Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хааяа орж уншдаг юм. Авах юм бас бий шүү энэ сайтад. Би энэ удаа өөрийнхөө амьдралын талаар бичиж та бүхэнтэй хуваалцахыг хүсэж өөртөө цаг гаргалаа. Зүгээр л сэтгэлээ уудалмаар санагдаад. Би одоо 26-тай, эхнэр 2 хүүхэдтэйгээ УБ-ын эгэл борог амьдралаар аз жаргалтай сайхан л амьдарч байна. Дутагдах гуцагдах юм бий. Гэхдээ хүн амьдралыг ямар нүдээр харна амьдрал тийм л байдаг шиг байна. Тийм ч учраас үргэлж өөдрөг, зөв бодолтой байхад болохгүй юм алга аа эх оронд минь. За за энэ мэт юм бичээд байвал дуусахгүй. Тиймээс та бүхэнд өөрийн амьдралаасаа хуваалцах нь л чухал гэж үзэн илүү нуршилгүй орхиё.
Миний бие ээжээсээ амьдрал үзээгүй жаахан банди байхдаа өнчирч үлдсэн юм. Их сургуульд урилгаар орон амжилттай суралцаж байсан ч 1-р анги төгсөх жилээ аавыгаа алдаад, түүнээс болж сэтгэл санаагаар унаж, архи дарс ууж, буруу хүнтэй нөхөрлөж, ер нь л буруу тийшээ хазайж явахдаа үеийн нэг бүсгүйтэй учирсан юм. Тэр маань жаахан бие муутай, дээр нь нэг өөдгүй залууд итгэсний гороор хүүхэдтэй болж үлдсэн байсан юм. Анх танилцсанаас хойш намайг их ойлгодог, бас их түшиг тулгуур болдог байлаа. Би түүнийг их өрөвддөг. Аль болохоор туслахыг хичээдэг, хүргэж өгдөг байлаа. Ингэж явсаар түүнд хайртай болсон. Сэтгэлээ илчилсэн. Бид хоёрын амьдрал ингэж л эхэлсэн юм. Хоёулаа оюутны байранд хоёр чемодонтой хувцастайгаа л нийлсэн. Гэр бүлийнхэн, найз нөхдөөс хүүхэдтэй хүүхэнтэй явлаа гэж маш их дарамт учруулдаг байлаа.
Тэр болгоныг давж гарах гэж бас л их зүдэрсэн дээ. Одоо бол тэгж хэлдэг хүн нэг ч байхгүй. Түүнийхээ охиныг хөлд орж байхад нь анх өөрсөд дээрээ авч хамтдаа амьдарч эхэлсэн. Өөрийн хүүхэд шигээ л хайрладаг. Их сургуулиа төгсөөд хоёр гурван газраас ажиллах урилга авч өөрийн мэргэжилд хамгийн ойр, ирээдүйтэй газрыг сонгон ажилласаар өдий хүрлээ. Сургууль төгсөнгүүтээ эхнэр минь 2 дахь охиноо төрүүлсэн. Ингээд л амьдарч байна даа. Амьдрал улам бүр өсөн дэвжиж, урд минь гэрэлт сайхан ирээдүй хүлээж байна. Эхнэртээ цаг ирэх тусам л улам ихээр дурлаж байгаагаа мэдэрдэг. Түүнийгээ хэзээ ч хуурахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Түүнтэйгээ учрахаас өмнө өөр эмэгтэйг үзээгүй. Ерөөсөө миний амьдралын цорын ганц эмэгтэй тэр минь л байсан.
Бидний амьдралд хэцүү үе их байсаан. Эхнэр минь их хатуу хахир зантай, сав л хийвэл надад гар хүрэх гээд, тааралдсан юмаа нүүлгэж, бүр халуун усаар шалзалж байсан үе ч бий. Тэр болгонд би өөрийн буруу мэт бодож түүнийгээ уучилж явсаар зөөлөн нь хатуугаа иддэг хорвоогийн жамаар эхнэр маань улам уяхан, зөөлөн эмэгтэй болсон. Одоо бид хэрэлдэх муудалцах гэдгийг үзэлгүй 2 жил болж байна. Амьдрал гэдэг уудам шүү дээ хүмүүс ээ. Нэгнийгээ битгий хуурч, бас өмнөх амьдралыг нь битгий сөхөж байгаарай. Нэг л амьдрах хорвоод бүгдээрээ л сайхан амьдаръя л даа. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үнэн шүү. Ирэх жил бид гэр бүлээрээ гадагшаа явах гэж байна. Нэр хүнд бүхий нэгэн их сургуульд багшлахаар. Амьдрал агуу шүү дээ. Сайхан амьдарна шүү хүмүүс ээ.
6 Comments
Tanai ger buld az jargal husii. Uneheer hun zov bodoltoi zov yavbal amidral saihan shuu dee. Bi ch gesen yag l cham shig nohor mini hichneen gomdooson ch uuchilj ay eveer ni argadaj l amidardag teglee gd nadad muudag dordson yum ugui l yum shig. zoolon ni hatuugaa gej unen shuu. ursgal us shig l baihad uuliig ch setlene shuu dee, bayrlalaa. setgel sergeelee.
Uhaantai sain zaluu bainaa.tanai ger buld az jargal eruul enhiig husen erooe
oird unshaagui saihan niitlel bna. ger buld ni hamgaas tom az jargaliig husi
uneheer zuv yvbal zuulun zuulun zambuulin shu dee
tanai ger buld amjilt
TANAI GER BULD AZ JARGAL HUSIE.SAIHAN EHLUULSEN SAIHAN AMIDRAL.ULAM SAIHAN SHINELEG GERELTEJ AMIDRAARAI ZALUU MINI.