Хааяа би жигтэйхэн гялалзсан шаргал өнгөөр гэрэлтсэн лам шувуу гэж өөрийгөө санадаг. Бурхны унаа, хэл чимээ нь болсон лам шувууны тухай сайхан домог байдаг даа. Яг тэр домог үлгэрийн биелэл нь би юм шиг. Хайр сэтгэлээр жигүүр хийсэн тэр шувуу ертөнцийн гүн дайдаас өөрийнхөө аз жаргалын ханхүү болсон лам шувууг хайдаг юм гэнэ лээ. Тиймээс бурхан энэ гайхамшигт үнэнч хайр сэтгэлийг нь бишрэн шүтэж түүнд мөнх хутаг хайрласан гэдэг. Бас хормын төдийд аль хүсссэн газартаа нүд ирмэхийн зуурт хүрэх их билиг өгсөн ч гэлцдэг. Тийм дээ ч бурхны бишрэлийг хүлээсэн амьтан гэж бодохоор эрхгүй хүндэтгэл төрнө. Хүндэтгэл гэж хэлэхэд багадахаар гайхамшигт сэтгэгдэл төрнө…
Хайртыгаа хайн ертөнцийн бүхий л огторгуйгаар хэрэн хэсч чухамхүү тэр л хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг тэтгэн чимэхсэн. Чи минь лам шувуу болчихсон хаа ч юм бэ нуугдчихаад бүхий л амьдралынхаа туршид мөнхөд хайхсан гэх гэгээн мөрөөдөл асна. Гэтэл бас чамайгаа хаа нэгтээ намайг хайж явбал сайхнаа гэж мөрөөднө. Чи бид хоёр учрах хувь зохиолгүй байсан нь хамаагүй хамгийн гол нь би чамдаа хайртай байж тэр чиний гэх бүх дурсамжаар жигүүр хийж амьдрах нь жинхэнэ аз жаргал. Тийм биш гэж үү. Хайрт минь. Хэзээ нэгтээ чи ч бас намайг эрэн хайж явбал…
5 Comments
юууун аймаар сэтгэцийн өвчтэй хүн шиг хийсвэр, уянгын халил ихтэй юм бичдий? лав эрүүл биш.
Ene mongolchuud oyunii khoosrold orj shashin khoshin urlag 2r oyunaa bulingartuulj duuslaa
Mongold khamgiin dutagdaj bga zvil khuvi khunii khogjil bnadoo…..
hahahaha tataahiimaa neeree jumper bolohiig husdeg arai hurdan bhaw dee yoooo hahahahaha eleg eleg
Chi shuvuu bolohiig husdeg ymuu. Bi bol Jumper bolohiig husdeg. Arai hurdan.
Tsaadah chini erhbish ehees turj amjsan bailgui demii muruuduud bailgui garch muruu gargaj murdlug hailtaa amidaar hiigeed murguj dallahaa yaravchildaa
Ajil hereg bolgoo angaigaad hii muruuduud baiv