Миний уншсан нэгэн бүсгүйн түүх

woman-walking-away-alone

Монголчуудыг бидний дийлэнх ахуйдаа дарамтлагдсан бүүдгэр өдрүүдийг өнгөрүүлж байгаа болохоор ч тэр юм уу хаа сайгүй бухимдал, бусдыг буруутгасан байдал анзаарагдах юм. Сүүдэр байгаа нь гэрэл байгаагийнх гэдгээр гэгээлэг зүйлс бий л дээ. Гэлээ ч өнөөдрийн Монголын нийгмийг дүрсэл гэвэл саарал өнгийг л би сонгоно. 

Ихэнхдээ бид өөрсдөдөө байгаа үнэт зүйлсээ анзаардаггүй бололтой. Би ч адил. Гэвч, яагаад алдаж байж л ухаарах ёстой гэж. 
Энэ бүсгүйн нийтлэлийг би 2009 онд уншиж байсан юм. Зарим нэг хүн нэгийг бодно биз дээ. Нэг нэгний хувьд гологдсон хувь заяа нь өөр нэгний хувьд хүсээд ч олдохгүй зүйл байж болох юм. 

Сайн байцгаана уу? тахир дутуу болсон миний захидлыг уншиж суугаа та бүхэнд баярлалаа. Намайг Уянгаа гэдэг. Би 20-той. Би хөлгүй тэргэнцэр дээр сууж явдаг болоод 1 жил болж байна. Би 2 жилийн өмнө загвар өмөсдөг байсийм. Гэхдээ миний зорьлого бол зүгээр л сайхан тэгш явж сурах янз бүрийн хүмүүстэй танилцах байсийм… Тэгээд нэг өдөр загварын дамжаанд бүртгүүлэх гээд очлоо. Тэгтэл тэнд 3 банди сууж байлаа. 2 нь над дээр ирээд л юм яриад л,харин нэг нь намайг бүр хүн ч гэж харахгүй байсийм. Би нээх юм бдоогүй боловч дотроо зэвүү хүрч байлаа. Хэ хэ тэр минь утсаараа оролдоод л суугаад байсан. Тэгээд бүртгүүлж дуусаад явах гэтэл над дээр тэр нөгөө их зант хүрч ирээд утаснийхаа дугаарийг өгчөөч гээд нүүрний жоохон улайсансан. Би урьд нь хэзээ ч хэнд ч ингэж утсаа өгч байгаагүй юм тэгсэн мөртлөө тэр үед яагаад ч юм шууд л 9919..гээд л хэлчихсэн… хэхэ. Тэгээд тэрнээс хойш бид 2 байнга уулзаж улам дотносож маш жаргалтай сайхан үерхсээр 2 жил гаран боллоо. Би түүнд маш их хайртай байсан мөртлөө хайртай гэж хзээ ч хэлээгүй юм.

Тэр минь надаа би чамдаа хайртай гээд л байнга духан дээр минь үнсдэг байсансан. 2 жилийн дотор бид 2 нэг ч удаа хэрэлдэж үл ойлголцож байгаагүй. Нэг өдөр түүний найзийнх нь төрсөн өдөр болно гээд бид 2-ийг хамт гачууртруу яваач гэсийм. Бид 2 мэдээж зөвшөөрөөд явхаар болсон. Би тэр үед очоод түүндээ хайртай гэдгээ хэлэндээ гэж бодоод их л бэлдэж их л сандарч байж билээ. Тэр минь урьдны надаас чи надаа хайртай л гэж хэлүүл би энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай хүн болно гэж хэлж байсийм. Тэгээд бид бөөнөөрөө микор хөлслөөд гачуурт явлаа. Тэр жолооч нь маш хурдан давхиж байсан. Би айгаад зогсооч гэж хашхирахад тэр маань миний гараас бариад хайр нь чамайгаа хамгаалнаа чи минь яахчгүй гж хэлсийм. Тэгтэл гэнэт машин бүхэлдээ онхолдож уулын уруу өнхөрсөн.

Нэг сэрэхэд машин доошоо харчихсан бүх зуйл цус болсон байсан!!!Бурхан минь!!энийг бичихэд надад үнэхээр хэцүү байна.. Тэгээд би маш их өвдөлтийг мэдэрсэн. Орилох гэсэн боловч дуу гарахгүй байсан. Тэгээд би хөдлөх гэтэл гараас маань тэр минь атгасан байхыыг мэдлээ тэгээд арай гэж эргээд хартал тэр минь хүчээр инээгээд чи минь аврагднаа би…хайртай…гээд Тэгээд л…..бурхан минь би түүнд хайртай гэж хэлж ч амжаагүй байхад…би оройтсон байсан. Энэ ослоос би холгүй болсон. Би тэр үед түүнтэйгээ хамт үхэх байсийм. Тэгсэн бол хичнээн хайртайгаа хэлж чадах байсийм. Одоо зөвхөн түүнийхээ зургийг хараад л хзээ үхэхээ хүлээгээд л байж байна.

Бүх юм утга алга. Би өөрийгөө өдөр бүр харааж өдөр бүр уйлж байгаа ч миний сэтгэл амрахгүй байна. Хурдан үхмээр байна. Тэрнийг яагаад аваад явчихаж байгаан бэ? Тэрний оронд бид 2 учраагүй бол дээр байж. Өдөр бүр зүүдэлж хэлсэн үгнүүд нь байнга чихэнд сонсогдож байна… Одоо миний ганц хүсэл бол тэрнийхээ араас очих…

Бүсгүйн бичвэр ингээд дууссан. Та хэчнээн ч их мөнгөтэй байлаа гээд өнгөрсөн цаг хугацаанаас нэг секундыг ч буцаан худалдан авч чадахгүй. Тиймээс, одоо урсан өнгөрч буй цаг хугацааг хайрлаарай. Хайртай хүндээ хайрын үгээ бүү харамлаарай. 

14 Comments

  1. Xoнгор says:

    Bi oortoo hairtai

  2. Zayaka says:

    Hudlaa ch gesen hairtai gesend  bayarlalaa

  3. baby says:

    Zayak Bi chamd hairtai 

  4. Zayaka says:

    Hen negniig chin setgeleesee hairlaj bas hairluulmaar  bainaa

  5. hahaha says:

    Namaig baigaagaar mini hairla ugui bol zail hahaha

  6. hahaha says:

    Jm bi chamd hairtai

  7. jm says:

    bi ta nart bugded n hairtai kkk

  8. Cactus says:

    bi zzz-d haritai

  9. Cactus says:

    etssiin etsest bi bugded ni hairtai

  10. Zzz says:

    Bi chamd hairguirr Lucky chi amia hicheesen bertegchin

  11. Lucky says:

    bi chamd maash ih hairtai quiz

  12. Quiz says:

    Bi ch gesen zamdaan mash ih hairtai zochinhon mini. Changa tevren unsie

  13. zochin says:

    Bi bas chamdaa hairtai zorra!

  14. Зорра says:

    Би чамд хайртай … үнсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.