Нэвсийтэл цас ороосой. Хамаг дэлхийг цагаан өнгөөр будаж, агаар тэнгэрийг цэлтэмэл цас ороосой. Тэгвэл миний энэ гайхшрал, гунихрал бага ч атугаа нимгэрэх байх гэж бодном.
Одоо би эх болох гэж байгаа 33-тай эмэгтэй. Найз залуутайгаа 3 жилийн өмнө учирч, 2 жил хамт амьдарч байна. Өмнө нь болсон болоогүй төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу эмэгтэйн хувьд омголон ч байж, харалган ч байж. Гэхдээ энэ одоо асуудал биш. Гол асуудал миний нөхөр болоод байна. Хавар бид 2 муудалцаж хэсэг тусдаа амьдарч байхдаа би жирэмсэн гэдгээ мэдсэн юм. Тэгээд нөхөртөө хэлээд эвтэй амьдаръя гэж гуйсан ч тэр хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй авахуул гэж хэлсэн. Хүнд алдар нэр, ажил төрөл, мөнгө төгрөг байлаа ч амьдралын утга учир биш гэдгийг ойлгосон болохоор би хүүхдээ гаргахаар шийдээд нөхрөөсөө бүтэн хавар зуны турш гуйсны эцэст тэр гэртээ ирсэн юм.
Гэтэл тэр уриулж залуулж ирсэн болохоороо тэгдэг юмуу намайг хүний тооноос бараг хассан гэхэд болно. Өглөө ажилдаа явахад унтаад үлдэнэ. Хоолыг нь хийж орнынх нь өмнө тавиад явж байхад идээгүй, ороо ч хураагаагүй явсан байна. Шөнө 1-2 цагийн үед ирж утаснаасаа салахгүй FB-дэж, шөнөжин мессеж бичнэ. Хавар зунжингаа надтай нэр ижил бүсгүйтэй зугаалсныг нь би мэдсэн ч огт дурсаагүй, дуугүй өнгөрөөсөн. Гэтэл болно, бүтнэ гэж ирчээд гадуур хоносныхоо маргааш дахиж гадуур хонохгүй гэж амалсан тэр хүн дахиж гадуур хоночоод түүгээрээ шалтаглаж хамаг хувцсаа хамаад дахиад л яваад өгсөн. Тэгсэн хэрнээ л хүрээд ирэхээр нь хөөгөөд явуулж чадахгүй байсаар байна.
Эмнэлэгт хэвтсэн байхад 1 ч удаа эргэж ирээгүй хэрнээ эмнэлгээс гараад ирэхэд дахиад л гэрт хүрээд ирсэн. Үр хүүхдээ бодоод ирсэн юм байлгүй гэж найдаад гэр бүлийн хүмүүс шиг хэсэг байсны дараа дахиад л яваад өглөө. Яваад 8 хонож байна. Үнэндээ миний дургүй хүрээд энэ хооронд огт холбоо бариагүй. Энэ сайтад надтай адил зовлонтой эмэгтэй олон зочилдог юм байна. Надтай адил байдалд ороод ямар замаар энэ асуудлаа шийдснээ хуваалцаач. Би эр хүнийг ааваараа төсөөлдөг байсан бол амьдралд миний аав шиг тийм сайхан, сайн эр хүн ховор бололтой.
Манай нөхөр тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй болохоороо надаар тэжээлгэж байгаадаа шаналаад явдаг юм болов уу гэж хүртэл бодож үзлээ ч тэр олон хүүхэнтэй холбоо тогтоож гадуур яваад байгааг нь ойлгохгүй байна. Сонирхолтой нь манай хүн согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй байж яагаад ингэж явдаг юм бол? Архи уудаг байсан бол тасраад энд тэнд санамсаргүй хоноо биз гэж зөвтөгмөөр байдаг ч санаатайгаар ингэж яваад байгаа нь хэцүү байна. Надад БЗХӨ авчирч өгнсөөс нь хойш би харддаг болсон талтай. Одоо надад сэтгэлээ тайван байлгаж хүүхдээ сайхан төрүүлэх нь чухал байгаа ч түүний энэ үйлдэл намайг огт тайван байлгахгүй юм. Надад эр хүний нөмөр нөөлөг, үнэнч байдал л хэрэгтэй байна.
Жич: Хүн бүр л намайг царай зүс, бие хаа сайтай, мэдлэг боловсрол өндөртэй гэж үнэлдэг.
20 Comments
Хүн бүр л намайг царай зүс, бие хаа сайтай, мэдлэг боловсрол өндөртэй гэж үнэлдэг.
мэдлэг боловсролтой байлаа гээд чи амьдралаа зөвөөр залж чадахгүй байна. яагаад чи ийм ажилгүй амьтантай анхнаасаа зууралдсий? яагаад олиггүйг нь мэдсээр байж хүүхэдтэй болсий? тэгээд үхсэнээ хийж гуйж гувшаад, эрийн мөрөөсөл болоод байдий? зайл гээд хөөгөөд гаргаач. яаж ч тэнэгтсэн уучлаад байдаг эмэгтэйг эр хүн хүндлэхгүй. гадуур хоносон ч хүлээж аваад байгаа эмэгтэйг эр хүн сонирхох уу? бардам байгаач. чи миний хажууд байя гэж бодож байгаа бол сайн эр хүн, сайн нөхөр байх ёстой, чадахгүй бол зайгаа тавиад зайлаад өг гээч.
чам шиг дорой унжгар хүүхэн чадахгүй л дээ. одоо өнөөхийгөө гэнэт ойлголоо ухаарлаа гээд матрын нулимс унагаад ирэнгүүт уучлаад баярлаад хүлээгээд авах биз. тэгээд заваарч байгаад жилийн дараа дахиад хүүхэдтэй болно. 2 хүүхэдтэй болсон ч наадах чинь засрахгүй л дээ. насаараа нөхрөө хүүхдүүдээ тэжээж, насаараа сэтгэл дундуур амьдрах гээгүйм бол наад паразитаа хөөгөөд зайлуулаач. наад новшийнхоо новшийн занг өөгшүүлээд байдаг чи өөрөө л тэнэг байна даа
shuudhan helj bgaad uuchlarai, gehde unenig ert medeh tusma dara ni tohioldoh garz hohirloos sergiilj chadna gej bodod bichj bn: 1. naad zalu chin chamd hairgu, ogthon ch anhaardaggui gedeg ni oilgomjtoi nuuren deer ni bichchihsen bnaa. iimerhu zaluchud hze ch hani bolku, iim amidral ch gej ugasa yu bhavde 2. chi naad zalugasa bolod alivaag harah uhaan, nud chin sohorson bn. jishe ni chini bichsen en zahianas harahad l “odoohondo ajilgui bolhoor nadar tejeelgedgese sana ni zovod inged bga” gej bodoj uurigu huurch bn. unen heregte naad zalu chini harin ch chamar tejeelged, amar hyalbar amidral ni taalagdaj bga. yagad ergej ired bdgi ni medhu? mungu, halamj duthara ergej irj hed honog shan suvilald hevtej bgam shig jargachaad butsaad yavad bn shte! bas uurin chin zahiand “ug ni arhi uudaggui, tegsen hirnee yagad honogoor yavaad bdgim bol? arhi uudag bsan bol uugad tasarla gej bodohson” gej bichsen bsan. bas l yag adilhan, bodit baidliig harahaas zailshiij, uuru uurtu hudla tailbar bodoj oloh gej hichej bna, eniige oilgoh heregte tegeed chinii huvid gevel 33 nastai, torohoi erhelsen ajiltai, bolovsroltoi henii ch door orhoorgu bas heni ch garig harj suuhargu chadaltai busgui shig sanagdaj bn. yagad zaaval bolson boloogui eriin orontsog hajuuda guij argadaj blgad, hunii 2dogch 3dagch shig amidralaar amidrah yostoi gej? huhde turuuled, zuvhun uurtu bolon huhedde buh zuile zoriulad shan amidar lda, aynda taarch tohiroh yostoi hun bval garad l irne shte. amidral uneher baylag shude! eregte hun busguichud bidend numur nuulguu uzuulj, tushij tulj, hairlaj amidrah yostoi bolhoos bish tejeelgej, guilguulj, irj ochson amidral gej yu bhavde.. eniig unshih hetsu muuhai bga l bh, gehde 1 ch gesen emegteig iimerhu hugiin novshnudas bolj 1 udur ch gesen bitgii ilu shanalasai gesende helj bgam shu. ter zalu bol chini hajud bh ni biti hel chini 1 dusal nulimsnii chune tsenegui, hurteh erhgui hun gedgig bitgi martarai!
Harin buur uchir ni oldohgui humuus bnaaa. Minii uulzsag zaluu bas yg adilhan. alga bolood, genet garch ireed l. Ehelj holboo barihgui bn gd uurlana. tgd msj biciheer hariu bichehgui. za boligeee, uur busguitein bailgui gd orhichihoor yu ch bolooguim shig garaad irne. hairgui l gj oilgood buur hayahaar shiideed bn
Zailuul ymar hvniig n hoorond n taaruulj ymar hvniig n ingetlee ih hvleelgen ve amidralaa gej
Naad muu eriin orontsgoo hoogood yvuulaach davarsan muu har mal ve henii huchind tseverhen huvtsastai altsganaad yvj bgaagaa ch mdku muu lalar bnshd naadah chn. Bitgii davraa !!! Ooriigoo hen gd bodtsiin. Sehtsen muu har pizda chn. Ern iimerhvv erchuuded bitgui nvvr og, omsson huvtsastai ortsruugaa hooj garga. Hen ym muu baas chn. . . . Iimerhuu balair ymnuud jinhene erchuudiin ner toriig gutaaj bgaashd
Une tsenetei bgaach busgui mini.ter nowshiig huuj yawuul.amidraliin gai.
Huuhdee avhuulchih genuu yun hachin ym bicheed bgan. Ene nasand chini irsen hamgiin tom beleg shuu huuhed chini. Ter zaluu chini chamd hezeech hani bolohgui zugeer l huuguud yavuul. Chi bol uuruu mundag emegtei bna shd shan ch huuhen ym shg bna teheer chi hezeech gazardahgui. Haanaas garaad irsen gai ve. Iim hojuu amidral zohioj baij ygd aldcvhihvaa. Naadah chini hezeech zasrahgui chinii amidrald l lai bolno zugeer erthen deeree sal. Emegtei hun za gaigui bolchih bolov u huuhed ni garhaar deerdeh bhaa geed l uuriiguu huuraad yavaad bdgiin shuu etssiin ur dund hairan amidral hairan tsag hugatsaa gd l haramsdag. Za amjilt busgui mini
Buu gui bardam zangaa buu gee huurhun happy huuhedtei l bolohoo bod busdiig n daraa shiidee
salah l ireedui bna. yun davarsan hunii mosgui novshiig chi ooroo iim bh bolomjiig n burduulj ogch bna. hayach !
Nuhur ch gej dee, naadah chini chamd teer l bolno uu gehees huuhded chini aav ni boloh hun ugaasaa bish baina. Zugeer l yavuulchih, araas ni bitgii gui… Teglee geed cham ruu irehgui ni oilgomjtoi l yum baina. Gehdee chamd hamaagui amar baih bolno.
Бүсгүйчүүд минь дээ яах гэж ийм гахайнуудыг хайрлаад давраагаад яваад байдаг юм бэ. Өөрийгөө жаахан ч гэсэн хүндэлж, хайрлаж сураачээ.
Iim zaluusiig tejeej tetgeed guij guvshaad davruulaad bgaa huuhnuud l uursduu buruutai shd. Minii salsan nuhur bas yag iim sonin barizgui alduul Mal bsan. Ulsuj tsangaj yadrahaaraa ireed tegej bgaad tenhee orohooroo orguul bosuul aytai alga bolchihno. Salj neg sanaa amarsan da. Ger buliin az jargaliig medehgui hundii huiten ussun humuusiin emgeg.
Setgelee buur chuluuluud sain amarjihdaa l beld dee. Bitgii yari bitgii zuurald. Hol holboogui bval setgel chin baga emterne. Tegeed huuhdee gargasanii daraa ter hun uneheer chamaig huuhdee gesen setgel bval uurchlugduh biz. Ugui bol ayan zamd ni sain saihniig huseed udeed yavuuldag bh da.
nadtai uchirahgui yaav daa.
Archagui erchuud niigmer duuren. Zuger ch parazitlad amidarch chadku banzal!
bitgii gui chi davraagad bn shde… ingej l bdgin gsen shig… orhi iim hun chamd hani bolohgui
Uuriiguu sn bodhgui bol hvvhed chn turuhduu yilanhai aimhai chochimhoi gd naad za ehiin setgel sanaatai holbootoi turnu shvv.nuhur bol setgel zvich l awran bh.vgvi bol tetgemjee togtoolgd hayh hergtei.naad myy chn gulug bno doo.harin ene ylsiin ih hyrliin emgtei gishvvd hvvhdiin tetgemjg yas undur tulvvlh talr arga hemjee awmaar um.teghgui bol ene zambaraagui baidal heterlee.ediin zasgiin argaar l shiideh hergtei.ajilgui hayggui ene teriig tsegtsleh hergtei.
Тэр чамд хайргүй. Чи хичнээн ч боловсролтой өв тэгш сайхан хүүхэн байлаа ч хайрыг худалдан авч чадахгүй. Сэтгэл гэдэг чинь өөр ертөнц байдаг юм. Миний бодол
Hamgiin gol ni taivan bj huuhdee turuuleh ni chuhal shuu. Sain saihniig husie
Neg iimerhuu turliin erchuud bgaad bgaa yumaa. …hetsuu.. Yadaj bhad naana tsaana ni huuhnuud