Нөхөр бид 2 суугаад 2 жил орчим болж байна. Хүүхэд заяасан ч тэр маань бүтээгүй. Нөхөр маань хүүхэд олох боломж бага гэсэн боловч би жирэмсэлсэн. Даанч сар гарантай байхдаа үр минь зулбаад гарчихсан. Тэрнээс хойш бид 2 ер нь л хэрүүл уруултай л амьдарч байгаа. Би бол сэтгэлдээ хүүхдээ бодож их эмзэглэдэг, дахиад хүүхэд олдохгүй байх вийдээ гэж их айдаг. Нөхөр маань ер нь их дуугүй дотуур тамиртай хүн л дээ. Бараг л юм ярьдаггүй. Бид 2 бие биенийхээ утсыг бараг үздэггүй. Гэтэл би саяхан нэг л зөн татав утсыг нь үзтэл хуучин найз охиныхоо фэйсбүүкийг баахан хайсан байхыг бас өөр нэг охины онцгойлон их олон удаа хайсан байхыг үзлээ. Огт хэрүүл маргаан болгоогүй, гэхдээ сэтгэл нэг л сонин. Энэ тухай ярих хэрэгтэй юу эсвэл зүгээр л дуугүй байх хэрэгтэй юу?
7 Comments
Activity log deer ni bvh hailt ni bgaa
Harin tiin yaj haisnii ni meddin fb chatni history g ni yaj yzdiin helj ogch tuslaach
Fb r hailt hiisniig yaj meddiin boloo
ene neg facebook gej neg gai bainaa.
yaj ingej haidag ym be? Fb historyg ni tgj harj boldog ymuu
Нэгэнт л бүтээгүй хүүхдийн хойноос дахиж битгий харамсаарай. Энэ бодол, шаналал чинь чамайг идээд байгаа юм ш дээ. Дахиад хөл хүнд болноо гээд л цоглог, өөдрөг бай. Нөхөр чинь ч яахав бараг бүх эрчүүд эхнэрээсээ авч чадахгүй зүйлээ өөр хүнээс хайх гээд байдаг. хэрүүл уруул хийгээд хэрэггүй байх.
hamt bgaa hundee setgel hangaluun bish bhaar oor hun erelhiilj ehledeg ym bn lee. hamt bgaa hernee gantsaardaad l. yg odoo l chi uhaalag bh heregtei. naadahniihaa talaar odoohondoo yu ch heleed hereggui. tsoglog bai, gadaad uzemjindee sain anhaar. unjiij tsarai aldval bas heruul hiivel chamaas ulam hondiirno shuu.