Би гэр бүлээсээ салж үр хүүхдийнхээ сэтгэл, амьдарлыг үгүй хиймээргүй байна…

UnhappyCoupleG_468x344

Сайн байна уу? Би ямар амьдралаар амьдраад байгаагаа ойлгохоо болилоо надад сэтгэлээсээ зөвлөгөө өгч энэ байдлаас гарах гарцаар туслаач. Би нөхөртэйгөө танилцаж үр хүүхэдтэй болсон цагаасаа маш их хайртай, үнэнч, халамжтай эхнэр байсан гэж бодож явдаг. Анх нөхөртэйгөө танилцаад найзын журмаар нөхөрлөдөг байсан ч би дотроо битүүхэн хайрладаг байсан. Нэг өдөр нөхөр маань миний их хайрыг сонссон юм шиг намайг эзгүйд манай гэрт ирж аав, ээж, эгчтэй маань уулзаад би танай охинд маш их хайртай хэлж чадахгүй явсаар алдах гээд байна гэж сэтгэлээ элчилээд гэрийнхээ утасны дугаарыг үлдээгээд явсан байлаа. Тэр үед гар утас нэг их хөгжөөгүй маш цөөн хүн гар утас барьдаг цаг, найзууд маань уулзах газар, цагаа ярилцаад нэг бол гэрийн гаднаас дуудаад л уулздаг байлаа. Нөхөртэйгөө танилцаад удаагүй байсан болхоор гэрийн утасыг нь мэддэггүй байсан үе.

Ингээд гэрийхэнээс хэнийг нь мэдэхгүй үл таних хүний дугаартай тэр хүнтэй ярьж үзийч гэсэн бодолгүй найзуутайгаа хөгжиж тоглож дотроо битүүхэн хайрлах одоогийн нөхөр маань байсан болхоор хирэндээ л жаргалтай байлаа. Ингэж явсаар нилээн хугацаа өнгөрч дотроо хайрлах залуу маань гоц гойд намайг хараад байгаагүй болхоор би нөгөө танихгүй дугаарлуу ярьж үзий ямар хүн байгаа бол гэж сониуч зангаар залгалаа. Намайг хүлээж байсан мэт утасны цаанаас намуухан даруухан хоолойтой залуу утас авлаа. Уучлаарай энэ дугаарлуу намайг яриарай гээд дугаараа үлдээсэн байсан юм гэхэд инээж миний нэрийг хэлж мөн үү гэв би мөн өөрөө хэн бэ гэсэн нэрээ хэлтэл миний хайрлаж харж явдаг хүний нэр байлаа гайхан яриаг нь сонсоод байсан дуу, ярианы темп нь яг мөн. Чи яагаад тоглоод байгаан гэхэд тоглоогүй ээ би чамд хэлэх гээд зүрх хүрдэггүй байсан юм. Чамтай танилцаж найзалсан цагаасаа харж явлаа шдээ гээд үүнээс хойш бид 2 найзуудтайгаа байх үедээ урдын адил энгийн найзууд, найзуудаасаа гадна маш дотно уулзах боллоо.

Ингээд л нэг мэдсэн бид 2 үеэрхээд манайд амьдарч хөөрхөн охинтой болсон. Манай хүн найзууд охинтой болсон гээд баяр хүргээд гэх мэтээр байнга архи ууж ирэх болсонч би охиноо халамжилж, нөхрөө хонууд өнжүүдээр гадуур яваад ирсэнч нэг их юм хэлддэггүй хоол, ундтай л угтдаг байлаа. Сүүлдээ гар хүрэх болсон ба эрүүл байх өдөр нь ховордож хардах боллоо. Би ч тэсэхээ больж уурлаж гэрээс гарахгүй нялх хүүхэдтэй намайг юундаа харддаг байна харин чи өөрөө зүгээргүй болоо юу эсвэл архины солио тусаа юу гэх зэргээр баахан уурласан. Нэг өдөр нөхөр маань би ингээд байвал архичин болох юм шиг байна хань нь хөдөө явж ажил хийлээ гээд найзтайгаа хөдөө явлаа. Охиноо аав ээжээрээ харуулж би оюутан болж хичээлдээ яваад өдөр бүр нөхөр ярьж, 7 хоногтоо 1 удаа над дээр ирдэг байсан. Сүүлдээ ярих нь, ирж уулзах нь багассаар сүүлдээ бүр ирэхээ больсон.

Ингэж явсаар би 2-р курст орлоо эгч нь ярьж миний дүү сургуулиасаа жилийн чөлөө аваад охиноо аваад ир нөхөртэйгөө энд ганц жил ажил хийгээд өөрсдийн гэр оронтой бол гэхээр нь гэрийхэндээ хэлсэн ч манайхан дургүй байхаар нь би зөрж охиноо авч нөхөрлүүгээ явлаа. Очиход ах эгч нь чамайг ингэж ачирахгүй бол ирэхгүй байсан, хуурч авчирсан юм бид танай хүнийг дийлэхээ больлоо чи л дэргэд нь байж үз гэлээ. Ингээд би нөхрийгөө ах эгчтэй нь хамт хөөцөлдөж явж нэг айлд нэг хүүхний өврөөс олж ававаа. Ахынд нь авчирлаа нилээн согтуу бараг л намайг танихгүй шахам байсан даа. Хүүхнүүдтэй орооцолдоод хэлэхээр зугтаад үг авахгүй ажил хийхгүй бид нарыг  жил зовоолоо одоо чи явна гэвэл аваад яваарай гэв. Би ч өөртэй нь ярилцах гэсэн боловч надаас зугтаад байдаг байв. Уулзаж хамт цагийг өнгөрүүлдэг хүүхнүүдийг нь найзаар нь заалгаж очиж уулзлаа. Нэг нь нөхөр хүүхэдтэй, нөгөө нь чамайг эхнэр хүүхэдтэй гэж сонслоо 2-уулаа уулзахаа болий гэсэн ч надаас зайгаа авбал ална шүү гэх зэргээр намайг зоддог гэв.

Энэ бүгдийг сонсож нүдээр харсан би охиноо аваад гэрлүүгээ буцлаа. Очиход уулзаж ярилцахгүй зугтаад байсан нөхөр маань араас утасдан би та 2 дээрээ очий мөн ах эгч нь хүртэл нөхрийгөө ав бид нар одоо харж хандаж чадахгүй гэж ярьж байв. Эхний 1-2 жил нөхөр маань согтохоороо ярьж чи миний амьдралыг үгүй хийсэн би архичин болсон гэх зэргээр ярьж агсам тавьдаг байлаа. Үүнээс хойш мөн ярихаа больж сураг тасрав, сурсанч мэдэх хүн байхгүй байв. Хий дэмий нэг л өдөр ороод ирнэ гэж өөрийгөө завгүй байлгах гэж ажил хийж өөрийгөө завгүй байлгасаар 7 жил өнгөрлөө. Нөхрөө хүлээж цөхөрсөн би боломжийн хүн таарвал ханилая сайхан амьдрая гэж бодох болов. Нэг хүнтэй танилцсан ч надад нэг их таалагдсангүй гэхдээ охинд маань маш сайн байсан болхоор төрсөн эцгээс нь илүү байх юм шиг санагдаад хамт амьдраад үзлээ. Бас л бүтсэнгүй.

Гэтэл сураггүй болсон нөхөр маань гэнэт ярьдаг байгаа ингээд охинтойгоо уулзуулж 3-уулаа нэг өдөр гадуур гарлаа гаднаас харсан хэнийч нүдэнд нэг л аз жаргалтай гэр бүл. Би ч нөхөртөө маш их баярлаж, нөхөртөө одоо хэрнээ хайртай хэвээрээ байгаагаа мэдэрлээ. Охинтойгоо байнга ярьдаг боллоо ингээд буцаад хамт амьдрахаар болсонч хамт байлгүй хэсэг хугацаа өнгөрлөө, хөдөө ажилдаг гээд удахгүй ирнэ гээд явлаа. Гэтэл нэг өдөр ажил дээрээ байсан танихгүй дугаараас мессеж ирлээ. “…….эхнэр нь байна, та 2 буцаад сууна гэж ярьсан юмуу даа? миний 5 жилийн амьдралыг минь яаж байгаан, чамтай уулзая” гэсэн байлаа. Би ч гайхаж нөхөрлүүгээ залгаж асуух гээд зүрх хүрсэнгүй. Ажлаа тараад нөгөө дугаарын хүнтэй ярьж уулзах цаг өдөр товлов. Уулзах өдрөө ирсэнгүй нөгөө хүүхэн, би тайвширч худлаа ярьсан байна гэж бодлоо. Тэр орой нь нөгөө дугаараас залгалаа нөхөр чинь чам дээр очсон уу? гэв би үгүй хөдөө байгаа шдээ гэсэн чамайг хуурч дээ хотод байгаа бид 2 хамт амьдраад 5 жил болсон чи бид 2-г уулзана гэдгийг мэдээд уурлаад чиний өмч биш гээд гараад явсан нөхрөө аваарай гэв. Бараа таваар авч өгч байгаа биш дээ өөрийг нь ирхээр ярьж байж буцаж нийлэх үгүйгээ шийднэ, та 2 сайхан амьдарч байсан бол би 2 хүний дундуур орж чадахгүй гэлээ.

Нөхрөө бас ярихыг нь хүлээлээ, хэд хонгийг дараа ярьж байна. Би мэдээгүй мэт юуч хэлсэнгүй, ирэхийг нь бас хүлээлээ. Сарын гарны хөдөө ажлаасаа ирлээ гэсээр ирсэн, нөгөө дугаараас ирсэн мессежийг нь үзүүллээ, чи бид 2 амьдрана гэж худлаа юм шиг байна гээл хэлчихлээ. Нөхөр: үгүй ээ би та 2 дээрээ ирмээр байсанч та 2-г би яаж гомдоолоо тэгээд үнэндээ чадаагүй юм охиноо бодоод буцаад амьдрая энэ хүнээс холбоогоо тасалсан гэлээ. Эр хүний сайхан үгэнд хууртаж би ч уяарсандаа нэг хүнтэй амьдрах гээд үзсэн гэдгээ хэлчихлээ. 10 жилийн дараа ингэж бид 2 буцаж нийллээ. Одоо 2 дахь хүүхэд маань гарах гэж байдаг буцаал нөгөө сонин амьдрал эхэллээ. Нөхөр хөдөө ажилтай гээл явчихна, надад ямарч хайр халамжгүй, би чамтай охиноо бодож л буцаж суусан, миний хаагуур юу хийж явах чамд хамаагүй, хэн ч миний эрхэнд халдахгүй шүү, би өөрийн эрхээр амьдрана гэж ярина, байнга хардана, чи гэрлэлтээ салгаагүй байж хэдий олон жил холбоогүй байсанч яах гэж эр хүнтэй холбогдсон юм, чи бол миний хувьд хар хэрээ би тагтаа шүү гэх зэргээр дайрна.

Болохгүй  бол салъя даа 1 хүүхэд өсгөж чадсан юм чинь одоо гарах хүүхдээ би өсгөнө, би хэрээ байж болно гэхдээ би амьдралдаа хүн хүний хүүхэд тээж төрүүлээгүй ээ 2-уулаа л чиний хүүхэд чи тэрийг сайн мэдэж байгаа өчнөөн олон жилийн дараа ирхэд чинь миний хүү овоодоо ингээд хүрээд ирдэг гээд хүлээгээд авах ийм хадамууд олохгүй байсан байх шүү гэхээс өөр хэлэх үг олдохгүй амьдралын буруутан болж наанаа инээж цаанаа уйлж амьдарч байна би. Ар гэрийхэндээ хэлж үнэндээ зүрхлэхгүй юм өчнөөн жилийн дараа нийлчээд ингэж амьдарч байгаагаа мэдэгдмээргүй байна. Энэ амьдралд тэр хүнийг орхиод охиноо аваад гэрлүүгээ явсан, өчнөөн жил болоод ирэхгүй байхаар нь өөр хүнтэй амьдрая гэж бодож явсанаараа би буруутай бол одоо яаж алдаагаа засаж сайхан амьдрах вэ? Нөхрөөсөө хаана явж байна, юу хийж байна гэж асуух эрхгүй амьдарч байна. Би гэр бүлээсээ салж үр хүүхдийнхээ сэтгэл, амьдарлыг үгүй хиймээргүй байна. Эцэг эхийнхээ энэ харилцааг мэдвэл охиндоо цаашид төрөх хүүхэддээ юу гэж сургаж хүмүүжүүлэх болж байнаа. Надад энэ амьдралыг яаж гайгүй эерэг харилцаа үүсгэх арга болон сэтгэлээ хуваалцаач…

31 Comments

  1. fhnn says:

    Хүний эрхээр жаргахаар өөрий эрхээр зов гэж үг байдаг да. Чи жаргалгүй  бол охин чинь жаргаж чадхахгүй. Тиймээс салаад дураараа сайхан амьдар да

  2. Zulaa☆ says:

    Nasand hureegui huuhed shig setgehguitei huvia hicheesen huneer yah ged bgan be? Ooriigoo tagtaatai zuirlej baidag eruul setgelgetei hun mon uu xexe? Ooriinhoo gem buruug daldlah gesen neg arga shude xexe.

  3. MN says:

    Iim amidral gej bailgah hereggui.Iim nuhurtei ch baih hereggui.Iim amidral ch uusgeh hereggui.Iim amidral ehluulsen chinii buruu.Uuniigee odoo duusga tseg tavi.Ene amidraliin urgeljilel terenguigeer baij bolno shdee.Hoyor gazar amidral uusgeed ehluulchihsen teneg amitaniig huleen zovshoorood deer nmi haana baigaag yu hiij baigaag asuuh zurhgui erhgui amidarna gej yu gesen ug yum Chi teneguu?Iim amidral gej baidaggui yum ooriigoo unelj amidarch sur busguiee.Huuhduuddee eej ni amidraldaa bolood oortoo ezen bolj tolgoidoo bodoltoi emh tsegtstei amidar busgui mini.Ooriinhoo amidraliig bitgii busdad devsluul gishguul.Ariun bai aytaihan amidar .

  4. нээрээ яах вэ says:

    Ер нь тэгээд эр хүний нэр сүрийг гутаасан эрэгчингүүд ямар ч их болчихсон юм бэ дээ. Архи ууна, авгай хүүхэн эргүүлнэ дээр нь ажилгүй анхиагүй, архичин гээд бүх муу муухай нь бүрдчихсэн. Ганц авах юм нь хэл ярианы хөгжил сайтай, эмэгтэй хүн чихээрээ дурладаг гээд л уран үгсийг уралдуулаад л эмэгтэй хүнийг толгойг эргүүлээд байдаг. Уг нь олон сайхан эрчүүд байнадаа манай монголд. Ямар азгүй болохоороо очиж очиж лалрын юмтай зууралдчихдаг байнаа. Бүдүүлэг үг хэрэглэсэнд уучлаарай. Гэхдээ тиймэрхүү шимэгчингүүдэд ийм үг хэлэхд ч зөөлдөнөдөө үнэндээ.

  5. smile says:

    Эрүүл ухаанаар бодоод үзэхэд хайр хайр гэхэд ийм хайр гэж байх уу. юунд итгэж тэр залууд дурлаж хайрласаныг чинь ойлгохгүй юм аа. чамд биш гэрийнхэнд чинь хайртайгаа илэрхийлсэнээс эхлээд л яасан сонин хүн бэ гэж бодогдоод явчихсан. Цаад хүний ах эгч ч гэсэн бас сонин юмаа. Хоосон үгэнд итгээд яах вэ одоо үгээр хоол хийх биш. ахиж орооцолдох хэрэггүй байхаа

  6. нээрээ яах вэ says:

    Арайчдээ яаж өөрт чинь ингэж хандахыг хүлээн зөвшөөрч чадаж байнаа. Үхсэн баасны хайр дурлал. Ийм хайр гэж байдаггүй юм. Бүсгүйчүүд минь жаахан ч гэсэн өөртөө хайртай байж бардам амьдарч сураачээ. Хогийн ч хамаагүй эрэгчин хажуудаа байлгахгүй бол үхэх гээд байна уу. Өрөвдөхөөс илүү уур хүрч байна үнэндээ. Хэлэх ч үг олдохгүй байна. Амьдралаас минь ул мөргүй арилаад өг. Новшийн царайг чинь дахиж хармааргүй байна гэж хэлэхд юу алдах гээд байнаа.

  7. boogii2021@yahoo.com says:

    Dabartsan pizdaa nuud baih ymaa horboo daadag l ym bhdaa lalruud 

  8. daram says:

    юун кино шиг амьдрал бэ

  9. 1234 says:

    гэр бүлээсээ салмааргүй байна гэчихжээ. наадах чинь гэр бүл биш. 
    гэр бүл ийм байдаггүй юм. 

  10. 1234 says:

    тэнэг гэхээс өөр хэлэх ч үг алга. тийм хогийн новшийн юмыг хүлээгээд, үр зулзагыг нь төрүүлээд байдаг гэхээр үнэнхүү тэнэг хүүхэн байна.
    би бол шууд гуянд нь аминаас нь холхон газар хутга зооно. тэгээд дахиж нүдэнд харагдвал бид 2-ын нэг нь шоронд нөгөө нь шороонд орно шүү гэж хэлнэ. 

  11. GegeenCom says:

    Tom ohin 10 jiliin daraa uuriin amidralaa huuguud yavchina. Chi ahilaj jijhen huuhedtei butelgui amidraltaigaa zuuraldsan heveer bn gj yu bhv tegeed ch eleg tsus n ijil hoyor huurhun huuhedtei bolciim chini odoo bolno ooriigoo hairlaj horvood ungu uzemj nemj javhaalag yavaarai. Sain huuhnuud muu erd tatagddag yumaa. Taalaldaa niiceh eriig yugaar n shinjdegee ajigla. Odoo nas chini iim bolciim chini carai yamar hamaatain zaaval er hungui bol uhchih geed bga bish heseg uuriiguu cegceltlee uuriinhuuruu bai. Uudgui humuusees buu hamaar

  12. Er hun says:

    Chinii medrel zugeer uu. 

  13. Bold says:

    chi uuruu archaagui huuhen bn shde ., tiim bolood l tsaadah chine tegj yva bz., odoo chi bur bat araand ni orj, 2 huuhedtei huuhen haasha zailahav de geed bur tolgoi deer chine suuna da , aay yaya yaana da chi butehgui e

  14. uugii says:

    Vhsendee aigaad bdg hvvhen bee.ergvv umg hayaachee.hvvhed chn tomron.naadah chn hugshirnu.az jargalgvi amidraltai bh shn bnyy.teneg eriig uur teneg hvvhen n awaad syyj zowog l dee.harin chi hajyyd n jargaltai amidarch gaihyylal daa.nowshiin hend ch herggui hairan nas.5jiliin hygatsaand uur hvn olchihoj boloogvi umuu.ergtei hvn 5jil ganzaaraa yawh yy oilgomjtoi shdee.hvvhnvvdee har amia bodotsgoo.bitgii shn setgel gargaad hohirsnoo yariad bai l daa.erchvvd shig amia bod.

  15. teneg 2 gahai says:

    hun teneg etseg ehtei bj bolno gehdee ali arai gaigui n nogoodhoos n ooriig n hamgaalah yostoi gej boddog yum.

  16. teneg 2 gahai says:

    tanai ohin ta 2-iin yamar hariltsaataig medehgui gej bodoj bna uu. garaad l oor huuhduud yamar aaw eejteig ooriinh n yamar bolohiig medej l bgaa. huuhed oortoo itgeh itgel n hogjoogui ch uhaanii huvid sav saruul tolgoitoi bugdiig n ajiglaad haraad medej bgaa.

  17. teneg 2 gahai says:

    shal teneg taarsan 2 bna. heleh ug alga. naad chigeeree maajiij uheh tsagaa hurgeerei. teneg yumnuud. eej aaw n ch yalgaagui sonin humuus bna. ta nar zawaan chigeeree duusch . ur huuhed chini iim orchind osohoor bas l ta 2 shig yumnuud bolno. hogshrood maajiigaad ovgon emgen bolson ch iim orchind osgoson ur huuhdiinhee muuhai amidraliig harj bas yavah yum bna. sain zuil harahgui ongorson.

  18. bodbod says:

    Таны дүрсэлсэн энэ амьдралаас ганцхан сайн юм олж харлаа. Тэр нь та солонгос олон ангит кино үзэх ямар ч шаардлагагүй юм байна. Өөрийн гэсэн хайр, урвалт, гомдол, өрсөлдөгч (нөхөртэй чинь сууж хүүхэд гаргасан эр), муу санаатай нөхрийн хамаатнууд… гэх мэт драмад хэрэгтэй бүхэн байна. Гэхдээ солонгсо кино үзэж байсан бол хаппи эндэд хүрэхийн тулд хатуу байх хэрэгтэйг санаарай. Та түүнд хайртай биш ээ, өөрийг тань юман чинээ боддоггүй хүнийг яаж хайрлах юм бэ? Таны хайртай гээд байгааг чинь архичины архиа, тамхичины тамхиа, мансуурагч хар тамхиа хайрлаж үгүйлдэгтэй зүйрлэж болно. Яагаад гэвэл тэр хүнд танд хор уршиг л авчирсан байна шдээ. Одоо тэгээд “архинаас гарах хэрэгтэй” гэж бодоод наад хайраасаа гараарай гэж хүсье.
    Наад хүн чинь өөрийн гэсэн ямар ч ноён нуруугүй амьтан байна. Танд хэлж чадахгүй гэрийхэнд чинь хэлээд л, очихоор зугтаад л, 5 жил нэг хүнтэй амьдарч уйдангуут (эсвэл амьдрал нь хэцүүдэнгүүт) тань руу гүйгээд л… хамхуул юмуу хаашаа юм.

  19. ... says:

    Uurtuu itgelgyi teneg hyyhen baina gej chamaig helne. Er hyn yaagaad ch hohirch yldedgyi yum shyy dee. Chi uuruusuu heseg mah salgaad hyyhed turuulj baigaa, chi tyynteigee l hochrono. Shuudhan helhed emegtei hyn uurtuu maaaash hairtai baih heregtei baidag yum. Ter hair mair chutgur av. Hamag munguu uurtuu yr hyyheddee l zarchuulj bai, ene horvood chi bolood chinii yr hamgaas ynetei, saihan amarch, amttaniig idej, zugaachaj amidrah chi byren erhtei. Sain er ch bai muu er ch bai er hynees bolj uuriiguu byy shanalgaarai… Uruulaa bud goe huvtasaa gertee ums, bieiin tamiriin umdtei muuhan taavchil umssun bol gargaj hayaad uurtuu taalagdaj amidar hynd zoriulj bitgii huvtasla, goe kino yz inee hugj

  20. ДЭЭГИЙ says:

    наадах чинь амьдрал уу биш ээ хө ийм амьдрал гэж байхгүй амьдрал биш бас хүүхдээ чи өөрөөсөө ч илүү зовоож байна. эцэг байж чадахгүй нөхөртэй байна байна аав нь гээд нэг юм гэнт гарч ирээд гэнт алга болоод арай л биш бишүү хүүхэд дунд нь бүр их зовж байгаа. дурандаа зовсон зовлон жаргал болдог гэдэг үг болж байгаан бишүү. эрүүл ухаантай хүн хэзээ ч ийм зүйл хийхгүй. өнгөрсөн болон одоо байгаагаа эргээд нэг сайн бод? ийм эр хүн чамл болон үр хүүхэд чинь хэрэгтэй эсхээ тэгээд мэдээжийн хэрэггүй гэдэг дүгнэлт гарч таараа тэгээд ахиад эрүүл ухаан чинь байгаа л бол наад новштойгоо ахиж хэзээ ч битгий зууралд өвөр түрийндээ орох нь бүү хэл уулзаж ч болохгүй. ингэж алдаагаа нэг мөр шийдэж чадахгүй бол ирээдгүйд гарах үр хүүхэд чинь амьдрал ийм л байдаг мэтээр ойлгоно чиний амьдралын дүр зургыг давтана болсон болоогүй архичинтай зууралдана. эмгэн болсон ч чи наад намагнаасаа хэзээ ч гарж чадахгүйгээх шигдэх болно. зүгээр л 1хонгийн ч болсон өмнө сал өөр яахуу яавал энэ хүнтэй сайхан маьдрахуу энэ тэр гэсэн зүйл бичих болох хэрэгггүй л гэж зөвөх байнадаа эмэгтэй? хүчтэй бай чи насаараа хүүхэд тэвэрсэн дурай үедээ сэксийн нь хэрэгцээг хангагч дуруй бол дуугай гэрт нь хүлээгээд гэрийн үйлчлэгчийг нь хийгээд байж байх нэргүй зарц биш шдээ. зоригтой зорилгойтой амьдар

  21. as says:

    chi iim novshiin eriig hairladag hairtai heveeree hereg uu, daanch yav daa busgui mini, iim hunii unergui eriig dergedee bailgahiig zuvshuurch l baina gejuu? etseg ehdee helelgui haatsailj udii hurtel davruulj baidag, shuuuuuuud boli sal huuj yavuul. chi uuruu 2 huuhedteigee alzahgui, harin naadahtaigaa hamt baival chi hezee ch uudluhgui hezee ch! har gaig huuj yavuul!

  22. bat says:

    chi ooroo unendee l erguu yum baina.ugui bol xun tooxoorgui tsarai muutai amidraliin chadbargui doroi yum baina daa.tegeed l enenees oor namaig xen tooxobdee gesen bodoltoi unjuu yabdag baix yana daa yana.

  23. Баяр says:

    Салаачээ. Ёстой балай амьтан байна ш дээ. Хэзээ ийм амьдрал байсан юм. Амьдралаа авч явж чадахгүй ийм арчаагүй архичин амьтадаас салах хэрэгтэй ш дээ

  24. Busgui says:

    Chi ih teneg huuhen baina.Iim uchraas ooriigoo yamar ch unegui booljisoo dolooogood l bas naad booljsoo busad nohoi doloochih vii gej aigaad l suuj baihaas.Huuhduud chin uneheer orovdoltei.Chi jiremselj ug n hereggui ehleed ooriigoo oilgoj surahgui dee erguu huuhen.Naadahtai ergej niilvel nasaaraa zovj amidarna daa.

  25. zuna says:

     Хуухэд зовоосон тэнэг хуухэн …
    Чиний наад нехертее хайртай гээд чинь ирээдуйд охин чинь ийм хунтэй суух магадлал ендер … 

  26. Зорра says:

    Хоёр гэрийн дунд хоёр эхнэртэй байх санаатай. Амьдралын зорилгогүй тэнэмэл, үүрэг хариуцлагаас зугтдаг барьцгүй нөхөр байна. Ийм хүн хань болохоосоо илүү гай л болно доо. Өөрийгөө өрөвдүүлэхдээ дээд зэргийн харин ядарсан эмэгтэйчүүдийг хуурахдаа мэргэжлийн парзит нэгэн байна. Чиний амьдралаар бид амьдрахгүй миний амьдралаар чи амьдрахгүй тиймээс сайн бодож шийдвэрээ гаргаарай гэж хүсье!

  27. sarnai says:

    xeshvv xvn bna daa. xvvxen bas arxi uussan. iim xvntei suuj amidaralaa vrj ,shag xugashaa aldaj bxaas salsan ni deer yum bishvv.
    neg xayad yabsan xvn ,axiad xayad yabax l xvn bna.
    er bol ebdersen eregtei bnaa.

  28. t says:

    Nuhurtuu hairtai uymdaa. Nuhriin chini uurlaj zolbirch tenej yawdag zan hezee ch zasrahgui bhas. Neg musun nuhruu bodol sanaa amidralaasaa archaad hayachihaa. Saihan amidral zunduu bna shdee. Huuhdee esen mend teej turvvleed daraa n uurtuu anhaaral tawiad saihan amidraarai

  29. cb says:

    tamiin amidral ymaa. yaj ingej amidarch chadaj bainaa. ali ert neg tiishee bolood amidralaa saihan avaad yvahgui eriin araas guiseer ooriigoo ch archilj chadahgui baij. teneg l baina daa chi.

  30. Салсан дээрдээ says:

    Та 2 ыг эхнэр нөхөр гэхэд хэцүү юм байна даа. Бара салсан нь дээр болов уу даа. Чамд ХАНЬ болохгүй гэдгээ 2 дахин баталсан байна. Одоо боль гэж хэлмээр байна. Хэцүү л дээ. Гэхдээ Насаараа чи ийм амьдралаар амьдарна гэж юу гэсэн үг вэ. 

  31. za says:

    ih l hezuu yum daaa udii olon jil bolsin bol salsan l deer bh daa chi tertee tergui olon jil tesej tewchij chadsan bna shuu dee zugeer l sal daa zasrah hun bish shig sanagdlaa 2 huuhdee usguud shan amidraarai amjilt muu hanitai bsnaas bgaagui ni deer bh aa 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.