Хайрлаад үз

Young man giving piggyback to woman

Сайн уу найзуудаа, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би энэ сайтаас амьдарлын олон өнгө, олон өнцөгийг олж хардаг болохоор унших дуртай байдаг. Гэхдээ сүүлийн үед дандаа л хуурсан гомдсон салах саринах юм уншаад байх дэмий юм байна гэж бодох болсон. Яахав үнэхээр амин дээр тулсан, өөр хүнд хэлэх боломжгүй болоод л бичиж байгаа та бүхнийг ойлгож байна л даа.  Өөрийн амьдарлаа бичээд ирэхээр ер нь сэтгэлд их зүйл цэгцэрч ирдэг л дээ. Гэхдээ тэр бичсэн зүйлээ эхлээд унших ёстой хүнд нь айж ичилгүй уншуулбал зүгээрсэн. Гэр бүлийн асуудал бол зөвхөн тэр гэр бүлийн хүмүүсийн л ойлгох асуудал. Миний бодлоор гэр бүл эмэгтэй хүн дээр л тогтож байдаг. Эхнэр нь хэр ухаалаг байхаас эр хүний, гэр бүлийн явдал мөр хамаардаг. Ухаантай биш ухаалаг шүү хүүхнүүдээ. заавал эрдэм номтой олон дипломтой байгаад гэр бүлийн амьдралд ямар ч нөлөөгүй, яахав ажлын кареерт бол хэрэгтэй зүйл. Манай боловсролын систем хүн хүмүүжүүлэхээ болиод удаж байна, зүгээр л мэдээлэл өгдөг болсон. Тиймээс охидууд минь, бүсгүйчүүд минь эр хүнээр хайрлуулж, эр хүнийг хайрлахын тулд жаахан ухаалаг байгаач ээ. 

Би нөхөртэйгээ танилцаад нэг их хайр дурлалтай байгаагүй, манай нөхөр ч бас намайг бараг ашиглах л гэж уулздаг байсан. Гэхдээ хүнд дасаад ч бай, өрөвдөөд ч бай тэр хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаад ирэхээр засарсан янхан заяаны хань гэж үнэн шүү. Яана ханийгаа арай муухай хэлчих үү дэ хэхэ. Гэхдээ л үнэн юм чинь олон охинтой явдаг олсон мөнгөө архи хүүхэнд зарцуулчихдаг, өөрийгөө насаараа залуу явах юм шиг санадаг тийм л нэг өнөөгийн нийгмийн залуу байсан. Би гэхдээ тэрийг нь засах гэж зүтгэдэггүй байсаан. Гэхдээ юу гээч надаас маш их тэвчээр ухаалаг шийдвэрүүд гарсанд одоо ч би гайхдаг, элдэв хүүхэн шуухан гарч ирнэ, мөнгө төгрөг үрнэ, асуудалд орооцолдоно, гэр бүлд нь асуудал гарна, өвдөнө гэхдээ л би хайртай болохоор л тэвчсэн. Харин одоо бол тэр минийх, эр хүнийг гэрт нь хориод ч тэр өөрөө л хүсэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Эхнэрээ хуурч болохгүй гэж хэн ч хэдэн удаа ч хэлсэн тэр өөрөө л чамайг хуурахгүй гэсэн бодолоо олж автал нь хайрла. Харин эмэгтэй хүн араар тавьсан бол тэгээд л чи хэн ч байсан баяртай. Тэр хүний сэтгэл тэр чигээрээ явна. Тарган туранхай, өндөр нам, царай зүс хайранд хамаагүй. Та зүгээр л түүн рүүгээ нүд рүү нь хараад хайртайгаа хэлээрээ биш нүдээрээ ойлгуул. Ямар их итгэдэгээ, ямар их хайртайгаа, ямар их бахархдагаа үйл хөдлөлөөрөө, нүдээрээ ойлгуул, мангар хөөрхөн онигор нүд нь баярлаад л ирнэ цаадуул чинь. Энэ эмэгтэй минийх юм байна би бас энэ хүнийх юм байна гэдгийг нь ойлгуул. Хайртай хүнийхээ хайртай хүмүүсийг нь бас хайрла. Таны хайртыг хайрлаж байгаа хүн таны өрсөлдөгч биш хамтрагч шүү. Ялангуяа хадамдаа дургүй хүн байвал нэн даруй тэр бодлоо орхиод зүгээр л нэмэлт шаардлага тавилгүй хайрлаад үзээрэй. Энэ үйлдэл таныг өөрөө ч бусдаар хайрлуулахын үндэс нь болно.

Гэхдээ хоосон хайр бас хол явахгүй хүндлэл хэрэгтэй. Хэлсэн үгээр нь байна гэдэг хүндлэж байна гэсэн үг биш. Хэн хэнийхээ үгийг сонсохоос хүндлэл эхэлдэг. Би нөхөртэйгээ анх нээх сүрхий ёстой алхсан гишгэсэн бүхнээ ярьдаг байлаа, сүүлдээ аан гэхээс өөр үг амнаас нь гарахаа байсан харин нэг өдөр би түүнийг огт сонсдгүй өөрөө л ярьдагаа анзаарсан юм. Тэр таны үгийг сонсохгүй бол ярихгүй, ярихгүй бол ойлголцохгүй, ойлголцохгүй бол тэгээд л мэдэхгүй. Тэхээр юун түрүүнд өөрийнхөө үг хэлээ цэгнэ, найз охидууд, эгч дүү нартайгаа байдаг шигээ өнгөц ярьж болохгүй шүү дээ. Та 2ийн харилцаа бол илүү нарийн нандин учираас тэгж л хүндэлж харьц. Энд нэг чухал ойлголцол бол сексийн харилцаа. Хэтэрхий задгай янхан шиг харьцаж болохгүй эсвэл гэлэнмаа шиг байж болохгүй. Миний хувьд эхэндээ ёстой юу чаддагаа харуулж тэр байдал маань ч гэсэн түүнд таалагдаж байна гэж бодоод ёстой элдэвлэдэг байлаа. Тэгсэн эрэгтэй хүн жаахан тэнэгдүү юм шиг байгаан чи бусад хүнтэй ч ийм байдаг гэсэн шүү юм яриад хардах сэдлээ олчдийн байна лээ. За яахав үгүй бол үгүй биз гээд нэг хэсэг ёстой цаг хардаг боловоо тэгсэн мангар чинь чи намайг хүсэхгүй өөр хүнтэй болчихсон байна гээд авдийн. Ажил гэрийн хооронд л яваад байхад шүү. Тэхээр нь асуусан. Чи тэгээд яалгамаар байна гэтэл шууд л үнэнгээ хэлдийн байна лээ. Хөхүүлмээр байдаг гэхдээ чамайг гэж бодохоор эвгүй байдаг гээд л. Тэхээр нь би хэлсэн надаар хөхүүлэхгүй элдэв байрлалаар хийхгүй бол чи өөр хүн хүсэх нь аргагүй. Нэг хүсэхээр араар тавьсан болж таарна. Тэгээд ч хайртай хүнтэйгээ унтахаас санаа зовсоноос болоод араар тавина гэж юу байхав дээ гээд л ойлгуулсан. Одоо бид 2 хэн нь ч юу ч хүссэн жаахан болхи боловч нэг юм болоод байгаамаа. 

Хайрлаж хүндлэхийн хажуугаар халамжил, эрэгтэй хүн хэдийгээр бие даасан, эрх чөлөөтэй байдалд дуртай ч өөрийг нь ямар их халамжилж байгаагаас л өөрийгөө ямар их үнэ цэнэтэй хүн болохоо мэдэрдэг юм шигээ. Заримдаа ажилаа тараад очихоор гэр орон зуун задгай эрт тарсан хэрнээ зурагт үзээд сууж байхаар нь  уур хүрдэг ч гэсэн би өөрөө хайртай хүндээ гоё хоол хийж өгөөд магтуулна гэхээс ядаргаа алга болж хурдхан л гэртээ харимаар санагддаг. Тиймээс бүх талаар нь халамжил. Энд хамгийн гол анхаарах зүйл бол өөрийгөө бас хайрла хүндэл, халамжил. Нөхөр хүүхдийнхээ араас гарахгүй өөрийгөө халамжилж байна гээд дэлгүүр хэсэхээс цаашгүй байж болохгүй, өөрийнхөө биеийг эрүүл байлгаж, сэтгэлийг тайван байлга. Хажуудах хүмүүсээрээ хайрлуулахгүй бол хичнээн гоё хувцас өмсөөд ч өнгө орохгүй шүү дээ. 

Эцэст нь хэлэхэд та нар хэн нэгэнтэй хамт үлдсэн амьдарлаа өнгөрүүлэхийг үнэхээр л хүсэж байгаа бол зүгээр л хайрлаад үзээрэй. Сайхан шүү дээ хайрласан хүндээ хайрлагдах.

21 Comments

  1. гэхдээ says:

    Ухаанаараа бодохоор уг нь захидлын эзэнтэй санал нэг байна. Залуу байхдаа сэтгэл итгэл байхад болно бїтнэ гээд хїїхдээ єнчирїїлэхгїй гээд бїхнийг тэвчиж, уучилж зєєллєж ирсэн. Одоо 50 дєхєєд нєхєр ч намайг анхаарч хайрладаг болоод ирэхэд харин би тїїнд огт итгэж чадахгїй байна. Эр хїн залуудаа чадаж байна гэж эрдээд хїссэн бїх юмаа хийгээд явахдаа хєгшрєєд ирэхээрээ хэний гарыг харах вэ гэдгээ боддоггїй юм байнлээ. Гаднаасаа харахад соёлтой мундаг царайлчихаад эмэгтэй хїний їр хїїхдээ элэг бїтэн єсгєх юмсан гэсэн сэтгэлээр тїрээ барьж чи хїїхэдтэй хаачдгийн гэсэн байдалтай дээрэлхэж харьцдаг їнэн нїїрийг нь бодохоор їнэхээр зэвїїн. Гэхдээ энэ бїхнийг давж хїїхдїїдээ элэг бїтэн єсч бие даан амьдрахыг їзэж байгаа нь миний гавъяа гэж баярлаж явдагдаа. Хїїхдїїдээ л гэр бїлээ сэтгэлийн сэв суулгалгїй хайрлаарай гэж байнга захидаг:

  2. Setgel says:

    Tewch itge hulee…
    Tegwel CHI yalna . 
    Uneheer unen ug yum bna lee. Zahidliin ezend mash ih bayarlaj bna. A
    Amidrald bdag gehdee bolomjgui gej boddog zuiliig busdad hurgesend. Herwee bi ulsiin haan bsn bol tanaar zowlohoo bolgoh bailaa. 
    Hamgiin gol ni HAIRiin hariud hair. Yu tarina tuuniigee l huraana gedeg bichigdeegui huuliig mordmoor l bgaa yum daa busguichuudee. 
    HAIRIIG HAIRLAARAI.

  3. Захидлын эзэн says:

    Эрхэм хүндэт охид бүсгүйчүүд минь ээ. Миний бие уг нь эр хүнд боломж олгох талаар жаахан юм бичсэн маань эрчүүдийн давраагаад өөрөө боол шиг амьдар гэж та бүхэнд ойлгогдсон бололтой. Засрах хүнд л засвар хийдгээс засвар авахгүй гарыг бол түмэн жил мянган хүүхэн хайрлаад ч бүтэхгүй л дээ. Бас эмэгтэй хүн нэг талаас зүтгээд юу ч бүтэхгүй нөгөө талд байгаа хүн минь надаас илүү ухаантай учраас л хайрыг минь хайрладаг юм. Харилцан эрх тэгш байна гээд тэмцээнд уралдаж байгаа мэт байвал бариан дээр аль нэг нь л хүрэхээс лав хамт хүрэхгүй байхаа.
    … Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
    Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
    Чамайг хайралсаных нь нь хариуд хайрла
    Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ… гэж сайхан шүлэг байдаг даа.
      Нэг л юм хэлье Та эр хүнийг хайрлаж, тэр хүндээ хайрлагдаж үзээгүй л бололтой. болоогүй л байна даа хонгорууд минь

  4. t says:

     boow huhdugiig uuruu anhnaasaa meddeggui hoilog seks hiij chaddaggui awgai bsan uym bishuu. unshij sudlaad nuhruu yaj goe bailgah we geed bodood heregjuuleed l bsandag.  

  5. t says:

    Eo eo uyn surtei hairla hairla gedeg uymbde. hairlahgui nudluu n hardaggui sonsdoggui goe hool hiij ugduggui halamjildaggui hairldaggui ehner haana baichaad bnaa. uuruu nileen zalhuu hoilog baij bgaad oilgoj uhaarsnaa bicheed bgaa uym bishuu

  6. qeryu says:

    Boov huh tegie boov huhie novsh gej oi gutlaa nadas hol yavdag bsan ch nadas saihan amidardag bsan ch vnendee chamd ataarhah zuil oldsongui chinii nuhuriin onigor nudnes nar mandsan ch bi ataarhahgui 

  7. Boloroo says:

    Би чамайг танина

  8. хэхэ says:

    Davraa bas  dahin  davraa  gsn  ugui.shn  tolgoi  dr  garj  suuh  bhda.hariltsan yriltsaj  oilgoltsbol zugere  buh  yma  hih n j  haasha  ym

  9. tenegee says:

    Ingej yariaad uursdiiguu neeh mundag bodchihson huuhnuuded uurt n bish nuhur anhnaasaa mundag uhaantai bsand bdag uym. Uuruu mundagtaa saihan amidarch haragdaach. Nuhruusuu heden sayaar n mungu awj idej uuj baaj sheechiheed nuhurtuu mundag uhaantaigaa gaihuulaad hewtdeg awgai bizdee. mednee medne iim awgai nariig medne

  10. tenegee says:

    Nadad ch bas taalagdsangui. ter uhaantai bish uhaalagiig erchuud jinhen utgaar gargaach. uurgee umartaj arhidaj ircheed odoo bur tolgoigoo ajiluulahgui ehner n tolgoigoo ajluulhiin genee. Hundlel hair halamjaa hangalttai ugwul emegtei hun ugaasaa hatan uhaan n garaad irdeg

  11. mm says:

    talagdsangui shal dooshoo ortsiin chinii heldger bainga doromjluulj amidrah ymuu chi aygui bol gachin um bgada hund bas zuwluguu uguh hd ydtsiin hun ymnii davs hujriin taaruulah estoi bolhos uuriigu martaj hunii bool shg amidrah ymu estoi erguu ymuu teneg tarhinii turaalaa

  12. ...... says:

    Heniig yaj hairlah ve gdgees l shaltgaalah bh da. Huuhend durgui mungu urdeggui nuhur gj bdaggui bh, terniihee hereer amidralaas uhaarliig olj hairiig chin daaj baival uuriin chin helj bgaagaar yagaad zugeer l hairlaj bolohgui gj… bi ch zugeer l itgej hairladag, baga zergiin aldaag ni asuudal bolgood bhgui hartsaaraa l oilguuldag… teglee geed buruudsan yum alga. Er hund yanz buriin asuudal bh ch ger buldee, ehnertee, ur huuheddee hir haldaahgui muu buhnees hamgaalj, bodoj uhaarch tuluvshdug l amidral shu de. 

  13. no no says:

    Hetsvv ch yumdaa teneg yum shig huurtagdchihaad hania hairaa gd gvih n ch haishaa ch yum b de uurlaad nasan turshdaa hundii haritsah n ch haishaa yum.er em 2  adil bh estoi gd adilhan yavaad bval amidral ch utagaa aldah bhda 

  14. sekhuun salkhi says:

    Hehe uneniig helehed uuriin chni zuvluguu taalagdsangui. uuruu nuhruu shuten bishirch amidardag yum bishuu? Minii huvid eregtei emegtei humuus erh tegsh l gj helmeer bn. Nuhur tani chnii tuluu tguul yu hiisen be? Yug tevchij yug zoliosolson be? ene bugdiig hurtheer zergiin uhaantai hun bol yaay ghev, unendee mngol erchuud maani denduu bga shu dee. Uursdiiguu ch avch yavj chadahgui bj bas haan shg bh gn. 

  15. sainaa says:

    zo-d, zo chi uuriinhuu hii hooson bardamnaldaa sohorson boltoi, end zuv um bichsen huniig doromjloh chin ogt sonin bish baina, sanaa ihtei sevsen garuu ugui yu. harin ch chi uuruu hol yavahgui, zahidliin ezen ayagui bol iluu hol yavj bariand hurne shuu, chi bol ih l haduurch davhina, bariand hurehgui, hurlee ch hojimdson baih bolno.

  16. Sergei says:

    Энэ сэтгэгдэл бичэээд байгаа хүүхнүүдэд болоод бүтээд байгаа хүн л байна шдээ. Амьдрал нь сайхан болцон та нар нөхөртэйгээ хэрэлдээд хардалттай байхад наад хүн чинь та нарын наад үеийг чинь давцан амар тайван байна тэхүү ?  Өөрсдийнхөө үзэл бодлоо тулгах гээд ядчих юм аа . Хэрэв чамд таалагдахгүй байвал чи сэтгэгдэл бичих албагүй . Чамаар дутахгүй . Болж байгаа нэгнээ битий ингэж бай. Захидлийн эзэн чи мундаг гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм байна Аз жаргал хүсье

  17. Negen zaluu says:

    Iim l uxaalag exnertei bj er xun setgel xangaluun, az jargaltai bn daa. Exneree iim bgaasai gej xusdeg mun ch olon erchuud bgaa daa. Busgui mini chamd az jargal xusii. Amjilt.

  18. . says:

    za goodtei taniltsaad gerleed , гэр бүлee oor дээрee тогтоogood yav.. Эхнэр нь хэр ухаалаг байхаас good er хүний, гэр бүлийн явдал мөр хамаардаг.

  19. Good says:

    iim l uhaalag, tevcheertei, zuvhun hundlel neheed baidag bish, hariltsan hairlaltsdag, uuriin uureg baidag gedgiig meddeg ehnertei bolohson.

  20. zo mal zailaach says:

    chi ene baidlaaraa horvoo deer bagtahgui ee

  21. zo says:

    За чи минь л ингэж хайрла. Хадмаа бас нэмэлт шаардлагагүй хайрла. Нөхөршүү завхай юмаа өөр олон охид тэдэнд зориулдаг мөнгөтэй нт хайрла.

    За тэгээд өөрийнхөө жижигхэн тархины хэмжээгээр сэтгэж хайрла даа ккк.

    Би өөр сэтгэлгээтэй бардам өөрийгөө хүндэлдэг хүн байна. Би өөрөөр амьдарна. Тэвчих юм тэвчихгүй юмаа ялгадаг болохоор чи л хайрла наадуулаа ок уу ккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.