Бүх эрчүүд адилхан уу?

-24112014-1416816993-624688961

Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн адил хэн нэгэнд дурлаж хайрлан, нэг хүн мэт болж амьдрахыг хүсдэг байхад нөгөө хэсэг нь эрчүүд эмэгтэйчүүдээс өөр гэж үздэг. Эмэгтэй хүн мөрөөдлийн эр хүнээ хайж явдаг бол эрчүүдийн ан хийх хүсэл хэзээ ч дарагддаггүй.

Эрчүүдийг хуурахаа болихыг ятгах хэрэгтэй юу эсвэл үүний оронд тэдний урвалтыг уучлах хэрэгтэй юу?
Австралийн зохиолч, сэтгэл судлаач, Холли Хилл интернетэд  “Сайн аавтай болзоно”  гэсэн зар тавьсан бөгөөд маш богино хугацаанд 10,000  хариу  ирсэн юм.  Харин эдгээр  эрчүүдтэй хийсэн ярилцлага нь сүүлд онлайн ном болжээ.
“Намайг юу юунаас ч илүү гайхашруулсан зүйл  бол тийм олон эрчүүд нууц амрагтай болохын тулд долоо хоногт мянга мянган ам доллар төлөхөд бэлэн байсан төдийгүй хамгийн хачирхалтай нь тэдгээр завгүй гэгддэг эрчүүдийн ихэнх нь  ажлын цагаар хариу ирүүлсэн юм.

Эрчүүд яагаад араар тавьдаг  гэж бодож байна?
Тэд ердөө л сэтгэл хангалуун байж  чаддаггүй. Секс хийх хүсэл нь  дахиад нэг зүсэм бялуу  идмээр санагддагтай  адил. Дээрх эрчүүдийн хувьд сексийн дур хүсэл нь нэгэнт буурсан үед өөрт нь бүх анхаарлаа хандуулах, сексийн асар их туршлагатай  хэн нэгэн маш чухал. Түүнээс гадна тэд эхнэр, хүүхдэд нь гай болохооргүй хүнийг хайдаг. Нэг үгээр хэлбэл эрчүүд сексийн хувьд таарч нийцэх, өөрийг нь хамгийн мундаг гэдгийг нь мэдрүүлж чадах бүсгүйг хүсдэг аж.

Хэрэв эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг  үл хайхардаг  юм бол яах гэж гэрлэдэг юм бэ?
Эрчүүд эмэгтэйнхээ хүслийг  хангаж,  үр удмаа үлдээх биологийн зөн совинтой. Гэрлэлт нь тэдэнд нийгэм, хууль ёс, болон аюулгүй байдлын хувьд ашигтай.

Эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг дагаж мөрдөж чадах уу?
Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөг гэж 100 хувь хэлж чадахгүй. Тэд харсан бүсгүй болгоноос сексийн дур булаам байдлыг нь олж харахыг хичээдэг.  Жирийн эр хүн сексийн  асар их туршлагатай бүсгүйтэй  л удаан хамт амьдарч  чадна. Харин сексийн хүсэл багатай эр хүн жирийн бүсгүйтэй тохирдог аж.  Жирийн эр хүн, жирийн бүсгүйтэй насан туршдаа хамт амьдарч, бие биедээ үнэнч байхаа амлаж болох ч тэдний харьцаа салалт эсвэл хууралтаар дуусах  магадлал их аж.

Эмэгтэй хүн эр нөхрөө  араар тавихаас  нь сэргийлж чадах уу. Та юу гэж бодож байна?
Нөхрөө өөрийнхөө эсрэг болгохын оронд сайн мэддэг занг нь ашигла.  Түүнийг өөр хүнд алдахаасаа өмнө түүний нууц сонирхол юу болохыг олж мэд. Тайчигч бүсгүй, порно кино үзэх гэх мэт юу ч байж болно. Гэвч дотно харилцаанд секс хамгийн чухал гэдгийг сана. Түүнд өөрийнхөө хичнээн үнэ цэнэтэй болохоо мэдрүүл.

Бусад бүсгүйчүүдийн талаар бид юу мэдэх ёстой вэ?
Эр нөхөр чинь өөрийг чинь хэзээ ч хуурахгүй гэж бодох хэрэггүй. Гэхдээ үүнд санаа зоволтгүй.  Эрчүүд араар тавьсан ч эхнэртээ хайртай хэвээрээ байдаг. Тэд ердөө л өөр нэг зүсэм бялуунаас татгалзаж чаддаггүй юм.  Нөхөртэйгээ хардаж буй бүсгүйг илүү хөөрхөн, гоолиг  гэж бодох нь эндүүрэл. Учир нь  супермодель  эхнэртэй эр хүнийг сонирхох нь ховор. Хэрэв нөхрийнхөө хуурч байгааг мэдвэл түүний нууц амрагтай уулз.

SOURCE: gogo.mn

6 Comments

  1. ama says:

    Haha, erchuud nowsh gene uu? Untaj baigaa emegteichuud ni tegtwel bur nowsh

  2. GegeenCom says:

    Sain erchuudee muutgaj bolq shw seductive huuhnuudee ted muu boloh songolt hiihed hurgedeg n medeej goyomsog heencerhen busguichuud bidnii dur bulaam chanar bj magadgui bdg. Saihnaa medercen huuhnuud mini sain ehneruudiin dutuug nuhuh nuhuudund yavj hairan biye setgel ner suree alaad yahav single ersiig l songoj bgarai

  3. Ялдам says:

    Кккк юу гэж бvгд новш байхав дээ. Гэр бvл, vp xvvxдээ дээдэлсэн сайхан эрчvvд зендее л байдаг ш дээ. Дээр Болд гээд нэг залуу их гое сэтгэгдэл vлдээсэн байсан. “гараас минь зvvгдээд явдаг хvvгээ, цагийн эрхээр мярай нэмж бас жаахан vглээ болсон эхнэр хоероо би хэзээ ч хормын жаргалаар солихгvй ээ гэсэн. Кккк их гое бичсэн байсан. Би утгыг нь бичсэн юм шvv. 
    Бас миний хань байна. Vнэхээр сайн аав, сайхан нехер.  Ханьд минь 2 охин болон би ямар их vнэ цэнэтэйг нь мэддэг болхоор хардаж еерийгее зовоох шаардлага надад байдаггvй. 
    Сайн болон муу эрчvvдээс алийг нь сонгох нь тухайн эмэгтэйн ухаан, хувь тавилан мэдэх хэрэг гэж. 

  4. Zaluu 31 says:

    Novsh geed baigaa erchuud chin emegtei huntei untdag shdee. Geenedee ch bii goonodoo ch bii

  5. эмзэгээшкэ says:

    My ex bf novsh bsan. Bvh erchvvd iim gj bodoj yvsan ve bii ch , hani min tiim bish. Bvgd bas tiim bish gehdee ihenh ni tiim 

  6. би says:

    бүх эрчүүд новш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.