Ийм сайхан бүсгүй намайг яаж тоосон юм болоооо?

images

Энэ өдрийн мэнд? Ямар их азаар ийм сайхан найз бүсгүйтэй болсоноо, тэр хүн л байхгүй бол би юу ч биш юм гэдгээ дөнгөж саяхан мэдсэн тэнэг залуу байна аа. Тэр минь үнэхээр хөөрхөн бүсгүй. Боловсролтой, хоёрдох их сургуульдаа магистраар сурж байгаа, хажуугаар нь гэрийнхнийгээ авч явдаг,ажилч хичээнгүй, нийтэч, хөөрхөн ааштай болхоор тойрон хүрээлэгчид олонтой.  Маш олон залуучууд араас хөлөө хугалах шахам гүйдэг, бүгдээрээ л миний хайрыг ямар нэг аргаар баярлуулахыг хичээдэг байсан. Би энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаад л явдаг, хэзээ ч сэтгэлээ нээж чадахааргүй зүрх зориггүй нэгэн байлаа л даа .  Их сонин би яагаад өдийг хүртэл энийг бодож үзээгүй явсан юм бол? Ийм сайхан бүсгүй намайг яаж тоосон юм болоооо?

Хэд хоногийн өмнө санаандгүй фейсбүүкний чатыг нь уншчихсан. Гадаадад амьдардаг залуутай нилээн их чатлажээ. Миний хайр янз бүрийн сэтгэл сэвтүүлсэн юм ганцыг ч бичээгүй байсанд нь баярласан. Харин тэр залуу энд байхдаа үнэн сэтгэлээсээ манай хүнийг эргүүлдэг,  бараг л за бараг ч гэж дээ надаас хавь илүү сэтгэл гаргаж манай хүнийг баярлуулах гэж хичээдэг байж. Одоо ч тэр залуугийн өгсөн бэлэг сэлт манайд байж л байдаг. Тэр залуу гурван үгний завсарт наанаа бүхнийг ганцаараа болгох гэж зовж зүдэрч байхын оронд наашаа хүрээд ир энд ийм тийм гээд л бөөн суртал ухуулга.

Би хайртай бүсгүйгээ жаргалтай амьдруулж, сэтгэл хангалуун байлгаж чадах эсэхтээ маш их эргэлзэж байна. Тэр залуутай харьцуулахад би үнэхээр жул юм. Хайрыгаа сэтгэл хангалуун сайхан байлгаж чаддаггүй шдээ би. Сэтгэлийг нь хөдөлгөх юу ч сэдэж сэтгэж хийдэггүй. Гэсэн хэдий ч миний хайр би жаргалтай байна л гэдэг. Болохгүй зүйл хийх тоолонд уурлаж уцаарлах, үглэн нрт гэж ер байхгүй. Саяхан энэ сайтад захидал бичсэн бүсгүй шиг хэзээ нэг өдөр надаас салах шийдвэр гаргахдаа сэтгэлээрээ үхчихсэн байх вий гэж айж байна.   Тэр минь илүү ихийг хүртэх эрхтэй хүн. Би алдахыг хүсэхгүй байгаа ч гадагшаа яв гэж дэмжээд явуулчихдаг юм билүү.

8 Comments

  1. bar says:

    hhffguu

  2. Далила says:

    манай хуучин найз залуу яг чам шиг байсан. би түүнд “би чамд хайртай, чамтай байхдаа би жаргалтай, сэтгэл хангалуун байдаг” гэж хэлээд байхад “би чамд жулдана, би чамайг жаргааж чадахгүй байх, чи ийм сайхан эмэгтэй, надаас илүү сайхан залуутай байх ёстой, би чамайг жаргааж чадахгүй байгаа юм шиг санагдаад байна” энэ тэр гэж байнга л өөрийгөө доош нь хийдэг байсан. би ” чи минь битгий тэг л дээ, хамтдаа байх нь л надад хангалттай сайхан санагддаг” гэж тайлбарлаад учирлаад хэлээд байхад л байнга “би чамайг жаргааж чадахгүй байхаа” гэсээр байгаад өөрөө надаас явчихсан шд. тэгэхээр нь би түүнийг надаас салах шалтаг хайж  худлаа тэгээд байдаг байсан юм байх гэж бодсон. тэгсэн мөртлөө одоо хүн аятайхан амьдрах гэхээр “чамдаа би хайртай байсан шүү, одоо ч чамдаа хайртай шүү” гэж гэнэт гэнэт гарч ирээд лай болоод байдаг.
    хайрлаад хайрлуулаад хамтдаа сэтгэл хангалуун байж чадахгүй, ийм өөртөө итгэлгүй залуу бол амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж байнаа л гэсэн үг. тиймээс битгий олон долоон юм бодоод, тэнэгтэж хүний зэвүү дургүй хүргэлгүйхэн шиг аятайхан амьдрахаа л бод. 

  3. dap says:

    Chi chadnaa amjilt. Hvn oopiigoo golood auugd bwal neepee yund j hvpkv. Tvvniigee baypluul japgaa oop jnii hh yum bhkv met tvvniihee l toloo bai

  4. sainaa says:

    gadagshaa yavuulchuul chi uuruu hamt l yavah heregtei ugui bol tuuniigee 2 jiliin dotor l aldaj orhino shu. battai helii.

  5. Bi bas horson shuu says:

    MInii setgel bas horson. Odoo huugee tom bolohiig huleej baigaa. 

  6. Zuwulguu says:

    Nerei l chi jul batsaan bn

  7. zul says:

    Teneg zalyy solonhos kinonii gol durd ormoor bgaam bh daa chi jinhene dunduuk. Minii ex bas namaig uuruusuu tulhsen bi zunduu zowson ter odoohooroo zowj bgaa harin bi martsan iim l b.a daa zalyy mini

  8. Зорра says:

    Болно доо болно. Чи чадна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.