Бүсгүйчүүдээ зоригтой, тэмүүлэлтэй бай!

happy-woman-on-beach_article_new

Нөхөр араар тавьсан, би одоо яах вэ гэсэн асуулт зөндөө байх юм. Бүсгүйчүүд минь зоригтой бай. Миний ээж намайг бодоод нөхрөөсөө намайг хэдхэн сартай байхад салсан. Ээж маань их олон дүүтэй хүн. Дүү нараа ч тэр ганц хүүгээ ч тэр хэнээс ч дутахааргүй явуулж байна. Зах зээлийн үед арай нэмэртэйг нь дагуулаад л наймаа хийсэн. Би одоо 30 хүрч байна. Би хэнээс ч дутахгүй хувцастай, сурлагатай, хүмүүжилтэй хүүхэд байсан. Ээж маань миний хичээлийг ч давтуулах завгүй байдаг байсан. Тэглээ гээд би 10 жилээ онц төгсөж, дээд боловсролтой болоод төгсөөд ажилтай болсон.

Нэлээн хэдэн жил ажиллаа. Унах унаатай боллоо. Өнгөрсөн жил ээждээ том биш ч гэсэн модон байшин бариад агаарт гаргалаа. Одоо бид хоёрт дутагдах зүйл алга, ийм хэмжээнд хүрсэн маань ээжийн маань тэвчээр, няцашгүй чанарынх шүү дээ. Харин бэр, ач нэхээд байх болсон шүү. жич: одоо ч би төрсөн эцгээ хараагүй л явна. Ээжээсээ ч асуудаггүй ээ. Санааг нь зовоомооргүй санагддаг. Тэгээд ч тэр хүний хэрэг миний амьдралд гарсангүй дээ. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ХҮНТЭЙ СУУХААРАА Л БИЕЭ ДААХ ЧАДВАРАА АЛДАХАА БОЛЬ гэж хэлмээр байна. Тэмүүлэлтэй бай АМЖИЛТ. Бүгдэд нь болохгүй бол салаад бай гэсэн үг биш шүү ОЙЛГООРОЙ. 

11 Comments

  1. Zahidaliin ezen says:

    Eejeeree baharhalgui yahav dee. 1234 tei sanal 1 baina.  Yu gej holihov dee.  Aav gedeg huntei ochij zolgoh udur ireh baihaa. Tsag ni boloogui yum bailgui dee huu.  Bugded ni bayarlalaa.  123 tai taniltsii.  Yaj holbogdoh ve

  2. GegeenCom says:

    Eej chini chadaltai emegtei bjee. Bayarlaj yav. Hun bur tiim bj chaddagguim bilee duu mini. Huch doroi eejiinhee balgaar hoid eceg baitugai tursun ecgiin zoduur tarchilgalt n duusq yavaa huuhduudiin tuluu zalbiraarai

  3. [n0:ty] says:

    Хичнээн чанга хүчирхэг ээжтэй байсан ч гэсэн хүн төрсөн эцгээ мэдэх л хэрэгтэй дээ. Бүр ээжээс чинь илүү хүчтэй хүн явж байгаа ч юм билүү. Эсвэл муу хүүгээ нэг удаа ч болов барааг нь хараад өнгөрөх юмсан гээд нэг буурал эмнэлэгт чамайг харуулдаад сууж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Би ийм эр хүн болсон, сайн сайхан яваа гэдгээ нэг харуул л даа, чамаар бахархаг, сайныг ерөөг.

  4. Сонин says:

    Хичнээн бардам байлаа ч эцгээ хэн гэдгийг мэдсэн чинь дээрдээ,

  5. 123 says:

    ene zahidaltai holboogui yum bichej baigagaa medej baina gehdee today bichmeer sanagdaad bichej suuna. Haanaas nohor oloh ve ene mongoliin erchuud ni haachihsan yum be tohiroh nohor bolchihor hun er taarahgui yum aa. Bi busad shig ooriigoo saihan ene ter gehgui ee bolomjiin baidag l 35 tai gants bie huuhedgui odoo surch baigaa tiim l hun bna. Unen setgeleesee amidarya gesen setgeltei hamtdaa zutgeh ermelzeltei 100 huvi tegsh hun gej yu baihav gehdee muu zurshil bagatai arhi uusan ch eldev aash gargadaggui geh met nhad l bolno doo bas emegtei huniig oilgodog.

  6. 1234 says:

    ээж чинь мундаг байна. заавал нөхөр нэртэй, амьдралд тус нэмэргүй новшийн зантай хүнийг хүүхдээ бодоод нэртэй тэсэж тэвчиж амьдарснаас мөрөөрөө сайхан үр хүүхдээ өрийнхөөрөө хайрлаад явсан нь дээр. гол нь ээж чинь амьдралаа авч явах чадалтай чадвартай байсан учраас аавыг чинь хаяж чадсан байна. одоо ээжийгээ баярлуулж, сайн бөгөөд сайхан, халамжтай, ухаалаг, тэвчээртэй эхнэртэй болоод, үр ачаар нь тойруулаад суух хэрэгтэй дээ. үр хүүхдийнхээ сайн сайхан явааг хараад ээж чинь дэмий амьдраагүй юм байна гэдгээ ойлгоно. сайн эхнэр тааралдах болтугай. харин чи ээждээ хэт шүтээд, эхнэрээ, хүүхдээ үлтоогоод байж болохгүй шүү. ээжийн хүү нарын гаргадаг нэг алдаа нь хэт ээжээсээ хамаараад, бүх зүйлд ээжийн зөв, ээж ээж ээж ээж ээж гээд эхнэрийнхээ сэтгэлд юм хийгээд байдаг шүү.  эсвэл нэг эхнэрийн мэдэлд ороод ээждээ олдохоо больчихов доо. тэнцвэрийг нь сайн олоорой доо. 

  7. mm says:

    tiim eejgui bval yah ve

  8. mongolman says:

    Ээжийн сайн хүүд амжилт хүсье. Удмаа мэдэхгүй хүмүүн ойд төөрсөн сармагчин лугаа адил.

  9. x says:

    goy helje esregere ergtei emegtei hvmvs hvhde bodod salj chadahgvi bn getsgedg bol ene hvn hvhde bodod salsan gej bn vneher bolj bvtehgvi bol hvhedtei bsn ch salhas yahavde

  10. Ehner says:

    Эцгээ мэдсэн дээр. Цус ойртож балрах вий дээ хүнтэй суугаагүй байгаа юм чинь. 
    Ээж хүү 2т аз жаргал эрүүл энхийг хүсье.

  11. First says:

    Ураааааа 1-т 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.