Би зүгээр л тэжээгч нь болчихлоо

broke-man

Би найз залуутайгаа хамт амьдраад бараг жил болж байна. Бид өөр өөр орчинд өссөн өөр хүмүүжилтэй болохоор санал зөрөлдөх, ам муруйх асуудал зөндөө л гарах юм. Тэр болгондоо л нэг нэгнийгээ ойлголцоод явдаг гэж боддог. Гэтэл би нэг зүйлийг тэвчиж чадахаа болилоо. Хэлэх ярилцах хүн ч олдохгүй туршлагатай хүмүүстэй санаа бодлоо хуваалцаж зөвлөгөө авмаар санагдлаа. Найз залуу маань айлын том, сургуульд сурдаг 2 дүүтэй. Ээж аав хоёр нь боломжийн мөнгө олдог хувийн бизнестэй. Бид хоёрыг дөнгөж нийлж байхад манай гэрийнхэн бараг бүх тавилгыг авч өгсөн. Тэднийх нэг хоолны сав ч өгөөгүй. Би нэг компанид удирдах ажил хийдэг найз залуугийн авдагаас 2 дахин илүү цалин авдаг. Найз залуутай амьдарснаас хойш би зүгээр л тэжээгч нь болчихлоо.

Урьд нь би өөрийгөө өлхөн болгочихдог 1 өрөө байр хөлслөөд машинаа бариад хүссэн зүйлээ хэрэглээд дутагдах зүйлгүй л байлаа. Гэтэл би өөртөө нэг зүйл ч нааж чадахгүй болсон. Ээж аав нь байнга нөхрийг маань шаналгаастай мөнгө мөнгө мөнгө гээд. Нөхөр маань яаж ч чадахгүй хэлсэн мөнгийг нь надаас нууж нэг өгөөд ил нэг өгөөд өөрсдийгөө хоосруулж байх шиг байноо. Энэ хүмүүс бид хоёрыг хэзээ ч дээш нь гаргахгүй бололтой, би яг эдний аав ээж шиг насаараа олсон мөнгөө идэж уугаад тансаглаад гэр хороололдоо халтайгаад байхыг хүсдэггүй. Би сайхан амьдралыг хүсдэг, мөнгөө цуглуулж өөрийн гэсэн байр оронтой болохын тулд идэх хоолноосоо хасаадч болов мөнгө цуглуулахыг хүсдэг. Гэтэл өөртөө оймс авах мөнгө ч үлддэггүй боллоо. Би бие өвдөхөөр за за мөнгөний гарз дараа больё гээд хойшлуулдаг болсон. Хүний эцэг эх байж нэмэр болох нь байг гэхэд гай болоод баймааргүй л санагдахын.

Гэтэл манай аав ээж хоёр өөрсдөө баян биш ч гэсэн аль болох л охиныгоо гээд хоолны мах, идэх боов боорцог байнга л явуулдаг. Би өчигдөр нөхрийнхөө утсыг үзсэн ээжээс нь мессеж иржээ. Миний хүү ээждээ 60 мянган төг байвал өгөөч хагас сайнд өгсөн мөнгийг чинь аав чинь архи аваад уучихаж гэнэ. Би мэдээгүй юм шиг байлаа. Гэтэл оройхон тийшээ юу ч хэлэлгүй шургуулганаас мөнгө аваад гараад явсан. Би яг л боож үхэх шахлаа. Байрны мөнгө, бензиний мөнгө гээд хадгалж байсан. Ирэхээр нь юм хэлсэнгүй. Урьд нь нэг хэлж байсан их дургүй хир халдаахгүй байсан. Тэгээд за яахав гэр бүлийнхнийгээ харж үзэлгүй л яахав гээд тоохгүй яваад байсан ойрын үед бүр байнга мөнгө шилжүүлээд би яаж ч чадахгүй байна. Би нөхөртөө хайртай болохоор түүндээ л үлдсэн насаа зориулмаар байна, салбал дахиад нэг хүнд биеэ зориулна гэхээр муухай санагддаг. Яаж энэ асуудлыг зохицуулах вэ? Яараад санаанд орсоноо л биччихлээ уучлаарай.

35 Comments

  1. new reader says:

    Ter deer Sergei gedeg nuhur zuvlujee, “Uuru udirdah ajil hdeg yum bol zuugdegch hadmuudda mungu bish mungu oloh arga nuhtsul  burduulj uguh heregtei. Arhi uuh zav chadaltai hadmam aavygaa hamgaalaltyn alband ch yum uu oruulj uguud, saitar anhaaruulaad uursduusu holduul. Nastai hun tsalingaara uuchihgui deeshleh blgui” gesen sanaa. Ene mash uhaalag huvilbar bna. Ene talyn arga hemjeenii dara urid umnuh nuhtsul bdal ruuga ergen orvol harin tr balchig  namagt ni uldeegeed uuru sugaran holdohoos uur yaltaiv!

  2. jak says:

    haha chi bid 2 niileh yum bol bayajih yum baina ldaa nadad yaagaad cham shig taaraaguin boldoo sanhuugiin huvid chadvartai chadvarguich hicheedeg chi ch buruu hunteigee taarchee bi ch bas

  3. mongolman says:

    Дээгүүр дүүрэн хөөрхий муусайн эрчүүдийг муулаа шив дээ. Ази тивд ганцхан монгол эмэгтэйчүүд л эр нөхрөө хүндэлдэггүй бусад нь аль болох хаан шиг хүндэлж хариуд нь хайр халамж хүндэтгэл авдаг. Лалын улсуудад хар халхавчаар нүүрээ бүтээсэн ч хамгийн их мөнгийг гоо сайхандаа зарцуулдаг гэнэ. Учир нь эр нөхөр ханьдаа хамгаас сайхан харагдах гэж тэр шүү дээ. Харин манай эмэгтэйчүүд бусад эрчүүдэд сайхан харагдаж байвал хажууд байгаа энэ мууд ямар ч харагдсан яадаг юм гэж боддог бололтой. Эндээс л эр нөхрөө, хүүгээ, гэр бүлээ хүндлэх хүндлэл эхэлдэг гэж би боддог. Ядахнаа та гэж дууддаггүй юм гэхэд ажилаа тараад ирэхэд нь аяга цай хийгээд ажил чинь сайн уу, миний хань ядарч байна уу, хайртай шүү чамдаа, бахарахдаг шүү чамаараа гэж хэлээд үнсэж байсан нь хэд билээ. Зах зээлийн нийгмийн гажуудал монгол хүний охиноо гэсэн сэтгэлгээнээс үүдэлтэй хөвгүүдийн гадуурхагдал нь тэднийг аминчхан, хувиа хичээмтгий, бэртэгчин болгож өсгөсөн нь үнэн гэхдээ тэдний дотор эх орон, эцэг эх, эхнэр хүүхэд нь үргэлж хамт явдаг юм шүү гэдгийг хэлчихье. Тэднийг муулж, загнаж, зүхэж, хараахаасаа өмнө энэ хүн чинь миний хүүгийн эцэг өрх гэрийн минь тэргүүн халамжит хань минь хазйхад минь тулах багана гэрийн минь ноён нуруу гэж хаяа ч гэсэн бодож бай бүсгүйчүүдээ. Эхнэрээрээ толгойлуулсан айл өөдөлдөггүй гэх юм билээ…

  4. Далила says:

    мөн ч тэнэг хүүхнүүд байх юм даа. нээх хажуудаа хар юмтай харагдах хүслээсээ болж соруулж, мөлжүүлж, тэжээ амьдрах ямар хэрэг байнаа. өөрсдөө нөхөртэй л болж байвал хамаагүй гэсэн шиг паразитуудтай нийлнэ. тэгээд удахгүй баахан хүүхэд цувуулна. тэгээд араараа тавиулж, тэжээж, архиных нь мөнгийг төлж, ар гэр нь гээд нэг ханаж чаддаггүй, татаад татаад дээшээ гардаггүй хадам нэртэй хэдэн юмыг чирч явна.  тэгээд тэрэндээ өөрөө бухимдана, тэгсэн мөртлөө салж чадахгүй. тамын амьдрал. ийм нөхөртэй нэртэй тамын амьдралаар амьдарснаас сайхан мөрөөрөө ганц биеэрээ авсан цалингаа өөртөө наагаад явж байсан нь дээр юм байна дөө

  5. 3 says:

    Deer zochinii comment bichsen Zyygddeg eriig unshaarai;
    Эмэгтэйнхээ орлого, мэдлэг чадвар, бие даасан байдал зэргээс нь сайн гэгч нь зүүгдээд өөрөө бэлгэдлийн чанартайгаар “залсан бурхан” мэт гэртээ суух хүсэл эрмэлзэл эрчүүдэд түгээмэл болоод байгаа нь сүүлийн нэг жилийн турш сайтад маань ирсэн захидал, сэтгэгдлүүдээс нэвт үнэртэж байна. Зүүгддэг залуус өөрсдөө үүнийг мэдэж байгаа эсэх нь дараагийн асуудал. Харин яагаад хүйсийн үүргийн тэнцвэр алдагдаж, гэртээ эзэн суух хүсэлтэй эрчүүд цөөрөх болов?

    Тохиолдол 1: Заяа эгчийгээ нөхрөөсөө салаад түрээсийн байранд амьдрах болсон талаар дуулснаасаа хойш өөрөө байртай болсныхоо дараа л хүнтэй сууна гэсэн бат бодолтой болжээ. 5 жилийн турш илүү цагаар шургуу ажилласныхаа хүчинд байрны урьдчилгаа хурааж чадав. Охин хүүхэд өөрийн гэсэн юмтай байсан нь дээр гэж боддог гэрийхэн нь ч түүнийг дэмжиж, урамшуулж байлаа. Хагас жилийн дараа Тулгаатай танилцжээ. Тэр хоёрыг сэтгэл нийлж хамтдаа амьдрахаар шийдвэрлэхэд Заяа түүнийг өөрийнхөө байранд нүүгээд ирэхийг ятгаж чадав. Эхэндээ Тулгаа эрэгтэй хүн юм чинь өөрийн аваагүй гэрт амьдрах нь тиймхэн байна гэсэн боловч Заяад хувийн өмчиндөө эзэн суух нь амар тайван санагдсан тул “Бэлэн байр байхад заавал шинээр авч яах юм бэ” гэсээр цугтаа байж эхэллээ.

    Нэг жил хамт амьдарлаа. Тулгаа өрөөнийхөнтэйгөө таарамж муутай гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ байх болов. “Чиний цалингаар ч гэсэн болоод байхад би заавал дургүй газраа ажиллаж яах вэ дээ?”. Тэр ингэж хэлжээ. Үүнд нь ч нэг их юм бодоогүй байж байтал тэр ажил хайна гэж компьютер дээр суугаад PC тоглосоор өдрийг бардаг болов. Гадуур явж янз бүрийн юм хөөцөлдөхөд хэрэгтэй гэж Заяагаас мөнгө авах нь олширлоо. Тэгж тэгж нэг ажилд орсон ч одоохондоо шинэ ажилтан учраас цалин муу байна гээд Заяагаас мөнгө авдаг нь хэвээрээ хэрнээ хамт олны тэмдэглэлт өдөр гэсэн нэрээр гадуур гарах нь ихэсчээ. Бие давхар болсон Заяа өндөр ачаалалтай ажлаасаа чөлөө авахаар болж одоо л нөхрөө түших цаг ирлээ гэтэл Тулгаа энэ хооронд аль хэдийнэ өөрөөс нь бат “зүүгдсэн” байв.

    Нэг орой Заяа түүнийг амьдралынхаа төлөө зүтгэхийг ятгахад “Надад анхнаасаа л зүтгэх шаардлага байгаагүй. Энэ гэрт чинь бүх юм нь бэлэн байсан ш дээ” гэж Тулгаа уцаарлаж гэнэ. “Үр хүүхдээ тэжээх чадваргүй юм бол миний гэрээс яв” гэж түүнийг ганц л удаа хэлэхэд нь Тулгаа жинхэнээсээ явчихаж. Уг нь Заяагийн анхны зорилго биелсэн байв. Хэрэлдэж салах дээрээ тулахад тэр биш эрэгтэй нь гэрээсээ явж, өөрөө бүхнийг бат араанд нь хийсэн гэдгээ эмэгтэй хүний хувиар нотлон харууллаа. Гэхдээ энэ үед тэр бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй бие давхар эмэгтэй болж хоцорсон байв.

    Тохиолдол 2: Мөнхөө Зулаатай анх танилцсан цагаасаа л хуучинсаг үзэлтэй хүн биш гэдгээ үргэлж хэлдэг байв. “Эмэгтэй хүн яагаад заавал гэрийн мухар сахиж, хоол ундтай зууралдах ёстой юм. Би л лав дэмждэггүй”. гэх мэтээр ярьж, үүнийг нь сонссон Зулаа олзуурхаж, эртнээс бодож мөрөөдөж ирсэн карертаа хүрэхээр зүтгэлээ. Мөн өмнөх найз залуу нь хоол хийх дургүй эхнэртэй болохгүй гээд салсан учраас одоо л ашгүй нэг санаа нийлэх сайн залуутай учирлаа гэж тэр боджээ. Болзооныхоо зардлыг аль мөнгөтэй яваа нь гаргаж байя гэсэн Мөнхөөгийн санаачлагыг ч дэмжив. Учрал бүхэн нь романтик, хөгжилтэй, сайхан санагдаж байлаа. Сайхан сэтгэлтэй, өглөгч, халамжтай, эмэгтэй хүн карьер хөөхийг дэмждэг, гэрийн ажилд ч муугүй, хүүхэмсэг биш, илүү дутуу зангүй гээд түүний сайн талуудыг тоочиж баршгүй санагдаж, талархалтай хандаж байснаас утасных нь төлбөрийг нь төлж, машинд нь бензин хийж өгдөг болсноо ч анзаарсангүй. Эгчид нь, хамаатных нь ахад, өрөнд орсон найзад нь хэрэгтэй хэмээн хэд хэдэн удаа мөнгө асуухад нь хайртын маань хувьд чухал хүмүүс шүү дээ гээд татгалзалгүй өгөв. Сүүл рүүгээ энэ байдал нь арай хэтэрч байгаа юм шиг санагдаж уурлахад “Би эсвэл чамайг гэрт чинь түгжчихээд, өөрөө гадуур явж өөр эмэгтэй эргүүлэх байсан юм уу? Над шиг тохитой томоотой эрчүүд харин ч ховор” гэж ихэрхэхэд нь Зулаа юу ч хэлж чадсангүй. Нэг удаа Мөнхөө цалингаараа өөртөө хоёр сая таван зуун мянган төгрөгний үнэтэй пүүз авсан гэсээр орж ирлээ. Түүнээс энэ хугацаанд нэг ч удаа бэлэг авч үзээгүй Зулааг гомдоллоход “Чи өөрөө хэрэгтэй бүхнээ авчихдаг ш дээ. Харин би энийг авах гэж 3 сар мөнгөө хураасан юм” гээд пүүзээ ахин дахин арчилж тордон додигор суув. Пүүзнээс ч дорд үзэгдсэн юм шиг санагдсан Зулаад жинхэнэ эр хүний эрэлд ахин гарах ёстойгоо ухаарлаа.

    Гэхдээ одоо ямар эрийг хайх болж байна аа? 
    Эр хүн ангаа агнаж , эмэгтэй хүн галаа манадаг тогтолцоог эвдэх гэсэн феминист оролдлогууд тасралтгүй хийгдсэний үр дүнд бүсгүйчүүд үнэхээр өөртөө илүү итгэлтэй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, дайчин болсон. Харин энэ хооронд нь эрчүүдэд хандсан “Эхнэр чинь яаж ч хүчирхэг болсон, чи гэрийн эзний үүргээ мартах ёсгүй” гэдэг мен-ист дуу хоолой байсангүй. Эрчүүдэд эмэгтэйчүүдийн давшилж эхэлсэн ертөнцөд зүгээр л дасан зохицохоос өөр арга үлдээгүй юм. Тэгээд л жаахан залхуучууд нь бүгд “зүүгддэг” эгнээнд элсчихжээ. Одоо бид чинь яана вэ? Улам, улам л чадалтай болж муусайн эрчүүдэд амьдралынхаа нэг хувийг ч найдахаа болиод тэднийг зөвхөн “хүүхэд хийгч эс” болгон хувиргамагцаа, хааяа нэг биеэ үнэлэгч хөлсөлдөг ганц бие гэр бүлийг бүтээх үү? Эсвэл албаар сул дорой мэт жүжиглэж, нөхрөө хуурамчаар шүтэн бишрээд өөрчлөлт гарахыг нь найдан хүлээх үү? Аав ээжүүд нь хүртэл охидынхоо боловсролд илүү анхаарч, хөвгүүдээ анхаарлаас гадуур орхих болсон нэгэн үеийн үр нөлөө өнөөдрөөр гарч байгаа аж. Бүсгүйчүүд яахын аргагүй өндөр боловсролтой, чадварлаг болжээ. Эрчүүдээр дутахааргүй болж. Эмэгтэйчүүдийн сэтгүүлүүдэд 1990-ээд оны үед бичих зүйл мундахгүй их байлаа. Харин одоо үүний үр дагавраар нялцгай биетэй эрчүүд олноороо төрж байгааг хараад юу бичихээ олохгүй байгаа сэтгүүлүүд олон. Карьер хөө, гэхдээ тийм ч их хөөгөөд хэрэггүй гэх үү? Утгагүй ч юм аа даа.

    Нэгэнт бид өөрсдийгөө хэчнээн мундагаар мэдэрч, гартаа бүхнийг атгасан ч ихэмсэг бардам зан маань нэг л өдөр дуусч нөмөр нөөлөг, хайр халамж олгох эрэгтэй хүнийг хүсэх өдөр байгалийн хуулиар ирж л таарна. Гэтэл нөмөр нөөлөг гэдэг нь ар гэрээ авч явах санхүүгийн баталгаат байдалтай цаад утгаараа заавал холбогдчихдог нь үнэн. Яг тэр үедээ ирээд эргэн харахад өөрийг нь үүрээд явж байх ёстой залуу өөрийнх нь араас аль хэдийнэ “зүүгдчихсэн” байдаг. Нэгэнт надаас “зүүгдчихсэн” хүнийг авч явахгүй бол болохгүй гээд л жаахан хүү шигээ арчлаад явах юм бол жинхэнэ сүйрүүлж байгаа нь тэр. Тиймээс зоригтойгоор сэгсэрч хаяцгаая. Тэгээд өөрөө түүнд үүрүүлдэггүй юм аа гэхэд гараас нь хөтлөөд ядаж зэрэгцэн алхъя л даа. Эсвэл бүрмөсөн түүнийг орхиод, дараагийн харилцаан дээрээ яаж анхнаасаа өөртөө зүүж авалгүйгээр, тэгсэн мөртлөө мөрөөдлөө алдалгүй, амбицтайгаар давшлах вэ гэдгийг л бодох ёстой болж байна. Нэг бол C хувилбар, өөрийн өөрчилж чадах цорын ганц эр хүн болох нуган үрээ өнөөх “Эмэгтэй хүн яаж ч хүчтэй, алдар нэр, өндөр орлого хөөлөө гээд тэр чамд гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг нууцхан найдах л болно” гэдэг үзэлд багаас нь сургасан нь дээр ч юм уу…

  6. .. says:

    Chamd uhaan suuh tusam chi yamar tom aldaa hiisenee medeh baih daa, er hynii nyyr charai nuruu turuu yur n ogt padlii baidaggyi yum, gol n ter hir tom zorilgotoi ve? gedegt l orshin togtnodog yum. Hymyys zaluu saihan hyyhen charai muutai negentei suuhad mungunuus n bolloo gej am meden muuldag ynendee er hynii shinj bol tyynii tomoor setgen bodoh chadvart orshidog yum, iim er hynd emegteichyyd durtai baidag yum daa. Naad zaluu chini jiremsen emegtein sheeh gazaraas hol setgej chadahaargyi jijigheeeen gar baina shyy dee. Hairan saihan zaluu nas, ter hair mair heden jiliin daraa or murgyi alga bolno, chi yadarch tuildana, za deerees n neg hoyor hyyhed nemchyyl byr ch hezyydne. Naad zaluugiin hymyyjil aav eej n hyyhdee shimej amidardag yum baina, yur n ohiduud hyntei suuhdaa ar tal bolood udam sudariig n sain harj bai, dan ganch hair durlal saihan amdirald hyrgehgyi, hynii udam gedeg mash chuhal yum shyy, eej aav n olsoniig idej suudag bol chamaas garah hyyhed ch tiim chagaan gartan bolj tuluvshih magadlal undurtei shyy. Hyyhed shuuhadtai bolohoosoo umnu bi hentei uchirchaa vee gedegee sain tungaa.

  7. Sergei says:

    Нөгөө насанд хүрсэн,ар гэр нь тэжээж халамжлах чадваргүй эрэгтэй хүнийг үрчилж авахыг гэрлэлт гэнэ  . гэж байна лээ хаха

  8. Sergei says:

    Ene humuus chine sal l geed bhiin . Zuger l sanhuu gedeg tusdaa baih zuil gedgiig oilguulchih  . tegeel boloo iim l amarhan bsan gedgiig chi dara ni oilgoh baih kk

  9. hahaha says:

    Nadaa ch naad asuudal chin bna. Gehdee bi uuriinhuu eej rvv zuudug. Bi gadaadad ajillaad barag 100aad say tugrug , 2 uruu bair , 1uruu bair avsan. Eejdee eej bi tiim ym hiideg ym bilvv bolidog ym bilvv geheer yahiin yahiin gd egchiig buu bolgono barina geed ehnii 20sayaar maani tuilsan. Za tgd l ah dvv , hamaatan sadandaa ih bagaar ugsuur bgd minii 100say duussan. Tgd odoo boltol bi gertee mungu ugdug, uurtuu yu ch avch chaddaggvi. 2tom hvn 2joohon hvvhed tejeene. Egch ajil hiigeed talhnii ch mungu ugduggvi. Bi l bvh ymaa ugnu. Odoo bas talhnii mungugvi bolson suragtai mungu neheed bj l bna. Bi vneheer zalhaj bnaa. Haaya bvgdiig ni hayaad zugtmaar sanagddag. Esvel uuruu vhmeer ch ym shig

  10. shuumjlegch says:

    Xaxa deerh setgegdluudiig unshsan chin yu2 genwee xaxa. Ta nar ehleed naad hunee oor shigee barag meddeg bolchood 1 gert oroochee. yu yugui tolgoi holbochood daraa n gaihaad suuhiin elgin yumaa. Naal muulaad bgaa humus chin ta nariin l songoson humuusshd. Oorsddoo l gimddoo

  11. shuumjlegch says:

    Amidral hetsuu shuudee. Toruleed osgood odii zeregt hurgeed ogson aaw eejiigee yaltai bilee. Nohort chin hetsuu l bga bh. dandaa iim bn gj bhq blq dee. Nohortoigoo l sn yariltsaj ediin zasgaa zohitsuulah heregtei bolgoo

  12. urnaa says:

    odoonii mungugui erchuud zaluust ashigluulahgui shoo! baidag l parazituud tegne baikhaa ta muunuud.

  13. Zochin says:

    Гоолингоо дээр Зүүгэдэгч эрчүүд гэсэн нийтлэл орсон байна лээ, тэрийг уншаарай. Ер нь чадалтай эмэгтэйтэй хамт амьдраад, зүүгдээд, тэжээлгээд, ажил хийхгүй, өдөржин pc тоглодог эсвэл том том бизнес яричаад яваад байдаг эрчүүл их болсон гэнэ шүү. Дээр сэтгэгдэл бичсэн СС ойлгохгүй байх нь аргагүй,  орчин үеийн залуучууд дунд ийм залхуу залуус мэр сэр байгаа л юм шиг байна, бүх залуучууд гэж хэлээгүй шүү.

  14. aass says:

    Yaag ma nz zaluu bndaa. 3sar garan xamt amidarla manaid bolon nadad tortoi xdn xuwtsasnaasa oor yu ch awchiraagvi. Bair tog us xool und gd bvgdiig n l bi gantsaara toldog bas lizeng xvvxdiin surgaltiin tolbor gd ix ymand mongo zarxiin getel mai gd 100 tsaas ogch vzeegvi tegsen xerne 1oroo bair bgan ooriinx n awsan tegsen teriig n eej n dvvgiinx n gexin xashaanda barij bga baishind n 8n say togrog ogson gexin ooro bolxoor baaxan ortei gexin bi ymr xvntei 3n sar garan bolsno oilgoxgvi l bxin ingeed bgad bwal salchaad xvvteige xamt yaaj odiig xvrtel bolson teren shige taiwan amidriy l gj bodjaga. Sayxnaas mongo nexej exelsen jxn xarznaad bolku bol salandaa.

  15. Cc says:

    Emegtei xynees avsan munguur xool avch ideed xooloigoor n davdag xymyysiig ogt oilgoxgyi  um. Esvel chi ynexeer iim teneg xyyxed yy, ygyi bol xudlaa yariad baina uu? Ax n 40 nas garch  yavna.   Amidraldaa bysgyi xynees mungu avax n byy xel gants ch ydaa xoolond daalgaj yzsengyi. Medeej bi bayan tsatgalan baragdashgyi mungutei xyn bish l dee.. Gexdee l yzeegyi umaa yzeegyi l gej xelie dee. Mungu avna, deer n edelne, naadax chin xarin jargaltai amitanuu gyi yu, kkkk 

  16. GegeenCom says:

    Uu tegeed iim ailuud ih l bn da. Uneheer uud n tataad nemergui arhi uuchaad ur huuhdeesee ichq zulgaagaad yavah hemjeend dooshoo ortson hunuustei sain duraaraa oroocoldoh ch hetsuuldee. Nuhur chini biyeiig chini edleh chadahaa bolichuul ta 2g holboh uur yu bn uur hund biyee uguhgui uldsen nasaaraa uneheer yavj chadahu? 

    Nuhruus chini iluu zaluus mgld oldoh shinjgyi bga bol haramsaltai sanagdlaa. Anhnaasaa zardlaa huvaaj gargaad orlogoo ogt niiluulq tus tusiin orlogo zarlagatai bolcgoo yer n ireeduid chi salah n todorhoi l yum bn doo. Nuhur chini gancaaraa sxn amidraad yahavdee haltaisan yumnuud n hamtdaa uruudah geed zugeer suulgahgui chinii hucheer gaigui yavaa ahiigaa buh ah duu aav eejiigee uud n tataagui gj ugleel uursduu gar humhial suuna shde

  17. bo says:

    Nohor bid 2 anh ger bul bolj baihdaa 2laa huvtsasnaas oor ymgui l niilj baisan. Hen ch bid 2rt ym avch ogch baigaagui. Halbaga seree, or devsger geed buh ymaa oorsdoo l tsalingaaraa avch baisan daa. Eroosoo ed horongonii heruul gardaggui. Odoo bol hund heregtseetei, aild baidag buh l ymiig bii bolgoj chadsan. Anhnaasaa tusdaa garahdaa aav eejdee helehgui yu daa. Henees ch yu ch avahgui gej.

  18. bo says:

    Chamd tohirohgui humuus baina. Salaach huuhed shuuhadgui bol. Er n ene manaihan huuhdee tusdaa garahad n yanz buriin ym hum avch ogohgui baimaar ym. 2 hun oorsdoo mongoo olood oosdoo geree tohijuulaad amidrah shal oor. Manaihan iim ym avch ogson tanaihan tiim ym avch ogson geel shal onigootoi ymaa.

  19. t says:

    Aaw eejiig n hurdan uheesee geed haraa. ajilgui zawaan huutei baij huugiinhee ehneriig zowooson baliyar uymnuud. huug n hairlaad yawj bwal baraw. emegtei hund ingej achaalal uuruulj bolohgui

  20. busgui says:

    chi archaagui huuhen bainaa, ingej deerelhuulj nuhurtei bh geed yadag bainaa, herev bi chinii orond baisan bol ali hezeenii salsan, yadaj l uuriin olsonoo uurtee zartsuulaad humuust taraahgui , etseg ehee harah uuregtei ch arhinii mungiig ni olj uguh uureg erdee bhgui

  21. zochin says:

    sal amidral urt chi eeree menge olj chaddag yum ba xadamuud ug ni tus bolj baival chinii amidral deeshlene chi xania songoxdoo xadamuudaa sudalsangui odoo xojigdoogui chi tedniig tejeex gej tersen vv esvel eeree xvn shig amidrax estoi yu bi baisan bol salnaa ene niigem maani chadaltai ni saixan amidaddag niigem neg ni niitiin telee niit ni negnii telee bish niigem

  22. mdghvi says:

    Hvn hvnii amidral uur yumdaa yu ch gehewdee

  23. urnaa says:

    ter shuugeendee bitgii belen munguu hii, dansandaa hadgal bas uuriinhuu mungund uuruu ezen bol! chadahgui bol nasaaraa naaduuldaa munguu ugsuur duus, uuruu hooson guilgachin bolj uld dee, tegeed ch odoo ene asuudlaa shiidej chadahgui bol naad har umnaasaa salah tsag bolson gedgee yag odoo oilgo.

  24. whahaha says:

    busgui mini ail geriig er hun l awch yawah estoi bizdee chi awsan tsalingaa bitgii bugdiig n barij ireed ugchihuj bai dansandaa kartandaa hadgal eswel lizingeer yum awdag ch yumuu zeeleer bair awchih bas uuriinhuu aaw eejid bolomjooroo mungu ugch bai daraa n huuhed gargaad gert suuwal tuslaj chadahgui shuu dee sanhuugee tusdaa bariad 1n bair soh  tognii munguu 1n hool undaa gedeg ch yumuu zohitsuulalt hiih heregtei tsalingaa awaad uurtuu yum awch baih heregtei uurtuu zartsuulj bai nuhur chin aaw eejdee uguhgui baih hetsuu baidag b.h l da gehdee chamtai yailtsaj zuwluj baih estoi bizdee hatuuhan helj bai

  25. zochin says:

    Яанаа бушуухан салах. Эсвэл бүх мөнгөө тусдаа болго. Хүнс хоол байр гэрэлээ яг хувааж төл. Дахиж нэг нэгэндээ мөнгө зээлэхгүй дундаа орохгүй

    Чадахгүй бол хорин жилийн дараа ч чи оймсгүй суугаа хэвээр хүүхдүүд чинь халтар өлсгөлөн юун боловсрол. Дээр нь чи ааштай ууртай ажил чинь уруудсан

  26. Sergei says:

    Яаж ч бодсон айл гэрийн амьдрал тусдаа , хүн хүний зовлон тусдаа хорвоо шүү дээ . жилдээ 1 ,2 ч юмуу хааяа даа бол байх л асуудал . Дандаа тийм байна гэдэг бүтэхгүй зүйл гэдгийг нөхөр чинь мэдэж байгаа байлгүй дээ . Хүний эцэг эх гэдэг чинь өвдөж зовж байсан ч хүүдээ хэлдэггүй юм.4 жилийн өмнө юм даг. Ажлаа тарчаад аав ээж дээрээ очсон чинь ээж бие нь өвдөөд хэвтэрт орчихсон байсан. Би өдөр болгон ярьдаг . Надтай зүгээр л яриад байсан. Та минь хэлэхгүй яав гэхэд чи ямар эмч биш гээд л намайг загнаж байж билээ.Би тусдаа ганцаараа амьдардаг  манай аав ээж л лав тийм. Заримлаа надад цайны цагаар хоол бариад л ирдэг юм. Эцсийн эцэст мөнгөний хорвоод мөнгө үрэхгүй г хэн хэн нь хичээдэг юм даа . 100 төгрөг ч мөнгө шүү дээ . Мөнгө өгөөд байвал хэзээ ч дуусахгүй өгөөл байна.  Мөнгө олох орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байна даа . Өөрсдөа мөнгөө олог . Чи удирдах ажил хийдэг хүн байна архи уудаг завтай хадам аавыгаа харуулын ч гэсэн ажилд оруулаад өг. Дараа нь нөхөр , хадамдаа хэлэх үгтэй болно шдээ . Настай хадам чинь өөрийн олсон мөнгөө арай архи дарсанд өгөөд байхгүй байлгүй дээ . Мөнгө нэхвэл үгүй гэдгийг нь сайн хэлээд өөрийн хийсэн тусаа сайн тайлбарлаж өг дөө бүсгүй минь 

  27. haltar says:

    aa bas etseg ehiig n haltaisnaar duudval udaan yavahgui amidral bna. sal erthen salj uz, ta 2-t hoyuland n ingeh n zov

  28. Bi mongol er xun says:

    yamar aztai erchuud be kkk azgui ch uym uu xoxoxo

  29. ганаа says:

    ийм явдал ганц чамд ч тохиолдсон юм биш ийм амьдрал зондоо байна аа

  30. ж says:

    Гэр бүл гэдэг бие биенээ ойлгож иьээж тэтгэж амьдрах хүмүүс шүү дээ. Та 2 гэр бүл л бол сайхан ярилцаад наад асуудал чинь шийдэгдэж чадна. Эр хүн чинь өөрөөсөө илүү эмэгтэйг алдахгүйн тулд бүхнийг хмйж чадна. Даварчихсан байна нуулгүй хэлхэд

  31. taniltsi busguichude says:

    salchaach chadahgui bj hudlaa gon gon hiiged

  32. sainaa says:

    chinii olson  mungiig uuriin um shig avch ureed baigaamuu arai ch dee, heleechee heruul bolson ch hamaagui heleed dotorh sanaa bodloo ilerhiileech, iim ashigluulsan um gej yu baidag um, chi zugeer shimegch horhoitoi bolson baina, naad zaluu chini heleheer durgui baigaa bol naad neg umnaasaa bolichino l biz dee, uzej tardag tsag shuu busgui mini, sain duraaraa er hunii sanhuugiin eh uusver bolood baihdaa yahav dee, esregeeree baih yostoy shd, iim umiig bitgii davruul, yun hair mair, naadah chini eruul ger buliin hariltsaa bish, heleed nuhruusuu todorhoi hariult avaad ahij minii mungiig bitgii avch eej aavdaa nuuj uguud bai geed todorhoi yariach, durgui baival chi naad shimegchee tejeej suuh hereg yun. gantsaaraa amidarch baihdaa deer baisan, hamt amidraad dorduulj baival huseed baih amidral bish l baina shd, davarsan baagi baina aa, chi nuhurtuu sain helehgui bol iim baidal hezee ch duusahgui, hezeech! er ni munhud urgeljlene shuu. ur dagavar ni asar ih, oilgoj baigaa biz dee? dor dor ni yarij heleed hatuu changa bair suurirai yavahgui bol iim umnaas bolj chi hench bish boloh bolno bas nuhur chini hadmuud chini tsaashdaa ulam l shunaltah bolno.

  33. solo says:

    tm shuu. end tendees baahan zowlon toochson hvmvvs. banknii zeeltei olson heden tugruguu zohitsuulah gj yadaj bhad. hvn buhend l asuudal bdag. Manai hadam eej aaw harin ih gaigui hvmvvs bdag. ugye gehees zulgaagaad bhgui. harin hamaatnuud n baahan zowlon toochson hvmvvs. ter tegsen gene mungu tatna gl jagsaaltiin 1rt bid 2l bhiin. zowlontoi yumaa. bas ah n bna. oron gertei unah unaatai bolgood ugsun chn bas notebook awhuulna gsn yaria duuldaad bas l booj uheh gd sj bna. yamar hetsuu yum be. tus bolohguigees hoish gai bolohgui hol bgaasai.

  34. ai says:

    sain yariltsah heregtei esvel chi mongoo kartandaa bugdiig ni hiigeed odor bur tiim iim umand ursen gd sariin tootsoogoo gargah bairtai boloh bugdiig tootsood hel,tegeed olson mongoo ursen gd nuuj hadgal , chi sanhugee bari mongo olj bga um chin, nohroo mongo olhiig shaard, gehdee eej ni mongogui neheed bhad ogood bdag ni tanai hun ih ur nimgen hun um eej shu de , zohitsool amidrahaas yahav

  35. tnhe says:

    YUgsen vg we bvsgvi mineee shuud heleldee tednii geriihniig chi tejeeh yostoi yu yamar hel hu arai l bn shvv 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.