Монголчууд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ
Монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятадууд нутаг буцалгүй үлддэг тухайн нэгэнтээ сонсоод хэт нэг талыг барьсан, туйлширч байна даа хэмээн бодоод өнгөрч билээ. Тэгвэл үгүй байж. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэнтэй ураг барилдсан байна.
Мэдээж энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд юм. Учир нь 1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийг тус төвд албан ёсоор бүртгэж эхэлж. Тэгэхээр 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэсэн гэсэн үг юм. ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бүлээ батлуулсныг бүртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн арван жилийн хугацаанд эрс өсч 2007 онд л гэхэд 976 монгол хүн гадаадын иргэнтэй гэр бүл болсноо бүртгүүлсэн байна.
Харин энэ онд 725 иргэн харийн бэр, хүргэн болсон тухай албан судалгаанд тодорхой өгүүлсэн байхыг үзэв. Нэг зүйлийг хэлэхэд харийн улсад бэр, хүргэн бологсдын дийлэнхийг монгол бүсгүйчүүд эзэлж байгаа нь үнэнийг хэлэхэд сэтгэл гонсойлгосон шүү. Тус төвөөс гаргасан судалгаагаар гадаадын иргэнтэй ханилсан иргэдийн 95 хувь нь монголын маань хацар гоо бүсгүйчүүд байв. Сэтгэл гонсойхын учир нь хэдийгээр монголчууд гадаадын улс орны иргэдтэй гэр бүл болох нь нэг талаараа цус холдож байгаа сайн талтай ч охид бүсгүйчүүд маань олноороо харьд мордох нь сайн зүйл биш юм.
Учир нь эхийн талыг цусны, эцгийн талыг ясны садан гэдэг, монголчууд. Мөн харийн улсын бэр болсон охид маань Монгол Улсдаа бүл нэмж байгаа биш. Бусдын тулганы галыг бадраахаар явж байгаа учир баярлаад хөөрөлхөөд байх зүйл ч бас биш юм аа гэхэд туйлширлаа хэмээн буруутгах хүн нэг их байхгүй биз ээ.
Хайр сэтгэлээс илүү зуучлалаар гэрлэж байна
Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд монгол охид бүсгүйчүүд Өмнөд Солонгосын эрчүүдтэй гэрлэх аь ихэссэн байна. Үүнийг гадаадын иргэдтэй гэрлэсөн монголчуудын 3485 буюу 67,8 хувь нь тус улсын иргэдтэй гэр бүл болсноос харахад ил байгаа билээ. Түүнчлэн япон, хятад улсын иргэдтэй хууль ёсны гэр бүл бологсод ихэссэн байна. Мөн Герман, Англи, Швейцарь иргэдтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүд ч багагүй байгаа аж. Хамгийн харамсалтай нь хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бүл болж байгаа нь цөөнгүй байхад, дийлэнх нь бусдын зуучлалаар гэрлэж, хань болох хүнээ ч харалгүйгээр гэрлэх нь анхаарлыг татахгүй байж чадсангүй.
Хөндлөнгийн зуучлалаар гэр бүл бологсод нь ихэвчлэн өмнөд солонгосын иргэдтэй гэрлэсэн монгол охид байв. 18-45 хүртэлх насны бүсгүйчүүд энэ гэрлэлтэд хамрагдаж байсан. Ийм маягаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгүй гарч байгааг хэлэх юун. Ингээд өнгөрсөн жилийн аравдугаар сарын орчим гарч тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан нэгэн жишээг энд сөхөж байна.
Гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилдаг нэгэн төрийн бус байгууллагад хандсан эмэгтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон. Солонгос иргэнтэй гэрлэх хүсэлтэй бүсгүйд царайлаг, тун боломжийн залуугийн зураг үзүүлж гэрлүүлэхээр болж. Харин нөхөр болох хүнийг нь зуучлагч компани нь монголд авчирсанаар ирээдүйн гэр бүл хос уулзацгаадаг юм байх.
Гэтэл дээрх зуучлалын компани нөхөр болох хүн тань энд ирэх ямар ч боломжгүй гэж. Түүнчдэн тэр таныг хүрээд ир гэсэн чи түүнд маш их таалагдсан гэж ятгаснаар бүсгүй явсан байх юм. Харин солонгост байгаа нөхөр нь зуучлалын хөлс болох гурван мянган ам. долларыг уг компанид төлж.
Гэтэл өнөө ирээдүйн эр нөхрийн нь сайхан зураг хуурамч байснаар барахгүй, хөгжлийн бэрхшээлтэй, гаж донтон нэгэн болохыг бүсгүй мэдээгүй байдаг. Сайхан амьдрал, их мөнгийг бодож тун удахгүй дүүгээ, ахаа татан солонгост авчирсанаар ядуу зүдүү амьдралыг мартана хэмээн бодсон бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй, гаж донтой “нөхөр” угтана чинээ санасангүй гэдэг. Буцаад эх орондоо ирье гэхэд мөнгөн төгрөг байхтүйн зовлонд унасан бүсгүй эрж хайж, удтал явсаны эцэст солонгост байгаа монголчуудынхаа тусламжтайгаар эх орондоо ирсэн байх юм… Энэ хэрэг бодит түүх.
Хохирогчийн 58.3 хувь нь эмэгтэйчүүд
Дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлын нэг нь хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлэх болсон талаар байнга л яригдаж, бичигдэх болсон. Харин энэ төрлийн гэмт хэрэг бусад улстай харьцуулахад манай улсад харьцангуй бага гардаг гэдэг ч сүүлийн хоёр жилд хүрээгээ тэлж. энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын анхаарлыг ихээхэн татаад байгаа.
Түүнчлэн сүүлийн үед зуучлуулж танилцах, гэр бүл болгож байна хэмээн хуурч гадаадад аваачиж хүний наймааны золиос болгох “гол бараа”-гаа гэмт этгээдүүд сонин хэвлэлийн зараар түгээдэг. Ингэж олны анхаарлыг татаад, зараар ирсэн гэнэн томоогүй, мөнгөнд дуртай охид бүсгүйчүүдийг ажилд оруулна хэмээн хуурч хүний наймааны золиос болгох нь газар авсан тухай албаны эх сурвалж дурдсан.
Тухайлбал, 1999-2005 онд энэ төрлийн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн байна. Эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэснийг үзвэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс 22 хувь нь татгалзжээ. Мөн хэрэгсэхгүй болгосон нь зургаан хувийг эзэлж байгаа бол түдгэлзүүлсэн нь хоёр хувийг эзэлсэн. Харин 11 хувийг нь шүүхээр шийдвэрлэсэн байх юм. Хүн худалдаалах гэмт” хэргийн хохирогч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувь нь эмэгтэйчүүд байсныг судалгаагаар тогтоосон байна. Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой иргэд дийлэнх хувийг буюу 45.8, дээд, дунд боловсролтой хүн 20.8 хувийг эзэлжээ.
Улсын мөрдөн байцаах газарт 2005 онд хүн худалдах, худалдан авах гэмт хэрэгт гурав, 2006 онд зургаа болж өсчээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар есөн хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн жишээ гэсэн. Үүнээс зургаан хэргийг прокурорт, үлдсэн гурван хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Эдгээр тохиолдлуудын дийлэнхийг хятадад, гурвыг нь макаод худалдсан бөгөөд нэг хэрэгт гурваас дөрвөн хүнд холбогдсон байдаг юм байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд
ОХУ-ын иргэн Скуратов Максим Чимиддоржиевич гэгч манай улсын хоёр эмэгтэйг өндөр цалинтай ажилд зуучилна гэж хууран Югославт аваачиж бусадтай бүлэглэн биеийг нь үнэлүүлж байсан. Энэ хэргийг 2002 оны гуравдутаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын йргэн Ян Фейнг, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нар 13 монгол бүсгүйг дарамтлан Бээжинд биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн. Эдгээр хятад иргэдэд нэгээс хоёр жилийн хорих ялыг 2005 оны зургадугаар сарын 28-нд шүүхээр хэлэлцсэн байна.
2006 оны нэгдүгээр сарын 10-нд иргэн М.Дөлмаа гэгч долоон бүсгүйг макаод 35Q0 ам. доллараар худалджээ. Тэр дахин 10 эмэгтэйг дээрх улсад худалдах гэж байхад нь цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Шүүхээс МДөлмаад 10 жилийн хорих ял оногдуулсан. Одоогоор манай улсад хүний наймаатай холбоотой эдгээр хэргийг иймэрхүү байдлаар шүүхээр шийдвэрлэсэн байна.
Хамгийн гол нь манай улсын хилийн шалган нэвтрүүлэх албанд хэдэн хүн улсЫн хилээр гараад хэд нь буцаж ирж байгаа талаархи мэдээлэл огт байдаггүй. Тиймээс хилийн шалган нэвтрүүлэх албаны энэ мэтийн хайнга байдлыг гэмт этгээдүүд овжиноор ашиглаж энэ хэргийг “үржих” нөхцлийг бүрдүүлээд байна гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.
Өнөөдрийн монгол
7 Comments
ter miamiig shataagaad ugei haana ve heleerei bar888mn@yahoo
hvvhnvvd mini amidralid buuj ugch mungunii bool bolj baigaa ni haramsaltai!ene bvhend uls ornii maani turiin tom tolgoitoi tvsheed l buruutai! tednii vr udam hariin gazriin bool bolj, har tolgoigoo shaah tsag ireh l bolno!
sedevees gajuud zyil bichsend! 1 setgel uvtgusun zyil bnaa, manai bairnii hajuud Mayami gedeg gazar ohid hyyhnyydiig sadar samuund uruu tataj bgaag haraad duugui bj chadsangyi. Getel hychnii baiguullaga UB buhiin urguu geh meteer gudamjind biye yneldeg ynelyyldeg doroi hediig bariad baihaas bish tsaanaa tsagdaagiin neg baagii hamgaalaltandaa avsan gazruudiig shalgaj yil ajilgaag ni zogsooj chadahgyi yum. Hyyhdiin Urlan byteeh tuviin urd MAYAMI geh gazar 4, 5n jil iim yil ajillagaa yavuulaad bj l bna. shalgalt ireheer mashinii zadgai zogsoolruugaa harsan hoid haalgaaraa ohiduudaa zugtaalgachihdag, byrged haalganii durangaaraa harj bgaad zuvhun hyyhen haisan zaluusiig oruuldag gazar bdag. Hajuud ni adil yil ajilgaa yavuulj bsan gazariig TVr gargaad, ezen hyyhniig ni uililj duuluulaad haasan ch ene gazart shalgalt hiih ni byy hel surtchilaj bgaa meteer gargaad l ungursun shyy dee. ( Ezen ni Amgalan gegch tsagdaagiin hyn) ene metchilen bygdeeree bicheed, ichdeg bol icheegeed, oilgodog bol uhaaruulaad buzar yavdliig taslan zogsoohod, ygyi yadaj bagasgahad jaahan ch atugaa % nemeree oruultsgaay gej ta byhnees hyseh gesen yum. bidnii bichlegiig ter tsagdaagiin YNENCH (bas hen 1nii tanil ah dyy bish shyy) albad ulguj avaad shalgaj shiidverlevel sn bna. Mongoliin ohid bysgyichyyd ee, gar hol chini hudluj bgaa tsagt hudulmur, uhaanaaraa amidartsgaay.
busguichuudee muu ch baisan gesen mgl zaluustaigaa suugaach dee mongol tsusaa bohirduulah hereg yu bna vee
Улс эх орныхоо төлөө өөрийн эрх ашиг, эд хөрөнгө, хувийн амьдралаа золиосолж чадах улс төрч хүн энэ улс орныг өөд нь татаж чадна. Одооны эрх баригчид дотор тийм хүн байна уу. Бүгд хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан сиймхий гарвал төрийн өмч хөрөнгөнөөс хумслах гэсэн алсын бодолтой төрд шургална. Ийм хүмүүсээр төр бариулж байгаа цагт монгол орон өөдлөхгүй
Яана даа, Монгол Улс минь. Ойрд улс төр, нийгмийн сэдвээр даандаа л муу юм сонсох боллоо. Бидэнд болж байгаа юм ч гэж байхгүй болж дээ. Арга ч үгүй дээ, бид толгойгүй юм чинь. Дээр сууж байгаа эрхмүүдэд бид огтхон ч хамаагүй юм чинь. Энэ байдлаараа бид тун удахгүй сүйрэх байхаа. Удирдагчгүй улс орон сүйрдэг гэдэг нь туйлын үнэн байжээ. Удирдагч ганцхан байдаг болохоос 76 байж болдог гэж бид яаж яваад сэтгэчихвээ. Ард түмнийг 76 эрхэмээс хамгаалдаг ганцхан хуулийг 76 эрхэм өөрөө өөрчилдөг хэзээ болчихвоо, үндсэн хуулийн дархлаа маань хаа байнаа. Одоо биднийг хэн хамгаалах вэ? Хаанаас тусламж эрэх вэ? Оросоос уу? Хужаагаас уу? Тэртээ тэргүй хамтарсан засгийн газар байгуулах байсан юм бол яах гэж Сонгууль 2008 гэж ард түмнээрээ тоглосон юм бэ? Хэн ард түмний эрх ашгийг хамгаалах юм бэ? Ард түмэн үү? Тэгвэл ард түмэнд тэмцэх ямар хэрэгсэл байна? Талбай дээрх жагсаал уу? цэрэг, цагдаа нарт буудуулчих юм биш биз? “Моодонд” орчихсон зүйл шүү дээ. Ерөөсөө 76 гишүүндээ бууж өгөөд тэднээс өршөөл энэрэлийг гуйх уу? Яах вэ ард түмээн. Улсаа сүйрүүлчихгүйхэн шиг торгоож байгаад ирээдүйдээ шилжүүлэх юмсан. Энэ бол бидний үүрэг шүү дээ уг нь. Энэ цаг үед амьдарч байгаа та бидний үүрэг, өвөг дээдсийхээ өмнө хүлээсэн үүрэг маань мөнөөсөө мөн. Тэдний минь цус дэмий урсаагүй гэдгийг бид л батлах үүрэгтэй. Яах вэ? хэлж өгөөч. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ.
aimaar ym