin jargal edleed bn aa.ger bvl bolgon asyydal.bvh aldaag ehleed uuruusuu hai.byryydya gewl bysdaas hai

  12. BR7 says:

    Hoorhii bur argaa barsan hun yum shig sanagdchihlaa

  13. Hi says:

    Hi? Yer ni tanai hun mongoliin buh erchuudiig tuluulnu gej yu baihav dee! Hair halamj ihdeheer bas hun hunee baidag yum bilee. Tiimees joriig ni taaruulj amidardag horvoo yum daa.

  14. ariuna says:

    unen yum bichjee manaih mungu tugruguur dutdaggui ch gesen huuhedee usguh gej ganzaaraa harsaar baital shurgaj unalaa. 5 sartai huuhedteigee neeh yum yarihgui orj ired udrirdlaga bariad hewtchihne bi uglej baij neg huuhede 5 minut tewrene. huuhede harah chinii uureg ch geh shig yum yariad l suuna shdee huuhedteige zuuraldad busad yumand zag baga gardag hoorond gyals hool und ayga tawag ugaah ger zewerlehe amjuuldag uurtu zag gargaj chadahgui boldiin bna

  15. Далила says:

    уул нь эхнэрээ баярлуулах шиг амархан юм байхгүй . эмэгтэй хүн өөрийгөө нөхрийнхөө хувьд чухал хүн, эрхэм хүн гэдгээ мэдэрч л байвал сэтгэл нь хангалуун байдаг. 10 өрөө байранд, алт мөнгөөр боочихоод “би чамайг тэжээж тэтгэж байна” гээд тэжээмэл амьтантайгаа адилхан дээрэнгүй хандаад, энэ нэг юм гэсэн байдлаар харьцаад байвал ямар ч эмэгтэй үзэн ядна. үдэн ядсан эмэгтэй ууртай болно,ааштай болно, сексийн хүсэлгүй болно, баяр баясгалангүй болно, чамаас хайр халамж анхаарал хүссэндээ бухимдаж үглэж эхэлнэ. эмэгтэй хүн болгоны дотор эрх, энхрий, ялдам зан чанар нуугдаж байдаг. тэрийг нь сэргээх үү, эсвэл амьдралын хатуу хөтүүд нухлагдсан бухимдуу, хөмсөг зангидсан сэтгэл дундуур эмэгтэй болгох уу гэдэг нөхрөөс шалтгаалдаг.  

    салах амархан. шийдлийг олохоос, харилцаагаа аварч үлдэхийн тулд цаг зав,  сэтгэл зориулж, золиос зориулалт гаргаж чадахгүй хүмүүс салах шийдвэрийг хурдан гаргадаг. жоохон хичээгээд эхнэртээ “чи бол миний хувьд чухал хүн. чамайг баяртай байлгахыг би хичээдэг” гэдгээ батлаад, тийм сэтгэгдэл нэгэнт төрүүлчихвэл эхнэр сэтгэл амар хангалуун болчихдог. харин нэгэнт “чи бол яахав дээ, хажууд байхад илүүдэхгүй хүн, яахав хүүхдийг минь гаргасан болохоор тэгсгээд байж л бай” гэсэн шиг хөндүү хүйтэн, үл тоомсорлосон байдал үзүүлээд байвал “энэ дандаа л тэгж байх юм. үргэлж л намайг үл тоож, хамгийн сүүлд тавьж байх юм” гэсэн шарх үүсгэчихвэл жоохон эвгүй хандлага гаргах болгонд чинь нөгөө шарх нь хөндөгдөөд хурдан огцом уурлаад байдаг байхгүй юу. 

  16. Зочин says:

    Эр хүн бүр тийм биш л дээ. Тэгэхдээ дийлэнх нь тийм юм уу даа. Манай нөхөр бол Со явахаасаа өмнө гэр орноо хамтдаа цэвэрлэчихдэг, ажлаасаа түрүүлээд ирсэн үедээ хоолоо хийчихдэг, хувцас хунараа хамжаад угаачихдаг тийм л хүн байсан. 5 жил Со-д очиж ажлаад байр авсан бас машин. Харин өмнөх халамж нь оронд нь үгүй болчихсон байна лээ. Одоогоор ажилгүй гэртээ байгаа. Намайг ажлаасаа тараад очиход идсэн хоолныхоо савыг бүү хэл аягаа ч угаагаад тавьчихдаггүй болчихжээ. Тэгсэн мөртлөө бас хүний хийсэн юмыг өөлөх санаатай. Ирээд 2 сар болох хугацаанд нь ямар их ядарч байна гээч. Ажлаа хийнэ, хариад хоол унд, гэр орон, хүүхдийн хичээл гээд л. амрах цаг үнэхээр олдохгүй юм. Энэ байдлыг юман чинээ бодохгүй би ном уншиж байна гээд л хэвтээд байгааг нь харахад гомдмоор. За яахав намайг юм хийж байгааг хараад хүрч ирээд туслах байх гээд л хүлээгээд хүлээгээд… харин ч нэг үгүй юм байна лээ. Ийм хүнтэй насыг яаж барах юм бол доо. Дээрээс нь үглээ яншаа, манайхан танайхан гэсэн хэрүүлтэй. Боож үхмээр юм.

  17. Unen says:

    Unen l bichsen bnadaa. Uchirgui ih hairtai durtai l gedeg yum. guilgaj guilgaj gants tsetseg avch ogohdoo tasalgaanii tsetseg avch ogchihood Odoo oiriin neg jildee tsetseg bitgii neheerei gdgiin. 7 jiliin amidrald gants udaa hool hj ooriihoo oimsiig gants udaa ugaaj uzeegyi baij namaig halamjgui holduugeer ni duudaad. Gomdmoor

  18. zochin says:

    Olon um hutsalgui oldson umaa oro ehelj hrla

  19. GegeenCom says:

    Hair tatam sxn bai hongoruudaa

  20. unen says:

    gehdee erchuudiig inge gej surgah n mash ineedtei hereg. hairtai hun chini tertei tergui ter uildluudiig bugdiig n hiine.,chamd hairtai bolohoor sanaa n zovno. bid nar huuhded yaj sanaa zowdog yag adil tegj zovno. hairtai l bol tegehgui bol ter chamd hairtai bish. zugeer l oor zorilgoor gerlesen gesen ug. magadgui tanii helsenchlen uhehed derged bj magad hun gej l bodson bh haha

  21. T says:

    Эхнэр чини уйлж дуулж үглэж байна уу? Танд боломж байна. 

    Хайр дуусахаар үг дуусдаг юм шүү.

  22. Dulmaa says:

    Эрчүүдээ та нар анх хайрлаж дурлахдаа ямар үйлдэл хийдэг байсан бэ? Цэцэг өгдөг байсан уу? Хайртай гэж хэлдэг байсан уу? Гараас ни хөтөлдөг байсан уу? Нүдрүү ни хардаг байсан уу? 

    Хамгын сүүлд энэ бүхнээ хэзээ хийсэн бэ? 

    Эхнэр чини уурлаж бухимдаж байгаа бол хайртайдаа тэгж байдгын. Таныг өөрчлөгдөөсөй гэсэндээ тэгдэгийн. 

    Хайргүй болсон бол уурлаж бухимдаж цэцэг аваад өгөөч, хайртай гэж хэлээч гэж гуйдаггүй юм. Хайрыг ни дуусаагүй дээр эхнэрээ ахиад нэг амжиж хайрлах гээд үздээ. 

    Эхнэр чини яагаад өөрчлөгдсөн бэ? Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ? Та цэцэг өгч сураагүй бол гар утсан дээрээ сэрүүлэг тавиад долоо хоногт нэг өгөөд үз. Сарын дараа эхнэр чини яаж сэргээд ирэх бол? Дуу аялаад хацар ни ягаараад. 

    4 хөн цэцэг ш дээ! Ийм л амархан, хүүхэд шиг хүмүүс шүү дээ эмэгтэйчүүд гэдэг чини. 

  23. Gegee says:

    Chin uneng bichij bi ch bs hairtai gecheed halamjilj chaddaggui nuhurtei nadad hersuu bdg ch huuhduudee bodood tesej bn hairtai gd guikguulahgui helchihdeg sansan shuu nerelhelgui tewerchideg tiim uujuu dotor daanch alga

  24. dade says:

    za jinhene bodit jishee baina, teneg buduuleg erchuuded gants sain heleed uguh umsan, iim erchuud mongoliin niigemd duuren baina, yag iim zand ni minii bas durgui hureed gomdood baidag um, chi dormjluulchaad yaj tesvee, tiim tiim ug sonschood ayagui ih gomdson baih daa, yagaad nuhur shuu umandaa shuud helj chaddaggui um be, er ni ene mongol erchuud emegtei huniig yagaad bayarluulj meddegui zuvhun uursdiiguu boddog um be? emegei huniig bayarluulah amarhan shuu dee. 

  25. zaraa says:

    Bugsniihuu buzriig dandaa hair halamj dutlaaa gej shaahiin muu gichinuud

  26. Zulaa☆ says:

    Talarhaj, Gemshij, Uuchilj medehgui amin huvia hicheegch negen hun gej ooriigoo orgomjlood ch yah bilee….

  27. zochin says:

    Uneheer nen yum bichihee. Erchuud yagaad iim muuhai boltsiin boloo ajil hiie geheer hiilgehgui hardaj zovoono gants huvtsasaa solichii geheer shunaltai bolno huuhdee haraad gertee suuj l bh yostoi yum shig yarina teriigee jargaajiina l gej bodhiimdaa. Unendee gertee baih shig hetsuu zuil bhgui shdee zugeer suuj chadahgui bolohoor ugaaj archij hool und hiij suuh yu ni saihan bhav der haayaa ch gsn ajil turul hiij hunees mungu guihgui l yavhiimsan gej bodohiin getel erchuud gert ni horichood jargaajiina l gej yarina. Unendee hunii erhend jargahaar uuriin erhend zovoh ni deer sanagdah yumdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.