Харах мэдрэхүйгээр хүн төрөлхтний сэтгэлийн нандин утсыг хөндөж чаддаг дэлгэцийн урлаг гэдэг амьдралыг хөглөгч хосгүй ертөнц юм.
Кино ертөнц булан өнөөдөр та бүхэндээ эрчүүдэд зориулсан “Askmen” болон хайр дурлал, сексийн амьдралын мэдлэг мэдээллийн “YourTango” цахим сэтгүүлээс онцолсон секс “сэдэл” төрүүлдэг шилдэг кинонуудаас толилуулж байна.
“Unfaithful” / 2002
“Entertainment Weekly” сэтгүүлээс онцолсон бүх цаг үеийн хамгийн “романтик” кинонуудын нэг болох “Unfaithful” киноны гол дүрүүдэд Ричард Гир ба Дайан Лэйнь, Оливер Мартинез нар тоглосон бөгөөд Францын “The Unfaithful Wife” (1968) киноноос сэдэвлэн бүтээсэн кино юм. Манхеттэний гудманд тохиолдлоор учирсан Пол (Оливер Мартинез) хэмээх залуутай Эдвард Самнер (Ричард Гир)-ийн гэргий Конни (Дайан Лэйнь) учир ургуулах болж, нөхрөөсөө авч ханамгүй тэр жаргалыг Полоос мэдэрдэг тухай өгүүлдэг. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр дурлал, харилцан итгэлцлийн тухай хөндсөн эл кино энэ төрлийн бүтээлүүдэд дээгүүрт бичигддэг байна.
“Secretary” / 2002
Ажлын байран дахь удирдах албан тушаалтан болон ажилтан хоёрын сексийн “гаж” таашаал, харилцааны талаар өгүүлэх энэхүү киног Америкийн зохиолч Мэри Гэйтскилийн “Гаж зуршил” богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Гол дүрийг Жэймс Спэйдер болон Мэгги Жилэнхол нар бүтээсэн ба энэхүү кино нь бэлгийн этгээд таашаалыг илүүд үздэг хосуудын аз жаргалтай гэрлэлтээр төгсдөг дэлгэцийн сонирхолтой басхүү ховор бүтээл юм.
“Dirty Dancing” / 1987
Бүх цаг үеийн хамгийн “секси” залуугаар нэрлэгдэж байсан нэрт жүжигчин, бүжигчин Пэтрик Свэйзигийн (1952 – 2009) олныг байлдан дагуулсан цөөнгүй бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй “Бохир бүжиг” кино билээ. Оскарын шагналт дэлгэцийн энэхүү романтик бүтээлийг 2011 онд найруулагч Кенни Ортега дахин бүтээх гэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан нь 2013.07 сар, эсвэл 2014 онд үзэгчдийн хүртээл болох магадлалтай байгаа ажээ.
“Original Sin” / 2001
Нэрт жүжигчид болох Анжелина Жоли болон Антонио Бандерас нарын гол дүрд нь тоглосон “Original Sin” нь “Mississippi Mermaid” (1969) киног дахин бүтээсэн хувилбар юм. Эх зохиолыг Америкийн зохиолч Корнель Вүүлрич (1903 – 1968) бичсэн бөгөөд энэхүү романыг “Waltz into Darkness” гэх ажээ. Дэлгэцийн энэхүү бүтээл XIX зууны үеийн Кубад өрнөх ба хүсэл тачаал, адал явдлаар өрнүүн “сонгодог”-уудын нэг билээ.
“Silver” / 1993
Киног зохиолч Ира Левиний (1929 – 2007) “Silver” нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Кинонд Шэрон Стөүн ба Виллиам Балдвинь, Том Бэренгэр нар гол дүрийг бүтээсэн бөгөөд үйл явдлын тухайд Карли хэмээх бүсгүй “Silver” нэртэй шинэхэн сууцанд нүүж ирснээр эхэлдэг. Энд тэрээр триллер романы зохиолч Жэк Лэнсфорд ба орон сууцны эзэн, чинээлэг Зэке Хокинс нартай танилцдаг. Үргэлжлэх тусам Карли энэхүү байранд цуврал аллага гарч охид, бүсгүйчүүд сураггүй алга болж байгааг мэдэх боловч аль хэдийнэ алуурчин байж болох нэгэнтэй нь учир ургуулсан байдаг.
“Body of Evidence” / 1993
“NC – 17” буюу 17-гоос дээш насныханд зориулсан ангилалд багтдаг эротик триллер жанрын эл бүтээлийг эрчүүдэд зориулсан “Askmen” сэтгүүлийн хамт олон онцолсон байлаа. Нэрт дуучин Мадоннагийн гол дүрд тоглосон эл бүтээл түүнд “Хамгийн муу жүжиглэлт” номинацийн шагналыг авчирчээ. Кино шүүмжлэгч Рожер Эберт энэхүү киног хамгийн тааруухан болсон гэж үнэлсэн ч эротик “секс”-ийн өрнөл хэсэгт дур татагддаг хүмүүс олон юм.
“Match Point” / 2005
Нэрт найруулагч Вүүди Алений найруулсан 2005 оны дэлгэцийн триллер жанрын гэгддэг энэхүү кинонд үзэсгэлэнт Скарлет Йоханссон болон Жонатан Рис Мэйерс нар гол дүрийг бүтээжээ. Кино шүүмжлэгч Рожер Эберт найруулагч Вүүди Аленийг “Кино ертөнцийн үнэт эрдэнэ” хэмээсэн байдаг бөгөөд энэ ч утгаараа хамгийн романтик, утга төгөлдөр бүтээлийн нэг болжээ. Кино бүхэлдээ сэтгэл догдлуулж хүсэл гижигдсэн үйл явдлаар өрнөх бөгөөд Скарлет ба Жонатан нарын биесээ ширтэх харц, үнсэлтээс эхлээд 124 мин үргэлжлэх “сонгодог” кино таны хайртыг 15 минутын дотор л хангалттай өдөөх гэнэ.
“Wild Orchid” / 1989
Энэ бол эротик жанрын дэлгэцийн бүтээлүүдээрээ алдартай Америкийн найруулагч Зэлман Кингийн (1942 – 2012) оргил бүтээлүүдийн нэг бөгөөд үзэсгэлэнт хуульч бүсгүй ба саятан залуугийн хайр сэтгэл, нандин ертөнцийг хүүрнэх ээлжит нэгэн “сонгодог” бүтээл байна. Рио де Жанейро хотноо өрнөх үйл явдал гардаг киноны гол дүрийн жүжигчид дүрдээ орж бодит басхүү гайхалтай жаргалыг амталдаг ажээ.
“9 ½ Weeks” / 1986
Ким Бэйсингэр ба Мики Рүрке нарын тоглосон эротик жанрын “романтик” энэхүү киног бүтээх явц 1984 онд дууссан байсан бөгөөд 1986 онд үзэгчдийн хүртээлж болжээ. АНУ дахинаа төдийлөн амжилт олоогүй энэ кино Австрали, Канад, Их Британид эрэлт ихтэй байсан бөгөөд 1997 / 1998 онд цувралаар хоёр ч ангийг дахин бүтээжээ. Кинонд урлагийн галерейн ажилтан Элизабет ба шүүхийн албан хаагч Жон нарын “секс” амьдралыг урнаар дүрслэн өгүүлдэг ажээ.
“Basic Instinct” / 1992
1990-ээд оны хамгийн их ашиг орлого олсон “шилдэг” киногоор нэрлэгдэж байсан цуврал “Basic Instinct” кино бол эротик триллер жанрын гайхалтай бүтээл юм. Майкл Дуглас болон Шэрон Стөүн нарын гол дүрийг бүтээсэн уг киног “Starship Troopers” киногоороо танигдсан Голландын найруулагч Пол Вэрхүвень бүтээжээ. Хүсэл тачаалдаа автсан Майкл ба Шэрон нарын тоглосон энэхүү кино $49 сая ам.долларын хөрөнгөөр бүтэж $352.927.224 ам.долларын их ашгийг олжээ.
6 Comments
maliinaaa g yaatsiin be.
Oo tgd oshoo zondoo bga bga
Match point ч ёстой тас кино шүү.
Mickey Rourke saihan zaluu baisan ene kinonuud deer togloh uedee. Odoo bol unen aimshig bolsoon.
Original sin Antonio Banderas hamgiin sak n
sharon stone tas tas