Байгаа дээр нь хайрлаж харамсахааргүй сайхан амьдараарай…

o-MAN-AND-WOMAN-TALKING-facebook

Сайн байцгаана уу. Шууд л бичие. Анх удаагаа эр хүнийг тэгж их хүндэтгэж хайрлаж бас өрөвдөж үзлээ би гэдэг хүн. Шинэхэн танилцсан найзуудтайгаа нэгэн оройг сайхан өнгөрөөлөө. Танилцаад удаагүй хүмүүс байсан ч эртний танилууд шиг сайхан байцгаасан. Бид наргиж дуусаад гэртээ харихаар гэр гэрийн зүг явах байсан ч нэгэнтэй нь би гэдэг хүн үлдэх болчихлоо. Гэхдээ л хамт үлдмээр байсан сайхан энгэрийг нь түшээд уйлмаар байсан ч өөрийгөө хэтэрхий барьсан.

Учир нь тэр залуу маань нэгэн насныхаа ханиас хагацсан сэтгэлдээ бэтгэрсэн үр хүүхдээ хүн шиг авч яваа үнэхээр хүндэлмээр сэтгэлтэй залуу байлаа. Хэдэн хором ярилцаж өнгөрөөсөн ч би гэдэг хүн гашуун нулимсаа залгилж эхэлсэн дээ. Сайхан сэтгэлийг нь онгойтол ярилцаж хань болж нэг оройг хамт өнгөрүүлэх гэсэн юм. Учир нь миний хувьд ч мөн ханиа өвчний улмаас алдсан хүн болохоор ойлгосон.

Ер нь эр эм аль нь ч тэр нэг насныхаа ханийг алдаад ямар их бэтгэрдэгийг ганцаарддагийг ямар их харуусаж гашууддагийг би өөрөө амссан туулсан учир мэднэ л дээ. Тийм болхоор би тэр залуутай ярилцаж ч чадалгүй өөрөө уйлчих гээд сэтгэл дотор минь өмөлзөөд л юун хань бараа болж сэтгэлийг нь онгойлгох манатай байлааа. Тэр хүн надаас юу ч хүсээгүй харин хамтдаа байхыг л хүссэн  энгэрт наалдаад хэвтмээр тэвэрмээр байсан ч дахиад тэр хүнийг ганцаардуулах вий гэж айсандаа биеэ барьж хөндий хүйтэн буруу харж хэвтсээр арай гэж өглөө болгосон доо.

Хүний зовлон дээр зовлон нэмж яах вэ гээд өөрийнхөө хэцүү байгааг мэдрүүлэхгүй гэсэн дээ л тэр. Үлдсэн хүмүүс нь ийм л байдаг бололтой. Гашуун нулимсаа залгиж үр хүүхдийнхээ төлөө гэсээр хослон байгаа хүмүүсийг харж нууцхан атаархаж үр хүүхэд минь хүртэл аав минь байсан ч болоосой гэж мөрөөдөж байгааг нь харж суух ямар аймшигтай. Хамтдаа байхдаа л жаргалтай байсан гэж ярьж суухгүйн тулд одоо байгаа дээр нь хайрлаж харамсахааргүй сайхан амьдараарай…

18 Comments

  1. Horlo says:

    Emzegeeshke: uneher haramsaltai yum boljee bi chinii bichsenig unshad uilchlaa. Bi ooro aavgui osson odoo huu maani etseggui osch bn. Manai ger buld er hun zayah esgui yum blguide gej haya boddi. Hun burt l oor ooriiin zovlon setgeli shanalal bdag. Umnu ni bi yu ch bodoj sanadgui oorigo tordool archlaal gvideg erh durara ohin bla odo bol bi amidral gedgiin zah tsuhaas l mederch bh shig bn. Tsaashda yu bolohig hen ch medehgui. Nadad bga amin eej maani hort havdar tusaad eejige asraad harah burte orovddog yum. Bi gehde zaawal dawad garnaa gej boddog. Tiim bolohoor hun bur oor ooriin zovlongoo dawaad garasai:) tegvel amidral arai hyalbar bno

  2. erdene says:

    hunii uhel zovlon gej hetsuu zarim humuus ih muuhai  helsen bna amidraliin toirog hetsuu shuu ugee bodoj helj bai

  3. Emzegeeshked says:

    Хүү минь хүртэл аавыгаа зүүдлээд л гээд босоод ирдэг ямар сайндаа энэ утсаа аваад явчихгүй тэгсэн бол тэнгэрээс надруу залгахгүй юу гэдэг юм ш дээ. Хүүхэдүүд л хамгийн өрөвдмөөр. Үрийгээ харж өрөвдөж баяр ёслол цагаан сараар хүүгээ аваад хаашаа ч хамаагүй гардаг айл хэсдэггүй. аав ээжийндээ очно. Тэгээд л хаашаа ч хамаагүй харсан зүгтээ агаар салхинд гарч хүүтэйгээ ярилцаад тэнгэрлүү хараад суух сайхан санагддаг болсоон

  4. zahidliin ezen baina says:

    Энэ захидлаараа би та бүхэнд мөнх биш амьдралд амьддаа бие биенээ хайрла гэдэг үгийг л хэлэх гэсэн юм. Зарим нь арай дэндүү хэлэх юмаа. Хамт байсан хүний хувьд би тэр хүний зовлонг туулаад өнгөрсөн учир ямар байдгийг нь мэдэх учраас хань болж үлдсэн, Яаж ч ойлгох билээ. Бэтгэрч ганцаардсан сэтгэл ямар байдгийг. Тэр хүнийг маш их хүндэлсэн учир нэг шөнийн явдлаар дуусгахыг хүсээгүй. Энд бичсэн захидлуудаас хардсан хаясан амьдын зовлонтой хүмүүс их байгаа тул харамсахааргүй амьдрахыг хүссэн юм шүү. Муу муухайгаар хэлэхгүй байхыг хүсье

  5. erka says:

    Tegj ih orovdood bgaan bol Hed sain shaalguulaad uriin shingeniin gadagshluulaad ogohgui  dee… Hoorhii zaluu tsangasan l bgaa shdee. 

  6. urnaa says:

    Худлаа яриад байхын Чи л нэг эрэгтэй хүний өвөрт шөнөжин зүгээр хэвтэв гэж

  7. sain yavah sanaaniih says:

    Энэ бүсгүй биднээс хувь илүү хүн бна.Хань ижилээ хуурч голж шилж муучилж ,нууц амрагтай болвол яахуу гэж бичээгүй бна шүү дээ. Хүн л бол та хайртай ханиа алдсаны дараа “Илүү хайрлах боломж байсанаа ойлгож харамсах болно”. Хажууд тань хайрт хань  чинь байгаа бол одоо л хариу нэхэлгүйгээр хайрла. Дараа   нь харамсахгүйн тулд гэж бодогдлоо.Баярлалаа таньд.

  8. эмзэгээшкэ says:

    Bi eejiigee haraad vneheer uruvddug. Aaviig yvsanaas hoish eej maani 50ch hvreegvi bj ih hugshirsun , martamhai uimaraa , umnuh shigee hatuu changa bardam svrdmeer eej maani , hii ni garsan bumbug shig l nvd ni ymarch galgvi bolsondoo huurhii. Eejiigee 1hvntei boloosoi l gj hvseh ym daanch eej maani hezee ch vgvi. Vhen vhtelee aaviig chin hairlana gj uildag.zvrh maani vneheer shimshirch bnaa gj

  9. эмзэгээшкэ says:

    Bid aaviigaa aldaad 7n jil bolj bna. Bi aaviigaa ih sanaj , haaya uuriiguu barij chadalgvi uildag. Zvvdendee aavtaigaa uulzaad, aavaa ta haichaad irj bgaam be geheer aav, aav ni hyatadad bj bgaad irlee gdgiin. Tgd bi tanii utasnii dugaar hed ve, taniig vneheer ih sanadag geheer l alga bolchihood bdg ym. Eej min bvvr hetsvv bdg. Minii bienii min tal alga bolson met hetsvv bna l gdg.vnendee eejiigee amraltand yvuulii gesen ch eej maani yvdaggvi, aav ni bhgvi eej ni yaj gantsaaraa yvahav dee l gene. Gadaad daguulj yvahaar aav ni bsn bol saihanaa l gene, mah chanaad tavichuul , aav ni hamgiin svvld ene hooliig idsen gene. Tsuivan hiivel, aav ni tsuivan ih goe hiideg bsansan gene. Ymiig ni ugaagaad tavichuul , aav ni savang ni dutuu arilgaad hav hatuu borts shig bolgochihood nadaa zaginuuldag bj bilee l gene. Odoo hvrtel aaviig yariad l uilaad bdg ym. Vnendee bi emegtei l bolohoos yag aav shigee, minii yaria, alhaa bgaa baidal , vner min hvrtel aaviigaa duuriasan . Haaya bi ingej boddog. Hervee hzee 1n tsagt bi vhvel aavtaigaa ahiad uulzah bolov uu? Yadaj gants udaa harah ymsan l gj boddog doo.

  10. qeryu says:

    Uhsenii hohi amid iin zoloo gej…….

  11. ганаа says:

    энэ чинь харин овоо т1 хуухэн уу гуй юу 

  12. GegeenCom says:

    Gashuudah hugatsaa uurtuu olgood tegeed caashdaa chanh uragshaagaa l harj amidar hagas unchin huuhduuded sain hoid eceg eh boloh setgelzuin beltgel ih heregtein bn daa. Zugeer hoorondoo taalagdalcaj zovlon jargalaa huvaalcaad friends with benefit bolohoos gaduur zunduu l asuudluud bn bhda. Odoogoor iim emzeg sharh n aniagui setgeleer chuhal shiidver gargah geed hereggui ungursniig huleen zuvshuurch sur horvoogiin coriin ganc zovson hun bish gedgee oilgoson biz?

  13. er hun says:

    Dotno harizaand orolgui haaya setgele ongoitol yarilzaj bhgui yu da. Er hun j gsn hun haaya setgele ongoilgoj bhgui bol bachimdaad dotro yum hadgalad yavad bhar 1 odor ter n delberj gardag yum shig bgan. 
    Nasand hursen humuus bie bienee oilgod bolnoo gehde ur huuhed hundeer huleej avna. Uhaan orzon huuhduud hetsuu baih. 

  14. нээрээ яах вэ says:

    2 биенийхээ сэтгэлийн шаналалыг ойлгох хүмүүс хамт байж болохгүй гэж үү. Хэн буруутгана гэж? Ямар гэр бүл салгаж хүүхэд өнчрүүлээ юу? Нэгэнт энэ хорвоогийн биш болсон хүмүүсийн хойноос битгий санан, шаналж бай. Тэр хүмүүсийн сүнс амар тайван байж чадахгүй, төрлөө олохгүй эргэлдээд зовоод байдаг юм гэсэн. Энэ чинь нэг төрлийн нүгэл юм шүү дээ.

  15. s says:

    ta nart tiim zowlon tohioldoj uzeegui bol chimeegui duugai bayarlaad yav.

  16. boroo says:

    Tegeed yu n bolohgui baisiin. Ta hoyor hoyulaa adilhan zovlontoi humuus l baina. Uulzaad uchraad zovlongoo yriad suugaach. Chamd ih l taalagdsan l ym baina shdee. Neg n ehneree nogoo n nohroo aldsan humuus hamt amidariig harsan l ym baina. Uulz uulz busgui mini. Yunaas n aidgiin.

  17. Kkk says:

    Yu be engerig ni tusheed hevteh gesnee bi bas hania aldsan hun ch gene ilii balai yum shig 

  18. za says:

    hn bas yntchih sanaatai huuhen be uneheer l juramtai huuhen bol hamt uldeh uu 1 orond oroh uuu ain hudlaaa neeh mundag hun boloh ged yanhan chin yu weee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.