Үрийн минь эцэг чамдаа эхний бөгөөд эцсийн захиагаа бичий. Нэгэн цагт чамд би амьнаасаа ч илүү хайртай байж билээ, чи минь байхгүй бол яана даа гэж бодоход л амьсгал давчдаж байсан үе саяхан мэт гэхдээ 4 жил өнгөрчээ. Анх чамтай учирсан, чиний хэлсэн үг бүрт итгэсэн, чамайг тэнгэр мэт дээдлэн хүндэлж хайрлаж, халамжилж байсныг минь мартсан уу. Амьдралын зовлон жаргалыг хамтдаа туулна гэж, айл гэрийн бат ноён нуруу, нөмөр түшиг, үрийн минь сайн аав болж чадна гэдэгт чинь итгэсэн болхоор чамайг сонгосон юм шүү.
Анх чи хүүдээ Амгалан гэж нэр өгнө гэж ярьдаг байснаа санаж байна уу. Ээж нь их амгалан бүсгүй инээгээд л сууж байдаг гэж ярьдаг байсансан. Гэхдээ чи мартсан байх одоо ааштай, ууртай болсныг минь л мартахгүй санаж байгаа байх. Хэрвээ чи энэ захиаг уншвал эрэгцүүлж нэг бодоорой эхлэл өрнөл төгсгөлийг, чи намайг яаж өөрчилсөнөө мэдэх болноо. Эрийн хийморь гээд хүндэтгэдэг байсан тэргүүн чинь таарсан эм болгоныхоо хормойн доогуур шургалдаг хийморь гэж бодоогүй юм шүү, чи намайг хүүгийн минь ээж гээд жоохон ч гэсэн хүндэлж болоогүй юм гэж үү, үрийн заяагаа бодсонгүй юу, намайг тэгтлээ муу муухайгаар хэлж муулж, наад эмэгтэйгээрээ доромжлуулж, өөртэй чинь усны дусал мэт адилхан үрээ үгүйсгэж нэг хүүхний өвөрт орохын тулд ингэтлээ хугарах ноён нуруу гэж даанч бодсонгүй.
Чиний өнгөрсөн амьдралыг би хүндэлж явдаг байсаан, одоо би чиний өнгөрсөн амьдрал одоо болоод ирээдүйд учрах эмэгтэйчүүддээ энийг ойлгуулж биднийг тайван орхиорой. Энэ бүхэнд би чамайг буруутгаагүй ээ, чамд болоод чиний хуурамч нулимсанд итгэсэн, хайрласан миний л буруу. Харамсалтай нь миний амь амьдрал амьдрах цорын ганц шалтгаан үр минь дэндүү хохирч үлдлээ. Хүү чинь хэлд орсон, эрэгтэй хүмүүст дэндүү сайн хэн ч байсан хамаагүй эрэгтэй л хүн байвал гараа өгөөд тэврүүлэх гэнэ, аав аав гээд гүйгээд л очино. Энэ бүхнийг харах сонсох нь миний биеийг хэдэн зуун удаа хутгаар сийчэж байгаа юм шиг сэтгэл өвтгөх юм , харахыг хүсэхгүй байвч яах ч аргагүй, харах бүр сэтгэл минь сэмэрч зүрх минь зүсэгдэж байна.
Хүүхдээ тэврээд шөнөжин уйлаад нойргүй хоносон хоногууд олон бий, одоо ч үргэлжилсээр. Чамд хайртай байсан хайрынхаа хэрээр би чамайг үзэн яддаг, хамгийн ихээр алахыг хүсэвч хэн нэгэнд алагдахыг чинь харж чадахгүй өмнөөс чинь амиа өгч чадах тийм л тэнэг эмэгтэй би. Одоо би уйлж байна. Шөнө бүрийг нулимсандаа живж өнгөрөөгөөд хичнээн ч их удавдаа, гэхдээ хүү бид хоёр нарт ертөнцийн тэнгэрт дүүлэн нисэж дуулан жиргэнээ ЖАРГАЛТАЙГААР, тун удахгүй, хүүгийн минь биологийн эцэг, хүүхний өмнө хугарсан ноён нуруу чамдаа аз жаргал хүсье дээ…
23 Comments
Urnaa bol alaxiin bn ldaa. 6un delxiin dain xaxa…
сэтгэл сэргээх нэг ч үг хэлж чадахгүй нь дээ гэхдээ амьдрал ийм л байдаг гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй агуу сайн сайхан үг хэзээ нэгэн цагт өс авах сэдлийг ч төрүүлдэг харин хүн болгонд шахуу ийм зүйл тохиолддог гэдгийг залуу болохоороо та нар маань мэдэхгүй хэтэрхий омголон байх шиг би гутранги үзэлтэн биш ч бодит амьдрал ийм байдагийг ойлговол арай догшин байдалаа таягдаж ухаарал руу алхана амьдрал нулимсанд дургүй гэдэгдээ
zsssssssssss horvoo gantsha ereer duusah gej bgaa bishdee Urd chin buhel buten saihan amidral bhad chin Ugaasaa emegetei huniig zovooson er hun jargaddguin Chi bas zovohgui jaragah tsag irne Ymar laitai zovdiin Busdiig bas hyamraachih yuma
Бүх эрчүүд тийм биш шүү дэ,Энэ эмэгтэйн зовлонг би ойлгож байна,энэ бүсгүйтэй адил зовлог би туулсан,гэхдээ би эр хүн,Эцэг хүн,,, энэ үлдсэн амьдралаа үрийнхээ төлөө зориулна,
Эрчүүдийг бүгдийг нь овоолж байгаад бөмбөгдвөл таарна
ter azgui buzrin dewig bodoj zalu nas tsarai zusee gundaagaad yahaw e harinch haramstal n gyalalz shan amidar.bi ymar bgaag uneheer oilgoj bn ghde jiaztai bn urteige hamt bn gedeg az shu de.huni nulimsar jargal hiisen hun shan ywah bhda mon.uhamsara ulanda gishgetsn im hun jamd jni urd hani blhq e oor snhani zayah blood zamig jin tsewerlej baiga hereg.buh zuil shan bnoo az jargal husie hamgin gol n huuhde euul sn hun blgoj osgoorei.
эх хүн хэт мэдрэмтгий байдаг юмаа. хүүхэд нь хэнийг ч юм эцгийн хайраа хайрлана гэж найдаад наашаа гэсэн болгон руу сарвайхад хүүхдийн сэтгэлийг таних ганц хүн бол ээж нь байдын. Үнэхээр л сэтгэл зүрхийг хутгаар сийчих шиг болдог. Ийм юмыг ганц эцэг нь орихсон хүүхдийн ээж л мэдэрдийн. Бусад нь бол хүүхэд эрхэлж байна гээд нээх анзаарахгүй. ямар их ганцаардалд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ хүү чинь дандаа нялхаараа байхгүй чи дандаа ингэж шаналахгүй. бэрхшээлийг даваад гарахад арднь дандаа сайн сайхан илүү сайхан юм хүлээж байдын. Хүүгийнхээ тэр байдалд чи эмзэглэвэл хүүхэд чинь ч гэсэн мэдэрч өөрийгөө буруутгах болно. Тийм болохоор л сэтгэлийн хатуужилтай бай гэдэг юм ш дээ. сэтгэлээ хатуужуулж хүүгээ хүн болгож хэний ч дор орохооргүй өсгө. Эх бидний үүрэг юм шүү. Тэр залуу яахав дээ тэгээд төөрч будилж яваад хэзээ нэг цагт хүүдээ ирвэл сайн л биз ирэхгүй бол хая даа. би ирэхээр нь хүлээгээл авсан. дэрийсэн хоёр үр нь байсан болохоор хүлээгээд авсан. одоо тэгээд үр хүүхдээ гэсэн хүн байж байгаа. бид хоёр бол хоорондоо хөндий ч үр хүүхдэд нь эцгийг нь өгөхийн тулд тэвчихийн дээдээр тэвчиж ухаан гаргахын дээдээр гаргаж, энэ байдлаа хэнд ч харуулдаггүй.
Deedeh er hun gesn boovon tolgoitod zoriuliy. Urtei hun hezeee ch uhej amia horlojchaddgui ym cham shig boovn tolgoitoi er hunii ner zuusen gulugnuud l huuhnii bugsnuus bolj amia horlodog bh muu bandi min
Ene huuhen chin amia horloh vii dee…
Энэ яг массаараа амиа хорлдог хүмүүсийн эцсийн захиатай адилхан бгаа д бна
Mash uhaantai emegtei bna ta. Az jargal husii. Zovsnii etsest jargadag yumaa.
Zarim comment bichij bga humuusiig unen oilgohgui yuma. Hun setgelee uudalj, dotroo ongoilgoj bna. Naad hun chin chimeegui baigaad baij chadna. Hunees aij ichij chimeegui yavj bgad hun teserdeg ternii orond inged jaahan j bolov stressee nigelj bgaa n ter hund heregtei. Ta nar ch gsen hunii yumig zugeer unshad ongorj chadku eldviin yum bichih baij.
Hvv ta 2t horwoogiin hamgiin sain saihniig hvsie.harin termyy har um bas l amitnii neg vriig zowooj yawaa daa.zasardaggui l bhgui uy.viliin vree edleed hoid nasandaa tamd ynah boltugai.eruuluur bolog.ygaasaa emgtei hvniig gomdoowol yamar bh n oilgomjtoi shdee
Uilj bolohguie.uuchilj bolno.zund ni orhiod zorigtoi uragshaa alh daa
Нэгэнт л чинийх биш болсон хүнийг зүгээр л сэтгэлээсээ тавьж явуул. битгий үзэн яд, битгий бод. Үр чинь хажууд чинь байхад бусад асуудал бол асуудал биш. Биеэ хатамжлаад өөдрөг сайхан амьдар.
Engiin savaaguitel bish ih l huchtei sohorson durlal tachaal bhyg bodohod chi azgui ch gehiimuu eks ta 2-n zohitsol tatagdalt chinii husseneer baisanguidee. Burhan chamd iluu saihniig n uguh geed bolomj olgoj bga bha. Beleg shig saihan bolood biyee beldeel bj bhgui yu doo
Xvvxэд енчирvvлсэн муу боовон толгойт vxээсэй. Бvp уур хvpчилээ.
Emegtei hunii zowlon hezeech baragdahgui yumda nyalh uree uguisgej busdiin hormoigoor jargal hiisen ymar uhaan muutai zaluu we.yostoi l uriin zayag gomdooson amtan bn da. Yasan erguu amitan geheere shn hani nyalh uree nulimsan dalaid jiwuulchiheed yu ch boloogui yum shg ywj chaddag bn aa arai ch de.erchuud iim l butelgui hariugui ariltsan dotortoi amitad bdgiishte.
Ungursunduu byyr harams ireedyid byy tygsh, unuudur yag odoo jargaltai bai, terniig auto osloor nas barchihsan geed bodchih
Negent yavaad ogson novshnii hoinoos yund ni uilj unjdag yum bee.hairan nulims.shudee zuugaad l uriinhee toloo amidraa
Yoo boliochdee. Bi 3 sartai huugee tevred hajud ni hort havdartai eejige asrad yadarch unatlaa odorjingo ajildag. Gehde bi neg ch nulims unagaj huugee teverch hebtej bgagui. Etseg ni bas l usnii dusal shig ooriin huugee uguisgeed hayad yvsan. Unende nadad ter huniig bodoh zav baidaggui. Eejiige edgeej huugee saihan osgohig l bodoj bn. Minii hani bish l bsim blguide.. Heze neg udur bid 2 ih hamtad ni hairlah ter negen huniig bi hooson zuil dundaas hardag.
Bitgii iim ulbeger, sulbagar bai. Oodrog erch huchtei bai. Ungulug, sergelen bai gyalalz busgui mini. Ongorsondoo amidrahaa boli.bi hajugar ni bas ooriigoo tordohoo martaguiee oroi tolond nuure harhar nud mani chas ulaan aris ni jahan yadruu haragddag tegle gd bi teseed l garna. Negent huugee hayad yvsan hun ergej niilsen az jargal bolohgui gdgt itgedeg. Amjilt huchirheg busguichudee
Yaaanaaaa ehner avahaas bur aichlaa
Tegeed ter nuhur n olj unshihu. Iim erguu eriin ner zuusen boovon tolgoituudad ingej zoriulj zahia bicheed ch hereggui. Ahadsan hundlel
ямар их гуниг вэ, сэтгэлийн зовиурыг мэдэрлээ